Home Өгүүллэг СҮҮЛЧИЙН ШӨНӨ /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

СҮҮЛЧИЙН ШӨНӨ /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

14 second read
0
0
1,381

Хүйтэн салхи нүүрийг нь илбэх шиг санагдахад Төөгөө гайхан нүдээ нээвэл нэг сэгсийсэн хар юм маш хурдтайгаар сүйтэгнээд алга болчихов. Хэдий уусан ч гэлээ арай ч иймэрхүү зүйл хартлаа ухаанаа

алдаагүй байна хэмээн бодсон тэрээр айх гайхах зэрэгцсэн ч арай ч орилсонгүй. “Машин нь саатаад зогсоход нь сэрсэний дараа Ерөөлт Баагий 2 ирээд юу болсон тухай асуухад Лхамаа хүн итгэмээргүй юм

яриад байсан нь гэнэт түүний санаанд буув. “Арай Лхамаагийн ярьсан өнөөх сэгсийсэн эмгэн нь сая жинхнээсээ надад харагдсан юм биш байгаа даа” гэж бодсоор түргэн түргэн алхлаад машинруугаа эргэн

алхахад тэртээ урд зогсох Ерөөлтийн машины гэрэл ёлтойн харагдаж эргэн тойронд нь 2 2-оороо нийлэн бие засч яваа охидууд нь харагдахад тэрээр бага зэрэг тайвширав. Хэд алхаад л суучихмаар

санагдах Лхамаагийн машин яагаад ч юм үнэхээр хол санагдах нь түүнд дахин нэг айдсыг хургав. Тэрээр өөрийгөө архинаас болоод хий дэмий юм харлаа гэж итгүүлмээр байвч ер болж өгсөнгүй. Үнэхээр

саяын хараад өнгөрсөн зүйл нь бодитой мэт байсан нь түүний санаанаас буухгүйгээр барахгүй чг ардхан талд нь өнөөх сэгсгэр зүйл дагаад байх шиг санагдаж хамаг бие нь чичирч эхлэв. Тэрний бодол зөв байлаа. Үнэхээр Лхамаагийн машин алхах тусам холдоод байгаа нь илт болжээ. Тэрээр үүнийг мэдсэн даруйдаа хэрэг бишдсэнийг ойлгож айдсын хязгаар нь туйлдаа хүрэн найзуудыгаа дуудаад орилох гэтэл ер хоолой нь гарч өгсөнгүй. Машинруугаа харчихаад яг чиглээд алхаад байгаа хэрнээ улам л холдоод байгаа нь түүнд шууд мэдэгдэж эхлэв. Тэрээр бага зэрэг тайвширан өөрийгөө тайвшируулаад цааш алхалгүй хэсэг зогсоод хоолойгоо засан дахин нэг орилох гэтэл бас л хоолой нь огт гарч өгөхгүй байлаа. Ямартай ч тэрээр эргэж харахгүй хэмээн шийдээд хүүхэд ахуй наснаасаа л өвөө эмээ дээрээ голцуу өсч томорсоных гээд хэд гурван маань уншлага мэгзим зэргийг тогтоож байснаа санан эхнээс нь

дуржиганатал уншиж гарав. Бүр ямар ч авиа гарахгүй байсан тул тэрээр энэ бүгдийг амандаа уншин зогсож байлаа. Зөв буруу нь хамаагүй мэддэг хэдийгээ уншин аврал ирэх түүний залбирлыг бурхан огт сонсоогүй мэт байдал улам л дордоод байх шиг түүний зүрх хурдан хурдан цохилон сэтгэл нь түгшээд ирэв. Яагаад ч юм өөрийг нь өнөөх сэгсийсэн хар юм нь хорлох юм шиг санагдсан аж. Тэрээр нүдээ анин мэддэг хэдээ уншин зогсохдоо хэн нь ч хамаагүй нэг найз маань ирээд аваасай гэсэн бодолтой л зогсож байлаа. Гэвч нэг л биш оргиод нуруугаар нь хүйт даан чихэнд нь хөгшин эмэгтэй хүний сөөнгө дуу -эмээдээ зам заагаад өгөөч? Эсвэл чи ч бас төөрчихөө юу? Нүдээ нээгээд нэг хар л даа. Би чамайг яах ч үгүй хэмээн яриа өдөх нь сонсогдоход Төөгөө тэсэлгүй өмдөндөө шээс алдах нь тэр. Үнэхээр би тэр сүнс сүгтэй нь таарчихлаа одоо яах вэ? Гэхээс өөр бодол төрөхгүй байх ба өнөөх эмгэн нь улам л ойртоод бараг тулаад ирчихсэн өөрийг нь тойрч алхаад элдэв юм асуун үе2 муухай инээх нь сонсогдоно. -Яасан бэ хүү минь? Айгаа юу даа? Чи чинь ийм том болчихоод өмдөндөө шээчихээ юу?

Алив ганц үг дугаралдаа? Өө нээрэн би чиний хэлийг суга татчихсан шүү дээ. Чи яаж ч хичээгээд ярьж чадахгүй байгаа биз дээ гэж хэлээд бүр тачигнатал инээд алдах хөгшин эмгэний хоолой Төөгөөгийн хувьд энэ амьдралдаа сонсож буй хамгийн сүүлчийн дуу хоолой байлаа. Тэрээр эмгэний үгийг сонсоод өөрийн эрхгүй нулимс нь урсан бөмбөгөнөтөл чичрэн зогсохдоо хаашаа ч хөдөлж чадахгүй дугарч ч чадахгүй таг гацжээ. -Хүү минь чи сайныг дагавал сарны гэрэл Мууг дагавал могойн хорлол гэдэг сургаалийг мэдэх үү? Эмээ нь бол үнэнийг хэлхэд тэр могой чинь байна. Бас нэг зүйлийг хэлхэд энэ шөнө бол чиний ч бас найзуудын чинь ч сүүлчийн шөнө нь байх болно. Хэмээн заналтай нь аргагүй шүд зуун хэлээд муухай инээхэд хэзээ ч нээхгүй хэмээн бодож зогссон Төөгөөгийн нүд өөрийн эрхгүй нээгдэж эгц урдаас нь зэвхий даасан хүйтэн царайтай хоосорч харанхуйлсан 2 нүд, үрчийж хатсан арьс, сэгсийж овоорсон үснээс өөр зүйлгүй нэгэн эмгэн инээд алдан зогсоод -ингээд чи харахгүй байх чинь яасан юм гэж хэлээд түүний 2 нүдрүү өөрийнхөө 2 хурууг чихчих шиг л оргиод ихэд өвдөн газарт унахдаа дотроо бол орь дуу тавин ориловч гаднаа юу ч сонсогдсонгүй. …Түрүүнээс хойш чимээгүй суусан Лхамаа гэнэтхэн нэг зүйлийг хэлхэд арай ч сонсож амжаагүй Нямаа түүнээс юу хэлсэнийг нь лавлан асуув. -Юу гэсэн бэ? Андаа чи сая юм хэлсэн үү? гэхэд Лхамаа -Өнөөх эмгэн чинь толинд харагдаад байна.

Тээр тэр хойно байгаа ч гэсэн удахгүй дөхөөд ирэх юм шиг байна. Нэг харагдаад л нэг болиод л байх юм. Одоо би яах вэ? Гээд эхэр татан уйлах Лхамаа огт тоглоом хийж буй мэт хахагдахгүй байсан тул Нямаа ч бага зэрэг айгаад ирэх нь тэр. -Андаа үнэхээр чи тийм зүйл хараад байгаа юм уу. Тэрнээс болоод замаас гарчихсан гэдэг чинь үнэн юм бол тэр чинь яг юу юм бэ? Хэмээн айдастай хэдий ч мэдхийг хүсээд асуутал -Юу гэдгийг нь би мэдэхгүй ямартай ч миний бие хөдлөхгүй байна. Миний дуу ч олигтой гарахгүй байна. Би түрүүнээс хойш өөрийн ухаангүй орон гаран суусаар сая нэг гайгүй боллоо. Одоо шууд Ерөөлтийн машинд чихээд ч болтугай хэдүүлээ энэ газраас зайлцгаая гэхэд Нямаа ч түүний хэлсэнийг дэмжин арын суудалд унтах Ууганаа Чинба хоёрыг сэрээх гэж оролдохдоо сая нэг Төөгөөг бие засахаар гарсаныг санав. -Нээрэн чи сая тэр эмгэнийг тээр тэр ард харагдаад байна гэл үү?

Тийшээ чинь Төөгөө бие засна гээд явчихсан одоо болтол ирээгүй байна гэхэд Лхамаа гэнэт хачин царайлаад доошоо харан толгойгоо гудайлгаад бараг хугалахын даваан дээр буцаад өндийвөл түүний нүд улаан өнгөтэйгөөр барахгүй ихэд уурссан царай гарган түүнрүү ширтээд -Төөгөө чинь үхчихсэн та нарын хувьд энэ шөнө бол сүүлчийн шөнө. Хэн чинь ч үүр цайтал тэсэхгүй гэж хэлэх нь огтхон ч Лхамаагийн хоолой шиг сонсогдсонгүй. Нямаа ч айсандаа тэр даруй машинаас буух гээд хаалганы бариулыг таттал түүний хүзүүг Лхамаа чанга гэгч нь атгаад буцаад хаалгыг нь хаалгачихав. -Чи эмээгээсээ хаашаа ч зугтахгүй гэж чихэнд нь хэлээд түүний хоолойг боож эхлэхэд Нямаагийн нүд харанхуйлан амьсгал авхад хэцүү болоод үхэхийн өмнө өөрийг нь боож буй найзынхаа нүдрүү хартал Лхамаа биш харин өнөөх яриад байсан сэгсийсэн эмгэн нь байлаа. Энэ үед Чинба Ууганаа 2 үл ажралгүй бөх нойрондоо автан хэвтэцгээж байв. Лхамаа хэсэг унтчихсан мэт санагдаад сэртэл түүний толгой яг л хагарах гэж буй мэт өвдөж байлаа. Тэрээр нилээд хөшчихсөн байсан тул толгойгоо ийш тийш хөдөлгөн суниаж байтал нүднийх нь үзүүрт өөрлүү ширтэн хэвтэх Нямаа харагдах шиг болход тэрээр гайхан харвал. Яг түүнийг ширтсэн хэрнээ нүдээ ч цавчихгүй хэвтэх Нямаа нэг л биш байгаа нь санагдсанд тэрээр цочирдон –

Нямаа чи зүгээр үү? Гээд мөрлүү нь зөөлхөн хүртэл ямар ч хариу байсангүй. Анзаараад байхад амьсгалахчгүй хөдлөхчгүй байгаа нь түүнийг үхсэн гэдгийг илтгэж байв. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодон түүний хүзүүн дэх судсан дээр хуруугаа тавьтал тэрээр аль хэдийн үхчихсэн байлаа. Лхамаагийн муухай орилох дуунаар сая нэг Чинба сэрээд -Та нар чинь юу болоод орилолдоод хүн унтуулахгүй байгаа юм бэ дээ. Ирчихсэн юм уу? Лхамаа хөөе хэмээн юу ч мэдээгүй Чинбаг асуухад -Нямаа үхчихэж тэр тэр үхчихсэн байна. Гээд гацаж түгдрэн хэлхэд архины халуунд солиороод байх шиг байна гэж бодсон Чинба -Чи чинь юу солиороод байгаа юм бэ. Надаар тоглоом хийгээд ямар ч нэмэргүйг чи уг нь мэдмээрдээ? Энэ Төөгөө хайчсын Ерөөлтийн машины хэд хаана байгаан ирцэн юм бол бууялдаа гэхэд -Новш минь Нямаа үхчихсэн байна гэж хэлээд байна хэмээн уураа барьж ядсан Лхамааг харвал түүний нүднээс нулимс бөмбөрч байв. Чинба ч уусан юм нь дорхоноо гарчих шиг болоод юу болоод байгааг ойлгож ядан Хөдөлгөөнгүй хэвтэх Нямааг араас нь түлхтэл тэрээр машины урд салоныг мөргөн унаад өгөв. Үгүй байлгүй дээ ер нь юу болоод байгаа юм бэ? Чи надад тайлбарлаач Нямаа яачихсан юм? Хэн тэрнийг ингэсэн юм бэ хэмээн дуугаа өндөрсгөж эхлэхэд Лхамаа -энэ бүхнийг тайлбарлах цаг алга хурдхан Ерөөлтийн машинруу Ууганааг аваад очиж бай. Би Төөгөөг олоод та нар дээр очино. Нямаа одоо нэгэнт өнгөрсөн.

Хэдүүлээ тэрэн шиг болохгүйн тулд хурдхан явах ёстой. Чи Ерөөлт дээр очоод хурдан машинаа асааж бай гэж хэл гэчихээд Лхамаа ум хумгүй машинаас буун гэрэл тусгаад Төөгөөг хайсаар гүйгээд явчихав. Чинба ч самуурч ядан Нямааг үхсэнд итгэж нулимс дуслуулан Ууганааг сэрээгээд чирж дугтарсаар Ерөөлтийн машины гэрлийн зүг яаравчлав. Энэ үед бие засахаар гарсан байсан охидууд буцаад хэдийнээ машинд сууцгаасан байлаа. Тэд буу халан хөзөр тоглож суухдаа Лхамааг муулан ам уралдаж суутал бүгдийг нь цочтол хаалгыг нь тогшив. -Та 2 чинь юу болоод хүрээд ирэв. Чи яагаад уйлчихаав гэх Баагийгийн асуултанд Чинба огт хариулсангүй. -Ерөөлтөө машинаа асаагаад байж байгаарай. Алив энэ Ууганааг оруулаад унтуулчихъя. Би удахгүй Лхамаа Төөгөө хоёртой буцаад ирнэ. Ирээд болсон явдлыг тайлбарлая гэчихээд яваад өгөв. Чинба Лхамаагийн аавд түүнийг сайн харж явна гээд хэлчихсэн тул түүний араас ийнхүү явж байгаа аж. Мэдээж юу болоод байгааг сайн ойлгоогүй тул өнөөх сэгсийсэн эмгэний талаар юу ч мэдэлгүй тэртээд гэрэл тусган сүүмэлзэх

Лхамааг чиглээд гүйлээ. -Энэ хэд одоо яацгаагаад байгаа юм бэ? Баагий андаа цаад нэг юмныхаа араас яв даа. Энэ Ууганаа бүр ингэтлээ уухдаа яахавдээ алив охидуудаа багтаагаад унтуулаарай хэмээн Ерөөлт байдлыг зохицуулав. Баагий ч хэрэгт дурлан Чинбагийн араас гүйхдээ Лхамаагийн машины урд суудалд байх Нямааг хараад түүнээс л юу болоод байгааг тодруулах санаатай машиныг чиглэн алхахдаа Чинбаг холдон гүйж байгааг ч анзаарсангүй. “Энэ хэд одоо муудалцсан юм байхдаа, яахаараа Чинба муу суга уйлчихдаг байна аа” ухааны юм бодон инээд алдсаар Лхамаагийн машин дээр ирээд -хөөе Нямаа? Та нар чинь яацгаагаад байгаа юм бэ? Хэмээн хэлээд хаалгыг нь онгойлгов уу үгүй юу л Нямаагийн амьгүй цогцос үхэтхийн унаад ирэх нь тэр…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…