
Дэлхий ээж ногоон өнгөөр өөрийгөө гоёжээ. Хаашаа л харна алаг цэцэгс үзэсгэлэнтэй харагдана. Хөгшид нарлаж, хүүхдүүд шуугилдан, хөөцөлдөн тоглоно. Дээрээс нар төөнөөд дулаахан бас таатай
санагдана. Энхлэн эргэн тойрноо ажин сууна. Хэзээ сүүлд ингэж сууснаа мартжээ. Ээжээ ээжээ намайг хөдөлгөөд өг гэж Тэмцэл дуудлаа. Одоохон миний хүү… гээд савлуур дээр суусан хүүгээ зөөлхөн
хөдөлгөнө. Хүү нь хэмжээлшгүй их аз жаргалтай байгаа нь нүднээс нь харагдана… – Ээжээ дахиад хүчтэй түлх – Болохгүйээ миний хүү уначихна… – Ээжээ та дандаа надтай тоглож байгаарай – Тэгэлгүй
яахав хүү минь ээж нь дандаа хамт тоглож байнаа… – Орох уу миний хүү – Үгүйээ ээжээ дахиад жоохон тоглоё л доо ээжээ гуйжына гэж шулганах хүүгээ харсан Энхлэн – за за миний хүү жоохон тоглоно шүү.

Ээж нь саравчинд сууж байя… – Баярлалаа ээжээ гээд үнсээд гүйгээд явчихав. Энхлэн шуугилдан тоглох хүүхдүүдийг харан инээмсэглэн сууна… … Сайн уу Энхлэн гэж нэгэн хүн мөрөн дээр нь зөөлөн хүрлээ. Эргэн хартал түүний нөхөр Тэмүүлэн зогсож байлаа. Нилээн халамцуу
бас цус нөжиндөө холилдон хүнд зодуулчихсан харагдана, архины нихүүн үнэр хамар цоргиулна. – Чи чинь яагаа вэ? Наад хувцас хунараа хараач хүн амьтнаас ичдэггүй юмуу. Энд юу хийж яваа… хурдхан явж үз хүү харчихна… – Энхлэн намайг уучилаарай та хоёрыгоо санаад байна… хүүтэйгээ уулзмаар байна… санаад байна гэж уйллаа. – Чи өөрөө хаяад явсан хүн, өөр хүн сонгоод явсан хүн одоо яв… ийм байдалтай дахиж битгий ирээрэй гэж уурлав. – Би хүүтэйгээ уулзаж байялдаа… чи уулзуулахгүй юмуу – Уулзуулахгүй бүр чамайг аав нь гэж ч хэлэхгүй…
хүүхдээ хаяад явяихаад одоо битгий эргэж буцаад лай болоод бай. Одоо яв. Гээд нүүр өгсөнгүй босоод явлаа. -Тэмцэлээ миний хүү гэртээ ороё… даарчихлаа бас харанхуй болхоно.. – Ээжээ энэ хэн юм… яагаад цустай байгаа.. гэж асуув – Танихгүй хүн. Хүн андуурсан юм шиг байнаа… Одоо оръё гээд Тэмцэлийг хөтлөөд яваад өгөв. Тэмүүлэн Энхлээн намайг уучилаарай… Миний хүү аавыгаа уучилаарай гээд хоцорлоо. –
Ээжээ энэ хүн хэнийг миний хүү уучлаарай гээд байгаа юм.. – Хэнийг ч бишээ миний хүү… андуурсан байхаа… – аан. Энэ муу хүн үү их муухай харагдаж байна. – Мэдэхгүйээ миний хүү – Яагаад уйлаад байгаа юм бол… хүүгээ алдчихсан юм болов уу… – Үгүй байхаа миний хүү согтчихоод уйлж байгаа байх. – Энэ хүн гэрээ олж очих болов уу ээжээ – Олоод очноо миний хүү. –

Ээжээ тэр хүн доошоо хараад суучихсан уйлаад байгаа юм шиг байна. – Миний хүү ор энэ хүн зүгээр за… Энхлэн өрөөндөө орон дээрээ дээшээ харж нүдээ анин хэсэг хэвтлээ… Тэмүүлэнд ямар их гомдсоноо бас ямар их үзэн ядаж байснаа бодон сэтгэл тавгүйрхэнэ. Хаяж явчихаад яаж ийм заваан байдалтай ирж чадаж байна гэж бодон бухимдлаа Хаалга хүчтэй хэн нэгэн тогшлоо…