Нүүр Лайфстайл Эцэг эх нь үл тоосон ч сургуулиа нэр төртэй төгссөн хүүгийн чин сэтгэлийн үг

Эцэг эх нь үл тоосон ч сургуулиа нэр төртэй төгссөн хүүгийн чин сэтгэлийн үг

0 секунд уншина
0
0
27

Их сургуулийн төгсөгч нэгэн оюутан олон мянган интернет хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөжээ.

Криминологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Жерик Ривас нь өөрийн амьдралын чухал алхмуудын нэг болох төсгөлтийн баярт эцэг эхийгээ хүрэлцэн ирээгүйд сэтгэлээр унан өөрт төрсөн гунигт бодлоо нийгмийн сүлжээнд сийрүүлэн бичжээ.

Ривас нь Сан Хосе Дель Монте-Буланк дахь Ла Консепьсонколлежийн шилдэг оюутнаар өнгөрсөн сард шалгарч, сургуулиа амжилттай төгсчээ. Төгсөлтийн арга хэмжээний үеэр түүний нэрийг дуудахад

тэрбээр өөртөө итгэлтэйгээр индэр рүү алхахыг хичээсэн ч эцэг эхийгээ ирээгүйг мэдсэн даруйд нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Эцэг

эх нь онцгой өдрүүдийг нь үргэлж үл тоож ирсэн талаараа бичжээ. Жерик Ривас дунд сургуулиа онц дүнтэй төгсөхөд нь ч тэд мөн адил ирээгүй ажээ.

Дунд сургуулиа төгссөн хүү төрсөн хотоо орхин илүү дээр амьдралыг хайхаар эрэлхийлжээ.

Ингээд тус улсын нэр хүндтэй коллеж Ла Консепьсонд сурахын тулд үйлдвэрийн ажилтнаас аваад гэрийн цэвэрлэгч хүртэл хийсэн байна. Сурах мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд чармайж байгаа түүнийг үнэлж, өрөвдсөн сайхан сэтгэлтэй профессоруудын зарим нь түүнд толгой хорогдох байр, хэрэгцээтэй зүйлээр нь хангаж тусласан ч удаатай. Хэцүү цаг үед тусалсан эдгээр хүмүүс түүний хоёр дахь гэр бүл болж чаджээ.

Түүний нэрийг индэрт дуудахад профессоруудын нэг нь хүрч ирж түүнд баяр хүргэн, тэвэрсэн нь сэтгэлийг нь багагүй тайвшруулсан хэмээн тэрээр бичжээ. Тэрээр өөрийн нүүр номд бичсэн зурвасаар өөрийн профессорууд болон суралцах явцад нь дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархалаа илэрхийлэн эцэст нь тэрээр “Амьдралд минь намайг хүлээн зөвшөөрөөгүй эцэг эх минь одоо энэ зурвасыг уншиж байгаа бол надаар бахархана гэдэгт найдаж байна” гэж бичжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *