
Амралтын өдрийн өглөө Бат Тэлмүүний гэрийг зорилоо. Гадаа дулаахан сайхан өдөр эхлэж байв. Хаалга тогшив… асрагч эмэгтэй хаалга онгойлгож өгөв… Харц тулгарсан асрагч эмэгтэй бушуухан
дотогш орлоо. Бат ч эргэлзсэн байдалтай гэрт оров… -Та ирчихвүү.. наашаа ор… Хайраа хүүгээ хувцаслаад бэлэн болсон уу… авж явах юмнуудаа мартваа эгчээ.. за явцгаая… Гадаа нар шараад нам гүм
голын шоржигнох чимээ, шувуудийн жиргээ үнэхээр таатай амгалан санагдана. Энхлэн хүүтэйгээ хөөцөлдөж тоглоно… Тэмүүлэн голруу уурга шидэн загасчилана. Бат асрагч эмэгтэй хажууд ирж зогсоод
-Сайн уу… чи намайг таниж байна уу… -Тиймээ .. хараад л танисан… өөрчлөгдөөгүй байна. -Чи яаж шуухан амьдарж байвдаа -Би яах уу хичээж л явна… амьдралд дутах юмгүй сайхан л байна. -Би сургуулиа
төгсөөд нутагтаа очсон, чамтай уулзах гээд даанч чамайг нутгаасаа яваад удаж байнаа гэж хэлсэн -Тиймээ би сургуулиа төгсөөд, эмээ маань ч нас баран тэгээд явсан… тэнд миний гэх юм үлдээгүй… -Би чамтай уулзахыг их хүссэн бас их харамссан орхиж явсандаа… нээрээ
хүүхэд… -Хүүхэд байхгүй ээ… одоо энэ тэнд таарвал танихгүй хүн шиг өнгөрж байя -Би чамайг хайгаад бас гэмшээд хүнтэй суугаагүйээ… бас их ч хайсан… -Чи тэр үед л бодох байждээ.. -Би чамайг олсон одоо хүлээнээ… Хоол унд идэцгээн, тоглож хөөрөлдөж, амарж дуусан гэрлүүгээ явцгаав. Бүгд л баяр хөөртэй, дуу хууртай гэртээ ирцгээлээ… …. Асрагч эмэгтэй цэвэрлэгээ хийж яваад Энхлэнгийн хуучины дэвтэрийн завсараас нилээн хуучирсан нэг зураг олов… -Ээ бурхан минь миний охин… миний охин мөн байна.. миний охин чамайгаа ямар их хайлаа… бүр хамт амьдарж байснаа ч мэдэхгүй… нэр хүртэл Энхлэн гэж байхад би ямар анзаарагагүй юм бэ? Хоолой зангиран уйлав… Утсаа шүүрэн авж Батруу залган чамтай уулзмаар байна яг одоо гэж хэлээд гэрээс яаран гарав. Жижигхэн кафед уулзацгаав. -За сайн уу… юу болсон бэ.. зүгээр үү -Чамтай чухал юм ярих гээд дуудсымаа -юу юм ярилдаа –

Сургуулиа төгсөөд охиноо төрүүлсэн, удаагүй эмээ маань нас барж бид хоёр амьдрах аргагүй болж охиноо хүнд өргүүлсэн юмаа… Дарханд очиж анагаахын сургуульд орж төгсөөд сувилагч хийж байгаад гэр бүлтэй болж сайхан л амьдарж байсан, нөхөр мааньч өөд болж хүү америкруу сургуульд сурхаар явсан. Тэгээд охиноо хайж олж уулзмаар санагдаад хотод ирж амьдарсан. Тэгэж яваад зарын дагуу хүүхэд асрагчаар захиралын гэрт ирж ажилаад удаж байна… хоолой нь загиран нулимс нь урсана… -Тэгээд юу болсын… хэлэлдээ охиноо олсон уу… –
Тиймээ охиноо оллоо… их ойрхон байсан юм байна… бүр хамт амьдардаг байж… Энхлэн бидний охин. Би гэж тэнэг хүн охиноо танидаггүй… Бат хэлэх үгээ залгин нулимс урсган… -Би гэж үхэх нүгэлтэй хүн та хоёрыгоо хаяж яваад амьдын хагацалд унагааж байдаг… би нүгэлтэй хүн… -Яалаа гэждээ би охиноо ч бас чамайгаа ч буцааж оллоошдээ… … Тэмүүлэн Энхлэн рүү утасдаж -Хайраа орой чамайгаа болзоонд урьж байна… болзсон газраа цагтаа ирээрэй хадагтай. -Гүйцэтгий ноёнтоон… Тансаг рестораны ширээний ард Тэмүүлэн тухлан суужэээ.
Энхлэнгийн орж ирж байгаа үнэхээр үзэсгэлэнтэй харагдана, дахин, дахин дурламаар… -Хадагтай та ийшээ сууна уу… захиалгаа өгөөрэй… өнөөдөр зөвхөн чиний хүслээр байх болно -Баярлалаа хайраа… өнөөдөр ямар нэгэн баяр тохиож байгаа юмуу.. -Тиймээ өнөөдөр чиний минь хувьд хамгийн том баяр… -Юу юм бэ хайраа… -Та эхлээд зоог барь… яарах юу байна… өнөөдөр зөвхөн чиний өдөр… Гаднааас Бат асрагч эмэгтэй хоёр орж ирэн ширээнд тухлалаа… Энхлэн гайхан та хоёр чинь… -Хайраа энэ хоёр хүн чиний төрсөн аав, ээж… -Юу… яаж… чи… Асрагч эмэгтэй -Тиймээ би ээж чинь байна охин минь өнөөдрийг хүртэл таниагүйд уучлаарай ээжийгээ (уйлав) -Хайраа энэ юу болоод байнаа… энэ үнэн юмуу -Үнээн эгч саяхан мэдсэн байна… энэ чиний багийн зураг эгчид бас байдаг юм байна… бас чамайг зөндөө хайсан байна… –
Ээжийгээ уучлаарай… энэ олон жил таниагүй -Би ч гэсэн танийг их хайсан… ээжээ тэврэн уйлав -Аавыг бас уучлаарай та хоёрыгоо орхиод явсанд… Тэмүүлэн -Хайраа аав ээжтэйгээ уулзчихлаа… та хоёр маань нэг нэгнээ олж бас өвөө эмээ болон өнөр өтгөн болсон байна… өнөөдөр бол бидний гэр бүлд тэмдэглэлт баярын өдөр байх болно. Оройн турш бүхэл амьдарлаа ярилцан уйлахдаа уйлж инээхдээ инээж элэг бүтэн амьдралаа босгож чадлаа.

Энхлэнгийн амьдралд нар гийж төрсөн аав, ээжтэй уулзаж, гэр бүлээ ч бүтнээр авж үлдэж чадан бас шинэхэн гишүүнээ өлгийдөж авахаа хүлээж, энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй мэт өөрийгөө төсөөлнө. Асрагч эмэгтэй Сарангийн хувьд ч анхны хайраа бас охиноо олж аван бүр эмээ болон өнөр өтгөн сайхан амьдарж эхлэлээ. Зовсоны эцэст жаргана гэж энэ л байхдаа гэж бодно. Хадам аав хүү хоёр хариуцлагатай эр нөхрүүд, аавууд бас өвөө байхын төлөө хичээж, завгүй ажиллаж хөдөлмөрлөнө. …
Эмэгтэй хүн үр хүүхэдийнхээ төлөө юуг ч умартан, уучилах сэтгэлтэй байж чаддаг, хайраас болж шархлаж гомдвол буруу замруу гүн орж өөрийн ухаанаа алддаг гэдгийг харуулахыг хичээлээ…