Home Өгүүллэг СҮҮЛЧИЙН ШӨНӨ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

СҮҮЛЧИЙН ШӨНӨ /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

13 second read
0
0
1,317

Нямааг хэт их уугаад тасарчихаж гэж бодсон Баагий элдэв дэмий зүйл бодсонгүй -өө хөөрхий ингэтлээ уучаа юу? Алив анд минь өндийгөөрэй. Наад нүүрээрээ уначихдаг нь яаж байгаа юм бэ? Чи

гайгүй юу? хэмээн инээд алдан хэлээд түүнийг өндийлгөн босгох гэтэл Нямаагийн амьгүй болж хөрсөн биеийг барьж үзээд “энэ чинь арай үгүй байгаа даа” гэж бодон түгшүүртэйгээр амьсгааг нь чагнатал юу ч

мэдрэгдэхгүй байсанд орь дуу алдан год хийн босход Нямаагийн цогцос эргэн газарт унав. -Үхчихсэн байна, үхчихэж. Нямаа үхчихэж хэмээн амандаа бувтнахдаа нулимс нь цийлэгнээд юу болоод байгааг

ч ойлгох сөхөөгүй эргэн Ерөөлтийн машины зүг гүйтэл хэт цочирдсоноос болоод тэнцвэрээ олж ядан газарт уначих нь тэр. Ямартай ч ийм зүйл болно чинээ төсөөлөөгүй байсан Баагийд

найзынх нь амьгүй бие дахин2 нүдэнд нь үзэгдээд ёстой л муужираад уначихалгүй үлдэн “Ерөөлтөд л хэлье” гэхээс өөрийг бодсонгүй газраас өндийн босоод түнэр харанхуйн дунд гэрэл нэмэн сүүмэлзэх машиныг

чиглээд гүйлээ. Гэтэл яагаад ч юм араас нь хүн дагаад байх шиг санагдсанд сониуч зандаа хөтлөгдөн эргэн харвал саяхан Лхамаагийн машины дэргэд үлдээсэн Нямаагийн цогцос гэнэт амь оров уу гэлтээ босч ирээд түүний ард зогсож байв. Баагий хэдий найзууд дотроо биеэр том зориг зүрхтэй ч энэхүү явдлыг тэсэлгүй жаахан хүүхэд шиг уйлан -Нямаа чи мөн үү? Чи найзаараа битгий ингэж тоглолдоо хэмээн өөртөө итгэлгүйгээр нулимсаа арчин хэлхэд яг л энэ дүр зургийг харах гэж хүлээж байсан аятай -Харж байна уу? Надаас ямар ч хүн айдаг юм.

Амьддаа ч тэр авсанд ч тэр би хэнийг ч айлгах чадалтай эмгэн шүү хэмээн Нямаагийн араас сэгсийж арзайсан бөгтгөр намхан эмгэн гараад ирэв. Баагий ч хэдийнээ үхсэнийг нь мэдэж байсан Нямааг өөрөө энэ хүртэл босоод яваад ирэхгүйг гадарлаж ямар нэг далдын хүч сүнс сүгээс болоод л ийм явдал болж байна хэмээн бодоод амжсан байсан ба тэрхүү бодол дахь төсөөлөл ийнхүү нүднийх нь өмнө гарч ирхэд тэрээр хувь тавилантайгаа эвлэрэн харууслын нулимсыг харамгүй урсгаж гарав. Адын нэгнийг дагаж амьдын хорвоогоос салж байгаадаа өөртөө гомдоорой гэж хэлээд тачигнатал инээн гараараа нэг дохих шиг болход түүний хүзүү бүтэн эргээд газарт унах нь тэр. -Хэдхэн минутын дараа гэгээ ороод үүр цайх нь дээ. Манай хэд ч күэ мөн бүтэлгүй улсууд юмаа. Ер нь хамаг юм энэ Лхамаагаас л болж байгаа юм. Анхнаасаа л төөрч будилаад сүүлд нь машин тэргээ эвдлээд одоо ингээд ууж идэхээсээ болж хоорондоо муудалцаад хэмээн хөгшин хүн аятай үглэн суух

Ерөөлийн үгийг өнөөх 4 охин нь ч “харин тиймээ” хэмээн дэмжицгээнэ. -Ганц сайхан амраад газар нутаг үзчихье гэж бодсон одоо ч ёстой хуцна биз гэдэг нь боллоо доо гэж их л ууртайгаар Энхмааг хэлхэд -Тэр ч тиймээ. Энэ Ууганаа одоо хэчнээн уусан болоод энд ингээд чихэлдээд унтаж байдаг байна аа? Лхамаагийн машин бүр тэгээд дотор нь хүн байхын эцэсгүй болчихсон юм уу? Ерөөлтөө ? Гэх асуултыг Цэкү хэмээх охин асуухад -Доод тал нь тэр чигээрээ будаа болчихсон байсан. Доторх нь бол зүгээр л байсаншдээ. Наад хэд чинь муудалцчихаад л нэг машиндаа таарахгүй ингэж байгаа юм хэмээн хариулав. Чинба Лхамаатай ханьсан Төөгөөг хурдхан олоод энэ ёрын газраас явах санаатай гэрэл ёлтолзуулан энэ тэрүүгээр гүйх Лхамааг чиглээд гүйсээр бараг дөхөөд ирлээ. Их л сандран Төөгөө, Төөгөө хэмээн амандаа үглэх Лхамаа ийш тийш гэрэл тусган найзыгаа хичээнгүй хайж байв.

Түүнээс юу болоод байгааг асуух санаатай -Төөгөөг хаашаа явсаныг мэдэж байгаа юм уу? Нямаа яагаад үхчихсэн юм бэ? Одоо бид нар аав ээжид нь юу гэж хэлэх вэ? Хэмээн найзынхаа үхэлд гашуудаж нулимс дуслуулан зогсох Чинбад хандан -Би нэг новшийн эмгэнийг харсан. Тэрнээс болоод замаасаа гарч машинаа эвдээд хэсэгтээ л ухаан санаа минь балартан сууж байтал сая нэг гайгүй болоод эргэн тойрноо хартал машины толинд өнөөх сэгсийсэн эмгэн нилээн хойно зогсоод байх шиг харагдаад тэгсэнээ алга болоод л их муухай байсан. Тэгээд би энэ тухай Нямаатай ярьж байтал гэнэт л толгой өвдөөд ухаан алдчих шиг болсон. Намайг буцаад сэрхэд Нямаа хэдийнээ өнгөрчихсөн байсан. Би ийм л зүйлийг санаж байна гээд мөн адил нулимсаа дуслуулан цааш Төөгөөг хайсаар явхад Чинба түүнд итгэх үгүйгээ мэдэхгүй хэсэг зогсоод “Ууганаа бид хоёрыг тасарчихсан унтаж байхад Лхамаа Нямаа 2 муудалцсан байж магадгүй, энэ үед нь Төөгөө бие засхаар явчихсан байсан байх тэгээд Лхамаа уурандаа Нямааг хороочихоод одоо ийм юм яриад байж магадгүй” гэсэн хардлага төржээ. Нямаа бол жижиг биетэй туранхайвтар байрын туниа муутай залуу тул

Чинба ийн бодсон аж. Гэсэн ч Лхамааг хэдий дураараа зөрүүд ааштай хүн гэдгийг мэдэж байгаа ч арай ч найзыгаа хөнөөчихөөд ингэж худал ярихгүй байх гэж бодсон тул түүний толгойд Лхамаагийн ярьсан өнөөх эмгэн нь гэнэт төсөөлөгдөв. “Үнэхээр Лхамаа тийм зүйл харсан гэж үү? Хэрэв тийм бол магадгүй энэ газар сүнм чөтгөртэй газар ч байж болох юм! Бид төөрөөд харанхуй шөнөөр хаана яваагаа ч мэдэхгүй байгаа улс юм чинь магадгүй өнөөх гүйдэлтэй газар энэ тэрээр нь явсан байхыг үгүйсгэхгүй” хэмээн бодоод Лхамаагийн араас гүйцэж очин -Хэрэв үнэхээр тэр эмгэн чамд харагдаад байсан юм бол Нямааг үхэлд хүргэсэн зүйл нь ч тэр эмгэн гэж бодож байна уу? Нямаа бол яавч өөрийгөө хороох хүн биш! Бас тэр янз бүрийн өвчин зовлонгүй байсан тийм биз дээ гэхэд -Би ч тэгж бодож байна. Гэхдээ яаж Нямааг хороосныг ойлгохгүй байна. Хэрэв Нямаа тэр эмгэнээс болж амиа алдсан бол бид ч гэсэн үхэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс аль болох хурдхан Төөгөөг олчихоод энэ ёрын газраас амьд гарч л байвал найзынхаа үхлийн хэргийг хожим нь шийдэж болох биз гэж хэлээд цааш Төөгөөг хайцгаан явахдаа дөнгөж саяхан Баагий ч бас амиа алдсаныг даан ч мэдсэнгүй бас хэдийнээ амьгүй болсон Төөгөөгийн цогцсыг тойроод яваад байгаагаа ч анзаарсангүй. -Энэ хэд одоо яачихваа?

Арай муудалцаад эвлэрээгүй байгаа юм биш биздээ. Уг нь тиймэрхүү зүйл болоод байвал Баагий намайг дуудахсан. Ядаж байхад энэ цаг явж өгөхгүй юм хэмээн тэсгэл алдан суух Ерөөлт өнөө хэд дээрээ очиж юу болоод байгааг харах санаатай суувч машинаас буумааргүй санагдаад л суугаад байв. Охидууд нь ч санаа алдан хурдхан л харьцгаахыг хүсч байлаа. Тэгтэл арын суудлын захад хаалган талд сууж байсан Болороо гэх охин “ээжээ” хэмээн цочтол дуу алдах нь тэр. -Чи чинь яаваа? Хүн амьтан цочоогоод хэмээн Ерөөлтийг асуутал өөрийнхөө харсан зүйлд бзрэн итгэлгүй байсан Болороо -Би харин сая дэмий юм бодож сууж байгаад гэнэт цонхоор хий юм харах шиг болоод тэгээд л цоччихлоо. Зүгээр төсөөлөл маань хэт үнэмшилтэй байсных байх та нар цочсон бол уучлаарай хэмээн угийн даруу төлөв зантай Болороо бусдаасаа уучлал гуйв. Гэтэл Ерөөлт гэнэтхэн Лхамаа нэг сэгсийсэн эмгэн харсан тухай яриад байсныг нь санаад хэдий бантсандаа тэгж хэлсэн байх гэж бодсон ч сонирхолтой санагдан Болороогоос асуув -Чи тэгээд сая юу харж цочсын гэхэд -Яг ч харагдсан үгүйг мэдэхгүй байна аа.

Нэг сэгсийсэн хар юм л гэнэт сүүмэлзээд өнгөрөх шиг болсон юм. Гэхдээ зүгээр төсөөлөл байхаа чи март март хэмээн хэлхэд Ерөөлтийн царай хувьс гээд л явчихав. “Арай Лхамаагийн хэлсэн үнэн юм биш байгаа даа? Үнэхээр тийм сэгсгэр үстэй эмгэн байсан бол яавч энгийн явдал биш! Эзгүй хээр талаар харанхуй шөнө дөлөөр төөрч давхиад арай нөгөө буг чөтгөртэй газар нь дайралдсан юм биш байгаа даа” гэж бодоод зүрх нь түргэн цохилон нэг л түгшээд ирэв. Хэдий айдас төрөөд эхэлсэн ч охидууддаа энэ тухай хэлж тэднийг айлгаад яахав гэж бодоод Ерөөлт чимээгүй л үүр цайхыг хүлээн суухаар шийдэж машинаас буун өнөө хэд дээрээ очих бодлоо бүр мөсөн авч хаях нь тэр. Ерөөлт үнэхээр их айж байсан тул хурдхан л энэ газраас явмаар санагдахдаа үүр цайхыг хүлээлгүйгээр машинаа асааж хойд талд 80 орчим метрийн цаана байх Лхамаагийн машинруу дөхөхөөр шийдэв. Машины гэрэл асан ойр орчмыг тэр чигт нь гэрэлтүүлж удаанаар эргэн Лхамаагийн машинруу хархад Төөгөөг хайж явсан Чинба Лхамаа хоёр ч өнөөх гэрэлд нь бага зэрэг айдсаа мартан далим гаргаад ойр орчмоо сайтар ажаад авав. -Андаа тэр юу вэ? Хэмээн хуруугаараа заах Чинбаг хархад ямар нэгэн зүйл олсон царайтай бас түгшсэн байх шиг харагдаад заасан зүгт нь харвал газарт хэвтэх Төөгөөгийн цогцос байх нь тэр. –

Арай Төөгөө ч бас үхчихсэн юм биш биздээ. Чи очоод үзээдхээч найз нь айж байна хэмээн Лхамааг хэлхэд Чинба ч мөн адил айгаад эхлэчихсэн байв. -Төөгөө мөн ч бай биш ч бай хоёулаа дөхөж үзчихээд явъя гэх Чинбагийн санааг дэмжин оёул өнөөх газарт хэвтэх хар зүйлрүү нь гэрлээ тусгасаар дөхжээ. Энэ үед Ерөөлт ч бас машиных нь гэрэлд торойн харагдах газарт хэвтэж байгаа Баагий Нямаа хоёрын цогцсыг хараандаа буулган яг юу болхыг нь мэдэхгүй хэсэг ажиглаад бага зэрэг ойртов.

Тэрээр найзуудыгаа ингээд газарт үхчихсэн хэвтэж байна гэж төсөөлөөгүй учир ямар нэг өөр зүйл байгаагаар төсөөлөн бага багаар дөхнө. -Арайч дээ. Төөгөө ч бас үхчихсэн байна. Энд ер нь юу болоод байгаа юм бэ? Хоёулаа хурдан зугтая л даа. Нөгөө хэддээ очиж хэлээд энэ хоёрынхоо цогцсыг нь ч болтугай аваад хурдхан явцгаая л даа хэмээн байдгаараа сандран уйлах Чинбагийн үг Лхамаад огт сонсогдсонгүй. Хэдийнээ үхээд хөрчихсөн найзынх нь цогцос Лхамаад энэ бүхэн чамаас болсон гэх аятай нүүр нь түүнрүү чиглэсэн байдалтай газарт нь хэвтэнэ. Гэтэл өнөөх сэгсийсэн үстэй эмгэн нь гэнэтхэн Чинбагийн ард гарч ирээд….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…