
Нэгэн амралтын өдөр эгч дүү хоёрыг гэртээ байтал нь орсгой Хүрлээ хамар Нарааг дагуулан ирж тэд хоорондоо танилцан жаал хууч хөөрөв. Үдээс хойхно нөгөө хоёр нь явсан тул эгч дүү хоёрт хийх зүйл
олдохгүй зурагт үзэн сууж байлаа. Гэнэт Оюунчимэгийн утас дуугарав. Оюунчимэг утсаа хартал танихгүй дугаар байсан тул дугаар андуураа биз гэж бодоод авсангүй. Тэгтэл дахиад дуугарлаа. Оюунчимэг хэн юм
болоо гэж гайхан харилцуураа авав. – :Сайн уу Оюунчимэг мөн үү гэх эрэгтэй хүний дуу гарахад – Тийм ээ мөн байна. Өөрөө хэн билээ? – Сэлэнгээ байна Нөгөө ангийн хөвгүүн байна аа гэв. Оюунчимэг сая
түүнийг таниж – Өө тийм үү. Ямар нэгэн хэрэг болоо юу? – Үгүй лдээ чамд зав байна уу? Хамт жаал сууя лдаа тэгэх үү гэв. Хийх ажилгүй гиеүрч суусан Оюунчимэг түүний саналыг дуртайяа хүлээн аваад
зөвшөөрснөө мэдэгдэхэд Сэлэнгэ утасны цаанаас – Тэгвэл чи одоо гараад ирэх үү. Би танай байрны ойролцоо явж байна гэв. Оюунчимэг тэгье гэж хариулаад босож хувцасаа өмсөнгөө – Цээгий эгч нь түр
гарчихаад ирье. Хоол хийж байгаарай гэж хэлэхэд банны өрөөнд сууж байсан дүү нь – За аниа гэж хариулав. Оюунчимэг хувцасаа өмсөөд гадаалж байшингийн булан тойртол цаанаас нь Сэлэнгэ хажуудаа нэг бүсгүй нэг залуутай гурвуулаа гараад ирлээ. Оюунчимэг тэднийг угтан очтол Сэлэнгэ – Танилц миний найз Оюунчимэг гэж нөгөөдүүлдээ хэлэв. – Баярмаа гэж хүүхэн хэлээд гар барив. Залуу нь Батаа гэхэд болно оо гээд инээмсэглэн хэлээд гарыг нь атгав. Сэлэнгэ – Бид хэд ийш нь ойрхон бааранд ордог юм уу гэж бодоод явж байна лдаа. Чи цуг орооч гэж хэлэв. Оюунчимэг – Удахгүй биз дээ. Гэрт дүү ганцаараа байгаа гэхэд Батаа – Нээх удахгүй дээ гэлээ. Оюунчимэг – За тэгвэл явцгаая гээд хамтдаа алхцгаав. Хоёр байр өнгөрөөд нэг бааранд ороход хүн ч багатай байж таарав.

Хэдүүлээ нэг ширээнд сууцгааж Сэлэнгэ босож текэнд очоод таван сэнгүр захиалаад ирж суув. Сэлэнгэ Батаа хоёр хоорондоо юм ярилцан сууна. Баярмаа Оюунчимэгт хандаж – Чи аль анги вэ гэж асуухад – Сэтгүүлч багшийн чиглэлээр сурч байгаа – Аан хоёр чиглэлээр сурч байгаа юм уу – Тийм ээ – Зөв зөв. – Чи аль анги вэ? – Би бага ангийн багшийн дамжаанд явдаг – Аан. Тэднийг ярилцаж байтал зөөгч дөрвөн сэнгүр авч ирээд задалж өгөв. Оюунчимэг – Өө би пиво уудаггүй шдээ ундаа захиалчихъя болох уу гэхэд тэндээс Сэлэнгэ – Өөрөө мэд дээ найз минь. Мөнгө төгрөгийг нь би төлчихнө хэдэн ч ундаа ууж болно гэхэд Оюунчимэг –
Баярлалаа гэснээ зөөгчид хандан кола авъя гэж хэлэв. Зөөгч цааш явж одов. Өөр ширээнд суусан 4 хүн дуу явуулж өгөхийг хүсч удсангүй хөгжим явж эхлэв. Оюунцэцэг гэртээ ганцаараа үлдсэн ч утсаараа фэйсбүүк рүү орж арван жилийн ангийнхаа хүүхэдтэй чаталж хэвтэв. Нэлээн удаан чаталж байснаа босож гал тогоо руу орж хоолны мах гаргаж тавиад утсаа харан сууж байлаа. Гэнэт хаалганы хонх дуугарлаа.
Эгч байх гэж бодсоор босож хаалга тайлтал орсгой Хүрлээ инээчихсэн ганцаараа зогсож байлаа. Орж болох уу гэхэд Оюунцэцэг ор , ор гээд хойш ухрав. Хүрлээ орж ирэн гутлаа тайлаад гадуур хувцасаа тайлан өлгөв. Тэгээд том өрөөнд орж сандалд суунгаа – Эгч чинь хаачив? – Түр гарсан. Ингэсгээд орж ирэх байх аа. – Аан. Чамтай түр ярилцаж болох уу? – Бололгүй яахав. Яриа таарвал болно шдээ – Тийм дээ. Чи чинь нэг дүгээр курс байх аа – Тийм ээ юу гэж. – Зүгээр л асуусан юм аа. Чи үзэсгэлэнтэй царайлаг юм аа. – Баярлалаа. Эгчтэйгээ адилхан юм гээд л хүмүүс хэлээд байдаг юм. – Та хоёр адилхан ч юм байна лээ. Андуу харсан хүн ихрүүд гээд хэлчихмээр. – Зарим хүмүүс тэгдэг л юм – Уучлаарай чамайг харах бүрт миний сэтгэл нэг л сонин болоод байдаг юм лдаа. Чи буруугаар битгий бодоорой. Би чамаас нэлээн ах байх гэтэл ийм болчихоод яахаа мэдэхгүй л явна гэхэд Оюунцэцэгийн хацар ягаарч ирснээ жуумалзан – Нэг мөсөн хайртай болчихож гэхгүй дээ гэснээ ичингүйрэн доош тонгойв. Хүрлээ – Бараг л тийм гэх үү дээ гэснээ хөхрөв. –

Яана аа ичмээр юм аа. Гэхдээ эгчийн хажууд ингэвэл эгчээр алуулна шүү гэхэд – Би хаана хэнтэй яаж харьцахаа мэднэ шдээ. – Тэгвэл болоо доо. Нээрээ өдөр ирсэн Нараа билүү тэр эмэгтэй юун хүн юм бэ? – Аан тэр үү. Бид цугтаа ажилладаг юм аа. – Аан. би танай эгч юм болов уу гэж бодсон юм аа – Үгүй дээ. Тийм холбоо сүлбээ байхгүй. Би ээжтэйгээ хоёулахнаа л амьдардаг юм. – Өө тийм үү. – Тийм ээ. Аав маань намайг багад бурхан болсон гэдэг. – За уучлаарай хө – Зүгээр ээ байх л асуудал шдээ. Танай аав ээж хаана байдаг юм. – Увс аймагт байдаг юм аа. – Эндээс хол уу? –
Хол шдээ. Мянга гурван зуу гаруй км гэдэг. – Өө тэгвэл асар хол зайтай юм байна тээ. – Тийм ээ хол, хол. Машинаар явахад замдаа нэг хоноод л орно. – Тийм хурдан уу. – Тийм ээ. Одоо чинь дан хар зам шүү дээ. – Өө тэгвэл ч амар болж дээ. – Харин тиххх. Ингэхэд танайх хотын айл уу. – Үгүй ээ. Аав Булган ээж Сэлэнгийнх гэсэн – Аан зөв зөв. – Чи надад дугаараа өгөөч хааяа ярьж байя лдаа болох уу гэхэд Оюунцэцэг дотроо юм санасангүй түүнд дугаараа өгч орхив. Хүрлээ – За баярлалаа. Би залгаж байна аа гээд бослоо. Үргэлжлэл бий….