Нүүр Өгүүллэг ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

ГЭГЭЭ ТАСАРХАД /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
394

Ард нь мод хугарах чимээнээр Лхагва цочин эргэн харвал харуй бүрий нөмөрсөн ойн гүнээс юу ч үл харагдана. Тэрээр бага зэрэг гайхан “яалт ч үгүй мод хугарах чимээ мөн л байх шиг байсандаа? юу байсан юм

бол” гэж бодоод гэрэл гарган тусгавал ‘ээ бүү үзэгд босоод зогсцон баавгай юу гэмээр том биетэй ч баавгай биш, хүн үү гэвэл бас хүн ч биш ёстой юу нь байсан юм бүү мэд нэг үс сахландаа баригдсан

үзээрийн юм шүлсээ ч нэг цусаа ч нэг савируулан зогсох нь Лхагваагийн зүрхийг зүсэх шиг болж айдас тэр дороо бүрхээд авах нь тэр. Айсандаа хөдөлчиж, дугарчиж чадахгүй морин дээрээ чичрэн

суух энэ үйл явдал хэдхэн секунд л үргэлжлэв. Долзод өвгөн түүнийг ~гэрлээ унтраагаад урагш хар, битгий нүүрлүү нь ширт хэмээн хэлхэд сая нэг ухаан оров бололтой Лхагва гэрлээ унтраан өвгөний хэлсэнээр

урагш харан нүдээ анив. Өнөөх зүйл араас дөхөөд байх шиг санагдсан тул айсандаа морь ухасхийлгэн өвгөний хажууд оччих санаатай угзартал морь нь хөдөлсөнгүй. Гэтэл Долзод өвгөн ~Дүү минь битгий ай! наадах чинь тэгж байгаад яваад өгнө. Өвгөн ахынх нь чамд хэлэх

гээд байсан нууц бол наадах чинь юм байгаан. Чи ч хувьтай хүн бололтой. Эвгүй дүрээр анх харагддаг ч гэлээ өөрт нь хоргүй гэдгийг мэдхээрээ цаадах чинь зүсээ өөрчилнө хэмээн их л сайн мэддэг бололтой ярьхыг нь сонссон Лхагва бага зэрэг тайвширан ~ах минь энэ чинь тэгээд сүнс үү чөтгөр үү? юу вэ? та яаж ийм сайн мэдэж байгаа юм ? хэмээн асуувал Долзод өвгөн ~Өмнө чи сонсож байсан л байлгүй дээ. Лус савдаг гэдэг чинь цуу яриа төдий зүйл биш. Саяын чамд харагддаг чинь энэ тайгын савдаг байгаа юм. Гэгээ тасрах бүрт янз бүрийн дүрээр гарч ирж хааяа хааяа харагддаг учиртайг өвгөн ах нь өдий олон жил энэ тайгыг хамгаалахдаа олж мэдсэн хэрэг. Ихэвчлэн энэ төгөлд явж харагддаг гэдгийг нутгийнхан хүртэл цууран ярьдаг юм.

Одоо эргээд харж болно. Тэр явчихсан гэхэд Лхагва эргэн харвал үнэхээр юу ч байсангүй. Энэ үед Долзод өвгөн цааш лавшруулан ярьж эхлэв. Нутгийнханы дунд уг савдгийг харсан ганц 2 хөгшин байсан болхоор цуу яриа гарсан хэрэг л дээ. Гэвч одоо бол энэ нутагт амьдарч буй хүмүүсээс уг савдгийг харсан хүн нь зөвхөн чи бид 2 л боллоо. Хөгшчүүлийн яриаг сонсохнээ савдаг харсан хүн урт насалдаг аа гэдэг. Тиймдээ ч хэн болгон нь хараад байдаггүй бөгөөд хувьтай хүнд л харагддаг юм гэнэлээ. Чи бид 2 ч азтай хувьтай л улс юм байна. Өвгөн би өдий болтол энэ тайгаас явалгүй хоргодоод байсан минь ийм учиртай юм. Харин одоо энэ бүгдийг мэдсэн чи цааш яах бодолтой байгаагаа ахдаа маргааш хэлээрэй. Энд үлдэж миний халааг авах уу? эсвэл гэрлүүгээ буцаж эгэл амьдралаар амьдрах уу? гэдгээ сайн бодно шүү дүү минь. Одоо харин өнөөх хулгайчуудыг барина аа хоёулаа гээд Долзод өвгөн мориндоо ташуур өгхөд Лхагва олон зүйлийн тухай бодож байсан ч өвгөний араас хоцролгүй явхыг хичээн шогшив. Тэд өнөөх төглөөс тийм ч хол

явсангүй хэсэгхэн шогшоод ойрхон харагдах түүдэг гал олж харав. ~гүй ээ та яаж энэ харанхуйд шигүү модон дотроос төөрч будилалгүйгээр энэ хэдийг олоод ирэв ээ? гэж Лхагваа Долзодоос асуувал ~өвгөн ахад нь зам заадаг юм аа. Нарийн учрыг дараа хэлье. Одоо харин чи эндээ байж байна шүү! Алив буугаа гээд Долзод өвгөн Лхагваад үүрүүлсэн калибраа аваад шууд л өнөөх хэдрүү яваад орчихов. 3уул түүдэг тойрон сууж байсан хулгайн анчид Долзодыг хараад хэн нь ч хөдөлж чадалгүй буунаас нь айн доош харан хэвтхэд Долзод нэгийг нь босгож нөгөө 2ыг нь хүлүүлээд дараад нь өөрөө өнөөхийгөө дарж унагаад дор нь хүлчихэв. ~Ахын дүү нааш ир. Морио аваад ир хэмээн хэлхэд Лхагва дуулгавартай нь аргагүй яваад очвол өнөөх хулгайчид 3уул ухаан алдсан байв. ~ингэж ухаан алдуулах хэрэгтэй байдаг юм уу?

хэмээн Лхагва асуувал ~Ухаантай байхдаа чамд гай болно уу л гэхээс тус болохгүй. Тиймээс болж өгвөл хулгайчуудыг боож байгаад унагачихаж бай гэж их л хэрэгтэй зөвлөгөөг өгөөд за энэ хэдийгээ морин дээрээ тохчих тэгээд 2уул хөтлөөд харьчих нь гэхэд Лхагва ч хэлсэнээр хийв. Бие хаа сайтай нуруу туруу ч харамгүй заяасан Лхагва өнөөх 3ыг ядах юмгүй л өргөж 2 морин дээрээ тохчихоод Өвгөнтэй цуг гэрийн зүг алхав. Байгаль хамгаалагчид гэдэг байгалиараа л гэр хийдэг тул тайгын захад дүнзэн байшинд Долзод өвгөн амьдардаг байв. Ийнхүү өнөөх анчидыг амьтны амь хороохоос нь өмнө барьж чадсанд Лхагва маргааш нь их л баяртайгаар сумын цагдаад өнөө хэдийгээ тушаачихаад буцаж явахдаа өнгөрсөн шөнийн эвгүй зүйл харсанаа гэнэт санав. Тэрээр харих зуураа өвгөний шийд гэсэн зүйлийг нь бодож явсаар ирээд шууд л хэлэв. ~ах минь би таны халааг авч энд үлдхээр шийдлээ. Гэхэд Долзод өвгөн ихэд баярлан ~өвгөн ах нь тэгвэл амралтаа авах цаг болжээ. Чи тэр савдгийн тухай мэдсэн зүйл чинь хангалтгүй гээд өнөөх савдгийн тухай бүх л амьдарлын турш олж мэдсэн зүйлээ

Лхагваад ярьж өгөн олон ч зүйлийг зөвлөөд бас сануулаад амжив. Ийнхүү тэр өдрөөс хойш хэсэг хугацаа өнгөрч өвгөн ч явах дөхөх үеэр Лхагваа өнөөх савдгийг өөр дүрээр нь дахин хархыг хүсч байвч өвгөний хэлсэнийг санаад хүлээхээс өөр аргагүй байв. Өвгөн хэлэхдээ сардаа 1 л удаа зарим үед бүр 2 сард 1 удаа л очиж харж байгаараа хэмээн захисан аж. Цаг хугацаа ч өнгөрсөөр онцын сонин үйл явдал бололгүй өнгөрсөөр 1 л өдөр Долзод өвгөний явах цаг болсон байв. ~Өвгөн ах нь ч ингээд явах боллоо. Дүү минь чи эхэндээ ганцаараа уйдах л байх яваандаа дасна. Өөр тэгээд юу хэлэх вэ дээ. Ах нь бүх захих, сануулах юмаа хэлчихсэн юм чинь гэж хэлээд Өвгөн ч сумруу яваад өгөв.

Тэрээр сумын төв орж эгэл хүний амьдарлаар амьдрах гээд явсан нь энэ. Хааяадаа эргэж ирж байна аа гэх үг л Лхагваад сайхан санагдаж байв. Муухан сүлжээ барьдаг утсаараа хааяа нэг эцэг эхтэйгээ холбоо барих нь Лхагвааг ганцаардхаас бага ч болов тайтгаруулсаар өвгөнийг явсанаас хойш хагас сарын дараа Лхагва өнөөх савдгийг очиж хармаар санагдаад орой болхыг хүлээн төгөлрүү явахдаа бэлдэв. Яг тэр өдөр нь хангайн харыг халаагаа өгсөн гэх сураг сонссон хулгайн анчид

Лхагвааг байгаа үгүйг ч тоолгүй ууланд ирсэн байх нь тэр. Овоо хэдэн юм унагаж аваад хэдэн халтар төгрөг олчих санаатай буу шийдэм агссан хулгайн анчид угаас лус савдаг, сүнс чөтгөрийн талаар үгүйсгэдэг хүмүүс учир оройхон болход отог оо босгон маргаашийнхаа анд бэлдэж байв. Орой ч болж гэгээ тасрахтай зэрэгцэн Лхагваа өнөөх төгөлд ирээд модноос морио уячихаад савдаг харагдахыг хүлээн сууж байтал…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *