Нүүр Өгүүллэг ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
290

Төгөлд ирээд тийм ч удсангүй хүлээж суусан Лхагваад нам гүн ойн дундаас нэг биш нилээд хэдэн хүний инээж хөхрөлдөх нь бүдэгхэн дуулдав. Тэрээр савдаг харах хүслээ барьж ядахдаа ~за за дараа л

харъя даа одоо энэ дуулдаад байгаа хүмүүс ямар учиртайг мэдье хэмээн бодоод өнөөх чимээг даган явганаар дөхөв. Дөхөх тусам хүмүүсийн дуу тод сонсогдож байх ба бараг л хажууханд нь тулж

ирээд унаад өгөршсөн томоо гэгч модны араар орон хэсэг тэднийг ажив. 4 хүн түүдэг гал тойрон 1 шил юм дундаа тавьсан тойруулж байх ба сайтар ажвал майхных нь дэргэд хүний тоогоор 1,1 винтов

байх шиг харагдав. Мөн ойр хавьд нь морь, машин тэрэг огт харагдахгүй байхыг бодвол ийшээгээ алхаж ирсэн бололтой гэж бодоод ямартай ч хэсэг хүлээзнэхээр шийдэн чимээгүй яриаг нь

сонсон сууна. Ийм байдлаар 10 орчим минут ажиглаад тэдний олигтой зүйл ярихыг сонссонгүй. Гэтэл нэг нь ийн ярьж байв ~энэ ойд хангайн харыг байхад ч мань хэд ингээд суух нь битий хэл зүглэдэгчгүй байждээ гэвэл бас нэг нь ~хэлээд юугхэв бас л чөтгөрийн

өвгөн байсансан. Яаж мэдээд олоод ирдэг юм бүү мэд. Их л сайн нуугдаж явсан ч дорхноо баригдаад л буцдаг байж билээ хэмээхэд бусад нь ч Долзод өвгөний тухай янз янзын зүйл ярьж байхыг сонсоод Лхагва өөрийн эрхгүй л дотроо хангайн харыг бишрэн сууж байв. Уг тайгын ан амьтад нь хангайн харыг байх үеэр их л өсч тоо толгой нь өссөн байна. Олон ч сайхан зэрлэг амьтад ойд байдаг учраас хулгайн анчид олзуурхан нааш ирдэг ажээ. Лхагваагийн дэвтэртээ бүртгэснээр бол: “баавгай, чоно, үнэг, буга, зэрлэг гахай, туулай, зараа, хэрэм гэх мэт их л олон амьтад мөн шувуудыг бүртгэсэн байв. Хулгайн анчид эхний шил юмаа тойруулж дуусахад 3 нь бараг л яагаачгүй харин нэг нь их л муудсан байх ба удаан ажиж суусан Лхагва ~за одоо л муусайн хулгайчуудыг барьдаг хэрэг гээд үүрч явсан калибраа урдаа бариад гарах гэтэл ойн гүнээс

нүүгэлтсэн чанга дуугаар ямар нэг амьтан архирах шиг болов. Лхагваа ч гайхан өнөөх хэдийгээ барихаа болиод юу байсныг мэдэх санаатай чих тавин сонсвол өнөөх хэд нь ч бас аюул мэдэрсэн янзтай майхны дэргэдээс буунуудаа аван тал тал тийш харав. Лхагваа энэ үед өвгөний хэлж байсан захиасыг санав. Тэрээр явхын өмнө ийн хэлж байж: ~өвгөн ахыг нь явсанаас хойш бишгүй л олон анчид ирэх байх. Тэр болгонтой чи үргэлж ганцаараа тэмцээд байх хэрэггүй! Уулын савдаг заримдаа догширчихсон байх үеэрээ хулгайн анчдыг ганц сайн хашраагаад өөрөө өөрийнхөө шийтгэлийг өгдөг юм. Харин тэр үед нь чи оролцож огт болохгүй шүү! гэж хэлхэд нь Лхагва гайхан тэднийг яаж хашраадаг юм бэ?хэмээн лавшруулан асуухад Долзод өвгөн ~ахыг нь залуу байхад 4 хулгайч 4үүлээ галзуураад явж байсан нь надад сонин санагдахад л би энэ бүгдийг савдаг өөрөө хийжээ гэдгийг нь сүүлд ойлгосон юм.

Энэ мэт хэд хэдэн удаа хулгайн анчид олноороо, ганц нэгээрээ галзуурч байсан. Яг л элий балай хүн шиг болчихсон байдаг байж билээ хэмээн хариулаад за дүү минь чи мартав. Хэрэв чи тэр үеэр нь оролцвол чамд л халгайтай шүү хэмээн анхааруулж байсныг нь Лхагва сая нэг санав. ~өвгөний сануулаад байсан нь энэ юм байна л даа. Манай ойд ингэж айхтар дуу гаргах амьтан огт байхгүй. Савдаг л байж таараа хэмээн бодоод ~би ч тэгвэл хурдхан буцдаг хэрэг гээд нөгөө хэдэд мэдэгдчихэлгүй алгуурхнаар тэндээс холдон төгөлд ирж морио унаад гэрийн зүг явжээ. Өнөөх эрүүл шахуу байсан 3 нь сая юу байваа хэмээн дэмий л бие биенээсээ асууж зогссоор дахиж юу ч дуулдахгүй байсан тул хэсэг хугацааны дараа бага зэрэг тайвширцгаагаад эргээд сууцгаахдаа: ~галаа сайн өрдөөд унтраалгүй хоноё хэмээн ярилцав. Харин өнөөх муудсан нэг нь арай хийн нүдээ нээгээд: ~

Би хөнгөрөхгүй бол болохгүй нь намайг босгоорой хэмээн хэлээд өнөө хэдээрээ өргүүлэн арай гэж босоод майхнаасаа бага зэрэг холдон томоо гэгч модруу сарин зогсов. ~манай энэ нээрээ арчаагүй ч болдоо ганц юмны ард гарч чадахгүй хэмээн өнөөх 3 нь хөхрөлдөн суутал нөгөөх нь муухай орилоод газарт уначихав. ~энэ солиот чинь яаж байна аа? алив очъё гээд 3 уул цуг очтол өнөөх нь бөндгөнөтөл өө чичирчихсэн уйлаад хэвтэж байв. ~гүй ээ чи чинь яав аа? зүгээр үү хөөе? хэмээн нэг нь асуутал өнөөх нь юу ч ярихгүй бас тэр 3~ын зүг бус өөр тийш хараад хараа нь нэг чигт тогтохгүй ийш тийш тойруулж хараад л ямар нэг зүйлээс айгаад байх шиг байв. ~за наадах чинь нэг л бишдлээ.

Ямартай ч майханруу оруулъя гээд ахлаж явсан нэг нь хэлэн 3~уул дамжлаад майхандаа оруулав. Нөгөөхийгөө тасраад унттал нь архи өгөөд ийн ярилцана: ~энэ ойд шидтэй юм мэр сэр болдог гэлцдэг арай тэр нь юм биш байгаадаа. Тэрнээс биш зүгээр байсан хүн гэнэтхэн ингэж элий балай хүн шиг болох уу айн? юу гэж бодож байна? хэмээн жаахан сүсэгтэй нэг нь нөгөө 2тоо хэлвэл: ~за чи битгий балайраад бай! юун элэнцэгний чинь идтэй шидтэй явдал энээ тэрээ! энэ тэнэг зүгээр л архи сайн даадгүй болхоор хэтрүүлчихэж. Ядаж байхад өлөн байсныг ч хэлэх үү! гээд ахлагч нь уурлахад нэг нь ч бас харин тийн хэмээн тэрний талд орвол

өнөөх залуу цааш юм ярилгүй нөгөө 2тойгоо ханьсах санаатай: ~за нээрээ ч тиймдээ. Би ч бас солиорч л байхгүй юу алив гурвуулаа 1,1 татъя гээд шил юмаа тойруулан үргэлжлүүлээд суув. Энэ үед Лхагва гэлдэрсээр гэртээ ирж унтхаар зэхээд хэвтэхдээ ~за өглөө юу болсон байдаг бол хэмээн бодсоор зүүрмэглэнэ. Үүр цайхтай зэрэгцэн өнөөх 3 сүүлийн шил юмаа мултлаад дуусч байв. 3 уул их л муудсан ч ямартай ч нэг нэгээрээ уначилгүй цуг сууж байх ба уг нь бол ангийнхаа дээжийг унагачихаад мултлах бодолтой байсан хэдэн шил архиа нэг дор дуусгачихаж. Шөнөжин ууж суусан тэр 3 сая нэг унтах санаатай майханруугаа орход ахлагч гэх хөгшин эр нь бие засах гээд дайвж гуйвсаар майхнаасаа жаахан холдоод модны ёроолд хүндрэх санаатай суугаад авав. Тэгтэл урдаас нь….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *