
Чинба аль байдгаараа л Лхамааг ятган хурдан явхыг хүсэвч өнөөх нь шокноосоо гарч чадалгүй Төөгөөгийн цогцсыг ширтээд гөлийчихсөн байв. Гэтэл яг энэ үед өнөөх эмгэн Чинбагийн хойно гарч ирээд
сөөнгөтсөн хахир хоолойгоор -Айж байна уу? Хэмээн Чинбагийн чихэнд шивнэхэд тэрээр цочсондоо гайхан эргэн хараад өнөөх эмгэнтэй харц тулгарах нь тэр. Хэдийнээ хүн төрхтэй ч түүнд нүд гээд
байх зүйл байсангүй ширтэх тусам улам автуулах мэт гүн харанхуй нүх л 2 нүднийх нь ухархайд харагдах бөгөөд хэн нэгэнд ихэд гомдсон аятай царай нь урвайх шиг болж ирээд өөрийн үрчийж өгөршсөн
хүйтэн гараа сунгаж түүний хацарт наан -Миний хүү яасан их удав аа? Ээж нь чамайг хүлээсээр хадан гэртээ ч харьж чадалгүй их л удлаа. Ингээд нэг хүрээд ирэх гэж аштай юу даа хэмээн хэлээд түүнийг үнсэх
гэж буй мэт баруун хацарт нь нэг үнэрлэх болоод хэсэгтээ л чимээгүй түүнийг гөлрөв. Энэ үед айдсандаа бүрэн автсан Чинба юу ч хэлж чадахгүйгээр барахгүй хамаг бие нь хөшчихсөн зогсохдоо нэг л
зүйлийг сайн ойлгов. Өнөөх эмгэн түүнийг хүүгээ гэж андуурсаныг сая нэг ойлгон аль болох л тайван царайлахыг хичээвч айдсын гүнээс урсах нулимс хоёр хацрыг нь даган урссаар л. Энэ үед өнөөх эмгэн Чинбаг үнсээд нэг л бишийг ойлгосон болтой. -чи миний хүү биш байна! Миний хүүг хааш нь аваад явчихав? Надад байсан ганц эрдэнийг минь буцааж өг! Үгүй бол би бүгдийг чинь хараана шүү! Удам судраар чинь би хараах чадалтай хэмээн талаар нэг тартал муухай орилох гнь тэр. Уг явдлыг яг дэргэдээс нь харан суусан Лхамаа ч огт хөдөлж чадахгүй хөшин суухдаа өнөөх эмгэний хэлсэн үгнүүдээс зарим нэг зүйлийг ойлгох шиг болоод гэнэтхэн л түүнийг өрөвдөх мэдрэмж сэтгэлд нь хургажээ. …..тэртээ 1937 оны хаврын адаг сар болж байх үеийн тэр нэг өдөр Жанцан гэх хөгшиний гадаа нохой хуцаж хэн нэгнийг боргоон наагуур цаагуур нь гүйлдсээр удалгүй буун дуу тас хийтэл өнөөх нохой нь ч нэг гаслах дуулдаад чимээ тасрав. -за хүү минь яадаг билээ? Ээж нь чамайгаа эртхэн л мордуулдаг байж хэмээхтэй зэрэгцээд хаалга онгойж до.яамны бүрх ногойн малгайтнууд

ороод ирэх нь тэр. -ард Жамбал таныг Японы тагнуулын гар хөл болсон гэм буруутай чинь батлагдсан тул та бидэнтэй хамт явна уу!! алив энэ муу урван тэрслэгчийг аваад гар гэхэд Жанцан хөгшин уйлан хайлан -миний хүү тэгэх хүн биш. Та нар хүүг минь дахиад сайн шалгаад өгөөч дээ. Ганц хүүг минь л надад үлдээчих өмнөөс нь хөгшин намайг аваад явчих гэсээр мөргөж сөгдөн гуйсан боловч до.яамны ногоон малгайтнууд түүний үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй хүүг нь чирж дугтарсаар буу тулган машиндаа суулгаад яваад өгчих нь тэр. Ийнхүү ганц хүүгээ хэлмэгдүүлэлтэнд алдсан Жанцан хөгшин өдөр бүр л алсын барааг ширтэн хүү нь хүрээд ирнэ гэж горьддог болж. Хүнд хэцүү цаг үед нууж далдалж явсан эрдэм нь хожим ил болсон Жанцан хөгшинийг хараал жатга хийдэг идтэй шидтэй эмгэн гэдгийг нутаг нугаараа л мэдэх болсон байна. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хэн хэнгүй л хайртай нэгнээсээ хагацацгааж айл амьтан ч нутаг орноо сэлгэн дайжин дүрвэн одоцгоож гагцхүү Жанцан хөгшин л хүүгээ эргээд ирнэ гэж хүлээсээр ганц гэрээрээ нутгаа сахин үлдэж гэнэ. -Хүү минь эргээд ирвэл олохгүй байж мэднэ хэмээн бодсоор өөрийгөө хууран хэсэг хугацааг илээж гэнэ. Ганц хүүгээс нь хойш хэн ч түүнд хань бололгүй 3 жилийг ганцаар өнгөрөөж өнөөх л буйрандаа хүүгээ хүлээсээр өдөр болгон зам дагаж алхаад алсын барааг ширтдэг болжээ. Ийнхүү өөрийнх нь үхэл ойртож байгааг нэгэн
өдөр мэдрээд угаас болох зүйлийг урьдчилж мэдчихээд сууж байтал өст хүн өлийн даваан дээр гэгчээр өнөөх ногоон малгайтнууд нь ч өөрийг нь авхаар ирхэд -Ганц хүүг минь аваад явсан та нар Газрын хөрсөнд булж хаячихаад Увиагүй муу дарганартаа Уурлуулж загнуулж ирэхдээ Эмгэн намайг хэлсдүүлж Энэ биений минь амийг авах гээд иржээ. За яахав! Та нарыг минь хараачихсан. Хараах хараахдаа хойч үед чинь ч үлдээчихсэн гээд тачигнатал инээхийг нь харсан до.яамны нөхдүүд дор бүрнээ жихүүцэн айх шиг болоод үг дуугүй түүнийг буудан хороож цусанд будагдсан цогцсыг нь тэвшинд суусан лам нарын дэргэд шидчихээд цааш таварган давхисаар бөөнөөр нь хороож буй лам нарыг булдаг нэгэн том нүхэнд аваачиж булсанаар эл хэрэг дууссан байна. Тухайн цаг үе нь 1922 оноос эхлэсэн их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн үргэлжлэл байсан бөгөөд зөвлөлтийн зөвлөхүүдийн шахалтаар Японы тагнуулуудыг эрж хайх явдал эрчимжиж, гэм буруугүй хүмүүсийг элдэв ялд унаган, Японы тагнуул хэмээн цоллож, хэрэгт татах явдал өргөжсөн үе байлаа. Хачирхалтай нь Жанцан удган болон түүний ганц хүү Жамбалыг хороосон до.яамны ногоон малгайтнуудаас нэг нь ч амьд үлдээгүйгээр барахгүй бүгд л учир битүүлгээр жил дарааллан нас нөхцөж бүр сүүлдээ гэр бүлээрээ
хүртэл сүйрч байсан аж. Энэ явдлаас хойш Жанцан удганы сүнс өнөөх нутагтаа хоргодоод хэдийнээ үхсэн хүүгээ амьд бишийг нь мэдэж байвч ирнэ гэж хүлээсээр өдийг хүрсэн ба өдгөө цаг үеийг хүртэл ямар ч номтой лам, бөө, зайрангууд дарах гэж үзээд дийлэлгүй сүүлдээ энэ газар нь ч нутаг нутгаар дамжин яригдаж уг газраар явдаг хүн битий хэл амьтан ч үгүй болсон байтал азгүй тавьлантай хэдэн залуус шөнө дөлөөр төөрөн давхицгааж явж таарсан нь Лхамаа болон түүний нөхөд байлаа…. …
Өөрийг нь хүүтэйгээ андуураад сүүлд нь биш гэдгийг мэдээд маш их уурласан Жанцан хөгшиний сүнс Чинбаг их л хүчтэй түлхэх шиг болтол өнөөх нь 10-аад метр зайд шидэгдэн газарт унахдаа толгойгоороо чулуу мөргөн хага цохиод амьсгал хураажээ. Харин Лхамаа сая нэг ухаан санаа нь орж ирэх шиг нулимсаа арчаад босоод зогстол өнөөх эмгэн нь -Чиний нүдэн дээр бүх найзууд чинь үхэх сайхан байна уу? Эмээ нь та нарыг ирсэнд баяртай байна аа! Хэмээн инээд алдсаар замхран алга болход тэртээгээс тусч байсан Ерөөлтийн машины гэрэл ч зэрэгцэн унтрав. Гагцхүү түнэр харанхуй л түүнийг бүчиж байлаа. Ийнхүү саяхан болоод өнгөрсөн итгэмээргүй явдал хачирхалтай нь Ерөөлтийн машины хэдэд огтхон ч харагдсангүй. Ерөөлт гэнэтхэн машиных нь гэрэл унтарсанд ихэд айж сандран -бүгд хаалгануудаа түгжчих. Хэдүүлээ ер нь эвгүй газар ирсэн юм шиг байна. Болороо чиний тэр хальт хий юм харагдаад өнгөрсөн гэдэг чинь үнэн болж таарах нь. Баагий бид 2 Лхамааг замаас гараад зогссоных нь дараа очоод юу болсоныг асуухад тэр ч бас чамтай адилхан зүйл харсан гэсэн. Тэрнээс болоод осол болсоныг хэлхэд нь би итгээгүй юм.
Харин одоо бол итгэлээ. Найзуудаа тайван байгаарай. Хэдүүлээ нөгөө хүмүүсийн яриад байдаг буг чөтгөр, сүнс гүйдэлтэй газарт нь ирчихсэн юм шиг байна гэж хэлээд хаалгаа түгжхэд нь охидууд бүгд айдаст автан бүгд хаалгаа түгжээд хурдхан явцгаая хэмээн зэрэг шуугилдаж эхлэв. -Хэдүүлээ явнаа. Гэхдээ найзуудыгаа орхиж болохгүй. Нөгөө хэдийгээ авчихаад гялс явцгаая. Ядаж байхад энэ машины гэрэл яачихав аа?

Бас сая гэрэл унтрахын өмнө газарт харагдаад байсан хар юм юу болхыг мэдэхгүй болхоор би одоо маш их сандарч байна гэхэд охидууд нь ч түүнийг нэмж сандаргахыг хүссэнгүй тэгсгээд дуугаа намсгав. -новш гэж машин асахгүй байна. Ямар ч тоггүй болчихож. Яахаараа ингэдэг байна аа гэчихээд хэдий гарч машиныхаа хамрыг сөхөн хармаар байвч түүнд гарах зориг байсангүй. Гэтэл машинд нь өөр хэн нэгэн байгаа аятай -Тогийг нь би салгасан юмаа гэх хэн нэгний хоолой машинд байсан бүх хүнийг айдаст автуулах нь тэр….