
Хөвч тайгын амьдралаар насаараа хулгайн анчидтай тэмцсэн байгаль хамгаалагч “хангайн хар” хочтой Долзод өвгөнөөс айхгүй хулгайч гэж байдаггүй байв. Уул хадаар өчнөөн хоног эргэж тойрно гээд л алга
болчихдог бараг л мод болгоноо таньдаг болсон гэхэд хэлсдэхгүй биз. Тиймдээ ч тайгын олон модон дунд зүг чигээ алдан будилж яваа хулгайн анчидыг дөмөгхөн бариад тушаачихдаг ёстой л сүүхээтэй
өвгөн юмсанж. Насаараа байгаль хамгаалагч хийсэн тэрээр энэ амьдралаа хангай дэлхийдээ зориулсан гэхэд болох бөгөөд өдий 60 хүрч яваа ч аяга цайгаа хуваах хөгшингүй тохойг нь түших үр хүүхэд
ч үгүй явсаар өдий хүрсэн нь энэ. Хэдий тэтгэвэртээ гарах болоод удаж байгаа ч залгамж халаагаа хүлээгээд өдий хүрж… Хэр баргийн хүний сонгоод байдаггүй мэргэжлийг сонгоод түүндээ их л баяртай байгааг
харсан эцэг эх нь хүүгээрээ бахархаж байв. Лхагва гэх энэ хүү багаас өвөө эмээ дээрээ өссөн мал хуй, хөдөө нутагт дассандаа ч тэр үү байгаль хамгаалагч гэх мэргэжлийг сонгоод харьж байгаа нь энэ. Цаг хугацаа ч харвасан сум мэт өнгөрсөөр нэг л мэдхэд Лхагва сургуулиа
төгсөв. Төгсөөд шууд л ажилтай болох боломж түүнд маш их байсан ба тэр ч хурдхан л ажил хийхийг хүсч байгааг нь эцэг эх нь дэмжсэн аж. Мэдээж байгаль хамгаалагчийн мэргэжил гэдэг тийм ч амар биш учраас тэр болгон хүн сонгоод байдаггүй тул ажлын эрэлт ихтэй байх нь мэдээж. Ийнхүү хүүгээ алс хол хүний нутагруу явхаар болход эцэг эх нь хүүдээ их л олон зүйлийг захиж сануулж хэлээд явуулав. Лхагва шинэхэн ажлаа хүлээж авхаар яаран догдлон явахдаа очих гэж буй газрынхаа талаар ямар нэгэн судалгаа шинжилгээ ч хийлгүй юу ч бодолгүй зүгээр л хэт их сэтгэлийн хөөрөлдөө автаад шууд л шийдвэр гарган явж буй нь энэ. Хангайн хар маань одоо л нэг халаа ирэх нь гэдэг сургаар уул модоо нэг сайн тойроод ирье хэмээгээд урьдын л адил мордодгоороо мордов гэнэ. Түүнтэй ойр байх нутгийн зарим айлын хүмүүс түүний талаар янз бүрийн зүйл цуурах болоод хэдэн жил болсон байна.
“Долзод өвгөн сүнстэй нөхцсөн”, “Гэгээ тасрах болгонд Долзод өвгөн модруу ороод гарч ирэлгүй байсаар өглөө нь модноос ирэхдээ залуу хүн шиг болсон байсан”, “Долзод өвгөн уулын савдаг болсон” гэх мэт хачирхалтай гэмээр ярианууд газар аваад удаж байгаа ч Долзод өвгөн огт мэдээгүй аж. Арга ч үгүй биз барагтай л бол төв бараадахгүй айл амьтнаар ч нээх ороод байдаггүй, таарсан зөрсөн улстай мэндийн зөрүү төдийхнөөр нь амнаасаа үг унагадаг тэрээр дэндүү хажиг хийгээд яхир бас тун ч зөрүүд нэгэн аж. Ах дүү хамаатан садан гэх хүмүүс лав байдаггүй гэлцдэг хэмээн нутгийнхан нь хоорондоо ярилцана. Ийнхүү яхир хөгшний халааг авхаар будаг нь ханхалсан шинэ тэрэг шиг Лхагваа хүү хотоос ирж энэ далимаар нь ч бас сая нэг Долзод өвгөн сумын төв бараадав. Лхагвааг ихэд ажин суусан Долзод олон юм ярьсангүй шууд л ажлаа хүлээлгэн өгөөд зааж сургах, захиж зөвлөх зүйл байгаа учир эхний 1 сар нь түүнийг дагалдуулан явах болов. Өмнө нь дадлага нэртэй ганц хоёр сар ууланд хонож байсныг бодвол жинхэнэ ажил гэдэг тэс өөр болхыг

Лхагваа хүү ч мэдрэв. Эхний 7 хоногт онцын сонин зүйл болсонгүй. Долзод өвгөнийг дагаж нутгийн хэдэн айлаар ороод танилцаад бас хөвч тайгаар ч нэг сайн тойроод авав. Энэ үедээ хулгайн анчидын ул мөрийг олсоныг эс тооцвол өөр сонин содон зүйл байсангүй. Уг хулгайн анчдыг барих тухай Долзод өвгөний ярихыг сонсоод тэсэн ядан хүлээж буй Лхагва хурдхан л ямар нэгэн адал явдалтай зүйл хийхийг хүсч байв. Ингээд нэг орой модруу орхоор болход Лхагва ч олон зүйл бодсонгүй. Тэр дэндүү хөөрсөн байв. Өөрийг нь ирсэнээс хойш анх удаа л оройн цагаар модруу орох гэж байгаа нь түүнд огт сонин санагдсангүй харин хулгайн анчид л түүний санаанаас гарахгүй байлаа.

Долзод өвгөнийг даган алгуурхан явж байх үеэр гэгээ бага багаар тасран харанхуй нөмрөх дөхсөөр л. Угтаа бол хулгайн анчид бус өөр нэгэн аймшигт зүйл түүнийг хүлээж байгааг Лхагва даан ч мэдсэнгүй. Долзод өвгөн гэнэтхэн зогсоход Лхагва ч бас морио зогсоовол тэд явсаар ойн төгөлд ирсэн байх нь тэр. ~Энэ төглөөс хулгайчдын мөрийг хайх юм уу хэмээн асуувал
Долзод: ~За хүү минь хөгшин ах нь чамд өнөөдөр энэ ойн нэгэн нууцыг харуулъя ! харин чи энэ тухай өөрөөсөө өөр хэнд ч мэдэгдэж болохгүй шүү. Хэрэв тэгвэл чамд л халтай хэрэг болно гэж хэлхэд Лхагваа ихэд гайхсан шинжтэй ~та чинь юу яриад байна аа? энэ ойд ямар нууц байгаа болоод зөвхөн би ганцаараа мэдэх ёстой юм бэ? гэж асуутал түүний ардхан талд мод хугарах чимээ сонсдох нь тэр…..