
Хөшигний завсраар нарны туяа үл ялиг тусна. Арай гэж нүдээ нээн харвал буудлын тансаг өөрөө бололтой. Цэвэрхэн цагаан даавуу… Хажууд хэн нэгэн хөдлөх шиг болоход гайхан эргэн харвал үл таних
махлаг залуу хурихран унтана… Урьд шөнийн явдлаа санахыг хичээсэн ч ой санамжинд нь юм буусангүй харин ч толгой өвдөж, дотор муухайран огиудас хүрнэ. Хамаг бие нь хөндүүрлэн өвдөнө,
шөнийн жаргал хэтэрсэн бололтой… Утас дуугаран бодол саниулав… Утсаа яаран аван хартал асрагч эмэгтэй байв. -Байна уу… Энхлээн хүү шөнөжин халуураад түргэн дуудаад эмнэлэг дээр ирчихсэн байна. Та
утсаа авахгүй юм. Таныг хурдан ирж уулз гэж байна гэж сандарсан хоолойгоор түргэн гэгч нь яриад утсаа таслав… Энхлэн ч санд мэнд босон шүршүүрт орж аваад яаран гарав. Такси барин эмнэлэгийн
гадаа ирэхэд өөрийн эрхгүй түгшээд ирэх нь тэр. Хүү минь зүгээр байгаасай, амь өмьдрал минь шүүдээ гэж амандаа үглэн эмнэлгийн үүдээр орлоо… Асрагч эмэгтэй тосон авж эмчийн өрөөрүү чирэх
шахам дагуулан явлаа. Хаалга тогшин хаалга онгойлгон Тэмцэлийн ээж байнаа урьд шөнө түргэнээр ирсэн хүү гэхэд… Ааан та ороод ир наашаа суу гэж залуухан эмч найрсагаар хэлнэ. Эмчээ миний хүү зүгээр үү, яг юу болсон бэ.. юу нь өвдсөн байна гэж асуухад – Та тайван байж болноо..

одоо хүү дээрдсэн, халуун нь буусан. Та жоохон хүүдээ анхаарал хандуулж байхгүй бол хүү хэдий жоохон ч гэсэн ганцаардсан бас их бэтгэрсэн харагдсан… Хөнгөн ханиад хүрээд, хоолой нь өвдсөн байна… эмчилгээ биччихлээ… сэрхээр нь аваад харьж болно… За баярлалаа эмчээ гэж хэлэн гарлаа. Энхлэн хүүгээ аван гэртээ ирлээ… гэр нь нэг л чихүүцэм хүйтэн…
хоосон хөндий… санагдана. Хүүгээ унтуулчихаад хоол хийхээр босох гэсэн боловч өчигдөрийн хөчүүрхэлдээ болсон уу толгой эргэн нүд харанхуйлан эргэн суув. Асрагч эмэгтэй охин минь амардаа гэж хэлэн гэрийн ажилдаа орлоо. Энхлэн хүүгээ тэврэн хэвтэв. Энгэрт нь хэвтэх жижигхэн үр нь улам наалдан үнэгчлэн унтана. Ийм сайхан мэдрэмжийг яагаад мэдрээгүй удчихсан юм болоо. Яагаад амьнаасаа ч илүү хайрлаж

байсан хүүгээ тоохгүй зугаацаж яваваа… Би нэг хүнээс болж ингэж өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй одооноос хүүгийнхээ төлөө бас ирээдүйнхээ төлөө зөв амьдарнаа. Би чинь хариуцлагатай ээж хүншүүдээ гэж элдвийг бодон нам унтжээ… Намуухан хоолойгоор Энхлэн миний охин босож хоолоо ид гэж асрагч эмэгтэй дуудаж сэрээв….