Нүүр Өгүүллэг ЭНХЛЭН /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

ЭНХЛЭН /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

16 секунд уншина
0
0
978

Энхлээн миний охин ээжийнхээ хэлэхийг сайн сонсоорой… Аав ээж хоёр нь хамт амьдраад хүүхэдтэй болох гээд явж болох газар бүрт очсон даанч хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд нутгийн нэг хөгшинд

хүүхэд өргөж авмаар байна гэж хэлсэн чинь манайтай ойрхон нэг охин байдаг, саяхан эмээ нь өөд болоод, өөрөө дөнгөж л сургуулиа төгссөн, үерхэж байсан хүүгээсээ жирэмсэн болоод нөгөө хүү нь

орхиод нүүчихсэн, хэцүүхэн амьдралтай асуугаад өгий гээд асууж өгсөн. Ашгүй тэр охин ч зөвшөөрч бид хоёр охинтой болсон тэр охин нь миний охин чи юм шүүдэээ… -Ээжээ та юу яриад байнааа… -Миний

охины төрсөн ээжийг Саран гэдэг… Дархан хотруу Анагаахын сургууль аваад явсан… хожим тэндээ өрхийн эмнэлэгт сувилагч хийдэг бас гэр бүлтэй болсон гэж сонсогдсон тэгээд л сураггүй болсон одоо юу хийж

явааг мэдэхгүй… миний охин ээжийгээ олж уулзаарай… -Үгүйээ ээжээ та л миний ээж та худлаа ярьж байна… надад өөр ээж байхгүй.. – Үнээн миний охин. Одоо хэлж байгаад уучилаарай… -Ээжээ та яагаад одоо

энэ талаар яриад байгаа юм. Эмнэлэгээс элгэрж гараад ярьж болно шдээ. -Аав ээж хоёрыгоо уучилаарай өмнө хэлж баыгаагүйд. Ээж охин хоёр уйлалдана… Ээж нь ч нас барав. Аав ээжийнх нь үхэл Энхлэнд маш хүнд тусаж байлаа. Газар хөмөрчих шиг болж, орь ганцаараа үлдсэн юм шиг санагдаж, зүгээр л аав ээжийнхээ хойноос явчихмаар ч юм шиг санагдаж байв… Хүнд өдрүүдийг ардаа орхиж Энхлэн одоо л өөрийн ухаантай болов… Аав ээжийнхээ байшин, машинийг зарж ихэнх мөнгийг буяны үйлсд зориулж аав ээждээ буян үйлдэв…. Аавынх нь компани Энхлэнгийн нэр дээр шилжигдэн хамаг л ажил нь нуруун дээр буув. Удирдах ажлыг Тэмүүлэнд шилжүүлэв. Тэмүүлэн ажилаасаа гарж компаниа удирдаж хадам аавынхаа ажлыг үргэлжлүүлэх болов эхэндээ хүндхэн байсан ч угийн сэргэлэн, хөдөлгөөнтэй, хөдөлмөрч түүнд тиймч хэцүү байсангүй дор нь ажилдаа гаршиж компаниа хөл дээр нь зогсоож чадлаа. Ажилч урагштай сайн явж байв.

Энхлэнгийн хичээл эхлэх болж хүүхэд харах хүн, гэрийн ажил гээд асуудал их байсан тул гэрийн үйлчлэгч авахаар болж зар өгөв… -Сайн уу зарын дагуу ирлээ… -Аан за та ор ор. Хийх ажил тань амархан… хүүг харна, гэр цэвэрлэнэ, хоол унд бэлдэнэ. Би хичээлтэй, нөхөр ажилтай болохоор хүүхэд харах хүн олддоггүй тэгээд зар тавьсын. Та 1дэх өдрөөс 5өдөр хүртэл байрлаж ажиллах боломжтой бол бүр сайн байна… -Тэгэлгүй яахав байрлах боломжтой -Таны ар гэр, нөхөр хүүхэд зүгээр үү -Эгч нь нөхрөө алдаад удаж байнаа. Хүү маань Америкт сурдаг.. эгч нь гэрт зүгээр сууж байхаар гээд ажил хайж байгаад зар хараад хүрээд ирлээ. -Аан за ашгүй… санаа зовох зүйлгүйээ та гэртээ байгаа юм шиг л байгаарай… хүү маань одоо 6сар хүрж байгаа дөнгөж л бор хоолонд орж байна. -За ойлголоо. Ар гэр хүүдээ санаа зовох хэрэггүйээ.. та л хичээлээ сайн хийж төгсөхөө бод… Гэрийн ажилд санаа зовох зүйлгүй болж Энхлэн хичээлдээ явж, Тэмүүлэн ч элдэвийн юманд санаа зоволгүй ажилаа хийж байлаа. Энхлэн битүүхэндээ өөрийн төрсөн ээжийг ямар хүн байдаг бол гэж бодон хайж олж уулзахаар шийдэв…

Амралтын өдрөөр Тэмүүлэнтэй ярьж Дархан хотыг зорихоор болов… Бүхийл асууж сураглаж болох газар болгоноос асууж байж таниж мэдэх нэг хүн олов… Нийлээн муудсан хаалгатай хашааны гадаа ирж зогслоо Тэмүүлэн За ирчихлээ буухуу – За тэгэе Хаалга нүдэв -хэн бэ -Сайн байна уу та. Таниас юм асуух гээд – сайн сайна уу. хүүхдүүд хаанаас явна вэ? -Улаанбаатар хотоос ирлээ… таниас нэг хүний талаар асуух гээд эээ – Аан за танихын боловуу даа… юу ч гэсэн холоос ирсэн хүмүүс ор, цай уу? За хүүхдүүд хэн гэдэг хүнийг хайж байгаа вэ? – Саран гээд эмэгтэйг хайж явнаа, Та таних уу? – Танилгүй яахав. Саран бид хоёр эмнэлэгт хамт ажил байсан юм… гэхдээ та нар Сарантай ямар холбоотой хүмүүс вэ? – Миний ээж байгаамаа… – Чи тэгвэл нөгөө яриад байдаг охин нь болж таархана… байнга л ярьдаг байсан, нэг уулзчих юмсан гэж. –

Тиймээ би мөн… би бас саяхан энэ тухай мэдээд хайж олж уулзхаар ирсэн юм аа… Та гэрийг нь заагаад өгөөч… байгаа юу… – Одоо энд байхгүйээ. Нөхөр нь өөд болсоны дараа ажилаасаа гэнэт гараад Улаанбаатар уруу нүүсэн… тэгээд л ямар ч сураггүй болсон. Холбоо бариж чадахгүй л байна. -Аан тиймүү.. Хаанаас олж уулзаж болох бол танд мэдэх юм байхгүй юу… утасны дугаар ч юм уу -Байхгүйээ -Эндээс нүүхдээ ямар нэгэн зүйлийн талаар ярьж байгаагүй юу… -Ярьж байгаагүйээ гэнэт л явчихсан байсан. Энхлэнгийн хамаг итгэл найдвар талаар өнгөрчих шиг болов. –

Та сураг гарвал надруу хэлээрэй гээд нэрийнхээ хуудсыг өгөв. -Тэгэлгүй яахав эгч нь заавал хэлнээ. -За за бид хоёр ч эртхэн хөдлөе дөө хол явах хүмүүс -За эгч нь гаргаж өгөе… Сайн яваарай миний хүүхдүүд.. -Баярлалаа. . Баяртай… сайн сууж байгаарай… Замын турш Энхлэн юу ч ярьсангүй, байн байн санаа алдан, элдэвийг бодон явж байв. Тэмүүлэн ч дуугарсангүй явсаар гэртээ ирэв. Өглөө эртлэн Тэмүүлэн ажилдаа явлаа… Хаалга цохин -Орж болох уу… захирлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *