Home Өгүүллэг ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

0 second read
0
0
996

Модны ёроолд нүдээ анин барин тасраад уначихгүй шиг бие засчихаад майхандаа орж унтах санаатай суусан өнөөхийн урдаас уулын савдаг Лхагваад анх харагдсан дүрээрээ түүнрүү ширтэн зогсож

байвал эгээтэй л үнхэлцэг нь хагарцангүй. Айсандаа зугтах санаатай босох гэтэл бие нь хөшчихөөд хөдөлдөггүй гэнэ. Тэгхээр нь арга ядан орилоод тусламж дуудтал майханд байгаа 3аас нэг нь ч гарч ирсэнгүй.

Үнэндээ орилход нь дуу нь ч бас олигтой гараагүй хэрэг. Нүүрлүү нь эгц харж суухдаа хармааргүй байвч хараагаа салгаж чадахгүй суусаар өнөөх нь ч бага багаар ойртоод ирэв. ~Өдий наслахдаа үзээгүйгээ энд

үзэх учиртай байж л дээ. Юу гээч нь энэ вэ? яагаад би юу ч хийж чадахгүй түүнрүү ширтсээр л байгаа юм бол мэтийн юм бодоод амжтал савдаг яг урд нь тулж ирээд зогсон өнгөрсөн шөнийнхтэй

адил нүргэлтсэн чанга дуугаар өөдөөс нь архирах үед ойгоор нэг цуурайтан мань эр ч ухаан алдаад унаад өгөв. Өглөө болж нар аль хэдийнээ дээр гэгч нь мандсан байх үеэр сүүлд майханд орж унтсан 2 нь зэрэгцэн сэрвэл эхлээд элийрдэг нь хэдийнээ сэрчихсэн ганцаараа

яриад хэвтэж байв. ~Батаа? хүүе Батаа чи чинь яачихсан юм бэ хөөе? Тоглоод баймааргүй л юм даа? хэмээн санаа нь зовсон байртай өнөөх сүсэгтэй залуу нь хэлвэл ~ам хатаад толгой хагарах гэж байхад юу яриад байгаа юм бэ дээ? наадах чинь яавал гэж тэгж солиорч байгаад л зүгээр болно биз! Харин энэ Галаа ах хайчив? Чи юм мэдэв үү? хэмээн Хүлгээ гэх залуу нь өнөөхөөсөө асуув. ~Галаа ахыг харсангүй ээ. Би ч нилээд муудаад яаж майханд орж ирж унтсанаа ч санахгүй байна. Энэ Батаа тэгээд гайгүй болдог байгаа. Бид хэдийн өнөөдрийн ан гөрөө энээ тэрээ ч худлаа боллоо л доо. Гэж хэлээд Зоригоо майхнаасаа гаран эргэн тойрноо харвал холгүйхэн модны ёроолд хэвтэх Галааг хараад инээд алдан ~Хөөш Хүлгээ чи гараад ирээ? би чамд инээдтэй юм харуулъя гэвэл Хүлэгч хэрэгт дурлан гарч ирээд хархад Галаа модны ёроолд өмдөө ч таталгүй унасан байгаа дүр ажиглагдахад ~

Ах хүү ч даана гээд л хэд хэд угзруулаад татаад байсан ингэж л алингаа алдах гээд байж л дээ. Алив хоёулаа очиж сэрээе гээд өнөөх 2 цутгаа очив. Тэгсэн өнөөх Галаа нь унтсан ч шинжгүй нүд нь гархилан эргэлдэж амнаас нь хөөс аятай юм сахарсан бололтой бас 2 гар нь татчихсан юм шиг байдалтайгаар хөдөлж чадахгүй хэвтэж байх нь тэр. ~Ах минь та яаваа? юу болох нь энэвдээ? Алив Хүлгээ өргөөрэй хэмээн өнөөх 2 Галааг майханд оруулж Батаагийн хажуугаар хэвтүүлээд юу болсон тухай элдвийг шалан асуусан ч Галаа ярьж ч чадахгүй байв.

Ядаж байхад 2 гар нь татчихсан байсныг нь болиулах гээд чадсангүй аргаа баран ийн ярилцана: ~Галаа ах яагаад ийм болчив оо? Энэ Батаа ч бас нэг л биш. Угаасаа энэ ойд ямар нэг шидийн юм болдог нь үнэн юм шиг байна. Хоёул ер нь өөрсдөө танагтай байгаа дээрээ эртхэн энэ хоёрыгоо аваад буцвал яасан юм бэ? гэж Зоригоог хэлхэд Хүлгээ ~за тэгье дээ ер нь буцъя төвөө бараадаж энэ хоёрыгоо үзүүлье! одоо хоёул ан хийгээд юу гийгүүлхэв дээ. Хурдхан явах тийшээ хандъя. Харин энэ Галаа ах харвачихсан юм биш байгаа? гэвэл ~

Галаа ах харвах хүн биш шүү дээ. Өдий наслахдаа ганц ханиад хүрч байсан гэж би лав дуулаагүй. Цоо эрүүл хүн шүү дээ. Муу гэвэл элэг нь л муудсан байх. Ямартай ч харвах учиргүй гэж хэлээд хоёул явах бэлтгэлээ хийв. Өнөө хэдэд юу болсоныг мэдэх санаатай өглөө эртлэн боссон Лхагва шөнө нь ч олигтой унтаагүй аж. Гэсэн ч өвгөн ахын захиасыг санан үд болтол тийш зүглэхгүй хэмээн сэрэмжлээд цаг харан сууна. Отог оо байрлуулсан газраас нилээд уруудаад хэсэг мод, мөчрөөр халхалсан Land 80 маркын машин дээрээ өнөөх хэд арай хийн ирэв. Нөгөө хоёрыгоо нэг нэгээр нь үүрээд ирсэн бөгөөд үлдсэн юмнуудаа авч ирхээр Хүлгээ буцаад явав. Зоригоо нөгөө хоёрыгоо машины арын суудалд эвийг нь олон суулгаад Хүлгээг хүлээх зуураа машинаа асаав. Хүлгээ хэдэн цүнх болон буунуудаа авчихаад буцаад машинруугаа алхаж байтал урдхан талаар нь их л ойрхон нэг цагаан үнэг хурдан гэгч нь гүйгээд өнгөрөв. Хүлгээ ч угийн ан гөрөөлөх хоббитой хүн тул ийм сайхан олз өөрөө намайг дуудлаа хэмээн олзуурхаад хамаг ачаагаа орхиод өөрийнхөө бууг аван өнөөх үнэгний араас мөшгив. Хүлгээ ирэлгүй их л удсан учир хүлээж суусаар тэвчээр алдарсан Зоригоо ирэхгүй удаад байгаад нь бага зэрэг уурлавч дотроо түүнд ямар нэг юм болоогүй байгаадаа хэмээн бодоод буцаад отог байсан газарлуугаа алхав. Ингэхдээ өнөөх 2оо машиндаа түгжчихээд явжээ.

Хүлгээ өнөөх үнэгний барааг нь алдчилгүй мөшгин явахдаа буудчих санаатай хэд хэд хараалсан ч огт болж өхгүй байсан тул боломжийг хүлээн дэмий л араас нь дагаж явсаар нэг л мэдхэд огт мэдэхгүй газар ирээд улам л ойн гүн рүү явж байгаагаа ер анзаарсангүй. Түүнийг хайж ирсэн Зоригоо газарт байх ачаануудаа хараад Хүлгээгийн буу байхгүй байгааг анзаарав. Мань хүн сая нэг ойлгон: ~тэгж л таараа. Нэг амьтан хараад л араас нь явчихаж л дээ. Манай Хүлгээ юу гэж зүгээр өнгөрүүлхэв. Машиндаа очоод л хүлээж байхаас даа хурдхан л ирээсэй билээ өнөөх 2 маань хэцүүдчихвийдээ гэж бодоод юмнуудаа аван буцаад машиныхаа зүг алхав. Хүлгээ явсаар байсны эцэст өнөөх үнэгтэй их л ойртоод ирэв. Хачирхалтай нь өнөөх үнэг өөрийг нь дагуулаад байх

шиг албаар удаан яваад байгааг нь мань хүн ер анзаарсангүй. Арьсаар нь сайхан лоовууз хийж өмсөх тухай л мөрөөдөн дагасаар энэ хүрэв. Модод улам л шигүү болоод буцах замаа олход бүр л хэцүү болж байгааг Хүлгээ сая нэг анзааран ~Яадаг турсага вэ? хүн зовоочих юм. Нэг бол зугтчихгүй алгуурхан яваад л тэгээд буудчихая гэхээр гүйгээд байх юм. Яацан адгуус вэ? хурдхан унагачихаад буцахгүй бол горьгүй нь гэж бодоод одоо яадаг ч байсан нэг сум тавиад үзье хэмээн үнэгрүү онилов.

Гэгээ тасархад л бараагаа харуулдаг гэх өнөөх савдаг нь өдрийн цагаар явж буй нь энэ аж. Хачирхалтай нь тэр энэ хүртэл Хүлгээг дагуулж ирсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш бөгөөд цаанаа нэгэн нууцтай байв. Хүрлээ ч онилоод хараандаа авчихсан гагцхүү хөдөлгөөнгүй болох эсвэл жаахан удаан явах үеийг нь хүлээн хэвтэж байв. Мань хүний ч хүслээр болж үнэг ч хэсэг модны хажууханд очоод дээш харан зогсоход нь мань хүн гохоо дарав….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…