
Энхлэнгийн ээж Саран 10р ангид бхдаа ангийн хөвгүүн Баттай үерхэж байгаад хүүхэдтэй болсон байв. Жи.рэмсэн болсоноо мэдэнгүүтээ Батад хэлхэд – Одоо наад хүүхдээ у.стга… чи ч би ч хүүхэдээрээ бас сургуулиа
төгсөх хэрэгтэй.. тэглээч би чамд сайн биш… удахгүй Улаанбаатар руу шилжинэ…наад асуудлаа өөрөө шийд гэж хэлээд аав ээжийгээ даган хотруу шилжин явж сураг чимээгүй алга болжээ. Саран ядруухан
амьдралтай аав, ээжгүй эмээ дээрээ өссөн өнчин нэгэн. Яахаа ч мэдэхгүй нууж явсаар нэг л мэдхэд гэдэс нь томрон хүмүүсээс нууж чадхааргүй болсон байлаа. Эмээ нь анзааран… – Миний охин чинь
хүүхэдтэй болоо юу даа гэж асуухад – Тиймээ эмээ гэж хэнгэнэн уйлжээ… – Уйлаад яахуудээ охин минь хүнд хүн илүүддэггүй юм… хоёулаа хүүхдээ хүн болгож авнаа гэж Саранг духан дээр нь үнсэн
тайтгарууллаа. – Эмээ би одоо сургуулиа яахуу – Одоо нэг сар л тэсчих охин минь тэгээл төгслөө… тэгээд учир нь олднодоо охин минь одоо унтаж амар гээд толгойг нь иллээ. Саранг сургуулийнх нь хүүхдүүд гадуурхаж бас шоолж, ад үзэж, муулж байсанч үл тоон сургуулиа төгслөө.
Удахгүй охин нь ч төрж эмээ охин хоёр бүл нэмсэндээ их л баяртай байлаа. Охиндоо Энхлэн гэж нэр өглөө. Нэг л мэдэхэд өвөл хаяанд ирж Эмээ охин зээ гурав амьдархад улам л хэцүү болж хоногийн хоолоо арай ядан залгуулж, эмээгийн бие ч улам муудсаар өөд болж Саран ганцаараа яахаа ч мэдэхгүй охиноо тэврэн үлдлээ. Нутгийн хөгшин Саранд –

охин минь чи ганцаараа бас залуу хүн сурч боловсрох хэрэгтэй дээр нь хүүхдээ тэжээхэд тун хэцүү харагдаж байна. Миний танидаг хөгшиний охин хүүхэдгүй тэднийх өргөж авах хүүхэд хайж байгаа. Тун ч боломжийн бас сайхан амьдралтай, боловсролтой хүмүүс байгаа хүүхдээ тэднийд өргүүлж болно шүү. Гэхдээ миний охин өөрөө сайн бодоод эмээдээ хэлээрэй гэж хэлээд яваад өгөв. Саран охиноо харан -Ээжийгээ уучилаарай Миний охин сайн айлд очоод сайн хүн болж өсөөд, хүний доор оролгүй амьдрах хэрэгтэй гээд охиноо элгэндээ тас тэврэн шөнөжин уйлж хонолоо. Маргааш өглөө нь Саран нутгийн хөгшин дээр очлоо. -Эмээ би шийдсэээн… охиноо өргүүлэе гэж итгэл муутайхан хэллээ.. – Зөв шийдвэр гаргасан байна миний охин… өөрийнхөө ч бас охиныхоо ч ирээдүйг бод… охин нь тун сайхан амьдрах болно гэж хэлээд… за нөгөө хүмүүст хэл дуулгаад нөгөөдөр яваад очоё… бэлэн байж байгаарай… – зааа эмээ гээд Саран гэртээ ирлээ…
Саранд охиноо хүн өгнө гэхээр хэцүү байсан ч шүд зуун тэвчих хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулж байлаа… Нөгөөдөр ч боллоо… Саран эртлэн босож гэр орноо цэвэрлэн, таваг цай бэлдэж, охиноо цэвэрхэн хувцасласан байлаа. Гадаа машин ирж зогсох чимээнээр гэрээс гартал амьдралдаа харж байгаагүй том машин бас ганган хээнцэр хүмүүс бууж ирлээ. Нутгийн эмээ ч харагдав… Бүгд гэрт орон цай ууцгааж хойморт суух эрэгтэй өврөөсөө хадаг бас дугтуйтай зүйл гарган Саранд өгж… – Хөөрхөн охинтой болгож өгж байгаа чамд баярлалаа… ах эгч хоёр нь охинийг нь бишээ охиноо хэний ч доор оруулахгүй мундаг хүн болгож хүмүүжүүлж өсгөнөө…гээд хадгаа өглөө…

Саран итгэл муутайхан хадгийг авлаа. -Чи ямар сургуульд ормоор байна ах эгч хоёртоо хэлээрэй оруулж өгнө шүү. Саран юм дугарж чадахгүй хоолой зангиран, нулимс нь цийлэгнэн арай гэж тогтоож толгой дохилоо… Охиныхоо гэсэн болгоныг жижиг цүнхэнд хийж хэдийн бэлджэн… охиноо нэг үнсэж аваад эхнэрт нь тэврүүллээ…. үнэхээр хэцүү санагдан өгөхгүй гэмээр байсан ч тэсэж байлаа. Хүүхэдтэй болсон хүмүүс баяр хөөртэйгөөр явцгаав… Алтан шар зам нь өлзийтэй байг,
бас охиныг минь буян заяа түшигээ гэж ерөөн араас нь сүү өргөн нулимстай хоцорлоо… Зургаахан сартай охиноо хөхнөөс нь ч гаргаж амжилгүй хүнд өгөөд явуулах Саранд хүнд байсан ч охиныхоо ирээдүйг бодон өөрийгөө тайтгаруулж өдөр хоногийг өнгөрөөж явлаа. Саранд Дарханы Анагаахын их сургуулиас урилага иржээ… Бөөн баяр болсон Саран эмээгийнхээ үлдээсэн хэдэн үхрээ бас гэрээ зарж сургуульд орох бэлгэлээ базаан замын унаанд сууж Дархан хотын зүг хөдлөлөө….