Нүүр Өгүүллэг СҮҮЛЧИЙН ШӨНӨ /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 6-Р ХЭСЭГ

СҮҮЛЧИЙН ШӨНӨ /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 6-Р ХЭСЭГ

12 секунд уншина
0
0
563

Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хэний ч танихгүй үл мэдэгдэх сөөнгөтсөн хоолойг Ерөөлтийн машинд байсан бүх хүн сонсов. Охидууд айсандаа тал тал тийш харан -сая юу байсан бэ? Хэн бэ

Ерөөлт чи бид нараар тоглоод байгаа юм уу? Энэ чинь огтхон ч инээдтэй биш байна шүү гэх зэргээр ам амандаа шуугилдахад -Би ийм үед юу гэж тоглох юм бэ? Сая яалт ч үгүй өөр нэгний хоолой байсан.

Найзуудаа бүгд тайван байгаарай! Иймэрхүү юм дайралдвал айж сандрах тусам өнөөх зүйл нь улам бид нараар оролдоод байдаг тухай би уншиж байсан юм байна. Гэж хэлсэн Ерөөлтийн үгнээс охидууд

үнэхээр сүнс чөтгөртэй газар ирчихсэн нь үнэн байж гэдэгт итгэцгээжээ. “Энэ бүх хараал идсэн зүйл бүгд надаас л боллоо. Би л найзуудыгаа ч өөрийгөө ч үхэлрүү нь аваад ирж. Үнэхээр энэ шөнө

миний болоод найзуудын маань сүүлчийн шөнө бололтой. Магадгүй өдийг хүртэл эцэг эхээ зовоож дэндүү өөрийнхөөрөө дэндүү дураараа өссөний минь үйл лай нь л энэ байх. Гэхдээ би яагаад ч гэм буруугүй

найзуудынхаа үхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй! Би өөрийгөө золиод ч болтугай ядаж үлдсэн хэдийгээ амьд үлдээх хэрэгтэй хэмээн өөртөө зориг оруулаад -Төөгөө, Чинба, Нямаа та нар минь амар тайван нойрсоорой. Мунхаг би та нартайгаа хойд насандан эргэн уулзвал энэ бүх өрөө тэр цагт төлнө хэмээн шивнээд гартаа барьсан асаагуурын гэрлийг оролдсоор байж асаагаад түрүүхэн гэрэл нь унтарсан Ерөөлтийн машины зүг хурдлав. Тэрээр Баагий ч бас хэдийн үхсэн гэдгийг мэдээгүй байлаа. Гагцхүү олон жилийн өшөө хорсол, гомдол харууслаас болж хэзээ ч ирэхгүй болсон хүүгээ хүлээсээр энэ газарт хоргодсон хөгшин удганы сүнсийг хэрхэн өөртөө татаж найзуудыгаа аврах талаар тэр юу ч бодсонгүй зүгээр л машины зүг гэрэл тусган гүйж байлаа. –

Одоо тэгээд бид нар яах юм бэ? Ингэж суугаад үүр цайхых хүлээж байтал ямар нэг муу зүйл болвол яах юм бэ? Магадгүй бөөнөөрөө гараад ойр хавиар айл амьтан хайгаад явцгаасан нь дээр байх хэмээн Цэкү гэх охин эрсдэлтэй хэдий ч зоримог байж болох санааг хэлхэд айсандаа царай нь цонхийж цайсан Энхмаа -би лав машинаас хаашаа ч гарахгүй! Хүсвэл та нар л гараарай. Удахгүй үүр цайчих юм бол тэр сүнс чөтгөр чинь гэрэл гэгээтэйд арилдаг гээ биздээ гэхэд -Арилдаг үгүйг нь мэдэхгүй ч Энхмаагийн саналаар машиндаа суугаад үүр цайхыг хүлээвэл ядаж гэрэл гэгээтэйд хэдүүлээ гараад явсан нь дээр байх. Магадгүй тэр үед Ерөөлт ч машинаа үзэж хараад асаачих ч юм билүү! гэж хэлсэн Анхилын санааг нөгөө хэд нь ч дуртай дэмжив. -Гэхдээ л сая яг хажууханд юм шиг “би тогийг чинь салгасан юмаа” гэж хэлсэн. Энэ үг намайг үнэхээр их айлгалаа. Магадгүй тэр сүнс энэ хажуугийн суудалд сууж байхыг үгүйсгэхгүй хэмээн Ерөөлт Баагийгийн сууж байсан суудлыг заахад өнөө хэд нь ч айдас дүүрэн харцаар жолоочийн хажуугийн урд суудлыг хархад яг л үүнтэй нь зэрэгцэн нөгөөх сэгсгэр эмгэн дүрээрээ гарч ирээд -Энэ хавиар хүн амьтан яваагүй удаж байтал ашгүй та хэд ирсэн атлаа бүгд л надаас айгаад байх юм.

Эмээ нь зүгээр л хүүгээ хүлээж байна. Та нар миний хүүг хараагүй юу? Гэж асуугаад дотор эвгүйцтэл хоржигонон инээхэд бүгд дуу гарахгүй дор бүрнээ хөшцгөөж гагцхүү бүгдийнх нь нүдэнд нулимс цийлэгнэн зарим нэг нь дотроо аврал ирэн мэддэг маань мэгзимээ шившин унших бөгөөд энэ үед тасраад уначихсан гэж бодсон ухаангүй хэвтэх Ууганаа хэдийнээ амьсгал хураасан байв. Хачирхалтай нь түүний зүрх гэнэтхэн л цохилохоо больжээ. Үүнийг зүрхний шигдээс гэж хэлж болох ч зүгээр л ууж байгаад тасарсан Ууганаагийн зүрх гэнэт зогсох учиргүй ба бас л өнөөх эмгэний хийсэн хэрэг байлаа. Жанцан удганы сүнс аминаас илүүд үзэх ганц хүүдээ дэндүү хайртай байсан тул ийнхүү хүүгээ хүлээсэн сэтгэлээр басхүү асар их гомдол цөхрөл, хорсол зэргийг тээсээр энэ газартаа босоо ороолон болж үлдсэн нь эдгээр залуусын амь насанд халгах болсон шалтгаан биш байлаа. Учир юун гэвэл Жанцан удган болон түүний хүүг хороосон до.яамны нэгэн бүрх ногоон малгайтны үр удам нялх балчир насандаа өөр айлд үрчлэгдэн өсч торнисон нь түүний удмаас ганцаар амьд үлдэх шалтгаан болсон ба

Жанцан удганы үхэхийн өмнө хийсэн хараалаар бол тэрхүү үрчлэгдсэн хүүгээс бусад гэр бүлийнхэн нь бүгд хорвоог орхисон байдаг аж. Ийнхүү золоор амь гарсан тэр хүү өсч өндийснийхөө дараа өөрийн үр хойчийг үлдээсэн нь Лхамаагийн аав Ганаа гэгч хүн байлаа. Ганаа гуай хэдий элбэг хангалуун сайхан амьдарлаар амьдарч эхнэртэйгээ хоёул хэнээс ч дутахгүй явж байсан ч гагцхүү үрийн зулайг үнэрлэлгүй удсаны эцэст ганц хүүтэй болсон нь Лхамаа бөгөөд өдийг хүртэл элдэв муу зүйл тохиолгүй явсаар эцэст нь нэг хараал хийсэн хөгшин удганыхаа буйран дээр өөрөө явсаар ирсэн байлаа. Угтаа бол өчнөөн олон жилийн өмнө нь үйлдсэн өндөр өвгийнхөө үйлийн гайг одоо ийнхүү эдлэх болсон байв. Ерөөлтийн нүднээс нулимс урсан харахгүйг хичээн өөр тийш харцаа чиглүүлэвч өөрийн эрхгүй л өнөөх эмгэнрүү харчихаад байлаа. Арын суудлын хэд нь ч хэл нь татчихсан аятай амнаас нь авиа ч гарахгүй суухдаа гараад гүйчихэе гэж болоод хөдлөх гэвч мод аятай хөшчихөөд ийнхүү бүгд үхлээ хүлээн

Жанцан хөгшиний хорлол болох нь гэж бодож суутал урд зүгээс гэрэл ёлтолзон Лхамаа гүйсээр дөхөж ирээд -Хүүг чинь хаашаа авч явсаныг би мэднэ. Найзуудыг минь зүгээр орхиж хайрла. Хэмээн худлаа хэлээд ч хамаагүй өвдөг сөгдөн гуйтал Ерөөлтийн машин гэнэт асаад Жанцан эмгэн ч хэдийнээ гадна нь гарчихсан Лхамаагийн урд зогсож байх нь тэр. -Лхамаа ч боломжийг алдахыг хүссэнгүй Ерөөлтрүү ширтэн яв хэмээн дохиод амжихтай зэрэгцэн сэгсийж бөгтийсөн эмгэний сүнс Лхамааг чирээд харанхуйн гүнрүү орчих аймшигт дүр зургийг хараад Ерөөлт хэсэгтээ л балмагдахад ард суусан хэд нь сая нэг орилолдон яваач хэмээн орилолдоход Ерөөлт ч сая нэг ухаан орсон аятай “уучлаарай найзуудаа” хэмээн амандаа бувтнаад машинаа ассан дээр хурдлан хөдлөсөөр цааш эргээд явж амжив. …Ер бусын хүчээр Лхамааг газраар нэг чирэн хурдлахад тэрээр хамаг арьс нь зулгарч аймшигтай өвдөлтийг мэдрэн гол нь тасрах дөхөхтэй зэрэгцээд хаа нэгтээ ирсэн бололтой гэнэт зогсов. -энэ хөндийгөөр явж өнгөрөх тэрхэн үед л би чамайг заналт дайсны минь үр сад болхыг мэдэрсэн. Чиний энд ингээд үхлээ хүлээн хэвтэж байгаагийн шалтгаан чинь чиний өвөг дээдэс юм шүү дээ.

Чиний өвөөгийн чинь эцэг миний амь амьдралыг тэр нэг хар өдөр аваад явсан. Сүүлд нь над дээр ч бас ирээд хөгшин миний амийг таслах гэж энэ ёрын газарт авч ирээд олон арван лам хуваргуудтай хамт том гэгчийн гүн нүхэнд буудаж унагаад булж гишгэлээд явсан юм. Хожим би хариугаа авсан ч гэлээ тэдгээр хүн дүрст араатнуудын нэгнийх нь үр удам үхэлгүй үлдсэнийг даан ч мэдсэнгүй. Одоо би амьдын хорвоод байхгүй ч үхэгсдийн ертөнцөд ч байхгүй. Хорсол тээсэн миний сүнс хоёр ертөнцийн голд гацаж ёрын энэ газартаа хэзээ ч ирэхгүй хүүгээ хүлээсээр хоргодсон юм. Гэтэл чи муу араатан хэзээ ч ирэхгүй хүүг минь хаашаа явсаныг мэднэ гэнээ. Алив миний нүдрүү ширт! Тэндээс чи бүхнийг харна гээд өөрийнхөө хоосорч харанхуйлсан ухархайг Лхамаагийн нүүрэнд тулгахад гүн харанхуйн дундаас нэгэн дүрслэл тодрон тодорсоор нүднийх нь өмнө тулаад ирэв.

Уг явдлыг сайтар ажвал ~Даргаа одоо бидэнд 2 хүн дутуу байна. Дээрээс ирсэн тушаалаар энэ өдөрт 20 хүнийг яллах ёстой. Гэх яриа Лхамаагийн нүднийх нь өмнө кино мэт л өрнөж байлаа. Уг яриа цааш өрнөсөнгүй харин зөвхөн хийж байгаа үйл үйлдэлүүд нь л харагдаж байв. Тэвшин дээрээ баахан лам ачиж 2 талын салхивчийг налуулан суулгаад 2,3 буутай цэрэг манан суугаа харагдана. Удалгүй машин зогсож кабинд суусан нэг дарга нь ямар нэг тийш хуруугаараа заан толгойгоо дохиход өнөөх хамгаалан сууж буй 3 цэргийн 2 нь год хийн буугаад хонины бэлчээрт байсан жаахан хүүг орилж чарлуулсаар чирж ирээд машины тэвшинд суулган толгойд нь их л хүчтэй цохиод унагачих нь тэр. -За даргаа одоо 1 хүн олоод эртхэн ажлаа дуусгая гэхэд өнөөх нь ч чимээгүй хэсэг сууж байснаа гэнэт юм ярьж эхлэв. -Алив чи ийшэхнээгээ яваад аль. Энэ зүгт миний мэдэх Жанцан гэж хөгшин бий. Тэр хөгшиний ганц хүү Жамбал гэгчийг л хүний тоонд авъя. Угаас элий балай хүний оронцог л юм байгаа хэмээн ярилцах нь сонсогдоод удсанчгүй явсаар ганц гэрээр зусаж буй жижигхэн бор гэрийн гадаа очоод зогсов.

Өнөөх дарга нь хажуудах зөвлөх болон жолоочтойгоо хамт гурвуул машинаас буун гэрлүү орох гээд алхаж байхад Лхамаа ч тэднийг даган яг араас нь харсаар л байв. Хойноос нь хархад дээр үеийн цэргийн даргын хувцас болтой гэхдээ өнгө нь арай өөр бас бүрх ногоон малгай өмссөн 3 хүн харагдав. Өнөөх гэрт яваад ортол айж сандарсан нэгэн эмгэн болон түүний сааталтай хүү 2 босоод зогсчихсон хүлээж байв. -Ард Жамбал таныг Японы тагнуулын гар хөл болсон гэм буруутай чинь батлагдсан тул та бидэнтэй хамт явна уу! Алив энэ муу урван тэрслэгчийг аваад гар гэх даргынх нь үг сонсогдоход нөгөө 2 нь ч чирж дугтарсаар өнөөх сааталтай залууг аваад гарав. Харин өнөөх эмгэн нь хүүгээ явуулах гэж их л тэмцэж байгаа нь харагдхад өнөөх дарга нь эмгэнийг цааш түлхэн унагаад гэрээс гарч явах үед түүний царайг хартал Лхамаа яг л өөрийгөө харж буй мэт маш төстэй харагдсан байна. Ийнхүү өнөөх эмгэний хүүг ачиж аваад машин ч цааш хөдлөв. -за даргаа 20 боллоо. Одоо ингээд нүхэн дээрээ очих уу даа гэхэд өнөөх дарга ч хуйндах буугаа гарган сумлаж цэнэглээд -хурдхан дуусгаад буцъя оройтох нь байна хэмээн хэлэв. Энэ үйл явдал Лхамаад үнэхээр харамсалтай хийгээд уурыг нь хүргэмээр харагдахад тэрээр сайн

мэдэхгүй ч гэлээ түүхийн хичээл бас бус хүнээс сонсож байсан Монгол улсын их хэлмэгдүүлэлтийн үеийнх нь нэгээхэн хэсэг болох нь мэдэгдэв. Удалгүй явсаар машин ч нэг газар ирээд зогсоход машинд байсан бүх цэрэг дарга нар бууцгааж тэвшин дээрх лам нар болон бусад хүмүүсийг зандран буулгаад буу тулган хөөж туусаар нилээд гүн ухсан том нүхний амсар дээр аваачиж эхний 10 хүнийг өвдөглүүлэн суулгав. Өөртэй нь дэндүү адилхан харагдах өнөөх дарга нь цаас гарган тушаал тогтоол аятай баахан юм уншаад “ЯЛЫГ ГҮЙЦЭТГЭ” гэж хэлмэгц өнөөх 10 хүнийг ар дагзанд ээлж дараалан буудан унагав. Энэ явдлыг харсан өнөөх лам нараас нэг нь цааш зугтах гээд гүйтэл өнөөх эмгэний хүү ч дагаад гүйж байгаа нь харагдвал өнөөх дарга нь буугаа гарган онилж байгаад ганц буудхад зугтаж байсан залуу ч үхэтхийн унав. Харин урд нь гүйж байсан ламыг өөр нэг цэрэг мөн л буудан унагах нь тэр. Ийнхүү үлдсэн лам нар болон өнөөх жаахан хүүг мөн л өвдөглүүлэн суулгаад буудаж хороох энэхүү дүр зураг Лхамаагийн сэтгэлийг эрхгүй шимшрүүлж байв. Лхамаа нулимсаа тэвчилгүй уйлтал сая нэг өнөөх дүр зураг алга болж эргээд өнөөх эмгэний аймшигтай хоосон нүд үхээрийн муухай царай гарч иржээ. Ингээд бүх зүйл ойлгомжтой боллоо. Жанцан удган өөрийн хүүг нь хаашаа авч яваад хэн буудан хороосон зэргийг бүгдийг нь нэгд нэгэнгүй мэдэж байсан аж.

Тэрээр хэдий мэдэж байсан ч насныхаа эрхээр хүүгээ санан бэтгэрсээр ухаан санаа нь орж гардаг болж заримдаа хүүгээ хүрээд ирнэ гэж итгэн хүлээх болсон байна. Тэгж явсаар өөрөө ч хүүгийнхээ араас үхсэн боловч дэндүү ихэд харамссан эхийн сүнс нь чөтгөр болон хоргодож үлдсэн байна. -Энэ газрын хөрсөн дор хүүгийн минь өгөршсөн яс бүтнээрээ хэвтэж байгаа. Чи яг дээр нь байна. Одоо энэ газарт чи ч бас амиа тавьж өрөө төл. Харин чиний эцэг эгэл хүний амьдарлаар элдэв мууг үлдээлгүй цагаан мөртэй амьдарсан. Эцэст нь энэ бүхний хариуг чи л төлөх учиртай байж. Чам шиг хүн цааш амьдраад хэрэггүйг тул хувь тавилан чинь ийм л байж. Одоо бол би хоргодох юмгүй болсон мэт санагдаж байна. Энэ олон жилийн турш энэ хөндийгөөр хэрэн тэнүүчилсээр одоо л нэг амар тайван хүүгийнхээ хойноос явах минь гэж хэлээд санаа алдах Жанцан удганы сүнс бага багаар үнс болон салхинд замхарч байгаад харагдахад Лхамаагийн амьсгал ч бага багаар удааширан эцсийн удаа гүн амьсгаа аваад эмгэний зүг харвал -Муу хүү минь ижийгээ яасан их санаа бол?

Гэж хэлээд нулимс унагаж байгаа нь харагдвал түүний өнөөх хоосон харанхуй нүд эргээд эгэл хүнийх шиг болсон байх ба харагдах байдал нь ч сэгсийж арзайсан аймшигт төрхөө болин намхан бор эмгэн болсон нь харагдаад үүрд замхран алга болжээ. Үүнтэй нь зэрэгцэн харсан бүхэндээ харамсан харамссаар ямар нэг өртэй амьдраад түүнийгээ төлөн үхэж буй мэт санагдаж гагцхүү өөрөөс нь болж үхсэн найзуудаа бодох ба хамаг сэтгэлийн гүнд хөөрхий ижий аавыгаа санасаар хорвоог орхижээ… . . . . . . . .

Энэ хүрээд өгүүллэг маань төгсөж байна. Цааш нь үргэлжлүүлж болох олон санаа байсан ч зав зай маш бага байгааг маань ойлгоорой. Ийнхүү бүх хэсгийг идэвхитэй уншиж намайг дэмжин магтаж байсан бүх уншигчиддаа баярлалаа❤😃 Хэрэв танд миний өгүүллэг таалагдаад та намайг урамшуулан DONATION илгээхийг хүсвэл /5913189131-Т.Сумъяабазар/ дансанд маань хүссэнээ илгээгээрэй😃🙇‍♂️🙇‍♂️ таны илгээсэн 1000 төгрөг ч цааш цаашдын өгүүллэгийн маань хөгжилд зориулагдана (дата авах, ном авах гэх мэт)🙇‍♂️🙇‍♂️ зүгээр л оюуны хөдөлмөрөө үнэлүүлмээр санагдсан тул та бүхэн буруугаар ойлгохгүй байхыг хүсье🤗 ДАРААГИЙН ӨГҮҮЛЛЭГЭЭР ЭРГЭН УУЛЗАТЛАА ТҮР БАЯРТАЙ❤

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *