Нүүр Лайфстайл Amway аяга угаагч элэгний хатуурал, хөхний хавдар, эр бэлгийн эс бууруулж, уушиг амьсгалын замын эрхтэнг гэмтээнэ

Amway аяга угаагч элэгний хатуурал, хөхний хавдар, эр бэлгийн эс бууруулж, уушиг амьсгалын замын эрхтэнг гэмтээнэ

31 секунд уншина
0
0
1,336

Орчин үд өргөн хэрэглэгддэг Amway сүлжээний бараа бүтээгдэхүүн айл бүрт ямар нэг байдлаар байх болсон. Түүнээс хамгийн их зарагддаг бүтээгдэхүүн бол аяга таваг угаагч билээ. Өтгөрүүлсэн аяга таваг угаагчийг шингэрүүлэн угаах байдлаар хэрэглэдэг. Мөн жимс ногоогоо хүртэл угааж болно гэдэг. Гэтэл энэ бүтээгдэхүүний орц найрлагад хүнд элементүүд ордог гэнэ. Түүнийг нэгэн фейсбүүк хэрэглэгч тодорхой бичжээ. Үүнийг та бүхэнд хүргэе.

Бүгд Мэдээсэй! Хараасай! Уншаасай! гэж хүсч байна! Хэд хоногийн өмнө оруулсан анхааруулах постыг минь уншаад бүр бөөнөөрөө барьж идэх шахлаа хахаха… Өөрсдөө зарж борлуулдаг бүтээгдэхүүнийхээ орцыг биш гэж гүрийх! Тэгээд албан ёсны гээд гаргаад үзүүлэхээр зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа гэх!!! Уучлаарай том том корпорацийн ашиг олох гэж бүтээгдэхүүнээ хямд өртөгтэй гаргах гэж лоббидож өөрсөддөө батлуулсан химийн хорт бодисны зөвшөөрөгдөх хэмжээ бол хэзээ ч МИНИЙ гэр бүлдээ зөвшөөрөх хэмжээ БИШ!!!

Тэгээд хичнээн оронд зарагддаг нь надад ердөө ч падлий алга! АНУ байгаль орчны яамны аюулгүй сонголт гэсэн лого байна хар гээд дайраад байгаа хүмүүст гэж хэлэхэд эхлээд Европын холбоо 1328 химийн бодисыг хортой гэж үзэн гоо сайхны болон гэр ахуйн бүтээгдэхүүнд хийхийг хориглодог бол тэр шүтээд байгаа U.S.EPA байгаль орчны яам чинь ердөө 30хан химийн бодис хориглосон байдаг юм гэдгийг мэдээд авчих. Бусад нь бол тэгээд бүгд “зөвшөөрөгдөх” хэмжээнд чөлөөтэй . Тэгээд миний анхны пост харьцуулж болох бүтээгдэхүүн багтаасан байсанг хаслаа!

*Энэ бол аяга таваг угаагч. Маш чухал тийм ээ? Бид ямар бодисоор аяга таваг угаана тэр бодисуудыг идэж байгаатай адил байдаг гэнэ. Учир нь хүчтэй химийн бодис аяганы тосыг арилгаад гадаргуу дээр бүрхүүл үүсгэдэг бөгөөд энэ нь усанд булхах төдийд арилдаг эд огт биш ажээ. Тэгээд бид хайртай хүмүүсдээ халуун хоол хийгээд л өгдөг. Эргээд яагаад харшилтай, арьсны асуудалтай, хүнд өвчний суурьтай байгаагаа гайхдаг!!!!

Тэгвэл сүүлийн үед Монголчууд маш ихээр хэрэглэх болсон дараах аяга таваг угаагчын орцыг нарийвчлан харъя бүгдээрээ!

Amway аяга таваг угаагч
За энэ компаний бүтээгдэхүүнийг нь сурталчилдаг хүмүүс орц найрлагыг нь албан ёсны вэбсайтруу орж уншаарай! Бусдад юу санал болгож байгаагаа дахин нэг бодоод үзээрэй!

Ямар их химийн бодиснууд вэ? Орцны бүх бодисыг хайж уншлаа. Зарим нь бол мэдээлэл олдох ч үгүй бн. Бодвол одоо ч судлагдаж байгаа байх! Хэдэн жилийн дараа хичнээн хүнд өвчин үүсгэж байгааг судлаад дүн шинжилгээ нь гарах л байх. Яг л бусад синтетик химийн бодиснууд шиг!

Би энэ их бодисноос ганц хоёр орцыг энд бичье.
Yellow 5 хиймэл хүнсний будагч Европын холбооны Хүнсний аюулгүй байдлын стандартын газраас хүүхдэд аюултай учир бүтээгдэхүүний саван дээр анхааруулах тэмдэг тавих шаардлага баталсан байдаг бол Авсрти болон Норвеги улсад бүр бүтээгдэхүүний орцонд оруулахыг хуулиар хориглосон байдаг юм байна!

Fragrance нь маш олон бүтээгдэхүүний орцод байдаг. Бид үүнийг үнэр оруулагчаар ойлгодог. Гэвч энэ үгний ард 3163 химийн бодис нуугдаж байдаг юм. Түүнээс доорх орцууд нь хамгийн хортойд тооцогддог.
Aniline, BHA , Cyclohexanone, Dibutyl phthalate, Diethylhexyl phthalate, Hydroquinone , MIBK , Nano titanium dioxide, Nano zinc oxide (20-60nm), Octoxynol-6, Octoxynol-7, Octoxynol-11, Octoxynol-12, Octoxynol-13, Octoxynol-16, Octoxynol-20, Octoxynol-25, Octoxynol-30, Octoxynol-33, Octoxynol-40, Octoxynol-70, PEG-3, Sorbitan oleate, PEG-6, Sorbitan oleate, Resorcinol Styrene

Fragrance орсон бүтээгдэхүүнүүд нь хүний гормонд өөрчлөлт оруулдаг. Үүний гол шалтгаан нь “Phthalates ” орсон байдаг. Энэхүү химийн бодис нь үнэртний хадгалах хугацааг уртасгадаг бол бидний эрүүл мэндэд маш хортой, элэгний хатуурал, хөхний хавдар, уушиг амьсгалын замын эрхтэнг гэмтээн харшил астам үүсгэн, сахарын өвчин үүсгэдэг. Мөн эр бэлгийн эсийн тоог бууруулдаг! Эдгээр химийн хорт бодисыг “чимээгүй алуурчид” гэдэг!

Мөн аяга таваг угаахад хиймэл үнэр оруулагч , хиймэл будагч бодис ямар хэрэгтэйг ойлгохгүй юм!

Тэгэхээр миний ирээдүйн хүргэн бэрүүдийн хоолны аягыг Amway гэдэг хороор угаахаа болино уу! Амины хүчилтэй Фэйринээс дээр л дээ гэхдээ л бас энэнээс илүү сонголтууд зөндөө байгаа!
Мөн орц найрлага уншиж хэвшинэ үү!

За тэгээд “Таны амьдралдаа гаргах СОНГОЛТ бүхэн мэргэн байг! ” гэсэн ерөөлөөр бичвэрээ дуусгая. Баярлалаа. Шэйр хийж бусдад хүргээрэй

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *