Нүүр Өгүүллэг ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 7-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
265

Тэднийг ирхэд Хүлгээгийн цогцос нь хэвтэж байсан байрнаасаа өөр газарт байх ба өнөөх мөчир модоор далдлаад тавьсан нь ч байхгүй болоод ил гарчихсан хэвтэж байв. Ердөө 1 хонож байгаа ч өнөөх нь

хэдийнээ өтчихсөн байх ба баавгайд уруулж ил гарсан мах нь тэр чигтээ өтөнд идэгдсэн жихүүцмээр дүр зураг тэднийг угтахын хажуугаар хамар тасарч унахнуу гэмээр өмхий ханхлана. Бас нэг

хачирхалтай зүйл нь өнөөх үхсэн баавгай нь ор мөргүй алга болсон байв. Ямартай ч Хүлгээгийн цогцос ингээд хэвтэж байсан тул Лхагваа бага зэрэг тайвширан: ~Арай ч босоод гүйх үхдэл гэж юу байхав дээ!

би л хэтрүүлээд бодчихож. Тэгхээр харанхуй шөнөөр ой модон дунд надаас өөр хүн савдгийг харсан нь лавтай боллоо. Гэвч ямар эрүүл хүн ганцаараа ойд шөнийн цагаар явдаг байна аа? Энэ л сэжигтэй байна. Эсвэл бас нэг хулгайн анчид ирсэн байж таараад ганц нэгээрээ бие

засах гэж явсан юм болов уу? Гэхдээ би зүгээр ч ой дундуур яваагүй! эргэн тойрноо сайтар ажигласаар явсан. Ямар ч хулгайн анчид байгаагүй дээ. Аялаж зугаалж яваа улс ч байх боломжгүй! Бас энд байсан баавгай нь хайччихав? Ер нь юу л болоод байна даа гэх мэтээр

элдвийг бодон зогстол. ~Чи чинь юу бодоод гөлөрчихвөө? Мод, мөчрөөр далдалсан гэсэн биздээ? Яагаад ил гарчихсан байгаа юм? гэж асуух Лутаагийн дуунаар Лхагваа сая нэг бодлоо цэгцлээд ~энэ ойд өлсгөлөн араатан олон бий шүү дээ! Үнэрээр нь олж ирээд зууж чирсээр байгаад гаргачихсан байх гэтэл ~тэгвэл яагаад гаргаад ирсэн хэрнээ идээгүй юм бол? хэмээн өнөөх сайн дураараа явсан залууг хэлхэд Лхагваа гэнэт л “Нээрэн яагаад идээгүй байх уу? Би энийг яагаад гадарласангүй вэ? Үнэхээр амьтан ингээд гаргасан бол талаар нэг тасар татаад дор нь л идчих байсан. Гэвч энэ цогцос өтөнд идэгдэснийг эс тооцвол намайг явхад ямар байсан яг тэр хэвээрээ л байна.

Хачин юм даа гэж бодсоор ~За за ямартай ч одоо тэгээд яаж морьлуугаа авч явах вэ? Гэж Лхагвааг хэлхэд цогцсыг хэдэн талаас нь зургийг нь аван зогссон Лутаа ~бирзент авчирсан байгаа тэрийг дэлгээд дээр нь тавьж сайтар ороогоод л дамжланадаа өөр яахав дээ. Нээрэн чи болсон үйл явдлын талаар гэрчийн мэдүүлэг өгөх хэрэгтэй байгаа шүү! гэж хэлээд өнөөх 3 ч Хүлгээгийн цогцсыг бирзентэнд ороохоор болов. Хамар цоргим эхүүн үнэр нь үхсэн хүнийх гэж бодхоор л огиудас нь хүрэн зогссон өнөөх сайн дурын залуу дэмий л ирлээ гэх зэргээр бодон өнөөхөө ороож дуусаад дамжилтал гар дээр нь өт явж байхыг хараад тэсэлгүй бөөлжчих нь тэр. ~арчаагүй ч эр болдоо. Өөрөө л би явья гээд байсан одоо тэгээд ямар байна? хэмээн Лутааг хэлхэд өнөөх нь ч дуугүй л амаа арчина. Тэд явсаар эхлээд морин дээрээ ирэв.

Морин дээр тохоод хөтлөн цааш машинруугаа явж очоод арын суудалд хэвтүүлэхдээ багтахгүй байсан учир хөлийг нь нугалаад багтаачихвал түүнийг нь үзсэн Лхагваад их л эвгүй харагдана. Лхагваа ч морио унаад буцах болж өнөөх 2 нь машинаараа шууд явах санаатай хөдлөх гэтэл машин нь ассангүй гэнэ. Лхагваа: ~Яасан бэ? хөдлөхгүй юм уу? гэхэд Лутаа: ~Энэ нэг юм одоо зүгээр л байсан хэрнээ ер асахгүй юм. Яачихдаг сэг вэ? Манай сумын цагдаа нар ийм тэрэгтэй гэм хэрэгтнүүдтэй тэмцдэг гэхээр өрөвдөлтэй байгаа юм шүү гэж хэлээд асаачих санаатай хэсэг оролдоод ер ассангүй. Хамрыг нь сөхөж хараад ч юу нь болохгүй байгааг олж мэдсэнгүй. Доогуур нь тонгойж хараад ч зүв зүгээр байсан тул Лутаа гайхан ~за ёстой яачихсан тэргэв бүү мэд! Та 2 машин хэр мэдэх үү? гэхэд өнөөх нь 2 нь Лутаагаасаа дор аж. ~Сонин л юм даа. За ямартай ч энэ урд талаа задлаад хархаас даа гэхэд ~бүр болохгүй бол төврүү хэл хүргэж унаа дуудуулах уу? Энэ машин дахь чинь ч үнэр танар, өт хорхой нь дийлдэх ээ байлаа гэж өнөөх сайн дураараа ирсэн залууг хэлвэл ~нээрээ ч тийм юм байна. Юмыг яаж мэдхэв энэ сэг асахгүй бол ёстой баларна шүү. Ер нь

Лхагваа ахын дүү энэ залуутай хамт эртхэн буц өөрийнхөө хужаа унааг унуулаад наад залуугаа төврүү явуулчих! ах нь энийгээ ухаад сууж байя! асчих ч юм билүү гэхэд Лхагваа ~За та тэгвэл эндээ байж л бай! би энэ залууг явуулчихаад эргээд ирье гээд өнөөх залууг араараа сундлаад гэрийн зүг таваргав. ~за наадах чинь ус үзэв үү? үгүй юу л унтарчдаг хог байгаан. Усаар бага туулж яваарай! Ээ дээ гэгээ тасархаас өмнө л ирж үзээрэй гээд Лхагваа өнөөх залууд мотоциклийн түлхүүрээ өгөв. Өнөөх нь ч ~тэгэлгүй дээ! за би түргэхэн явчихаад унаа аваад ирье гээд явхад Лхагваа ч гэрээрээ хальт орж жаахан хүнсний юм бэлдээд Лутааруу зүглэв. Өдөр өнгөрч нар орох дөхөөд ирхэд Лхагваа санаа нь зовнин дэмий л машины энэ тэрүүгээр алхална. Ухаандаа бол гэгээ тасархаас өмнө л

Лутааг явуулхыг бодож байсан нь тэр. ~манай өнөөх унаа олцон одоо л ер нь ирэх дөхөж байгаа даа. Бас л юм үзээгүй юм шиг давхидаг хийтэй гар байгаан гэж Лутааг хэлхэд Лхагваа ~хурдан л бол сайн хэрэг. Энэ цогцос ч эндээ дахиад нэг хоновол танигдахгүй болох байх гэхэд Лутаа ~айхтар хэрэг боллоо шүү. Муу сайн хулгайн анчид өөрөөр амьдарч болдоггүй л улс юм байхдаа. Өглөө намайг төвөөс гархын өмнөхөн өнөө галзуурдаг 2 нь сумын төвд хүчрэгдэхгүй болхоор нь аймагруу явуулж байгаа сурагтай байсан. Яаж байгаад ч галзуурчихдаг юм билээ? ар гэрийнхэн нь гэж уйлалдаж хайлалдсан л улс харагданалээ. Сахилгат байгаа нөхөр ч гэж сэтгэлээр унасан амьтан уулзахгээд ирсэн гэрийнхэнтэйгээ ч юм ярихгүй байсан. Ай даа хайран амь шүү. Их л зовж өнгөрсөн байхдаа наадах чинь гээд санаа алдан тостой хутгалдсан гараа өвсөнд арчина. Цаг ч талийж өгөв.

Нар хэдийнээ жаргаад оройн бүрий орчихсон атал өнөөхөөс нь бараа сураг байдаггүй. Ядаж байхад өнөөх ойн төгөлтэй ойр байгааг ч хэлэх үү машин нь яаж ч оролдоод асахгүй байгааг хэлэх үү Лхагваа их л түгшин ~Лутаа ах одоо тэгээд өнөөдөртөө багтаад нөнөөх чинь унаа олж ирэхгүй бол яах вэ? гэхэд ~Энэ цогцсыг чинь ямар машинтайгаа цуг энд хаяад явалтай нь биш дээ. Болохгүй бол морин дээр чинь тохоод л танайхруу алхана даа. Хоёулаа бол цаг гаран л алхана биз дээ айн? гэхэд ~Тэгвэл ер нь одоо хоёулаа энийгээ аваад явья. Гэгээ тасархаас өмнө газар дөхөхгүй бол ойрдоо энэ ойн араатан амьтад догшин байх шиг байна гэвэл Лутаа ч бага зэрэг айсан бололтой ~за ер нь тэгэх үү? өнөө шаар чинь замдаа саатсан байх. Хоёул энийгээ танай гадаа аваачаад адаглаад ан амьтны хоол болгочилгүй шиг аргал хомоолоор утаад ч болтугай ялаа шумуулнаас зайлуулаад өнөө шөнийг авъя гэж хэлээд явхаар зэхэв. Өнөөхөө дамжилж машинаасаа буулгахд берзинтний цаанаас цусны эхүүн үнэр, үмхий 2 нэвт ханхална.

Морин дээрээ тохох гээд байж байтал машины дуу дуулдах нь тэр. ~машин уу? ~харин тийм юм биш үү? гэж Лхагвааг хэлхэд Лутаа: ~за ашгүй өнөөх чинь ёстой л цагаа олж ирлээ. Яасан удваа муу шаар. Ямартай ч ингээд ирлээ ирлээ хөөрхий хэмээн ярилцаад өнөөхөө буцаагаад газарт тавьчихаад машин ирхийг хүлээн зогстол бараг л хажууханд нь ирээд шалбааг төдий усаар гарахгээд чадалгүй шаварт оруулаад хий эргүүлчих нь тэр. ~

ээ хөөрхий муу ч жолооч бол доо! Алив ахын дүү хоёулаа очиж түрье гээд Лутаа Лхагваа 2 машины зүг гүйв. ~за хамаг хурдаараа ирсэн нь энэ шүү ах хэмээн өнөөх сайн дурын залуу машины цонхоор хэлхэд Лутаа ~за ашгүй2 ах нь чамайг өнөөдөртөө худлаа боллоо л гэж бодож суулаа. За Болдоо хүү сайн уу? Ахын дүү л сумын төвөөс олдоно доо. Гэм нь яагаад суулгачихав аа? хэмээн мар мар инээхэд ~яаралтай хэрэг боллоо гээд л сүйд майд болоод байхаар нь завтай байснаараа хүрээд ирлээ ах хэмээн өнөөх машины жолооч хүү хэлээд ~энэ нэг юмны үрүүл нь

хатуураад хааяадаа ингэчихээд байдаг юмаа тэгээд л харалгүй суучихлаа гэхэд ~за за хурдхан түрж гаргаад өнөөхөө аваад буцахгүй бол үдэш боллоо гэж хэлээд Лутаа, Лхагваа, сайн дурын залуу 3 зэрэг түрэв. Энэ үед яг л гэгээ тасарч байв. Өнөөх 3 ч арай гэж түрж гаргаад ~алгын чинээ шаварт суучаад гарахгүй байна шүү тэ хэмээн инээлдээд өөрсдийн машин дээрээ иртэл…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *