Нүүр Өгүүллэг ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 6-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
244

Лхагваа төөрчихгүйг хичээн арай гэж л замаа харан явж байтал хамгийн ард явж байсан цагдаа муухай орилох нь тэр. Өнөөх 2 ч гайхаад эргэн харвал нөгөө цагдаа нь хүзүүнээсээ цус алдан хэвтэж

байв. Юу болсоныг мэдээгүй ч ямар нэг амьтан дайрсан бололтой гээд өнөөх 2 ийш тийш хальт гэрэл тусгаад юу ч байсангүй. ~бушуухан цусыг нь тогтооё! алив бүс, даавууны юм байна уу? түргэлээрэй энэ

хүн эвгүйтлээ гэж Лхагвааг хэлхэд ахлаж явсан цагдаа сандрахдаа дэмий л энэ тэр газраа тэмтчив. Лхагваа өөрийнхөө бүснээс уран арай гэж цусыг нь тогтоогоод юу болсон тухай асуувал өнөөх нь нэг зүйл

хэлэх гэж оролдоод дугарч чадахгүй байсаар ухаан алдав. ~би таньд хэлээ биз? шөнө оройн цагаар энэ ойгоор явах осолтой гэж сануулсаар байтал зөрөөд байсан. Одоо юу болсоныг хар! Ямартай ч тэрний

биеийг муудхаас өмнө буцъя! Даруй явахгүй бол хүний амь сүйдэх нь хэмээн Лхагваа ихэд ууртай хэлхэд өнөөх ахлагч юу ч дугарч чадалгүй Лхагваагийн үгэнд орон нөгөө залуугаа дамжлаад морин дээр мордуулж өөрөө араар нь сундлаад унагачихгүйг хичээн тэврэхдээ:

~тэсээрэй ахын дүү! гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Лхагваа ч урд нь хөтлөөд гэрийн зүг буцахдаа “сонин л юм даа? юу болоод байгааг нэг л ойлгохгүй байна шүү? Энэ цагдааг савдаг ингэж гэмтээх учиргүй дээ! үгүй ядаж араатан амьтан байсан бол зүгээр ч нэг хоолойг нь зуучихаад явмааргүй л юм? Яадаг ч байсан Долзод ахыг л дуудаж уулзахгүй бол энэ ойд минь элдвийн юм болох нь” гэж бодсоор яаран алхав. Удалгүй явсаар машин дээрээ ч ирж өнөөхөө суулгаад ~за ах минь наад залуугаа хурдхан шиг л төв бараадуул! Би морио орхиж болох биш ингээд гэлдрээд харьчих нь. Та харин давхиж байж осолдов оо? хэмээн сануулхад ~гайгүй биздээ. Ах нь өглөө түргэхэн буцаад ирнэ.

Тэгхээрээ л өнөөх цогцсыг чинь ирж авъя. Чи харин өөрөө мэдээтэй хариараа гээд төвийн зүг хурдлан буцав. Лхагваа ч цус болсон гараа арчих төдий гэнэтхэн л өнөөх савдагаа харъя гэсэн бодол ороод ирхэд “одоо бол тохиромжтой цаг шүү” гэж бодсоор нөгөөр төгөлрүүгээ зүглэв. Түүнд огт айх айдас байсангүй. Гагцхүү түрүүнийхээ цагдаад санаа зовохын хажуугаар Хүлгээгийн цогцос энэ ойд байгааг санан нохой шувуу л битгий идчихээсэй гэхээс өөр зүйл бодсонгүй. Өөрийгөө энэ ойн савдагтай холбоо бүхий хүн болсон гэж бодох учир түнэр харанхуй энэ ойгоос огт айх айдас байсангүй. Лхагваа удалгүй явсаар төгөлд ирэн морио уячихаад өнөөхөө хүлээн суутал бүртийх үүлгүй болсон тэнгэрээс тусах сарны гэрэл харанхуй шөнийг өдөр мэт л гэрэлтүүлэв.

Яагаад ч юм одоо л цаг нь мөндөө хэмээн бодох зуур өнөөх савдаг нь “уртаа гэгчийн томоос том эвэртэй хийгээд тэмээ юу гэмээр том биетэй цагаан бугын дүрээр” гарч ирэн алхах нь Лхагваад үлгэрийн юм шиг л харагдахад хэсэгхэн зуураа л ховсдуулсан мэт болоод мансуурах нь тэр. Тэрхүү үзэсгэлэнг харан зогссон Лхагваад энэ газрыг орхиод явах хүсэл огт байсангүй улам л дурлан үлдэх гэж бодох нь Долзод өвгөнд ч бас тохиолдож байсан хэрэг. Ийн зогстол удаанаар алхах өнөөх савдаг нь гэнэтхэн л ямар нэг зүйлээс үргэх мэт хойш эргэн харж хэсэг зогсоод гэнэтхэн л алга болчихов. Лхагваа ч сая нэг ухаан орон юу болоод байгааг мэдчих санаатай өнөөх хараад байсан зүгрүү нь гэрэл тусгавал холоос хальт харагдсан ч гэлээ яалт ч үгүй хүн байх шиг харагдаад цааш гүйчихэв. Лхагваа ч ухасхийн мориндоо мордоод араас нь хөөх санаатай харагдсан зүгт нь шогшсон ч харанхуй ойгоос юу ч ололгүй өнөөхөө алдах нь тэр. “Долзод ахын хэлсэнээр бол савдаг замыг нь заадаг байсан тухай ярьсан. Надад ч бас саяын хүнийг олход туслаад замыг минь заахгүй юм байхдаа” гэж бодохдоо гэнэтхэн л өөр нэг бодол залгуулан тэр дороо айдаст автав. “Арай өнөөх

Хүлгээгийн цогцос босоод гүйсэн юм биш байгаа даа” гэж бодсон аж. /мэдээж хэрэг өөрийнх нь байгаа энэ ойд нь өөр нэгний амьгүй цогцос хэвтэж байгааг мэдэх хэн ч байсан Лхагваатай адил зүйл бодох байсан биз/ “За үгүй байлгүй дээ? тэнэг юм бодчихлоо. Ямартай ч өнөөдөр ингээд харих минь. Харин савдаг байдгийг надаас өөр хүн ирээд үзчихсэн нь лавтай боллоо. Энэ ч тун муу хэрэг шүү” гэж бодсоор бас битүүхэндээ бага зэрэг айсан учир шууд л гэрлүүгээ буцав. Цус алдах нь зогссон ч царай нь улам л цонхийгоод байх өнөөхийгөө хараад санаа нь зовон “тэсдэг юм шүү! дүү минь! ах нь бараг л ирлээ” хэмээн өөрийгөө зоригжуулаад битүүхэндээ хамтрагчаа бүү үхээсэй хэмээн хаазаа нэмэн давхисаар үүр цайхтай зэрэгцэн төв оров. Ямартай ч үнэхээр хурдан явж чадсан байна. Шууд л сумын эмнэлэгт очоод санд мэнд өнөөхөө тэврэн орж гэнэ. 2,3 цагийн турш аврахаар хичээсэн эмч нарын зүтгэл ч талаар болсонгүй. Аз болж өнөөхийг амьд үлдээж чадсан учир мань ахлагч ихэд баяртай байх ба өглөө болтол эмнэлэгт түүнийг сахин суусан аж. ~Одоо аюул ард хоцорсон учир тайван бай Лутаа минь.

Жаахан удсан бол эвгүйтэх л байж хэмээн угийн танил эмч залуу хэлхэд Лутаа ч түргэн авчирч чадсандаа баяртай байв. ~гэхдээ энэний маань хүзүүг бас л айхтар хазжээ. Гол судаснууд нь тасраад эвгүйтэх л байж. Тэр цусыг нь тогтоосон өнөөх шинэ байгаль хамгаалагч залуу бас л хоосонгүй эр бололтой. Ямартай ч хүний амь авраатахлаа шүү! гэж эмч найзынхаа хэлхийг сонсоод ~хүзүүг нь тэгээд ямар амьтан хазсан юм шиг байна? хэмээн Лутаа их л гайхаж буй болтой асуувал ~за даа би ч сайн хэлж мэдэхгүй юм. Хүн үү амьтан уу ёстой мэдэх юм алга. Хүн гэхэд хүн биш гэхдээ төстэй, амьтан юм уу гэхээр тэгж ором үлдээж хазах ямар амьтан байх билээ гэж л бодогдсон шүү гэж эмч залууг хэлхэд Лутаа ч ~за за найз нь буцлаа. Өнөөх яриад байсан цогцос чинь одоо бүр сүйдлээ!

за чи ам алдваа! сумаар нэг шуураад үнэн худал нь мэдэгдэхгүй бөөн цуу яриа гарна шүү! гэж хэлээд Лутаа өөр нэг сайн дурын хүн олж аваад Лхагваагийн зүг дархан цаазат ойруу буцав. Лхагваа ч ядарсан болтой нилээд унтчихсан тул гэнэт л хамаг ажлаа санан сэрэв. Өглөө түргэхэн ирнэ гээд явсан өнөөх цагдаа нь ирээгүй байсан тул “гайгүй л явж очсон байгаадаа? өнөөх залуу яагаа бол” гэж бодсоор ямартай ч явахдаа бэлдэе гээд урьд шөнийн модонд харагдсан хүнийхээ тухай хэсэгхэн зуур мартчихав. Лутаа ч нэг залуутай хамт удалгүй хүрээд ирхэд Лхагваа ~ашгүй та ирэв үү? өнөөх маань яасан бэ? гэвэл ~зоволтгүй дээ хө!

Амьд гарсан. Чиний тэр цусыг нь тогтоосныг л эмч маань магтаад байна лээ. Мунхаг ах нь өчигдөр зөрүүдлээгүй бол юу гэж ийм явдал болховдээ. Ахыгаа уучлаарай гэхэд Лхагваа ч түүнийг ~зүгээрээ ах. Харин юунд хоолойгоо уруулсаныг нь мэдэв үү? гэхэд ~Тэр л их сонин байна. Эмч хэлэхдээ хүний амтай төстэй гэхдээ арай ч хүн гэмээргүй тэгсэн хэрнээ амьтан ч гэхээргүй хачин зүйлд уруулсан байна гэж хэлхэд нь ах нь гайхахдаа чамайг л юу гэдгийг нь гадарлах байх гэж бодсоор ирлээ гэвэл

Лхагваа гэнэт шөнө модонд харагдах шиг болсон хүний тухай бодохдоо Лутаад хэлмээр байвч савдагтай холбоотой учир хэлхийг хүссэнгүй дотроо л бодохдоо ~би ч сайн мэдэхгүй л юм байна даа ах. Ямартай ч та 2 ингээд ирсэнийх явцгаахуу даа гэхэд нөгөө 2 нь ч түргэхэн явхыг зөвшөөрч гэнэ. Лхагваа гэрэл гэгээтэй байсан тул төвөггүйхэн замаа олоод хүрээд ирэв. Эхлээд машинаа дараа нь морио үлдээгээд цааш шигүү модоор хэсэгхэн алхаад өнөөх газартаа иртэл….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *