Нүүр Өгүүллэг СҮҮЛЧИЙН ШӨНӨ /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

СҮҮЛЧИЙН ШӨНӨ /ӨГҮҮЛЛЭГ/ 2-Р ХЭСЭГ

20 секунд уншина
0
0
514

Лхамааг очих газартаа хүрэх замаасаа төөрч будилан хамаг цаг үрээд хашаа ч чиглүүлэн явуулаад байгааг нь мэдэхгүй явсаар түнэр харанхуй болж байгаад Ерөөлтийн машинд сууж явсан хэд ихэд

дургүйцэн ааш муутайхан явцгаах ба харин Лхамаагийн машинд сууж яваа хэд түүнд хэдий уурлавч хэлж чадалгүй дуугаа хураацгаан тал тал тийш харан суусаар явж байлаа. Бүгд л Лхамаагийн түргэн

уур, яхир зангаас болоод төөрч байгаатай нь холбоотой ямар нэгэн зүйл хэлэхгүй явж байтал Ууганаа гэх найз нь арын суудлаас ийн хэлэв: -Лхамаа хөгшөөн нилээн явчихлаашдээ. Замаа олсон юм уу?

Гэхэд Лхамаа -харин тиймээ найз нь үнэнийг хэлхэд одоо бол бүр ч илүү төөрөөд зүг чигээ ч алдчихлаа. Түрүүн зогсоод ярилцахдаа буцаад явчихдаг байж гэвэл -одоо буцах уу? Цааш яваад ер нь дэмий

юм бишүү дээ. Айл амьтан машин тэрэг ч тааралдахгүй 4,5 цаг явлаа. Адаглаад хэдүүлээ майхан сав ч аваагүй. Ямар хээр талд ингээд машиндаа хоноцгоолтой нь биш. Арын машины хэд ч одоо залхаж

байгаа шүү андаа хэмээн Ууганаа л түүнтэй ярилцан явхад бусад нь чимээгүй л юмжир хаян сууцгаахыг анзаарсан Лхамаа -за ер нь буцъя буцъя. Угаасаа энэ замаар яваад хаа хүрдгийг нь ч мэдэхгүй юм байна. Би уг нь санаандаа бол энэ замаар яваад байвал аль нэг суманд ч юм уу ямар нэг суурин газар хүрэх байх гэж найдаад байсан юм. Найзынх нь буруу байж л дээ. Одоо тэгээд буцахдаа бас төөрчихвий гэхээс л айх юм. Тэгвэл ч та нар ёстой намайг барьж идэх биз. Ямартай ч түр зогсоод арын хэддээ хэлье. Ерөөлт Баагий 2 ч яахав намайг ойлгоно. Харин 4 охин маань л их ууртай байгаадаа. За за зогсоё2 гээд замаас гаран зогсвол Ерөөлт ч мөн ард нь ирээд зогсов. -За андаа замаа олсон уу? Одоо ер нь дөхсөн биздээ? Нилээн явлаашдээ гээд инээд алдан машинаасаа бууж ирэх

Ерөөлтийн өөдөөс -Андаа битгий уурлаарай. Найз нь замаа олоогүй ээ. Харин эсрэгээрээ улам төөрчихлөө гэхэд -Өө чи чинь ямар заяагүй юм бэ. Энэ 4 чинь бөөн уур. Бид хэд ч яахав эрэгтэй улсууд бас ойлгоод байхад энэ 4 чинь өдөржин машинд яваад сүүлдээ хөшиж байх шиг байна. Дээр нь нэмээд төөрцөн гэвэл Энхмаа, Анхил 2 бараг буугаад буцаад алхаж мэдэх ууртай гарууд шүү. Чи өөрөө хэлээрэй гээд Лхамаагийн машины хэдтэй буу халхаар Баагий яваад өгвөл Лхамаа ч буруу зүйл хийсэн учир түүний үгийг сөрж ямар нэг зүйл хэлсэнгүй. -Ерөөлтөө миний найз очоод хэлчих. Би бол яг алуулна. Анхил, Энхмаа 2 нээрээ яг алж мэдэх өвчтэй хүмүүс шүү дээ гэхэд Ерөөлт -Чадахгүй ээ чадахгүй. Түрүүжингээ л надруу уурлаад байсан. Ямар би төөрүүлээд байгаа биш. Чи өөрөө хэл гэчихээд Баагийгийн араас яваад өгвөл Лхамаа Ерөөлтийн араас “арчаагүй юм бэ” гэх мэтээр үг хаяад “заза өөрөө л хэлхээс” гэж шийдэн Ерөөлтийн машинд орж суух санаатай хаалгыг нь онгойлгов уу үгүй юу л өнөөх охидууд нь ам амандаа үглэн -Очих болоогүй юм уу Лхамаа? Чи чинь ямар сонин юм бэ өдөржин явлаашдээ гэх мэтээр шуугилдах нь тэр. Лхамаа ч багын л хүүхэмсэг нилээд зальтай нэгэн байсан тул сурсан зангаараа өнөө хэдийгээ аргадан –

За миний хөөрхөн найзуудаа. Тайвширцгаалдаа. Удахгүй очноо жаахан хүлээчих. Найз нь та нарт жинхэнэ амралт гэж юу байдгийг удахгүй мэдрүүлнэ. Харин тэрний өмнө бас нэг жижигхээн асуудал байна л даа. Юу гэхээр найз нь цааш явсан ч гэлээ замаа олсонгүй ээ. Бас л төөрчихлөө тиймээс одоо хэдүүлээ буцаад явцгаана тэгээд анх төөрсөн газраа очоод тэндээсээ яг замаа олоод гоё явцгаанаа гэхэд үнэхээр л хамгийн ууртайгаараа Анхил Энхмаа 2 чанга чанга дуугаар түүнийг эргүү тэнэг мангараар нь дуудан цамцнаас нь татан нуруу мөрлүү нь цохиж гарав. Лхамаа ч иймэрхүү зүйл болхыг мэдэж байсан аятай хэсэг цохиулаад. -За одоо тайвширсан уу. Та нар чинь ямар сонин адал явдалд дургүй юм бэ? Төөрнө гэдэг чинь сонирхолтойшдээ. Бид нар буцаад удахгүй замаа олчихноо. Хар л даа Ерөөлтийн бензин дуусах хаа ч байсан юм. Тийм болхоор миний найзууд тайвшир гээд өөрийнхөө машины араас хэдэн чихэр шоколадны зүйлс авч ирээд нөгөө дөрөвтөө өгчихвөл тэд нар ч дуртай дургүй өнөөхийг нь аваад -за тэгээд юу хүлээгээд байгаа юм хурдхан явцгааялдаа хамаг хугацаа өнгөрлөөшдээ хэмээн Энхмаа чанга дуугаар хэлхэд

Лхамаа ч аргадаж чадсан байна хэмээн ойлгоод -Ойлголоо2. Найз нь одоо Ерөөлтөд хэлээд хэдүүлээ хурдхан буцъя гээд гүйчихэв. -за өнөө хэдийг чинь арай гэж л аргаллаа ямартай ч нэг хэсэгтээ гайгүй ээ. Одоо эртхэн буцъя. Ерөөлтөө миний найз буцахдаа урд гарчихаарай би буцах замаа ч бас сайн мэдэхгүй байна. Ядаж байхад баахан олон салаа зам байсан аль альнаар нь ч салаад яваад байлаа бүр таг2 гэж хэлээд марсайтал инээхэд өнөөх хэд нь ч -энэ нээрээ бүтэхгүй ээ. Ерөөлтөө одоо арай чи бас буцахдаа төөрчихгүй юм байгаа биздээ хэмээн бусдыгаа инээлгэх Чинба үргэлжлүүлэн Лхамаад хандаж ийн хэлэв -Лхамаа чи сая охидуудаа аргадсан юм чинь одоо бид нарыг аргад гэж хэлэн Төөгөөгийн мөрлүү цохиход Төөгөө ч ухас хийн 1 шилтэй архи сугалаад гаргаад ирэв. -за тэгээ тэг. Ерөөлт бид 2 очтол оо уухгүй та нар хуваагаад уугаад явж бай гэхэд нөгөө хэд нь ч дуртай нь аргагүй инээд алдан зөвшөөрцгөөгөөд бүгд машиндаа суун цааш хөдлөв. …Шөнийн 3 цаг орчим болж байв. Машинд архины эхүүн үнэр хамар цоргиулан цонхондоо бага зэргийн зай гарган явах Лхамаа хажуудаа суух

Нямаа болон арын суудалд суух гурван найзуудруугаа түр эргэн харвал машинд өөрөөс нь өөр эрүүл хүн алга. Бүгд л ганц шил юмаа дуусгаад унтаад өгсөн аж. “Ханилгаагүй гарууд хүнд хань болоод явчихгүй бөөн бөөнөөрөө унтаад” хэмээн бодох зуураа нойроо хүргэхгүйн тулд өөрийн дуртай дууг сулхан тавиад Ерөөлтийн машины араас салчихалгүй явэ байлаа. “Одоо ч анх төөрсөн газартаа бараг дөхөж байгаа байх. Ерөөлт ч намайг бодвол ой сайтай буцах замаа яг л мэдээд байх шиг байна. Удахгүй амралтын газраа олоод очихоороо энэ хэдийгээ сайхан баярлуулъя” ухааны юм бодон урдах замаа харан явтал урд явсан Ерөөлтийн машин дээр ямар нэгэн хар зүйл сүйтгэнээд зогсож байх шиг харагдав. Ямар новш нь вэ? Саяхан л юу ч байхгүй байсандаа хаанаас үсрээд гараад ирсэн юм бол хэмээн бодох зуураа бүр нойрмоглоод байсан нь арилаад нилээд сэргээд ирэв. Хальт нүдээ анин толгойгоо сэгсрээд дахин харвал юу ч байсангүй. Ямар сонин юм бэ. Мэдрэлийн ядаргаа юм байхдаа. Аялалд явхын өмнө 2,3 өдөр pc-нд хоносных л байх. Хэрвээ үнэхээр ямар нэг амьтан үсрээд машин дээр нь гарчихсан бол Ерөөлт аль хэдийнээ зогсох байсан. Тэгхээр би л дэмий юм харж хэмээн бодоод ахин толгойгоо сэгсрээд хацраа алгадан жолоогоо чангахан атгаж нуруугаа эгцлэн суув. Саяхан харагдаад алга болсон тэр зүйл Лхамаад анхандаа л багахан айдас төрүүлсэнээс өөр зүйл болсонгүй. Лхамаа ч болсон явдлыг хэсэг яваад мартчихав.

Тэгтэл өөрийнх нь сууж буй жолооч талын хаалганы цонхыг хэн нэгэн гаднаас нь тогших шиг болов. Түг түг түг гэх чимээ яг л чихэн дээр нь дуулдахад Лхамаа хажуу тийш харвал хэдий таг харанхуй саргүй шөнө ч гэлээ түүний машины хажууд нэг сэгсийсэн юм зэрэгцэн гүйгээд цонхыг нь тогшоод байгаа дүр зураг үзэгдвэл Лхамаа эгээтэй л айсандаа зүрх нь зогсчихсонгүй их л муухай орилоод замаас гаран хоёр гурван томхон чулуу дайруулаад буцаж замруугаа орохдоо ховилд алгадуулаад машинтайгаа шидэгдчихэлгүй хөндөлдөн зогсоход машин байсан хэд нь ч зэрэг сэрцгээн юу болоод байгааг гайхацгаав. -Энэ дурак яг нойрмоглочихсон байх. Их л эвгүйтэж ирээд зогслоо алив очицгооё хэмээн Баагий Ерөөлт 2 машинаа зогсоогоод гүйн ирвэл Лхамаа байдгаараа чичирчихсэн өнөө хэд нь юу болсоныг ч мэдэхгүй ганц хоёр нь нилээд согтуурхсан байдалтай нойрмоглон сууцгааж байв. Эхлээд юу болсоныг ч асуулгүй Ерөөлт шууд л машиных нь доогуур гэрэл тусгаж хараад -Хайран машин. Чи чинь одоо унтаагаараа явдаг юм уу хаашаа юм. Энэ машины чинь доод анги авах юм алга. Бараг шахуу цагаан тал дээр юу дайруулхаараа ийм болгодог байна аа. Одоо төвөөс томхон тэрэг дуудаж ачуулах юм уу чирүүлэхээс өөр аргагүй болж хэмээн халаглах Ерөөлтийн үгийг Лхамаа огт сонсоогүй аятай –

Сая миний машины хажууд нэг эмгэн гүйж байсан би 80 тай явж байгаагаа харж байсан тэгхэд яг хажууд дагаад гүйгээд байхдаа цонхыг маань тогшоод би айсандаа өөрийн мэдэлгүй замаас гарчихсан гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан Лхамааг хараад Баагий гэх найз нь нэг зүйлд их л санаа нь зовсон шинжтэйгээр -Хөөш энэ нэг юм чинь тэр сүнс сүүдрийг нь харсан юм биш үү. Эзгүй хээр тал ийм осолтой. Наадах чинь яг л нэг юм харж л дээ гэхэд -Наадах чинь зүүрмэглэцээн. Тэгээд бантсандаа худлаа ярьж байгаа юм гээд Ерөөлт машинд нь л анхаарлаа хандуулан халаглан зогсохдоо -Одоо яая гэхэвдээ миний машинаар чирээд явна гэвэл худлаа. Хэдүүлээ үүр цайтал эндээ машиндаа л сууцгааж байгаад гэгээ орхоор ойр хавиас айл амьтан олж машин тэрэг дайралдахыг хүлээедаа гэхэд хамаг ухаанаа алдтал шахуу уусан Чинба Ууганаа 2 хальт нүдээ нээцгээгээд унтаад өгөв. -Баларсан юм бэ. Одоо тэгээд энэ машин тэрэг нь хэчнээн саяар янзлуулах байхдаа хэмээн ярианд оролцох Төөгөөг зэмлэсэн аястайгаар Нямаа ийн хэлэв. -одоо болноо Лхамаад хань болоод явъя гэхэд л шахсаар байгаад унтуулчихсан байх юм. Би сэрүүн явж байсан бол ийм юм болооч уу гэхэд Төөгөө ч урдаас нь хэдэрлэн хэдэн үг хаях нь тэр. -Одоо нэгэнт ийм юм болчихоод байхад та 2 муудалцаад яах гэсэн юм. Нээрэн л наад Лхамаа чинь бантчихаад элдэв сүнс сүг яриад байх шиг байна. Заза бид 2 машинруугаа явлаа та нар тэгээд зодолдчихолгүй шиг наанаа үүр цайлгаарай гэж хэлээд Баагий Ерөөлт 2 яваад өгөв.

Тэр 2 буцаад буцан алхахдаа ийн ярилцана. -одоо ингээд мань хэдийн амралт зугаалга ч хударлаа даа. Лхамаа бүр ийм сонин байхгүй юу. Би ч машинд л харамсаж байна гэх Ерөөлт үнэхээр харамссан царайтай явж байгааг анзаарсан Баагий -баян айлын хүүхэд юм чинь аав нь дорхноо засуулаад өгчих байх өө. Бараг шинийг авч өгнө биз. Миний найз тэрэнд харамсаад яахав. Харин амралт ингээд дууслаа гэдэг ч үнэн2. Хэдүүлээ гэгээ орхоор тэгээд яаж ийгээд л буцах байх даа хэмээн ярилцсаар машиндаа сууцгаан охидууддаа болсон явдлыг хэлхэд нөгөөдүүл нь дэмий л уурлахаас өөрийг хийж чадахгүй суусаар бөөн бөөнөөрөө бие засцгаах гээд машинаасаа бууцгаан машинаас холдоцгоов. Энэ үед Лхамаа шоконд орчихсон юу ч хэлэхгүй хөдлөхгүй жолооныхоо ард суухдаа нүдээ ч цавчсангүй. Харин Төөгөө Нямаа 2 хэсэг муудалцаж байгаад больчихсон байлаа. -миний найз нойрмоглоод байсан юм бол манийгаа сэрээхгүй дээ хэмээн Нямааг хэлхэд

Лхамаа сонссон ч шинжгүй сууж байв. -Би гарч бие заслаа. Цуг гарах хүн байна уу гэх Төөгийгийн үгэнд хэн ч хариулсангүй. За за тэгвэл би ганцаараа гарлаа хэмээн үл ялиг хэл нь орооцолдон хэлэх Төөгөө яг ч эрүүл биш бас хэт согтсон ч биш байлаа. Тэрээр бие засах гээд машинаас нилээд хол алхав. Үүнийг нь харсан Нямаа. -нуух юмтай ч биш юун хол явж шээдэг юм. Энэ урд охидууд бас гарцан энэ тэрүүгээр л яваад байх шиг байна шүү хэмээн инээд алдаад нүдээ анив. Үнэндээ тэр ч бас нилээдгүй уусан байлаа. Ийнхүү Лхамаагийн хөшиж суугаад юу ч ярьж чадахгүй байгааг хэн ч анзаарч тоосонгүй. Төөгөө нүдээ анин бие засч зогсохдоо нүүрийг нь түрхэн зуур илбэх хүйтэн салхийг мэдрээд нүдээ нээтэл…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *