Нүүр Өгүүллэг ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
325

Тэднийг машин дээрээ иртэл өнөөх Хүлгээгийн цогцос байсангүй. Энэ үед Лхагваа, Лутаа хоёрын бие зарс гээд явчихав. “Хайччихваа? яахаараа гэнэт ингээд алга болчихдог байна аа? Ядаж байхад гэгээ

тасарчихсан байдаг! Яаядаа байз” гэж бодох тусам Лхагваагийн сэтгэл түгшинэ. ~Машины доогуур өнгийн хараад айхтар суулаа шүү! гэж ярилцсаар өнөөх 2 нь ирээд ~За хурдхан ачаад буцах уу даа? Өнөөхөө

гаргаад тавьчихсан юм уу? хаана байгаа юм? гэж өнөөх сайн дурын залууг хэлвэл Лутаа ~түрүүхэн л бид 2 дамжилж гаргаад энд орхисон юм. Тэгээд машин түрээд гаргахын хооронд л алга болчихсон байна

хэмээн их л айсан байртай Лутааг хэлхэд ~за ах одоо бид хоёроор тоглоод л. Бид 2 ямар жоохон хүүхэд биш. Ийм юмаар айлгахгүй ээ хэмээн хэлээд хоёул инээхэд ~нээрэн гэмдээ! ах нь юу гэж үхсэн хүнээр тоглох юм. Хайччихдаг байна аа? хэмээн ийш тийш гэрэл тусган хайх

Лутааг хараад ~арга буюу өнөөх 2 нь ч итгэв. Гэтэл машины эзэн Болдоо хүү бага зэрэг айсан бололтой ~чоно нохой чирээд явчихсан юм болов уу? Одоо тэгээд арай хайхгүй биздээ? Гэгээ тасарсан байна. Харанхуйд юм олдох уу? Өнөөдөр буцаад өглөө ирж хайвал ямар вэ?

гэхэд Лхагваа ~чоно нохой эсвэл ямар нэг араатан амьтан ирж түүнийг чирээд явсан шинж алга. Хэрэв тэгсэн бол адаглаад газраар чирсэн мөр үлдэх байсан. Тийм мөр огт байхгүй байна. Тэглээ гээд үхсэн хүн өөрөө босоод гүйгээд явчихсан гэж хэлэхгээгүй! Угаасаа берзинтэнд боогоод сайн гэгч хүлчихсэн байсан! Миний бодлоор энэ ойд нэг галзуу новш байгаад байх шиг байна. Тэр л түүнийг мөрлөөд гүйчихсэн байх. Бид машин түрээд анзаараагүй хэрэг. Ямартай ч одоо энэ ойгоос түүнийг хайна гэдэг дэндүү аюултай тул буцах саналтай байна гэхэд Лутаа энэ хэдий айж байсан ч ардах ажлаа бодон ~Тэр чинь юу гэсэн үг юм? Юун галзуу хүн байдаг билээ? Тэглээ ч тэр хүн чинь Хүлгээгийн цогцсоор яахавдээ. Томхон амьтан зуугаад явсан ч юм билүү гэвэл Лхагваа ~

Намайг танд хэлээгүйд уучлаарай. Өчигдөр таныг явуулчихаад өөрөө буцаж явахдаа холоос нэг хүн аятай зүйл байхыг хараад ойртох гэтэл зугтчих шиг болсон. Тэгээд би буруу харсан байж магадгүй гэж бодоод хэлээгүй юм гэхэд Лутаа ~Ямартай ч одоо явж хайна! Олхоос нааш хэрэг шийдэгдэхгүй. Лхагваа чи наад Баянаатай цуг баруун тийш явж хай! Болгоомжтой яваарай! Бие биенээсээ салж болохгүй шүү! Буугаа цэнэгтэй яв. Би ч бас цэнэглээд авё явна. Тэгээд цагаа хараад яг 1 цагийн дараа эндээ уулзъя! Хэрэв 1 цагаас түрүүлээд олвол эндээ авч ирээд хүлээж бай! Би Болдоог аваад хойшоо явлаа гээд ихэд шийдэмгий хэлээд шууд л яваад өгхөд нь Болдоо ч чимээгүй л түүнийг дагавал Лхагваа ч юм хэлж чадсангүй. Угаас түүнийг эсэргүүцээд нэмэргүй гэдгээ мэдсэн аж. ~За за хоёулаа ч гэсэн явж хайя! Надтай ойр яв. Юмыг яаж мэдхэв үүнийг ав! гээд түрүүнээсээ хутга гарган Баянаад өгөв. Баянаа бол өнөөх сайн дурын залуу бөгөөд барилдаж ноцолдох дуртай нилээдгүй хөдөлгөөнтэй залуу боловч бие жижигтэй тул угаас том биетэй

Лхагвааг бараадан түүнтэй хамт явав. “Лутаа ах тэр 2 савдагтай таарчилгүй л яваасай билээ. Ядаж байхад тэр цогцсыг ямар новш нь аваад явчихавдаа? Миний таамаг л гарцаагүй үнэн байх. Энэ ойд хүн байна. Байх байхдаа галзуу новш л байх шиг байна. Тиймдээ ч хар шөнөөр ганцаараа ойгоор явж. Одоо бүр хүний цогцос хүртэл хулгайлчих шиг боллоо. Яавч эрүүл биш нь лавтай! нөгөө 2 маань болгоомжтой л яваасай билээ” гэсээр элдвийг бодон ийш тийш гэрэл тусгасаар явав. Лутаа хурдан хурдан алхлан энд тэндхийн мод хожуул гэрэлтүүлэн явхад Болдоо арай гэж л түүнээс хоцорчилгүй явав. Би ч дэмий юманд л явлаа даа! Сайн хүн болох гэж хичээж байгаад өөрөө балрахвийдээ! Тэр байгаль хамгаалагчийн хэлдэг үнэн бол яанаа? Үнэхээр галзуу хүн байгаад тэрэнтэй нь таарвал Лутаа ах ч амиа тээх л байх. Би харин тэр дороо чадарна даа! гэсээр өөрийгөө доош хийн бодно. Тэгж бодох нь ч аргагүй юмсанж. Багын туниа муутай, туранхай бор хүүд хүч гээд байх юм бараг байхгүй, олигтой гүйж ч чаддаггүй тийм л залуу байв. Ийнхүү арай хийн л Лутаагаас хоцорчилгүй явтал ~байз! тэр юу вэ? юу сүүмэлзээд байна аа? гэж Лутааг хэлвэл Болдоо ч гайхан ~аль? хаана вэ ах? гэхэд ~хүүе цаашаа зугтчих шиг боллоо.

Алив гүйгээрээ ахын дүү гэж хэлээд Лутааг гүйхэд Болдоо түүнээс салахгүй хичээн араас нь дагавч жаахан гүйгээд л амьсгаадан багтрах нь холгүй явтал гай таарч бүдрээд уначихав. ~Лутаа ахаа хүлээгээрэй хэмээн орилсонч цаадах нь улайраад түүнийг сонссонгүй орхиод гүйчихэв. Түргэхэн босоод гүйх гэсэн ч өөрийн эрхгүй ядарч байсан тул “Лутаа ахын гэрэл харагдаж байгаа юм чинь гүйцээд оччихно” гэж бодоод амьсгаагаа дарах санаатай хэсэг суугаадхав. Тэгтэл юу юугүй л Лутаа нэг юмны араар орчихсон аятай гэрэл нь алга болчих нь тэр. Болдоо ч сандран “одоо яанаа! би ингээд төөрвөл жинхнээсээ өнгөрнө” гэж бодсоор сүүлд гэрэл харагдсан зүгрүү гүйвэл Лутаагаас бараа сураг байдаггүй. Айсандаа аргаа баран “Лутаа ахаа” гээд орилчихов. Өөрийг нь сонсоод эргээд ирнэ гэж бодсон ч хэсэг чимээ чагнаад юу ч байсангүй.

Мань хүн бүр ч их айхдаа Лутаа ахаа, Лутаа ахаа гэж байн байн орилсоор цааш гүйв. Үнэхээр туниа муутай тэрээр дорхноо ядарчих тул амрах санаатай нэг хожуул дээр суув. Энэ үед хэдийнээ ойд харанхуй ноёлсон байлаа… Лхагваа Баянаа хоёр ч түрүүхэн нь орилоод байсан Болдоогийн дууг огт сонссонгүй. Тэд нилээд явсан боловч юу ч ололгүй явж байтал Баянаа ~Цагаа хардаа. Одоо ер нь буцах уу? 1 цаг болсон байхаа гэхэд Лхагваа цагаа хараад арай болоогүй байна аа. Дахиад 20 орчим минут байна гэхэд ~Буцаад машинруугаа төөрөлгүй очино биздээ гэвэл Лхагваа ч ~Төөрөхгүй ээ. Би замаа сайн санаж байна гэв. Баянаа түүнийг магтан ~Яаж ингэж сайн тогтоодог байна аа.

Би бол одоо ганцаараа буцах гэвэл бараг замаа олохгүй төөрнөдөө гэсээр ярилцан явав. Лхагваа ч их л санаа зовинон байн байн цагаа харсаар бушуухан л явхын түйс болж байв. Гэвч тэрээр зөвхөн савдгийг өнөө хэддээ харагдчихна гэж санаа зовсонгүй. Гагцхүү энэ ойд байгаа хүн үү? сүг үү? гэдэг нь мэдэгдэхгүй зүйлд л санаа зовж байв. Яадаг ч байсан ойрын хугацаанд л Долзод ахтай холбоо барьж дуудах хэрэгтэй байна. Тэр л энд болоод байгаа элдэв явдлуудыг сайн мэдэх байх гэж бодсоор цааш алхав. Хэсэг сууж амраад овоо амьсгаа нь дарагдсан тул Болдоо ч цааш явж

Лутааг олох гэснээ “харанхуй шөнөөр ой дунд хүний нэрээр орилоод балай юмаа! буцах замаа санаж байгаа дээрээ машин дээрээ очоод хүлээж байя. Лутаа ах ч цаг нь болхоор хүрээд ирнэ биз” гэж найдаад буцаад алхав. Эхэндээ ямар нэг айх айдас бага байвч цааш жаахан алхаж байтал ардхан талд нь нэг юм гүйх шиг болов. Болдоо ч цочин эргэж хараад ийш тийш гэрлээ тусгавал юу ч байсангүй. Яах аргагүй л нэг юм гүйх шиг болсондоо гэж бодоод Лутаа ах уу? хэн бэ? гэхэд мөн л ямар нэг зүйл өөрийг нь тойроод гүйгээд байх шиг ард нь чимээ гарав.

Болдоо маш их айн “ямар новш нь вэ? надаар битгий тогло! зүгээр гараад ир” гэж их л зориг гарган хэлээд газраас бүдүүхэн мөчир шүүрэв. Хэсэгтээ өнөөх зүйл нь байхгүй болсон мэт санагдахад Болдоо ч боломжийг ашиглан машинруугаа гүйхээр шийдээд гүйж гэнэ. Азаар тэр буцах замаа санаж байсан аж. Тэрээр гүйгээд шальсангүй дорхноо л амьсгаадчих авч түрүүний явдлаас болоод зогсохыг хүссэнгүй гүйсээр л байв. Гэтэл араас нь ямар нэг зүйл хөөгөөд байх шиг санагдсан тул сониуч зандаа хөтлөгдөн эргэн харвал…..

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *