
Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлээ явчихав уу гэхэд – Тэглээ эгч ээ. Тэгээд ч та хүгд долоон булчирхайгаа битгий дэлгэж байгаач. Дотроо ямар ч санаатай
явдгийг та ч би ч мэдэхгүй шдээ гэв. – Тэр ч тийм лдээ. Гэхдээ Хүрлээ бол сайн залуу юм шиг л надад санагддаг юмаа. – Хэцс юун сайн гэж. Харц нь хүртэл аягүй муухай байгаа хүний дотоод сэтгэлийг та бид
хоёр мэдрэхгүй шдээ эгч минь – Заза одоо байтлаа эгчийгээ загнаж сургааль айлдах гээ юу гэж Оюунчимэг дүүгээ тас ширвээд том өрөөний толины өмнө очиж суугаад нүүр амаа будаж эхлэв.
Оюунцэцэг эгчийнхээ дэргэд ирээд – Танд сургааль айлдах ч яамай байна эгч минь. Хааяа ч гэсэн дотуур тамиртай байж хүнтэй харьцаж бай гэж аав хэлдэг шүү дээ гэхэд эгч нь яриаг нь өөрчилж – Чи нүүрээ
будсан уу? Хоёулаа гадуур жаал явж байгаад ирье. Эгч нь дүүдээ гоё хувцас авч өгье гэв. – Та явчихаад ир дээ эгч ээ. Надад хийх зүйл нэлээн байна. Удахгүй хичээл эхлэнэ. Тэр болтол хичээлийн бэлтгэлээ базааж
авах хэрэгтэй байна шдээ. Чимгээ дүү рүүгээ эргэж харснаа түүнийг явахгүй гэдгийг нь зөнгөөрөө мэдэрч – Заза тэгвэл эгч нь яваад ирье. Оройн хоолоо эртхэн хийчихээрэй гээд босож хувцасаа өмсөв. Дамбий шинээр баригдаж байгөа барилга дээрээ очиж ажил байдалтай танилцаж байтал үдээс хойхно утас нь дуугарав. Утсаа нээж харвал Солонгос түнш Кан Сүн залгаж байв. Тэрээр чимээнээс жаахан холдоод дуудлага хүлээн авч ярилцав. Мэнд ус мэдэлцсэний дараа Сүн А – Чи намайг хэзээ нэг баярлуулах гэж байна даа. Монгол охин тэврээд хэвтэхийг машид хүсэж байна шүү. – Удахгүй ээ. Нэг л өдөр би аваад очно шүү.
Тэр болтол тэсэж байгаарай эрхэм түнш минь. Нээрээ миний захисныг бэлдэж байгаа биз дээ. – Бараг л бэлэн болж байна шүү. Чиний амлалтыг л харж байна. – Заза ойлголоо. Одоо нээх удахгүй ээ. Сар орчмын дараа нисээд очьё – За тэгээрэй , хүлээж байя гээд Кан овогт утсаа таслав. “Манай эхнэр гэж нэг харламар дүүг нь бэр болгоно гэнэ шүү. За гайгүй ээ тэр дүүг нь Сүн А – гийн өвөрт хийчихээд ирье лдээ.,, гэж дотроо бодсоноо ажлын талбай руу алхав. “Ингэхэд Хүрлээ тэр дүүд нь санаатай юм байх даа. Дүүгий нь эхэлж асууж байсан шүү эртээд,, гэж бодсоноо – Золигийн юм болох нээ янз нь гэж амандаа гүвтнэв. Оюунчимэг гарч унаанд сууж явсаар Нарантуул зах руу орж ирээд хувцасны тасгаар хэсэж хэсэж дүүдээ нэг гоё плаж авч бас туфль ч авав. Тэгээд өөртөө нэг туфль нэг цамц худалдаж аваад цайны газар орж гурван хуушуур идчихээд харихаар гарлаа. Түүнийг микронд сууж байхад тээр цаанаас хамар Нараа ажиглан зогсож байхыг тэр анзаарсангүй.

Түгжирч явсаар арайхийн гэртээ орж ирлээ. Эгчийгээ гарснаас хойш Оюунцэцэг гэр орноо цэвэрлэж байтал утсанд нь чат ирэхийг хараад хэн юм болоо гэж бодсоноо нээж үзтэл оюутан ангийн нь Батболд гэдэг залуугаас чат ирсэн байлаа. Батболдтой чатлаж суусаар хоёулаа уулзахаар болж Батболд гэрт нь хүрч ирэв. Батболдыг ирэх хооронд гэрээ цэвэрлэж амжаад завсар зайгаар нь цай чанаж халуун саванд уудлав Тэгж байтал Батболд ч ирж тэр хоёр зуны амралтаа хэрхэн өнгөрүүлснээ хуучлан сууж байтал Батболд түүнийг тэврээд үнсэж орхив. Эр хүний гэнэтийн дайралтанд өртсөн Оюунбилэг урьд нь хэнд ч үнсүүлж үзээгүй уруулаа хамхин түүнийг холдуулахыг хүсэн түлхтэл Батболд улам лавшруулан үнсэж байснаа – Уучлаарай би чамд хайртай болжээ. Өнгөрсөн гурван сар орчим хугацаанд чамайг ямар их санасан гээч. Зөндөө их санасан шүү гээд дахин түүний уруулыг үмхжээ. Оюунцэцэг –
Гадаа гэгээтэй өдөр байна. Тэгээд ч эгч ингэсгээд ороод ирнэ хө дэмий шдээ гэснээ түүний ханагар цээжинд толгойгоо наагээд тэгээд ч би одоохондоо сэтгэл энэ тэрээ бэлдээгүй байна. Дараа больё гээд хавьтуулсангүй. Батболд ч түүний саналыг дэмжээд – Тэгэлгүй яахав хонгор минь. Тэр болтол би хүлээж байя даа. Одоо харилаа. Аав ээж хоёр ажлаасаа буух болж байх шив. Очиж хоол ундыг нь бэлдэе гээд өндийлөө. Яг энэ үед хаалга тор хийн онгойж Чимэгээ орж ирснээ тэр хоёрыг хараад авав. Оюунцэцэг – Танилц эгч ээ. Манай оюутан ангийн нөхөр байгаа юм аа. Батболд гэдэг юм гэж танилцуулав. – Оюунчимэг гэж нэрээ хэлээд гар бариад – Хоолоо хийсэн үү? өлсөж үхэх нь хө. Энэ зах чинь ямар аймаар хүн ихтэй байна аа. Хүн дайрчих шахаад л явахыг нь яана гээч гээд орон дээр дээш харан хэвтэв. – Одоохон эгч ээ. Гялс хоол хийгээдэхье гэснээ Батболд руу явахгүй юм уу гэсэн байртай харав. Батболд ч учрыг ойлгоод гарлаа. Амралтын хагас сайны өдөр Дамбий дүү Оюунцэцэгийг нь дуудан нэг газар хүрээд ирээч гэж хэлэв. Оюунцэцэг яах гэж байгаа юм бол оо?
гэж дотроо гайхаж байсан ч очихоор шийдэн хувцаслаад дуудсан газар нь явж очвол Дамбий хамар Нараа хоёр хамт сууж байв. Нарааг Оюунцэцэг ганцхан удаа харсан бөгөөд энэ хоёр намайг яавал гэж. Гайгүй биз дээ гэж бодсоор хажууд нь очоод сул сандал татан суув. Дамбий юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг дүлэгнэж сууснаа – Миний дүү чи солонгосоор гайгүй ярьдаг байх аа гэхэд түүний нүдний харцыг ажиглаж суусан Оюунцэцэг – Бага зэрэг л ойлгоно. Яах гэж байгаа юм? гэж асуув. – Ах нь Солонгос явах хэрэгтэй байдаг . Тэгээд орчуулагч авч явдаг юм билүү гэж бодоод л байна. Ах нь тэнд удахгүй ээ удлаа гэхэд л 7 хоноод ирэх юм байгаа юмаа. Би ч солонгос хэд хэд явсан ч хэл мэдэхгүйн харгайгаас болоод наймаагаа тохирч чадалгүй ирсэн юм аа. Одоо очиж бараагаа авахдаа гэрээнд гарын үсэг зураад л үнээ тохироход л болох юм лдаа.
Тэгээд л чамайг хамт яваад ирээч гэж гуйх гэсэн юм аа гэв. Дамбийгийн үгийг сонсоод дотроо юм бодож суусан Оюунцэцэг – Удахгүй хичээл эхэлнэ. Тэгэхээр амжихгүй биз дээ. Тэгээд ч надад тэр гадаад паспорт нь байхгүй гэхэд Дамбий – Яг явах хугацаа нь 9 сарын сүүлээр лдээ. Тэгээд чамайг яваад ирье гэвэл ах нь чамд гадаад паспорт гаргуулж визийг нь хөөцөлдөх гээд байгаа юм. Уг нь нэг яваад ирвэл чамд ч хэрэгтэй болов уу гэж бодсон юм аа. Нэгт Солонгос орныг үзэх хоёрт анх удаа гадаадад очиж байгаа юм хойно алсдаа сурах сургуулиа сонгох боломж ч гарч юуны магад. Гуравт тэнд суралцахаар очлоо ч таних мэдэх хүнгүй байр сав ч олох хэцүү гэж хүмүүс ярьдаг. Тэнд ахын чинь нэг байр байдаг.
Одоо очих далимаар тэр байрыг мэдээд авчихвал чамд хэрэг болох болов уу гэж санасан юм аа. – Эгчтэй ярьж байж шийдье дээ. Эгч юу гэх нүү яваад ир гэвэл надад татгалзах зүйл алга даа гэтэл хамар Нараа – Тэр бололгүй яахав. Эгчийгээ ятгаж чадна гэдэгт бид хоёр итгээд хүлээж байя даа. Харин одоо нэг газар очоод гадаад паспортны зургаа авхуулчих уу. Явж юуны магад. Явахгүй ч гэсэн энэ хүн гаргаад өгье гэж байгаа дээр нь гаргуулаад авбал чамд л хэрэгтэй байх гэхэд Оюунцэцэг толгой дохиж суув. – Паспортны мөнгө гэж овоо юм авдаг байх даа.

Бас зардал өндөртэй биз дээ гэхэд Дамбий – Тэрэнд санаа битгий зов. Ах нь зохицуулчихъя даа. Нэг ёсондоо явахгүй байсан ч чамаас ах нь тэр мөнгийг авахгүй Зардлыг чинь ч би бүтэн даана шдээ дүү минь. Миний том охиноос ялгаа юун. Охин минь даанч бага байна лдаа. Тэгээд ч солонгос хэлд сайн суралцаарай аав нь чамайг дагуулж солонгосоор олон удаа явах байх шүү гэж хэлсэн дээ хө. Сая энэ хавраас л солонгос хэлийг сурч эхэлж байна даа. Гэсэн ч одоо болтол сайн сурч амжаагүй л байна. Алсдаа болох биз гэлээ. Тэр гурав нэлээн удаан ярилцаж суусны эцэст хоол идчихээд гарцгаалаа. Үргэлжлэл бий…