Home Өгүүллэг ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,759

Хөхрөх сүрлэг уулсын дээгүүр хөвөн цагаан үүлс хуралдаж ирснээ бороо болон цайрч эхлэв. Зуны эхэн сарын үе тул айлууд зуслан руугаа нүүцгээж байлаа. Түмэнгийнх энэ удаа Ендэртийн хөдөөд

зусахаар буув. Эхнэр Бадамханд нь бие давхар бөгөөд ийнхүү бригадын төв бараадсан билээ. Эднийхээс тун холгүй 1 – р бригадын төв байдаг бөгөөд гол өгсөөд харагдаж байлаа. Түмэн Бадамханд хоёр

ханилаад 5 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд хоёр жилийн өмнө эхнэр нь охин төрүүлсэн билээ. Охиныг нь Оюунчимэг гэдэг бөгөөд ээжийгээ дуурайсан хөөрхөн охин байлаа. Энэ удаа охиндоо дүү төрүүлж өгөх

гэж байгаа билээ. Оюунчимэг охин одоо 2 нас хүрч яваа билээ Зусланд бууснаас хойш удсангүй арваад хоногийн дараа Бадамханд амаржиж бас охин төрүүллээ. Түмэн ч охинтой болсондоо баяртай байв. Удам

залгах хүү байгаасай гэж дотроо битүүхэн хүсч байсан боловч охин гэж сонсоод хүнд хүн илүүддэггүй юм охинтой бол хүүтэй гэдэг дээ гэж хадам аав нь хүргэнийхээ сэтгэлийг засжээ. Бага охиндоо

Оюунцэцэг гэж нэр хайрлав. Хоёр охин нь өсөхийн хэрээр хоорондоо их адилхан усны дусал шиг болоод байлаа. Андуу харсан хүн ихэр юм уу даа гэж хэлмээр. Тэр жилээс хойш хоёр жилийн дараа Бадамханд дахин жирэмсэлж дахиад охинтой болжээ. Гурав дахь охиныг Оюунбилэг гэнэ. Хоёр насны зөрүүтэй 3 охин нь машид хөөрхөн үзэсгэлэнтэй охид болжээ. Охидууд нь өсөхийн хэрээр аав ээждээ тустай дэмтэй болцгоож байлаа. Цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд охидууд сургууль соёлоо төгсөцгөөж хот руу оюутан болон ар араасаа зорьжээ. Хот гэдэг их айлд анх хөл тавьсан Оюунчимэг МУИС – ийн оюутны дотуур байранд амьдардаг байлаа. Хөдөөний оюутан болоод тэр үү түүнийг тоох хүн эхэндээ байсангүй. Ангийн хөвгүүд нь ч гэсэн хөдөөний бор гээд дөлдөг байлаа. Тэмүүлэн бол Сэлэнгэ аймгаас

ирсэн мөн л хөдөөний хүү бөгөөд Оюунчимэгийг харах бүр зүрх нь догдлоод байдаг байв. Тэдний хооронд хайрын бяцхан дөл асч буйг хэн хэн нь гадарлаж байлаа. Арзгай Дамбий гэгч дөч шүргэж яваа энэ эр гадаад дотоодоор тэнүүчилж явсаар их ч юм үзэж нүд тайлсан наймаачин эр билээ. Түүний дор ажилладаг гэх Орсгой Хүрлээ Хамар Нараа гэх хүүхэн залуу хоёр нүдэнд хүйтэвтэр царайтай зэвүүн хүмүүс байлаа. Дамбий хэд хэдэн удаа солонгос оронд очиж овоохон наймаа хийж гаршихдаа Кан овогт Сүн А хэмээх нэг эртэй сүрхий танилцаж авлаа. Сүн А нь улсдаа дээгүүр байр эзэлдэг баячуудын нэг бөгөөд монгол эмэгтэйг ихэд сонирхдог нэгэн байлаа. Хамар Нараа урьд нь нэг удаа хүний наймаанд явж байсан бөгөөд тухайн үедээ хэрэг нь илэрч баригдан шоронд 7 жилийг өнгөрүүлээд гарч ирсэн нэгэн байв. Сүн А Дамбийтай гурав дахь удаа уулзахдаа өөрийнхөө санал бодлоо там тум дуулгаж амжив. Гайгүй царай зүс сайтай охин авчирч өгвөл мөнгө хайрлахгүй шүү гэдгээ ч дуулгажээ. Бөөн мөнгөний сураг сонссон Дамбий эх орондоо хөл тавьсанаас хойш энүүгээр тэрүүгээр холхин хотын хээнцэр

охидыг шохоорхож эхлэв. Юу ч гэсэн эхний ээлжинд шинэ байр түүнд хэрэгтэй байсан тул эхнэрээсээ нууцаар мөнгө хуримтлуулсаар нэг өрөө байр авч дөнгөв. Оюунчимэг дотуур байранд нэг л тохь муутай байдаг тул хөлсний байр хайхаар шийдэж зар сонин авч судалж байлаа. Хотын төвд нэг өрөө байр маш хямд түрээлнэ гэх зарыг хараад дугаарт нь холбогдлоо. Баргилдуу хоолоотой эрэгтэй түүнтэй ярилцсаар тохиролцоонд хүрч чадав. Ингээд нэг өдөр Оюунчимэг өөрийн гэсэн юмаа аваад байранд ирлээ.

Тохьтой дулаахан яг л түүнд таарсан мэт гоёмсог байранд орсондоо тэрээр баяртай байлаа. Дамбий ч охинд чадлаараа туслан урд хойно нь орж гүйсээр түүний санаа бодлыг мэдэж амжлаа. Оюунчимэг алсдаа солонгос явж суралцана бас ажил хийж мөнгө хуримтлуулж байж байранд орох төлөвлөөтэй байгаагаа ч нуулгүй хэлжээ. Ингээд хоёр дох жилээ үзэж байтал дүү Оюунцэцэг нь нутгаасаа ирж эгчтэйгээ хамт байрлах болов. Орсгой Хүрлээ гэгч эр Дамбийтай хамт хэд хэдэн удаа ирэхдээ Оюунцэцэгийг хараад өөрийн эрхгүй дурлаж нүд унагаж байлаа.

Хүрлээ одоо нас 26 хүрч яваа ч ганц бие ээжтэйгээ хамт амьдардаг нэгэн байлаа. Ээж Цэнгэл нь түүнийг одоо хань ижилтэй болооч гэж хааяа хааяа үглэдэг байв. Орсгой гэх хочийг Дамбий ах нь өгсөн ч царай зүсээр яггүй сайхан тул түүний хувьд хочоо нээх тоодоггүй байлаа. Дамбий хааяа байрандаа ирж охидын амьдрал ахуйг судлан аав ээж нь алс хол байдаг гэдгийг мэдэж авав. Оюунчимэг ч бие өсгөлүүн бөгөөд хотын охидыг дуурайн пудр түрхэж үнэртэй ус цацан царай зүс нь улам цайрч үзэсгэнт нэгэн болсоор байлаа.

Дүүдээ ч анхаарч элдэв янзын бэлдмэл авч өгөн эгч дүү хоёр их л найрсаг амьдардаг байлаа. Хүрлээг харснаас хойш дүү Оюунцэцэг нь мөн л түүнийг шохоорхож байлаа. Үргэлжлэл бий ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…