Нүүр Өгүүллэг ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 10-Р ХЭСЭГ

ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 10-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
373

Лхагваа Долзод өвгөнийг түшин гэрээс гарах гэтэл юу юугүй л хашааны урд 2,3 машин ирж зогсоод сигналдан ~Лхагваа гараад ир явцгаая! гэх Лутаагийн дуу хадвал Лхагваа сандран ~Ах минь та

гарвал баригдана. Би тэдний яарч байгааг далимдуулаад орж ирүүлэлгүй шууд явахгээд аргалах гэж үзье бүр болохгүй бол та өөрөө өөрийгөө л авар гэж хэлээд гараад явчихав. Долзод ч тэр даруй шалаар

дуссан цусаа арчсан болоод хөнжилдөө орон хэвтэв. ~за шууд хөдөлцгөөе Долзод ахын бие тааруу байна! хол замд явахгээд дэмий биз гэж Лхагваагийн яаран хэлхийг сонсоод Лутаа ~тийм үү? за би

ямартай ч нэг асуух юм байна гээд шууд л гэрлүү алхахад нь Лхагваа яаж ч чадсангүй сэжиг авхуулахгүйн тулд чимээгүй л түүнийг даган алхав. Азаар гэрийн гадуур дуссан цусыг Хөлөөрөө зайлуудаад амжсан байв. Лутаа тэр хоёрыг орвол Долзод өвгөн их л сайн жүжиглэн ~за

Лутаа хүү юу гэж явна даа. Өвгөн ах нь ойд болсон явдлын талаар сонссон ч гэлээ энэ муу бие минь ер болохгүй юм хэд хоног хэвтэрт л байна даа ах нь гэхэд Лутаа ямар нэг сэжиг аваагүй бололтой ~Зүгээр зүгээр та гэртээ амар би харин таныг буугаа өгөх болов уу? гэж

асуухгээд гэхэд ~Долзод ч түргэн явуулахыг бодсон аятай ~тэг тэг наад зүүн хананд чинь хөшигний араар байгаа сум нь энэ гээд орон доороосоо бэлээхэн хайрцаг сум гаргаад өгхөд Лутаа ч баярлан ~за гялаалаа ах минь. Манай сумаар нэг буг чөтгөр ярьсан улс л байна. Муу дүү нь ойг бүтэн самнаад ч болтугай олж аваад цааш нь тонилгоноо гэж хэлээд Лхагвааг дагуулан гараад явчихав. Ашгүй баригдсангүй хэмээн тайвшираад өвгөн ч шархныхаа халуунд унтаад өгөх нь тэр. За бид дундаа ойг хамгийн сайн мэдэх хүн бол чи! Ямар ч байсан тэр муу бугийг олтлоо самнаад л байх юм шүү. Гол нь энэ хэдийгээ л ойр явуулахгүй бол ганц нэгээрээ явж байж Болдоо шиг бариулж мэднэ гэхэд Лхагваа ~хэрэв гэгээ тасартал хайгаад олдохгүй бол яах вэ? гэж их л санаа нь зовинон асуувал ~Юуны тулд олуулаа яваа билээ? гэгээ тасарсан ч эрлээ үргэлжлүүлнэ. Харин ч өдөр бүгээд олдохгүй бол шөнө гарч ирэх л байлгүй гээд Лутаа хүмүүстээ явхыг тушаахад

3 машин ар араасаа хөдлөн савдагт ойг зүглэв. Лхагваад санаа зовох зүйл дэндүү их байв. Гэгээ тасарсан хойно савдаг гарч ирээд хүмүүс түүнийг нь харчихвийдээ гэж бодхоос гадна Долзод ах ч гэсэн энэ шөнө дахиж хувираад ойг зүглэх нь мэдээж тэр үед юу болдог бол гэх мэтээр янз бүрийн зүйл ургуулан бодсоор явав. Тэд ч явсаар өдөр талдаа орж байхад ойн захад ирж зогсоод хүн бүр Лутаагийн заавраар хэсэг бүлэг болон хуваагдаж модруу орхын өмнө бүгд гэр гэрээс авч ирсэн унд цайгаа хүртэцгээв. Лхагваа ч юу ч олохгүй дэмий эрэл хийх гэж байгаагаа мэдэж байвч чимээгүй л урд гаран алхаж эхлэхэд бусад нь ч дуулгавартайгаар Лутаагийн үгийг даган ойруу оров гэнэ. 2 цаг явсаны дараа нэг хэсэг залуус үмхийрч ялзарсан Хүлгээгийн цогцсыг олсон байв. Лутаа ч хэдэн хүнд Хүлгээгийн цогцсыг төврүү аваад буцах тушаал өгчихөөд ~цогцос олдсон газраас үргэлжлүүлэн хайцгаая энэ хавиар байх магадлалтай шүү! болгоомжтой явцгаагаарай гэж сануулан эрлээ үргэлжлүүлэв. Тэд өдөржин явсаар ихэд эцэж туйлдаад ойг ч ерөнхийд нь самнаад дуусах гэж байв.

Дархан цаазтай гэх энэ ойг савдагтай гэдэг яриа нутгийнхны дунд үргэлж яригдсаар өдий хүрсэн бөгөөд хүн бүр л битүүхэндээ уг ярианд итгэх шиг савдаг байдгийг харчих санаатай басхүү айдастайгаар хоорондоо их л ойрхон явцгааж байв. Удалгүй нар ч жаргахад Лхагваагийн сэтгэл улам л түгшиж буцъя гэж хэчнээн гуйвч Лутаа зөвшөөрөхгүйг мэдэх тул Лхагваа яах учраа ололгүй дэмий л энэ тэрүүгээр алхална. Тэрээр савдгийг хүмүүст харагдаж юуны магад гэж бодоод ~за бүгдээрээ цуглаарай! одоо гэгээ тасархад бие биенээсээ холдож огт болохгүй! энэ ойд араатан амьтад ихтэй! Шөнө гарч ирэх нь элбэг шүү! хэмээн тэднийг бага зэрэг айлгах авч Лутаа хажуунаас нь ~шаардлагатай бол буутай хүмүүс гал нээхийг зөвшөөрч байна. Би хариуцлагыг нь хүлээнэ.

Харин нэг нэгэнрүүгээ л гал алдав гэж сануулаад тэднийг бага ч болов тайвшруулан цааш хөдлөв. Лхагваа арга буюу тэднийг эсэргүүцэлгүй хамт явахдаа Лутаад их л уур нь хүрч байсан тул тэсэлгүй хажууд нь очоод ~элдэв юм болвол ах минь та л баларна шүү дээ! энэ олон хүн чинь өнөөх зүйлтэй таарвал яагаа ч билээ! ядаж гэгээ тасартал хайгаад буцъя тэгэх үү? гэхэд Лутаа их л захирангуй! ~ Би өөрөө мэдье! Чи тэгж их айгаад байгаа бол өөрийн амиа хаацайл гэж хэлээд түргэн алхахад Лхагваа түүнийг зогсоох ямар ч аргагүйг мэдэв. Тэд ч ганц 1 чоно, буга зэргийг харсанаас биш өөр зүйл ололгүй явсаар гэгээ тасархад зарим хүмүүс эхнээсээ шантарч эхлэн ~Лутаа одоо ер нь эрлээ зогсоовол дээргүй юу? юм ч үзэгдэхээ байлаа! ой ч ингээд удахгүй захад нь ирлээ гэхэд бусад нь ч дэмжих тул Лутаа арга буюу тэднийг тайвшируулан ~за тэгвэл нэгэнт эхэлсэнийх яг ойн нөгөө зах хүртэл яваад буцахдаа түргэхэн явцгаая гэж хэлхэд хүмүүс ч бараг ойн захад ирээд байсан тул түүний үгийг дагав. Лхагваа энэ үед хамгийн ард явах ба байн байн эргэн харах нь Лутаад ажиглагдаж гэнэ. Түүнийг ямар нэг зүйл мэдээд тэрийгээ нуугаад байна гэж бодоод ~Хөөе

Лхагваа чи чинь юуруу тэгтлээ эргэж хараад байгаа юм? ахдаа хэлээгүй нууц байгаа юм уу? гээд шулуухан асуухад Лхагваа ч бага зэрэг сандран. ~үгүй ээ би юу нуухавдээ! ядаж нэг нь араа харж явахгүй бол болохгүй биздээ! энэ хүмүүс чинь дандаа л урагшаа хараад яваад байхаар нь л гэж хэлээд толгойгоо элхэд Лутаа ч түүнийг сэжиглэхээ болиод ~за за тэгвэл чи энэ чигээрээ араа харж яв! ямар нэг юм харагдвал шууд ахыгаа дуудна шүү! гэж хэлээд урд яваа хүмүүстэй нийлэн алхаж гэнэ. Энэ үед Долзод хэдийнээ буцаад буг болсон байх ба мөрөнд нь байх бууны сум ч өөрөө биенээс нь гарч ирэн шидийн гэмээр хурдан хугацаанд шарх нь аньчих тул тэр ч шууд л гэрээсээ гаран хашаагаа давж үсрээд ойн зүг давхичихав. Тэрээр ойн зүг шороо тоос манарган давхихдаа эгэл хүнд бүү хэл машин мотоциклд ч баймгүй хурдаар гүйх аж. Гэвч Долзод өвгөн ийнхүү ойг зүглэхдээ өөрийнх нь гунигт амьдралын сүүлийн шөнө байсныг даанч мэдсэнгүй. Үүнийг нь мэдсэн аятай ойн савдагч түүнийг хүлээн төгөлд ирсэн байв. Азаар хүмүүс ч хэдийнээ өнөөх ойн төглийг өнгөрөөд явсан байлаа…

Долзод өвгөн ч зогсолгүй давхисаар шууд л ойн захад ирээд өлсгөлөн араатан олзоо хайх мэт хүмүүсийн үнэрийг аван хамар нь сарталзаж маханд улангассан буг болоод өнөөх үнэрээ даган гүйж явтал ойн төгөлд байх Цагаан бугын дүрээр гарч ирсэн савдагийг харж хэсэгтээ гөлрөв гэнэ. Энэ үед савдаг алгуурхнаар түүнрүү ойртон буг болсон биеийг нь үнэртэн зогсох үед Долзод өвгөн ч буцаад эгэл хүний дүрээ олж өөрийн ухаанаар савдгийг харсандаа туйлын их баяртай байв. Тэрээр ингэтлээ баярлаагүй их л удсан учир түүнээс холдхыг хүссэнгүй ширтэн зогсох бөгөөд үлгэрийн мэт сайхан санагдаж өөрийн эрхгүй л нулимс нь урсаж байв. Тэр хоёр хоёул бие биенийгээ ихэд санасан нь энэ байсан ба уг уулзалт нь тэр хоёрын сүүлийн уулзалт болхыг Долзод даанч мэдсэнгүй. Гэтэл буун дуу тас хийхтэй зэрэгцэн Лхагваагийн “үгүй ээ” гэх дуу ойгоор нэг цуурайтхад савдаг ч тэр дороо алга болчихов. Долзод өвгөн ч уур нь буцлах шиг болж эргээд буг болон хувирхад буугаа онилон зогсох Лутааг олж харав гэнэ. Лутаа ч буугаа цэнэглэн дахин буудахгээд онилтол буг болсон Долзод түүний урд ирээд зогсчихсон Лутаагийн бууг ганц савардаад дундуур нь хуваачихав. Түүнийг ганц цохиод л их хол чулуудчихад Лутаа бараг л үхэх дөхөөд арай хийн босвол түүнийг хүзүүнээс чанга гэгч зуугаад авжээ.

Долзод өвгөн ихэд хорсолтойгоор хүзүүг нь зуухдаа өөрийн ухаанаа хэдийн алдсан байв. /Лутаагийн энд ирсэн шалтгаан нь Лхагваатай холбоотой байв. Лхагваа байн байн эргэж харсаар явахдаа савдагийг гарч ирээд баригдчихвий гэхээс сэргийлэн Лутааг урд явааг далимдуулаад чимээгүйхэн төгөлрүү гүйчихсэн аж. Түүнийг нь ч тэр даруй анзаарсан Лутаа өнөөх хүмүүсээсээ нэгийг нь ахалж үлдээгээд Лхагвааг сэжиглэн чимээгүй дагасаар төгөлд ирж уг үйл явдлыг харсан байна. Тэрээр цагаан бугын дүртэй савдгийг буг байна хэмээн андуурч Долзод өвгөнийг аврах санаатай буудсан нь гагцхүү их нүгэл хийсэн хүн учир буга бус харин буг болж харагдсан аж./ Лхагваа ч сандран Лутаагийн зүг гүйтэл хоолойгоо хазуулан бага багаар амь тавьж буй Лутааг хархад тэрээр өөрлүү нь сарвайн цустай амаараа бууд хэмээн бувтнах нь ажиглагдвал Лхагваа хэдий Долзод өвгөнийг гэж мэдэх авч “одоо Долзод ах биш” гэж хэлээд буугаа онилов. Тэрээр нулимс дуслуулан Долзодын толгойг онилохдоо гохоо дарах зориг гаргаж чадахгүй зогстол Лутаа сүүлийн хүчээ шавхан “буудаач” гэж орилход

Лхагваа нүдээ анин гохоо дарав. Лутаа ч тэр буг ч тэр хоёул үхэтхийн газарт унахад хүмүүсийн дуу ч сонсогдоод хэдийнээ хүрээд ирцгээж байв. Лхагваа нүдээ нээн харвал өнөөх 2 хэдийнээ амьгүй болцгоосон байх ба дорхноо хүмүүс ирээд тойрон зогсоцгоожээ. ~өнөөх буг чинь энэ мөн байна. Надруу дайрсан тэр зүйл яг мөн байна хэмээн Болдоог хэлхэд хүмүүс ч шуугилдаад эхлэхэд Лхагваа чимээгүй л уйлан зогсож байв. Ийнхүү хүмүүс “Лутаа баатарлагаар бугтай үзэлцэн амиа алдаж Лхагваа харин өнөөх бугийг дарж авлаа” гэх яриатайгаар төврүүгээ буцацгаасан бөгөөд Долзод өвгөний цогцсыг хүн дүрдээ ороод мэдэгдчих байх гэсэндээ арай хийн хүмүүст өгөлгүйгээр түүний цогцсыг үхсэн газарт нь булж оршуулсан байна. Мөн Долзод өвгөний гэр ч өөрөө шатчихсан бөгөөд энэ нь түүний төлөө хийж буй савдгийн сүүлийн үйл байв.

Ингээд Лхагваагаас өөр хэн ч жинхэнэ болсон явдлын талаар юу ч мэдэлгүй өнгөрч савдаг ч мөн адил Лхагваагаас өөр хүнд харагдсангүй нууц хэвээрээ үлдэж чаджээ. Харин Долзод өвгөнийг гэртэйгээ үнс болтлоо шатсан гэх яриа нутгийнхны дунд бий болж Лхагваагаас өөр хэн ч түүнийг буг байсныг мэдэлгүй өнгөрсөн ба тэр цагаас хойш олон жилийн турш уг газар амар тайван хэвээр амьдрал үргэлжилж Лхагваа ч мөн адил Долзод өвгөний замналаар амьдарч гэнэ. Цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэдхэд нутгийнханы дунд “гэгээ тасархад Лхагваа гэртээ байдаггүй! ойд байдаг болсон” гэх цуу яриа гарчээ…..

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *