
Эцэг эхтэйгээ туйлын муухай харьцах Лхамааг найзууд нь дэмий л харж суухаас өөрийг хийж чадахгүй бөгөөд нөгөөх нь ч дэндүү омголон, дээрэлхүү бас өөрийнхөөрөө ер нь бол хүмүүсийн яриад
байдаг буруу өссөн хүүхэд гэдэг нь дүрээрээ Лхамааг хэлэх аж. -Би хаашаа явах аа та хоёроор заалгахгүй! Ингэж хорьж цагдах үе чинь өнгөрсөн би одоо аль хэдийн насанд хүрчихээд байна хэмээн
эцгийнхээ урдаас орилох Лхамааг харсан эх нь мөн л түүнд хатуухан хэдэн үг хэлчихэж чададгүй тул чимээгүй л сонин царайлаад зогсоно. Аав нь ч бас хэтэрхий их эрхлүүлж өсгөсөнийхөө горыг одоо амсаж
байна даа хэмээн өөрийгөө буруутган бодолд орон зогсохдоо -Аавын хүү тайвшир. Ээж аав 2 нь чамайг явуулахгүй гэж хэлээгүй шүү дээ. Харин битгий олон хоногоор яваарай л гэсэн. Миний хүү
найзуудтайгаа явалгүй яахав. Том болсон нь үнэн юм чинь аав ээж 2 нь чамайг хорьж цагдахгүй. Харин чамд санаа зовсондоо л жаахан юм хэлчихлээ одоо тайвшир хэмээн хүүгээ аргадахад нөгөөх нь ч
ингэхийг нь хүлээж байсан аятай -тэгвэл мөнгө өг гэж давархад хүүгээ уурлахгүй тайвширч л байвал болоо хэмээн бодсон аав нь -Тэгэлгүй яахав. Миний хүү хэдийг авах юм гэхэд -Энэ зугаалганы зардлын талыг нь би гаргана гээд хэлчихсэн юмаа. 300 байхад болно хэмээнн хэнэгчгүй хэлэх Лхамаагийн найзууд нь хүлээж суусан сандал дээрээсээ год хийн босоод -Лхамаа бид хэд гадаа байж байя! Баяртай Чимгээ эгч Ганаа ах гэж хэлээд гараад явчихав. Үнэн хэрэгтээ санаа нь зовсондоо тэр аж. Угийн хөрөнгө чинээлэг Ганаагийнх гэж айл олон жил хүсч хүлээсний эцэст ганц хүүтэй болсон нь Лхамаа юмсанж. Ганаа болон Чимгээ нар залуу халуун насан дээрээ айл гэр бололцож ажил амьдрал нь бүтэмжтэй элбэг хангалуун явж хөрөнгө бэл нэмэгдэж байвч хүүхэд гэх нандин эрдэнэ заяалгүй их л удсан бөгөөд хоёул нас явхын хэрээр санаа нь зовцгоож байхдаа арга буюу лам хараар яван засал ном хийлгэн байж удсаны эцэст тэр хоёрын гэрт нэгэн хүү төрсөн нь

Лхамаа байлаа. Дэндүү олон жилийн хүлээлт мөн айлын ганц хүү гэдэг утгаараа Лхамааг ёстой л бөөцийлгөж бөөвийлгөн эрхлүүлж өсгөсөн бөгөөд эцэст нь ийнхүү эцэг эхийнхээ толгой дээр гарсан эрхийн тэнэг хүү болсон аж. -Хүүгийнхээ хүссэн мөнгийг нь өгхөд царай нь барайсан хэвээрээ байсан болхоор өвгөн нь дахиад 100-г нэмээд өгчихсөн. Тэгсэн цаадах чинь инээд алдаад л явчих нь лээ хэмээн Ганаа эхнэртээ хэлхэд -Хэдий хүсч хүлээн байж олдсон ганц хүү минь ч гэлээ хоёул хүүгээ арай л буруу өсгөчихөж. Алив ээж нь нэг үнэрлэе гээд дөхтөл “за за ямар тэр чигтээ алга болох гэж байгаа биш хэд хоног аялаад л буцаад ирнэ” гээд ойртуулалгүй явчихлаа. Гэж хэлээд санаа алдах Чимгээг харсан Ганаа -Одоо нэгэнт ийм болгож өсгөсөн юм хойно яая гэхэвдээ. Найзууд нь хаа очиж бид хоёртой сайн ярилцах юмдаа. Өвгөн нь Чинба, Төөгөө хоёрт сайн захиж хэлсэн. Ээ дээ наад Лхамаагаа харж л яваарай! Онгироо шүү! Гол ус, уул хадруу хамаагүй оруулав гээд хэлсэн чинь хоёулаа л ойлголоо ах гэцгээгээд явсан. Муу хүүг минь аятайхан хараад явчих байх. Хаа очиж хүү минь сайн найзуудтай юмдаа.
Гэхэд Чимгээ -Манай Лхамаа өнөө хоёрынхоо үгэнд яг орооч! За за хоёулаа орж цай цүүгээ ууя. Амралтын өдөр амарч чадах аа байх нь хэмээн ярилцаад хоёул гэртээ орлоо. …Хэдүүлээ чинь анх удаа л ингэж аялах гэх байгаа гэж бодсон чинь арван жилээ төгсдөг жилээ хэдийн иймэрхүү аялал хийцэн гэдгээ сая саналаа -Лхамаа танай аав автобусыг нь гаргаж өгөөд ангиараа 1 сайхан аялаж билээ тиймээ хэмээн Төөгөөг хэлхэд -Тэгхэд чинь ууж идэх нь хориотой ямар юмных нь олигтой аялал байсын харин одоо жинхэнэ утгаар нь аялана аа хэдүүлээ! Гэж хэлэх Лхамаад хандан арын суудалд сууж явсан Чинба -Лхамаа хөгшөөн чи бас аав ээжтэйгээ арай л муухай харьцах юмаа. Тэд нар чинь чамайг л гэж хэлж байгаа шүү дээ -Засссс чи зүгээр битий худлаа сайн хүн болох гээд жүжээд бай! Чи өөрөө хэзээ нээх хүнтэй аятайхан харьцдаг байсан юм. Юм л бол хараал урсгаж хэрүүл өдөж явдаг юм байж гэж хэлээд цонхоо доошлуулан тамхиа гаргаж асаах Лхамааг угаас иймэрхүү хорон үгтэйг мэдэх Чинба -За за хөгшөөн аялал зугаалгаар явах гэж байж муудалцаад юугхэв. Тавуулаа Лхамаагийн машинаар тэгээд одоо Ерөөлтийн машинд 6 гэдэг чинь мань хэд 11-үүлээ аялахнээ. -Энэ жил 3-р курс гэдэг чинь та нар дараа жил төгсөхнээ. Мань нь та нарыг төгсөж байхад бараг байр авчих байх. Та нар төгсөөд шууд манийхаа байрны найранд ирээрэй хэмээн Чинбагийн хажууд сууж явсан Ууганааг тачигнатал хөхрөх чимээнээр машинд явсан хэд нь ч дагаад инээлдэнэ.
Ууганаа 10 жилээ төгсөөд л шууд уурхайд ажиллаад эхэлчихсэн аж. Их сургуульд сурч цаг, мөнгө үрэхгүйгээр шууд мөнгө олоод эхлэхийг илүүд үзсэн бөгөөд тэр бодол нь ч зөв гэдгийг найзууд нь хүлээн зөвшөөрдөг байв. Ийнхүү Лхамаагийн гэрээс хөдлөөд өөр газарт цуглаад байсан Ерөөлт болон бусад дээрээ очиж нэгдээд ярилцаж тохирсон газарлуугаа жолоо сунган хурдалцгаав. 2 машинд нийт 11 найзууд явсанаас 7 хүү 4 охин байсан бөгөөд бүгд 10 жилийн найзууд ба өдгөө оюутан болцгоосон залуучууд байв. Лхамаагийн санаагаар бүгд зөвшөөрч …. аймгийн …. сумын нутагт очиж 3 хоног амрах төлөвлөгөөтэй давхицгааж байлаа. -Ээе за гоё газар байгаа биздээ! Хар л даа энэ уул ус байгаль энэ тэрийг нь! хэмээн Лхамаа бахдалтай нь аргагүй хэлээд за гэхдээ энэ газар биш л дээ. Бид нарын очих ёстой амралтын газар үнэн тасархай за юу. Жаахан зайтай болхоор хэдүүлээ оройхон л очих байх.
Манай аавын сайн найз нь тэр амралтын эзэн байгаамаа. Би очно шүү гээд хэлчихсэн болхоор хэдүүлээ тэнд ямартай ч 3 хоног үнэгүй амарна ямравдээ! Гэхэд бүгд баярлан орилоно. -Ийм учиртай болоод л хамаг мөнгөөрөө шахуу уух юм авжээ зальтай хог чинь гэж хэлэх Нямаа угийн шоудах дуртай уух юм болхоор л нүд нь сэргэдэг тйим гар байв. Ийнхүү Лхамаагийн машинд Чинба, Төөгөө, Ууганаа, Нямаа нар сууж явсан бол Ерөөлтийн машинд түүнээс гадна Баагий, Болороо, Анхил, Энхмаа, Цэкү нар явж байлаа. Тэд явсаар өнөөх газраа бараг л дөхөөд ирсэн ч
Лхамаа өмнө нь ганц хоёрхон удаа ирж байсан болхоор замаа мартан төөрчихөв. Хотоос үд болохтой зэрэгцэн гарч үдшийн бүрий тасарч байхад л сая нэг зорьсон газраа ирцгээх нь гэж бодтол замаа мэдэх ганц хүн нь төөрсөн гэх мэдээ залуусыг гонсойлгов. Замдаа ямар нэгэн саад бэрхшээлгүй явсан өнөө хэд ийнхүү төөрчихсөн гэдэгтээ бүгд л дургүй нь хүрэх аж. Арга ч үгүй биз. Өдөржин машинд явж хөшцгөөж ядарсандаа л тэр. –

Машин явбал зам асууя гэхээр огт машин явахгүй юм хэдүүлээ яах уу? Гэх Лхамааг сонссон зарим нь уурлаж байхад зарим нь шоолон инээлдэнэ. -Чи тэгээд засмал замаас салаад 2 цаг орчим л явсан биз дээ. Тэгээд төөрчихөж байгаа юм уу? Гэхэд -За ямартай ч энэ замаараа цааш жаахан яваад үзье. Айл амьтан дайралдвал асууж сураглаад болох биз гэж хэлээд машиндаа суун хаалгаа хүчтэй хаахад бусад нь машиндаа суун цааш хөдөлцгөөв…