Home Өгүүллэг ЭНХЛЭН /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

ЭНХЛЭН /ӨГҮҮЛЛЭГ/ 1-Р ХЭСЭГ

0 second read
0
1
2,960

Энхлэн төгс бурханы бүтээл гэмээр үзэсгэлэнтэй бас ухаалаг эмэгтэй. Бизнесийн салбарт ажилаад багагүй хугацааг өнгөрөөсөн ажилдаа тууштай, шаргуу, хөдөлмөрч нэгэн. Анхны нөхрөөсөө салсанаас хойш олон ч эрийн ө.вөр дамжисан харамсалтай, хар бараан дурсамжтай 3

хүүгийн сайн ээж бас халамжит хань. Амьдрал ямар хатуу болохыг бас байнгын тэмцэл дунд тэмцэлдэж босдогыг биеэрээ туулсан хүчирхэг эмэгтэй. Ингээд түүний туулж ирсэн амьдралаас та бүхэндээ

хүргэж байна. Ажлын карьер нь амжилттай сайн ч хайр дурлалын тал дээр азгүй гэж болохоор нэгэн. Хайраас авсан сэтгэлийн шарх ихтэй эмэгтэй. Анхны дурлалтайгаа 18н настайдаа учирж болзож

багагүй хугацааг өнгөрөөсөн. Түүний дурлалт залууг Тэмүүлэн гэнэ. Тэмүүлэн тансаг амьдралтай айлын эрх дураараа ганц хүү. Энхлэн түүнд татагдан энэ л миний насны хайр гэж итгэн хамаг нандин

бүхнээ зориулжээ. Шинэхэн хосууд аз жаргалтай бас рамантик. Хуримын өдрөө товлон хүмүүсийг атаархтал нүсэр хурим хийж, удахгүй Хүүхэдтэй ч боллоо. Энхлэн үнэхээр аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байлаа. Тэдэнд дутагдаж гачигдах зүйл гэж

байсангүй. Өглөө нөхөртэй цай хоолыг нь бэлдэнэ, хүүгээ хооллож асрагч ээжид нь үлдээж өөрөө ажилдаа явна. Нөхрийн х.алуухан халамж, өхөөрдөм үрийнх нь цангинсан инээд түүнийг улам л аз жаргалтай болгоно. Энхлэн Өөрийгөө хорвоогийн хамгийн азтай эмэгтэйд тооцно. Жаргалдаа умбан цалгиж явсан Энхлэн хайрлаж итгэсэн нөхөр нь улам л хөндийрөөд байгааг анзаарч эхлэв. Шөнө бүр эр.хэлж хэвтдэг байсан жаргал нь багасаж, өглөө бүр үн.сээд гардаг үнс.элт нь үгүй болж, харцнаас нь хайр биш харуусал харагдах шиг. Улам л ууртай уцаартай төвөгшөөсөн байдалтай болжээ. Үүнийг мэдсэн Энхлэн ярилцахыг хичээдэг боловч ядраад байна унтлаа… завгүй байна дараа… гэж үгүйсгэнэ.

Хүүгээсээ хүртэл зугтах шиг. Нэг л хөндий… Орой ажилаасаа оройтож ирнэ, архи сэнгэнүүлэн халамцуу ирэх нь ч ихслээ. Нэг л бодлогоширсон, ямар нэгэн зүйлд санаа зовсон эсвэл нуугаад ч байх шиг санагдана. Энхлэн ч аргаа барна, аргадаж урьд хойно гарж гүйн туйлджээ. Нэг өглөө цайгаа уучихаад Тэмүүлэн Энхлэнг тур сууж байхыг хүслээ. Чамтай ярих юм байна гэж зөөлөн хэлнэ. Энхлэн ч дуртай нь аргагүй сууж инээмсэглэн юун талаар ярихыг нь дуугай хүлээн сууна. Хонгор минь чи минь сайхан эмэгтэй, сайн гэрийн эзэгтэй, сайн ч ээж би чамдаа үнэхээр хайртай. Гэхдээ би өөрийгөө ч, чамайг ч хуураад явж чадахгүй юм байна. Чамд бүх үнэнээ хэлэе… Би өөр эмэгтэйд хайртай тэр маань ч жирэмсэн удахгүй охин маань төрнө, хамт амьдрахаар болсон… хоёулаа ингээд энэ амьдралаа энд хүргээд зогсооё намайг уучлаарай гэж хэлэхэд Энхлэнгийн нүд харанхуйлж нулимс нь өөрийн эрхгүй урсана. Чи даанч яавдаа чамд ямар их итгэж байлаа..

би чамд бүх зүйлээ зориулан үнэн сэтгэлээсээ хайрласан… чи ядаж хүүгээ бодохгүй байна уу … гэж уйлна. Тэмүүлэн дуугүй босон толгойг нь элэн нэг үнэрлэчихээд өөрийн гэсэн юмаа цуглуулж чиндамандаа хийж хүүгээ нэг ү.нсчихээд.. намайг уучлаарай.. гэж хэлэн эргэж ч харалгүй гараад явчихав. Хаалганы чихран хаагдах чимээ дотор арзгануулан дахиж хэзээч нээгдэхгүйгээр хаагдах шиг санагдан, толгой дундуур хүчтэй дэлсээд аввуу гэлтэй дүүнгэтэн, хүүхэд шиг эхэр татан уйлж хүүгээ элгэндээ тэврэн газар сөгдөн сууна. Асрагч эмэгтэй аргадах гэж хичээвч нэмэр болсонгүй. Түүнд бүх амьдрал ингээд дуусчихаж байгаа юм шиг, өнгөрсөн бүхэн зүгээр л зүүд зэрэглээ юм шиг, бүхэл ертөнц зогсчих шиг санагдав. Хаашаа ч хамаагүй гүйчихмээр, бүр ам.иа хо.ролмоор санагдан бачуурсан ч хүүгээ бодон шүд зууж байлаа. Энхлэнгд амьдрал ямарч утгагүй мэт санагдан, амьдралын ямарч идвэхгүй болж үе үе бор дарс хүртэн хөлчүүрхэнэ.

Ажилаасаа ч хөөгдлөө. Цаг хугацаа явах тусам Энхлэн буруу замруу орж ар.хийг байгын хэрэглээ болгожээ. Шөнийн цэнгээний газраар долоо хоног алгасалгүй шо.удаж залуусыг хүссэнээрээ с.олин хөлчүүрхэнэ. Эрэгтэй хүнд дахиж итгэхгүй, тэднийг тоглоомоо болгоно гэсэн хор.сол, үзэн ядалт Энхлэнг ийм байдалд хүргэжээ. Түүнд ийм амьдрал ч таалагдаж эхэлсэн нь мэдээж.

Ажил хийхээсээ илүү амар хялбар аргаар мөнгө олж болох юм байна гэсэн бодол толгойд нь суугджаа… Нэг жил…хоёр жил…улам л цааш явсаар… түүнд цу.гаацаж цэ.нгэхээс өөр бодол алга болжээ… Байнгын мансуу.рал, согту.урал, тача.алал эрх чөлөөтэй өөрийн дураар хэнд ч баригдахгүй бас санаа зовохгүй жаргал гэж энэ л юм байж гэж бодно… Бас л нэг хөлчүүрж хоно.сон бүрз.гэр өглөө утас дугарлааа……..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…