Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,167

Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам хуурайгүй магтдаг болж тэднийхээр бууж мордох хүмүүс ч бишгүй олон байв. Өдгөө 52 хүрч яваа ч Түмэн

аймгийн наадамд анх удаа зодоглоод арслан болсон нь түүний аз хийморьтой хариагүй яваагийн шинж байлаа. Эхнэр Бадамханд ч гэсэн нөхрөөрөө бахархах сэтгэл төрж ирсэн зочдод ам хуурайгүй

магтана. Өдөр хоног урссаар нэг л мэдэхэд 8 сар дундаа орж охид нь ч хот руу буцахаар зэхэж эхлэв. Ээж нь хоёр охиндоо шинэ дээл эсгэж оёх гэтэл Оюунцэцэг – Ишш ээж минь дээ. Хотод наад дээлний тань

хэрэг байхгүй шдээ. Тэгээд ч бид хоёр оюутан болохоор сургууль дээр ч өмсөж болдоггүй гэсэн. Хойтон ирэхдээ энд л өмсөх байх гэхэд нь ээж нь – Аан тэгвэл оёод тавьчихъя даа. Та хоёр минь ирэх жил ирж

өмсөнө биз гэлээ. 8 сарын хорьд гарсан нэг өдөр эгч дүү хоёр аав ээж дүү гурваа орхиод хотыг зорилоо. Хотод орж ирээд хуучин байрлаж байсан байрандаа ирж хонх дарав. Махлагдуу биетэй навхатар

нуруутай авгай хаалга тайлж өгснөө тэр хоёрыг сүрхий ажиглав. Энэ эмэгтэй бол Дамбийгийн эхнэр Баярмаа гэгч байлаа. Тэрээр өнгөрсөн хавар нөхрөө өөр тийш алга болоод байсны учрыг мэдэх гэж зориуд нэг өдөр гадуур явлаа гэчихээд нөхрөө гэрээс гарахад нь алсаас мөрдөж мөшигсөөр энэ байрыг мэдэж авсан бөгөөд нэг өдөр нөхрийнхөө хувцасыг унтаж байхад нэгжиж байгаад түлхүүрийг нь олж авснаар асуудал үүсэж нөхрөө зандчин сэрээгээд байцааж гарчээ. Эхнэртээ барин тавин баригдсан ч Арзгай Дамбий – Юун сүртэй юм. Манай нэг найзын дүүгийн нь гэр байгаа юм. Дүү нар нь хөдөө явцгаасан болохоор намар ирэх байх. Оюутнууд гэсэн шүү гэж аргалж байжээ. Баярмаа үнэнийг мэдэхийг хүсэж байсан бөгөөд энд хааяа ирж усанд орж хоноглодог байжээ.

Эгч дүү хоёрыг хараад Баярмаа нөгөө яриад байсан оюутнууд бололтой гэж бодож суулаа. Цай цүү болон сууж байтал гаднаас Дамбий орж ирснээ эгч дүү хоёрыг харснаа – Өө ашгүй та хоёр ирээ юу? Ах чинь намайг энэ байранд түр байж бай гэсэн юм гэнгүүтээ эхнэртээ хар авхуулалгүй эгч рүү нь нүд ирмэв. Оюунчимэг ч учрыг дор нь гадарлаж – Тийм байлгүй дээ. Ямар хүн оруулчихсан юм болоо гэж гайхаж суулаа. Ах маань солонгос явчихаа юу? гэж хэлэв. Баярмаа – Тэгэхээр энэ байр ахынх тань гэдэг нь үнэн юм биз дээ? Гэхэд Оюунцэцэг – Биш байтлаа бид хоёр орж ирэх юм уу. Бид хоёр ганц ахтай. Хааяа Солонгос руу явчихдаг юм аа гэлээ. Баярмаа ч итгэв бололтой – Аан зөв зөв. За тэгэхээр бид хоёр харих уу даа гэсээр босож хувцасаа өмсөж эхлэв. Дамбий ч тэгье хө эзэд нь ирсэн юм чинь гээд хувцасаа өмсөөд гарцгаав. Эгч дүү хоёр гэр орноо төвхнүүлж хуучин байснаар нь янзалж хөдөөнөөс авчирсан жаахан цагаан идээгээ тагтан дээр гаргаж тавиад хатаав. Тэр зуураа хоорондоо ярилцаж Оюунчимэг –

Чи түрүүн тэр авгайд яах гэж худлаа хэлэв ээ? гэхэд – Тэр ах тань руу ирмэхийг хараад дотроо эхнэртээ баригдсан болов уу гэж бодсийм аа эгч ээ. Харцыг нь харахад аврал эрсэн байдалтай байсан. Бодвол өөрсдөө гэр хороололд амьдардаг бололтой дог оо. Тэгээд л энд байрлаж ус цасанд ордог байсан байх гэх бодол төрлөө гэв. Оюунчимэг дүүгээ хараад жуумалзан – Чи их хэрсүү болжээ. Би ч юм бодсонгүй. Дамбий гуайг ирмэхийг ч анзаарсангүй шдээ гэлээ. – Анзааргатай бай лдаа эгч ээ. Заза юмаа цэгцэлж дууслаа. Хоол хийж идье гээд гал тогоо руу эргэв. Миний дүү бууз байвал жигнэчихээрэй. Байхгүй бол эгч нь гараад ирье. Хажууд дэлгүүр гарсан байна лээ гэж чангахан хэлэхэд цаанаас Оюунцэцэг – зүгээр ээ гараараа хоол хийж идэх гоё шдээ гэснээ хөргөгч онгойлгов бололтой Та ч азтай байна аа. Бууз байна шдээ одоохон жигнээдэхье гэж хэллээ. Тэр зуур Оюунчимэг чемодантай хувцасаа цэгцэлж дууслаа. Тэгээд гал тогоо орж ирэн – Танихгүй хүн байхад нь ир гайхсан шүү би гэж хэлэв. –

Би ч гайхаж л суусан. Харин гаднаас тэр хүн орж ирэхэд нь эхнэр нь байх гэж бодож байлаа гэв. Тэндээс гарсан Дамбий машинаа асаан эхнэрээ суулган гэр лүүгээ зүглэж явтал орсгой Хүрлээ замд тааралдан зогсож уулзан ганц хоёр үг солиод явлаа. Баярмаа – Уг нь их даруухан хөөрхөн охид байна лээ дээ. Том хүүдээ тэр дүүгий нь авч өгвөл… гэтэл Дамбий үгийг нь таслан – Баярмаа минь дэмий биз дээ. Тэгээд ч ах нь намайг мэдэх юм хойно бүр ч хэрэггүй байх. – Юун дэмий гэж. Харин ч хүүтэйгээ суулгачихвал миний хүүд сайн болно шдээ. Наад нүдээ нээгээч эгчээсээ дутахгүй ухаантай сэргэлэн байрын охин байх чүүлээ гэв. – Заза тэгээд хэл ам сугалчих гээд байх юм. Манай хүү тэрнийг тоох ч үгүй биз гэв. Дамбий өөрөө 50 дөнгөж гарч яваа бөгөөд эхнэр нь түүнээс хоёр дүү ажээ. Том хүү нь хоёр жилийн өмнө анагаахын дээдэд оюутан болсон бөгөөд Дамбий л урд хойно нь гүйж байж бүртгүүлсэн билээ.

Тэр хоёр ахиж юм ярилгүй явсаар гэртээ орлоо. Дамбийгаас эгч дүү хоёр ирсэн сургийг сонссон орсгой Хүрлээ дотроо машид баярлаж сэтгэл нь хөөрсөн амьтан гэртээ тух муутай хоноод маргааш өглөө нь эрт боссон ч эгч дүү хоёр амарч байгаа байх өдөр л очьё гэж бодоод гэртээ ус цас авч түлээ мод хагалан ээждээ тус болсоор өдрийг авав. Хүүгийнхээ байр байдлыг ажиж мэдсэн Ханд авгай – Миний хүү чинь өнөөдөр яасан баясгалантай байх юм. Сайн зүйл тохиолдов уу? гэхэд Хүрлээ – Нөгөө миний яриад байсан хүүхэн ирсэн байна аа. Өнөөдөр очиж уулзъя даа. Удахгүй ээ хүү нь нэг өдөр дагуулж ирж танилцуулна аа гэв. Ханд хүүдээ баярлан сууж байв. Муу хүмүүстэй нөхөрлөж явааг мэдэрдэг боловч хүүгээ засрах байлгүй гэж дотроо бодож явдаг байлаа. Хүрлээ хүрмээ өмсөөд – За би очиж уулзчихаад ирье. Та надад санаа зоволтгүй ээж минь. Хүү нь одооноос сайхан амьдарна аа. Ажил ч олж хийж мөнгө төгрөг хурааж байж байр авна аа гээд гадаалав. Бараг л гүйх шахам явсаар унаанд сууж баырны ойролцоо ирсэн хойноо сая нэг тамхи асааж сэтгэлээ тайтгаруулав. Нээх сайн тамхилж аваад цахилгаан шат руу орж нэг л мэдэхэд хаалганы хонх дарчихсан зогсож байв. Өглөө нэлээн унтсан эгч дүү хоёр бараг уралдах шахуу сэрцгээн босоод

Оюунцэцэг эхэлж усанд орохоор банны өраө ороод таг болов. Дүүгээ уснаас гарах хооронд Оюунчимэг цай чанаж хөргөгчнөөс мах гарган хоол хийлээ. Хоол ч болж хоолоо аягалж зогстол хаалганы хонх дуугарав. Хэн байдаг билээ. Арай өнөөх Дамбий гуай ирж байгаа юм болов уу гэж гайхсаар хаалга нээтэл Хүрлээ инээмсэглэн зогсож байлаа. Хүрлээ орж ирэн хүрмээ тайлж өлгөөд гутлаа тайлан – Та хоёр хэзээ ирээв? гэж асуув. – Өчигдөр үдээс хойш ирсээн хө. Чи яаж мэдээв? гэж хариу асуулаа. Хүрлээ – Орой Дамбий ахтай таарсан юм аа – Аан эндээс гарч явахдаа таарсан байх нь. Эхнэр нь бололтой нэг эгчтэй цуг гарсан – Тийм ээ эхнэр нь байгаа юм. Энд ирээд арав гаруй хоносон байх гэлээ. – Дамбий гуай өөрөө хаана амьдардаг вэ? – Гэр хороололд хашаа байшинтай хө. Байшин нь хоёр давхар хаус шиг юм байдаг. – Аан тэгээд энэ байрыг хэзээ авсан юм бол? – Чамайг оруулсан тэр жил л авсан шдээ. Яах гэж авсныг нь би мэдэхгүй ээ.

Хүүхдүүд нь ч тэр хаусанд тохьтой суудаг юм билээ. – Аан зөв зөв. Ийшээ орж хоол идээч гээд гал тогоо руу заав. Халуун усанд орж байсан Оюунцэцэг Хүрлээгийн дууг таниад – Яана аа эгчид арай элдэв юм ярьчихгүй байгаа даа. Санаа зовоочих юм аа. Заавал өнөөдөр ирээд байхдаа яахав дээ гэж бодож сууснаа би яагаад энэ хүнийг боддог билээ ичмээр юмаа гэж бодоод нүүрээ дарснаа заза ямар бид хоёр холбоо сүлбээтэй болчихсон биш гайгүй биз гэж бодон биеэ угаасаар сая нэг юм гарч ирлээ. Нүцгэн биен дээрээ даашинз өмссөн бөгөөд даашинзны цаанаас нь томбойх хоёр хөх нь түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. Хөлдөө таавчик углаад гал тогооны өрөө рүү орж ирэв. Хүрлээ хальт эргэж харснаа идэж байсан махандаа хахаж цацан эгч дүү хоёр бөөн инээдэм болов. Хүрлээ сая Оюунцэцэгийг анзаарч харж байснаа – Чамайг ийм үзэсгэлэнт хөөрхөн гэдгийг сая л анзаарлаа шдээ гэхэд эгч дүү хоёр дахин хөхрөлдөв. Оюунцэцэг ширээнд суугаад махнаас огтолж үмхээд – Та хэзээ орж ирээв гэж мэдээгүй царай гарган асуув. – Түрүүхэн орж ирсээн хө. Эгчээс чинь нутгийн сонин сонсоод л сууж байлаа. – Аан за тэгээд юу ярилцав даа. –

Аавын чинь тухай ярьж байлаа. Сумандаа ч аймагтаа ч түрүүлж морьд нь ч айрагдсан гэж сонсоод баярлаж л сууна даа гэж Хүрлээ хэлэв. Тэр гурав хамт хооллоосны дараа Оюунчимэг усанд орж нөгөө хоёр нь том өрөөнд орж орон дээр хамтдаа суулаа. Хүрлээ – Уучлаарай гэнэт ирсэн болохоор сандраад л… гэтэл Оюунцэцэг – Зүгээр ээ. Тэгээд ч та бид хоёр ямар найз нөхөд биш юундаа сандраав. – Үгүй ээ харин би заримдаа сандраад байдаг юм аа. – Хэхэ сандрахаар юм болоогүй шдээ. – Тийм лдээ гэхдээ л нэг сонин мэдрэмж түрүүн төрөад л сандарчихлаа. – хихихи яавал гэж дээ. Ингэхэд ээж тань зүгээр үү.? – Ээж сайн сайн саяхан эмнэлэгт хэвтээд бие нь бүүр дээрдээд гарч ирсээн. – Аан та ажил хийдэггүй юм уу? – Жил шахам ажилгүй сууж байна. Удахгүй ажилд орох санаатай байгаа. – Тэгээч тан шиг ийм сайхан залуу ажилгүй сууна гэдэг хэцүү шдээ. Ээжийгээ сайн асраарай хө. Хүнд хамгийн нандин зүйл нь гэр бүл ээж аав байдаг гэж сонссон – Тэр ч тийм шүү.

Дамбий ах л намайг ажилтай болгоё гээд л байдаг. Гэтэл жил шахам хамт байхдаа ажил олж өгөхгүй байсаар өдий хүрчихлээ. Хэдий болтол хүний үгээр явах билээ гэж бодоод ажил хайж эхэлсээн хө. – Зөв дөө. Одоо л зөв ярьж байна. Ингэхэд тэр Дамбий гэдэг хүн юу хийдэг юм. – Тэр үү. Нэг хувийн компани байгуулах гээд л барилгын ажлыг нь энэ зун хийлгүүлж эхэлсэн хүн дээ. Урьд нь нэг том компанид инженер байсан гэдэг. –

Өө тийм үү мундаг том албан тушаалтай хүн юм байна шдээ. Тэгээд чамайг барилгадаа ч авч чадахгүй байгаа юм уу? – Эхнэр нь намайг таньдаг болохоор авахгүй байгаа гэсэн. Эхнэр нь аймаар хартай хүүхэн дээ. Дамбий ахыг ч овоо айлгадаг бололтой юм билээ. – Тийм ч болов уу гэж би гадарласан юм аа. Өчигдөр ирэхэд эхнэр нь бололтой махлагдуу авгай хардсан байртай эгч бид хоёрыг харж байсан – Чи ч гярхай юм аа. Тэр эгч чинь мөн шдээ. Оройхон бид хэд таарсан юм. Тэгээд л

Дамбий ах та хоёрыг ирснийг надад харцаараа ойлгуулаад авсан даа. – Заза эгч бид хоёр ингэсгээд гарна. Дэлгүүр хоршоо хэснэ дээ гээд цааш эргэн хувцас хунараа онгичиж эхлэв. Хүрлээ түүнийг харсандаа сэтгэл баясан явах болсноо ойлгон босов. Үүдэнд очин гутал хувцасаа өмсөж байтал Оюунцэцэг ирээд – Дараа тухтай хөөрөлдье. Түр баяртай гээд түүнийг гарангуут хаалгаа дангинатал цоожлов. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…