Home Өгүүллэг ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

0 second read
0
1
950

Болдоо сониуч зандаа хөтлөгдөн эргэн харвал “амьтан гэхэд амьтан биш хэрнээ 4 хөлөлж гүйх ба хальт харвал хүн байх шиг харагдахад хачирхалтай нь нүд нь улаанаараа эргэлдэх бөгөөд тэр нь харанхуйд

их л тод харагдаж байх аж” Болдоо ч харсан даруйдаа муухай орилоод урагш харан байдаг чадлаараа хурдан гүйв. Өнөө амьсгаадаад багтарчихгээд байсан хүн чинь өөрийн мэдэлгүй л том том харайлган

өөрт баймгүй хурдаар гүйх нь тэр. Хүн маш их айсан үедээ өөрөөсөө айдсын даавар ихээр ялгаруулдаг бөгөөд хэсэгхэн зуурт тэрхүү дааврын нөлөөгөөр хурдтай, хүчтэй болдог нь энэ аж. /Нохойноос айдаг хүн хашаа, саад гэх мэт зүйлсийг дорхоноо давдагтай адил юм/…

Гагцхүү гэрлээ тусган урдах замаа харж гүйсэн ч машинруугаа буцах замаасаа хазайн шууд л харсан зүгтээ зугтчихсан байв. Болдоо ч өөрийгөө ийм хурд гарган гүйж буйд итгэж ядан “чадаж байгаа дээрээ л аль болох хол зугтая” гэж бодоод эргэж ч харалгүй хурдлав. Гэвч

өнөөх зүйл яг л ардхан талд нь гүйгээд байгаа нь Болдоод сонсогдох бөгөөд айсандаа дэмий л “Лутаа ахаа авраарай” гэж орилон гүйж байтал өнөөх шавхан гаргасан хамаг л хурд, хүч нь аажмаар байхгүй болж мань хүн ч удаашираад ирэв. Айсандаа нулимс дуслуулан “ингээд би дууслаа. Ямар новш нь намайг хөөгөөд байгаа юм бэ?” гэж

бодсоор урагшлахад өнөөх нь ч ойртоод ирсэн бөгөөд ганцхан үсрээд л Болдоогийн нуруунд зүүгдчихэв. Болдоо ч нуруунд нь наалдчих тэрхүү араатныг даалгүй унаад өгөв. Их л хүнд биетэй байх шиг санагдахад яаж тийм хурдан гүйдэг байна аа? гэж бодмоор. Олзоо унаган гүрээг нь тас хазах махчин араатнууд шиг өнөөх зүйл ч амаа ангайн Болдоогийн хүзүүрүү дайрхад тэр дороос нь гарах гэж яаж ч тийчлээд барсангүй бахь аятай л чангахан гэгч нь 2 мөрийг нь базаад дарчихсан байх ба арга ядахдаа хоолойгоо хазуулчихгүйг хичээн ирүүг нь тулаад бараг л дийлэлгүй зуулгах гэж байтал ашгүй нэг буун дуу тас хийв. Өнөөх зүйл ч муухай орилоод цусаа садруулан зугтчихад Болдоо сая нэг тайвшираад “амь аврагдлаа! сая хэн буудав” гээд хартал Лутаа ирсэн зогсож байв. ~

Саяынх юу байв аа? Ямар хурдан гүйгээд зугтчихваа? Яг л онох шиг болсонсон. Ахын дүү зүгээр үү? гэхэд ~та чинь юу хараад араас нь гүйчихэвдээ! таныг ирээгүй бол ч би яг л үхэх байлаа. Шууд л хоолойруу дайрч байна лээ! Лав л амьтан биш байсан! Гэхдээ бас хүн гэхэд ч хэцүүхэн юмтай л хөөцөлдлөө гэвэл Лутаа сая нэг өнөөх эмч найзынхаа хэлсэнийг санав. “Нээрэн надад хэлэхдээ манай өнөөхийн хүзүүг хазсан зүйл хүн ч биш амьтан ч биш гэж хэлж байсан. Тэр нь л сая Болдооруу дайрчилдээ” гэж бодоод ~ах нь нэг хүн байх шиг харагдахаар нь ойроос харах санаатай дөхөх гэсэн гүйчихсэн. Тэгхээр нь сэжигтэй байж таарлаа гэж бодоод араас нь шуугичихгүй юу. Чамайг ард гүйж байгаа л гэж бодоод явлаа. Нилээд хөөгөөд бараа нь тасрахаар нь эргээд хартал чи байдаггүй. Тэгхээр нь буцаад явсан минь харин болсон байна. Тэгээгүй цааш явсан бол ахын дүү чадрах байлаа.

Тэр зүйл эхлээд чи бид хоёрыг салгах санаатай зориуд намайг араасаа хөөлгөжилдээ! тэгээд ч бодсоноор нь болж хоёул холдоод ирхээр намайг тэнд үлдээгээд чамруу ирсэн байх гэж таамаглаад ~ер нь болохгүй юмтай таарсан байна. Лхагваагийн хэлдэг л үнэн байж. Хоёулаа хурдхан машинруугаа буцъя. Ах нь ямартай ч сая 1 оносон. Тэр зүйл шархадсан байгаа дээр нь эртхэн буцъя. Одоо тэр хохирогчийн цогцос энэ тэрийг мартая гэхэд Болдоо ч дэмжин ~тэгье ээ ах! хурдхан л буцъя. Золтой л хоолойгоо тас хазуулаад үхцэнгүй. Би ч ярих юмтай боллоо гэхэд ~Бахархаад байх юу байхав! Ёстой үзээгүй юмаа л үзлээ. Төвөөс хүмүүс дайчилж энэ ойг самнаад ч болтугай тэр муу сүгийг устгахгүй бол горьгүй нь гэж хэлээд өнөөх 2 машинруугаа явав. Буун дуу ойгоор 1 цуурайтсан тул Лхагваа Баянаа хоёр ч сонссон байв. Тэд шууд л буу дуулдсан зүгт гүйсэн аж. Лхагваа дотроо их л айн. “савдаг л биш байгаасай! өөр зүйл бол хамаа алга” хэмээн бодсоор гүйж байв.

Гэвч лус савдаг гэдэг буудах төдийхнөөр устах зүйл биш гэдгийг Лхагваа мэдсэнгүй. ~Манай 2 юутай таараад буудчихваа! Чиний ярьсан өнөө галзуу новш үнэхэр байсан юм байхдаа? хэмээн Баянааг хэлхэд ~Мэдэхгүй байна аа! ямартай ч шалавлая! өнөө 2 маань хэцүүдлээ гэж хэлээд улам хурдлав. Эхлээд шууд л машин дээрээ гүйгээд иртэл өнөөх 2 нь яг ирж байв. ~ашгүй мэдсэн юм шиг та 2 хүрээд ирэв үү? за хурдхан явъя машиндаа сууцгаа хэмээн Лутааг хэлхэд Лхагваа их л сандран ~юу буудсан бэ? гэж асуув. ~Машиндаа суугаад буцах замдаа тайлбарлая. Алга болсон цогцсыг одоо март гэхэд бүгд дуулгавартайгаар Болдоогийн машинд сууцгаав. Лутаа жолоо барин шууд л ойгоос гараад сумын төврүү зүглэв. ~За Лхагваа минь чиний харсан үнэн байж! Ахыгаа уучлаарай. Үнэхээр хүн дүрстэй галзуу новш Болдоог маань нухах гэж байхад ах нь буудаж амжлаа. Уг нь оносон ч гэлээ өнөөх чинь их л хурдан зугтчихсан. Ямартай ч дөрвүүлээ барахгүйдэг ээ төвөөс хүмүүс дайчилж өглөө ирээд ойг самная! гэхэд Лхагваа бага зэрэг тайвширан “савдаг лав биш байж” гэж бодов. ~

Би тэгээд гэрээрээ орох хэрэггүй юу? гэхэд Лутаа ~орох шаардлагагүй бол зогсохгүй шууд явна гэвэл Лхагваа ч тэгхийг зөвшөөрөв. Энэ далимаар төв орж Долзод өвгөнтэй уулзаж болсон явдлыг ярих санаатай яваа нь энэ. Тэд ч давхисаар үүрээр гэхэд төвд ороод ирэв. Унтаж амрах тухай ч бодолгүй Лутаа шууд л хүн хүч дайчлах ажилдаа орход Болдоо, Баянаа хоёр ч хамт явах аа хэдийнээ зөвшөөрсөн байв. Угаас Лутаа ирэх замдаа тэднийг ятгасан аж. Харин Лхагвааг сумын төвийн захад буулгаад ~Долзод өвгөн наад захын гудамны чинь үзүүрийн хашааг авсан тэндээ гэрээ бариад амьдарч байгаа гэж ах нь дуулсан чи бушуухан очиж уулз хэмээн Лутааг хэлхэд Лхагваа ч ~ойлголоо! би Долзод ахтай цуг та хэдийг хүлээж байя! болхоороо хүрээд ирнэ биз! гэж хэлээд явав. Үүрийн гэгээ ч орж нар мандах дөхсөн байв. Лхагваа Долзод өвгөнийхийг олж ирээд хаалгыг нь хэсэг нүдээд гэрээс хүн гарч ирсэнгүй. “Долзод ах унтаад сэрэхгүй байгаа юм байхдаа? уг нь мань хүн өглөө эртэч их л эрүүл саруул хүн дээ, гэртээ байхгүй байна гэж баймааргүй юмаа” гэж бодоод Лхагваа хашааг нь давж ороод гэрлүү дөхвөл хаалга нь цоожлоогүй байгаа харагдав. Ямартай ч гэртээ байгаа юм байна гэж бодоод гэрлүү дөхтөл гэрийн гадуур саяхан дуссан гэлтэй цусны мөр байх нь тэр. Лхагваа гайхан хаалгыг нь татан орвол

Долзод өвгөн орон дээрээ цустай хутгалдчихсан ухаан алдаад хэвтэж байх нь тэр!!!! Лхагваа цочин “арай үгүй байлгүй дээ” гэж бодсон ч ~Долзод ахаа сэрээрэй! та чинь яах нь энэ вэ? гээд сэрээх санаатай толгойг нь өргөвөл Долзод аажуухнаар нүдээ нээн ~Өө миний дүү ирээ юу! Өвгөн ах нь чамд баригдчихлаа гэж их л зөөлөн дуугаар амьсгаадан хэлхэд нь Лхагваа түүний мөрөн дээрх сумны шархыг харав! ~Баригдчихлаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? та биш биздээ. Биш гэж хэлээч! Та тэгэх учиргүй гээд итгэж ядан уйлхад Долзод өвгөн түүнээс ус өгхийг гуйв. Лхагваа ч ус өгөөд түүнийг эмнэлэг явъя гэтэл ~болохгүй! ах нь эмнэлэг явбал баригдана. Одоо би чамд хамаг учраа хэлье. Ах нь хүссэндээ тэгсэн юм биш гээд бүхнийг эхнээс нь ярив. ~Нутгийнхны цуурхалыг сонссон уу дүү минь? Тэр цуу яриа үнэн. Ах нь савдагтай нөхцсөн! Залуу халуун насан дээрээ савдаг байдгийг мэдээд үргэлж л эргэж тойрдог болоод удсан юм. Эхэндээ холоос л хардаг байсан. Өдөр өнгөрөх тусам түүнрүү ойртож заримдаа бүр хүрч үзэх болсон.

Үргэлж л надад сүрлэг цагаан бугаан дүрээр харагддаг байсан. Гэтэл нэг үдэш түүнийг харах санаатай төгөлд хүлээгээд хэвтэж байтал эмэгтэй хүний дүрээр гараад ирсэн. Ах нь ч ёстой мэл гайхаж билээ. Тэгээд л тэр үеэс хойш ах нь бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. Он жил өнгөрөх тусам би өөрөө өөрийгөө барьж хорих нь хэцүү болж сүүлдээ гэгээ тасармагц би буг болж хувираад ойгоор тэнэдэг болж гэгээ ормогц буцаад хүн төрхөө олдог болсон. Энэ үед надтай нөхцсөн савдаг огт харагддаггүй байлаа. Өвгөн ах нь ч цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө хүн биш араатан болж байгааг мэдрэх болсон. Эхэндээ би буг болоод ойгоор тэнэж байхдаа өөрийгөө юу хийж байгааг мэддэг байсан ч бага багаар шөнө нь юу хийснээ санахаа больж эхлээд одоо өдрийн цагаар ч хүн төрхтэй байхдаа ухаан санаа минь орж гарах боллоо. Сүүлдээ өөрийн мэдэлгүй ойгоор тэнүүчилж мах л идэхгүй бол хэцүүдэж эхэлсэн. Өөрийгөө ийм болж байгааг мэдээд амиа хороохыг хүссэн ч зориг минь хүрээгүй юм. Долзод өвгөн ойн буг болсон, савдагтай нөхцсөн гэх цуу яриа газар авсан нь үнэн гэдгийг дүү минь чи эхэнд мэдлээ. Өвгөн ах нь тэр ойтой салшгүй холбоотой болсоноо даан ч ойлгосонгүй. Энд ирээд эгэл хүний амьдарлаар амьдарвал зүгээр болох байх гэж бодсон боловч тийм биш байж.

Өөрийгөө шөнө бүр ойруугаа гүйдэг гэдгийг амьхандаа нуух санаатай хүн амьтанд мэдэгдчихгүй гээд энд хашаа авч асьдарсан хэрэг гэж хэлээд нулимс нь дуслахад Лхагваа ч түүнийг өрөвдөн өөрийн эрхгүй уйлах нь тэр. ~та тэгээд тэр хол газраас яаж ийм хурдан ирэв ээ? гэхэд Долзод ~буг болох үед бие минь хэмжээлшгүй хүчтэй, хурдтай болдог. Үүнийхээ хариуд мах нэхдэг хэмээхэд Лхагваа ~одоо тэгээд цаашдаа яах бодолтой байна. Би лав таныг барьж өгч чадахгүй гэхэд ~чи даруй ахыгаа ууланд аваач. Ах нь тэр газар л ясаа тавих учиртай. Савдагтай ойр байхад учир нь олдоно гэвэл Лхагваа ч ёсоор болгохыг хүсэв. ~гэрийн гадаах мотоциклоор одоо түргэхэн хөдөлье. Ах нь ойруу явах дөт зам мэднэ.

Надаас өөр хүн бараг мэдэхгүй. Ахынх нь энэ шарх гайгүй ээ. Савдаг дор нь эдгээчих нь харин нутгийн олонд л хар буруу сануулчихгүй юмсан гэж хэлээд явхаар зэхэв гэнэ. Өвгөний шархыг боож чадхаараа цусыг нь тогтоогоод явах болход хэдийнээ нар мандсан байв. Лутаа ч сумаар нэг яриа гаргав. Сумаараа уулын бугийг даръя гэцгээн нар мандахтай зэрэгцэн 2,3 машин хүн тэр дороо буу шийдэм агсан нэгдэцгээв. ~за ах минь явахгүй бол оройтлоо. Одоо өнөө Лутаа ах хүрээд ирвэл баларна гээд Лхагваа өвгөнийг түшин гарах гэтэл….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…