Home Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 17-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 17-Р ХЭСЭГ

0 second read
0
0
904

Төгсжаргал, Намсрай өвгөнийг хүлээн зөвшөөрөөгүй тул ердөө маргааш нь ажлаасаа халагдав. Нагац эгч дээрээ очсон боловч сэтгэл санааг нь үймүүлэхгүй гэхдээ юм хэлээгүй өнгөрөв. Харин нагац эгч

нь Хорлоогоос бүгдийг нь мэдсэн байлаа. – Энэ их үйлийн үрийг би ер яана даа. Цаад бузар өвгөн чинь охиныг минь зүгээр байлгадаггүй юу. Мөн муу ёрын хүн дээ гэж эмгэн санаа алдахаас хэтэрсэнгүй.

Ажлаасаа халагдсан Төгсжаргалыг тээр орой болсон хойно толгой унжуулан орж ирэхэд Хорлоо тогоо дүүрэн банштай хийгээд гаргаж байлаа. – Өө миний дүү хүрээд ирэв үү. Манайд байж бай тэгээд нэг

учир олдох байлгүй дээ. За дээшээ суу. Ашгүй хоол болж байхад ороод ирлээ. Миний дүүгийн үйлс бүтэмжтэй сайхан байнаа гэсэн Хорлоо хөл болж угтав. – Аниа намайг ажлаас халчихлаа. – Тэгдэг юмаа цаад

балай өвгөний чинь хийж байгаа ажил. Бид нар байна болно шүү дээ. Амьд улс аргатай. Би том охиндоо хэлье. Зөнөг Намсрайтай, Намсрайгүй болох биз гэсэн Хорлоо Төгсжаргалыг ихэд өрөвдөн байлаа. Хорлоо хоол идэх гээд чадсангүй хойш нь тавиад хатгуулан

өвдөх ходоодоо хүүхдүүддээ мэдэгдэхгүйг хичээн гадаа гарч элгээ даран хэсэг суув. Учиргүй их огиудас хүрэх тул хий баахан огиод жаахан онгойж духанд чийхарсан хөлсөө арчиж суутал ар талаас нь хүн тэврээд авахад хамаг биеэр нь хүйт урсах шиг болж учиргүй аймсан муухай орилон босон харайтал өмнө нь дан цамцтай Намсрай зогсч байлаа. – Та чинь ямар муухай хүн бэ? Хүн цочоочих юм. Дуугарч болдоггүй юмуу хаашаа юм бэ? – За чи юундаа сүр болоод байгаа юм бэ?. Хөгшин хүүхэн байж. Онгон охин шиг год харайж гэнэ. Балай байхаа чи. – Харин та барагтайхан элэг бариарай биднийг. Хүүхэд айлгаж ичээгээд ёсгүй, буруу аашилсан байсан. Өөрөө тийм балай юм хийчихээд ажлаас нь халуулахдаа яах вэ дээ. Эцгийнхээ тэнэг занг мэдсээр байж танай хүүч гэсэн дээ. Би та нарыг шүүхэд өгнө шүү. – Хө ер өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг болох нь шив дээ. Юун сүртэй юм чи одоо. Нөхрөөсөө салсан садар хүүхнийг яадаг юм ер нь. – Паах та ийм муухай хүн шүү дээ. Нагац эгчтэй нь дэр нэгтгэж байж. Ичих ч үгүй булай амьтан. – За яадаг юм ямар цусан төрөл биш танай ээжтэй ханилсан нь үнэн. Ямар миний хүүхэд байгаа биш. Угтаа бол ээжийг чинь биш чамайг авч суусан бол арай дээр байхгүй юу гэсэн Намсрай ихэд дээрэнгүй нуруугаа үүрэн цааш алхахад ихэд зэвүүцэж, дургүй нь хүрсэн Хорлоо газарт хэвтсэн сүх шүүрэн авснаа – Ээ бурхан минь гэснээ хашааны мухар уруу шидээд өвгөний араас гүйж очин араас нь өшиглөж орхиход өвгөн урагш сөхрөн ойчив. – Муу бузар өвгөн чи одоохон манай гэрээс зайлж үз. Хорлоо багтран хашгираад цохихоор гараа далайхад – Битгий хуц чи. Би Дармажавтай суусан болохоос чамтай суугаагүй чи харин хүүхдүүдээ аваад манайхаас зайл

гэж хашгирсан өвгөн Хорлоогоос айж бушуухан босч байшинд ороод хаалгаа дангинатал түгжив. Намрын сүүлчийн мэлтгэр цагаан саран бусармаг өвгөнийг шоолох мэт цонхоор шагалзан жуумалзахад өвгөн ууртай нь аргагүй цонхны хөшгийг угзчин татав.. Маргаашаас нь эхлэн Төгсжаргал олон газраар ажил хайсан ч бүтэлтэй юм нэг ч тохиохгүй байлаа… … Нойрон дунд нь телефон утас нь хэдэнтээ дуугарахад Ундрал сэрээгүй тул Мөнх босч утас уруугаа очив. – Байна уу Мөнх сонсч байна. – Амрыг эрье. Тагнуулын ерөнхий газрын “Хар тамхитай тэмцэх”хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Туваан яръж байна. – Юу болоо вэ?. Та айл андуурсан юм бишүү. – Та Мөнх мөнүү – Тиймээ Би Мөнх байна. – Манай хэлтэст БНХАУ – ын хил дамнуулан Монгол улсын хилээр хар тамхи оруулж ирээд баригдан шалгагдаж буй Цэцгээ гэгч эмэгтэйн хэрэг дээр би ажиллаж байгаа юм. Цэцгээ таны охин мөн үү. – Тиймээ Цэцгээ миний охин. Та нар хүн андуураад байгаа юм биш биз. Миний охин яагаад ч тийм юм хийхгүй дээ. – Уучлаарай.. Энэ хэргийн үйлдэгч нь Цэцгээ. Тэр хэргээ хүлээж байгаа. – Би өмгөөлагч авна. Та нар өмгөөлөгчтөй байцаалт авах хэрэгтэй ш дээ. – За ойлголоо Мөнх гуай та манай ажил дээр хүрээд ирэх үү. – Хэдэн цагт очих вэ?. –

Есөн цагт. – Ойлголоо. Утас тасарч Мөнхийн хоёр хөл өөрийн эрхгүй сулран унаад өгөв. ”ЭЭ тэнгэр минь би юу сонсох нь энэ вэ. Ээ халаг миний охин очиж, очиж хар тамхи байхдаа яах вэ? дээ. Охин минь. Аавыгаа өршөө чи минь юу хийчих нь энэ вэ?”Сайдын хоёр мөр чичирч гашуунаар мэгшин уйлав. Яг нойрон дунд нь хүн мэгшин уйлах сонсдоход Ундрал цочин сэрээд хэвтээ чигээрээ чимээ чагнав. Эр нөхөр нь мэгшин уйлах сонсдоход тэрээр ухасхийн босч гүйн очвол тэрээр сөхөрч суугаад толгойтой үсээ үгтээн гашуунаар мэгших ажээ. – Хүүе өвгөөн яасан бэ?. Юу боловоо гэсээр Ундрах нөхрийнхөө мөрнөөс татав. – Яасан бэ?. Юу болов. Мөнх цөхөрч сэлхэрсэн нүдээр эхнэрээ гөлрөн хараад – Манай охин гээд ихэд цөхрөлтөйгөөр сүүрс алдав. – Ээ бурхан минь.. Охин яасан гэж.. Ундрал дуу алдан хашгираад нөхрийн дэргэд унаад өгөв. – Охин.. Охин минь яасан гэж.. – Охин хэрэг хийгээд.. шоронд хоригдож байгаа бололтой. – Юу ээ тэнгэр минь одоо хоёулаа яанаа. Ундрал орь дуу тавин орилоод ухаан алдан унав. Мөнх эхнэрээ арайхийн сэргээгээд – Эмнэлэг явлаа. Үдээс хойш очно. Өнөөдрийн уулзалтуудыг бүгдийг цуцал хэмээн төрийн нарийн бичигтэйгээ яриад охиныг нь мөрдөн шалгаж буй Тагнуулын газар уруу явав. Мөрөн дээр нь ихэд хүнд юм бөхийтөл дарах аж… … Шатар хуримаа хийхээр шаргуу зэхэж байсан тэр өдөр утас нь дуугарав. – Байна. Хурандаа Шатар таныг сонсч байна. – Бэхбат яръж байна. –

Өө амрыг эрье. Даргаа. – Ажил сайн уу хурандаа. – Ажил хэвийн сайн байна. – Мөнх сайдын охин яаж байна даа. – Ганцаарчлан хорих өрөөнд тусгаарлан хорь. Хэнтэй ч битгий уулзуул. – Мөнх сайд өмгөөлөгч авч байгаа сурагтай. – Тэр ч тэгж л таарна. Гэмт хэрэгтэн өмгөөлүүлэх эрх нь нээлттэй байгаа хойно одоо яалтай билээ. – Энэ эмэгтэйг хэд хэдэн давтан үйлдэл дээр нам унагах нь зөвүү. – Ямартай ч нийгмийг үзэн ядтал нь сенсааци дэгдээх хэрэгтэй. Мөнх сайдын охин гэдгийг сайтар тодотгож өгөх нь зүйтэй. Эцэг нь шантарч бидний хүсэлтийг хүлээн авбал охиныг нь чимээгүйхэн суллах хэрэгтэй. Ойлголоо даргаа. Бүгдийг ёсчлон хийх болноо. – Танай дарга ямархуу үзэл бодолтой байх шиг байна. – Их шударга хатуу байхыг хүсч буй бололтой. Сайдын охины ард байгаа нөхдүүдийг ол. Илрүүл гэж үүрэгдээд байж байна. – Ойлгомжтой. Ингэхэд залуу хамтрагч минь таньд генералын мөрдөс мөн сайхан зохино доо гэсэн Бэхбатын хөхрөх сонсдоход Шатарын духны хөлс чийхраад ирэв. – Даргаа би.. би.. . – Нэрэлхэх юм байхгүй ээ. Генерал цол олгох тушаал чинь гарч байгаа – Баярлалаа.

Даргаа Монгол улсын төлөө зүтгэе. – Сайн байна. Гэхдээ Шатараа даргаа даргынхаа төлөө зүтгэхээ мартав даа. – Яалаа гэж дээ даргаа. – Гурван сарын дараа Тагнуулын Ерөнхий газрын даргын суудал чинийх гэдгийг сайтар ойлгогтун. – Мэдлээ. Таныг итгэлийг алдахгүй ажиллана гэдгээ андгайлъя. Утас тасарч Шатар дух уруугаа алгадан инээд алдав. Дэслэгч генерал Шатар. Тагнуулын Ерөнхий газрын дарга дэслэгч генерал Шатар би.. хэмээн чангаар хэлсэн Шатар суудалдаа суун хөхөрч гарав. Ха.. ха.. Би энэ газрын эзэн. Энэ бол миний хаант улс тэрбээр хавийн хүн цочмоор хахирган дуугаар хөхөрсөөр байлаа. ”АЙ Бэхбат дарга ч Монголыг тэр чигт нь эзэлсэн баян хүн дээ. Хятад цусны хүн болохоороо наймааны ухаантай гэж жигтэйхэн. Мундаг хүн дээ. Төрийн энэ алба яах вэ?. Цаг нь болохоор хүлээлгээд өгчихнө. Бэхбат дарга ч мөнх биш. Энэ даргын даргын нөмөрт хоргодож байхдаа жаахан мөнгөжих хэрэгтэй байна. Ерөнхий газрын дарга болж хэнч халдашгүй дархан эрх эдлээд ирэхээр хар тамхины наймаачин хүүхэн, гайхалтай муруйтай тоглоомчин залуу хоёр надад хэрэгтэй. Тэд бол миний мөнгөний эргэлтийг цаг тутам нэмэгдүүлэх капитал мөн. Залуу сайхан эхнэрээ гайгүйхэн байгууллагын дарга болгох хэрэгтэй. Миний эхнэр чадварлаг сайхан эмэгтэй. Түүний зоримог буцаж няцашгүй зан холын өндөрлөгт хүргэх болно. Үүрд миний эхнэр байлгахын тулд түүнээс миний хүүхдүүд төрөх ёстой. ”Шатар ажил амьдралаа төлөвлөн бодоод дахиад л инээж гарав. Өнөөгийн Монголд түүн шиг жаргалтай хүн алга байлаа. Шатарын хурим дараа нь цолны найр үргэлжилж нийгмийг эзэлсэн ихэс дээдэс хуран цугласнаараа бусад хүмүүсийн хуримнаас онцлог болж өнгөрөв. Бэхбат дарга түүнийг ерөнхий газрын даргад шаргуу бэлдэж эхлэв. …

Бүх ажилчдын хурал хоёр цаг гаруй сунжирч байж арайхийн тарахад Энхбаатар хүүхдүүд үрүүгээ яарч өрөө үрүүгээ гүйв. Нэг дугаараас түүний утсанд хэд дахин залгасан байлаа. Энхбаатар баахан гайхасхийн тэр дугаар луу буцаан залгав. – Байна уу гэх эмэгтэй хүний дуун сонсдож байлаа. – Сайн байна уу миний дугаар луу энэ утаснаас залгасан байх юм. – Өө тийм. Тийм чи Энхбаатар мөнүү. – Тиймээ. Би Энхбаатар байна. – Аан за за сайнуу миний дүү Хорлоо эгч нь байнаа. Би Төгсжаргалын үеэл эгч нь. Төгсжаргал гэсэн нэрийг дуулаад Энхбаатарын зүрхээр ширхийн хатгуулж хоромхон зуур нүдэнд нь нулимс хуралдаад ирэв. Үнэнийг хэлэхэд эхнэрээ тийн хөөж явуулсандаа өөртөө ихэд харамсаж байгаа бөгөөд хоёр хүүхэд нь эхийгээ ихэд санаж байгаа ажээ. – Аан за ярьсанд баярлалаа эгчээ. Төгсөө сайн уу. Ер ярихгүй юм. – Сайнаа ч алд даа ажил олдохгүй царай дарсан л хүн байна. Уг нь нэг ажилд орсон юмаа. Манай ээжийн нөхөр гэж нэг зөнөсөн өвгөн худал үнэн хэлээд ажлаас нь гаргачих юм. Хүүхдүүдээ их санаж байгаа бололтой зайлуул. Манай дүү ааштай омголон хүн.

Чамайг гомдоосон л байх. Таглээ гээд одоо яалтай билээ. Залуу улс байна хоёр хүүхдээ бодоод эргээд нийлцгээвэл яасан юм бэ?дүү минь. Хөөрхий дөө муу нагац эгч маань өнгөрөхөөсөө өмнө “ – Би сэтгэл амар нүд анина. Миний хүргэн сайн хүргэн. Ганц охиныг минь лав газардуулахгүй гээд бөөн баяр байж билээ”. Дүү минь чи цаадахаа нэг уучлаач хэмээн Хорлоо ярив. – За ойлголоо эгчээ. Таныг Төгсөө над уруу ярь гэсэн үү. – Үгүй үгүй яалаа гэж эгч нь чиний утсыг утаснаас нь хайж байгаад авсан юм. – За эгчээ би таны хэлснийг ойлголоо. Бодож үзнээ. Эргээд яръя гэсээр Энхбаатар инээмсэглэн утсаа таслав. Тэр гэртээ харин харитлаа инээмсэглэсээр явлаа. – Миний хоёр хүү ээжийгээ санаж байна уу. Энхбаатар хоёр хүүхдээ харан хэлээд тэдний царай хэрхэн өөрчлөгдөхийг харсаар байлаа. Хоёр хүүхдийн царайд гэрэл цацраад явчихыг тэр харав. Өнгөрсөн гурван сарын хугацаанд хүүхдүүд ээжийгээ ихэд санасан нь тодорхой байлаа. – Ээ гялай ээж ирэх гэж байгаа юмуу ааваа. Хоёр хүүхэд нь алгаа ташин дэвхцэнэ. Энхбаатар ч мөн хоёр хүүхдээ харж ихэд баярлав. ”

Ерөөсөө явж эхийг нь олж ирье. Манай Төгсөө тийм ч болохоо больсон хүн биш. Жаахан хувиа бодсон ааш муутай хүн. Энэ хугацаанд жаахан юм бодож ухаажсан байлгүй дээ”гэж бодсон Энхбаатарын сэтгэл ихэд зөөлөрч – Ээж нь ирж магадгүй шүү гэв. – Ямар гоё вэ ааваа ээж хэзээ ирэх юм бэ?.. – Удахгүй ирэх байхаа. Аав нь ер нь маргааш яваад ээжийг нь аваад ирдэг юм билүү. – Тэг ааваа та явааг ээжийг минь аваад ир. Бид хоёр эмээгийндээ байж байя. Хоёр хүүхэд нь ихэд царайчилж горьдсон харцаар харахнь ихэд өрөвдөлтөй санагдаж байлаа. Энхбаатарыг хоёр хүүхдийн хамт ээжийндээ очиход дүү Энхчимэг нь нөхөр хүүхдүүдийнхээ хамт ээжийнхээсээ гараад явж байлаа. Энхбаатарыг харсан Баатар ихэд сандарч шийрэгнэсээр гараад явахад түүний дургүй ихэд хүрч – Чи одоо энэ нэг юмтайгаа эвлэрчихсэн юмуу. Алуулах дөхснөө санаж байгаа биз хэмээн ширүүн дуугаар зандрахад – Ахаа би хоёр хүүхдээ элэг бүтэн өсгөмөөр байна шүү дээ гээд доош харав. – Миний өөрсдөө мэдэж байгаа юм байгаа байлгүй дээ хүү минь. Баатар ч ер нь их таагүй хүн дээ гэж ээж нь ихэд тааламжгүй хэлэх нь сонсдов. – Ээжээ ахаа Баатар ёстой огт өөр хүн болж байгаа. Цаадахь чинь архинаас гарчихсан. Халамжтай гэж жигтэйхэн хэмээн Энхчимэг шивнэн хэлээд гарахаар цүнхээ шүүрэв. – Хцс. Тэр бид хоёрын өөр хүн болох ч ёстой гонжийн жоо гэгч биз. Чи одоо сүжирч гүйгээд цагдаагаас гомдлоо буцаачихсан юмуу хаашаа юм бэ? тэнэг минь гэж

Энхбаатар дүүгээ зандрав. Энхчимэг үүд үрүү гүйж гаран нөхрөө харснаа буцан орж ирээд – Тэгсээн ахаа битгий миний амьдралд оролцоод бай гэж хашгираад буцан гүйж гарав. – За за орхи наадахиа хүү минь бүр нэг хүний үг авахгүй хүн юмаа манай Энхчимэг гэж ээж нь хэлээд хүүхдүүдийг үнсч Энхбаатарын өмнө цай аягалан тавив. – Ээж нь хоол хийе дээ миний хүүхдүүд хонох юм байгаа биз дээ. – Харинээ. Ээжээ энэ хоёрыг орхичихоод би нэг хот яваад ирдэг юм билүү. – Эмээ аав явж ээжийг авчрах гэж байгаа юм. – Тиймүү бэрийн сураг гараа юу өөрөө мэд дээ хүү минь. Муу эцэг чинь хаа нэг балгаж маргах үе байсанч бид салж сарниж амьтны өмнө нүдний булай болж байсангүй. Амьдрал гэдэг тоглоом биш. Салж нийлж үр хүүхдээ өнчрүүлж байдаг санаан зоргын ч юм биш. Уг нь тэр бэрд бид муу юм хийгээгүй.

Сал гэж байгаа ч юм биш тэнгэр харж байна. Хоёрын хоёр хүүхдийг нь өнчрөөх эрх бидэнд байхгүй. Миний хүү эхнэрээ авчрах гэж байгаа бол бодолтой амьдраарай. Цаашид бодолтой амьдраарай хэмээн ээж нь хоолой зангируулан хэлэв. Энхбаатар ээжийнхээ үгийг сонсоод толгой дохиж гэр доторхийг ажиглав. Аавыг нь өнгөрснөөс хойш гэр доторхи зүйл өөрчлөгдөөгүй ч гэрийн хойморь эзгүйрэн ханхайж харагдана. Гэнэт аав нь тамхиа баагиулан орныхоо өмнө сууж байх шиг харагдахад хоромхон зуур нүдийг нь ус бүрхэж нойтогнуулав. ”Хөөрхий муу аав минь надаас болж “гэсэн гомдолтой бодол төрөхөд Төгсжаргалд бас гомдох шиг болж “ Явахаа болъё” хэмээн бодов. – Миний хүү хоолоо ид. Тэгээд эртхэн газар дөх дөө. Хоёр хүүхдээ бодсон нь дээр байх гэсэн ээжийнх нь дуу түүний бодлыг таслав… …. Цэцгээгийн гавтай, гавгүй олон зураг төрийн мэдээлэлийн сонинууд болон цахим мэдээлэлээр цацагдаж Мөнх сайдын охин хар тамхи тээвэрлэж яваад баригдлаа гэсэн тайлбарын хамт онцлох мэдээ болж буйд Мөнх шаналж эхлээд байлаа. Түүнийг хаана ч явсан сэтгүүлч папарациуд дагаж зовооно.

Гэсэнч Мөнх шүд зуун тэссээр ажлаа хийсээр байлаа. – Та охин охин хар тамхи тээвэрлэсэн гэмт хэргийн учир хоригдож байгаа гэсэн. Та охиныхоо талаар ямар байр суурьтай байна гэсэн сэтгүүлчийн асуултанд Мөнх хариулахаар шийдэв. Түүнийг эргэн харахад сэтгүүлчид тойрон шавав. – Миний охины өдүүлсэн гэх гэмт хэргийн талаар түүнийг буруутай эсэх талаар шүүхийн шийдвэр гараагүй байна. Тийм болохоор надад энэ талаар мэдэх юм байхгүй. – Сайдаа та охиноо хар тамхи тээвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу. – Би охиндоо итгэдэг. Тиймээ би охиноо тийм хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Итгэхгүй байна. – Уучлаарай сайдаа охины чинь байдлаас шалтгаалж таны ажилд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үүсч байна уу. – Үгүй ээ Төрийн ажил явдгаараа явж байна. Манай яамны ажилд хар тамхины гэмт хэрэг огт хамаагүй. Би хар тамхийг үзэн яддаг. –

Та охиноо үзэн ядаж байна уу. – Миний охины гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй. Би охиндоо хайртай. Сайдыг үгээ гүйцээгээд огцом эргэн явахад сэтгүүлч нар шуугилдаж, Зурагчид зураг авч байлаа. Нүдээ дов болтол уйлсан Ундрал телевизийн өмнө суугаад нөхрийнхөө ярилцлагыг үзэж байтал утас нь дуугарав. Ундрал өнөөдөр охиноо эргэж очих гэсэн боловч мөрдөн байцаагч нь түүнд уулзах зөвшөөрөл өгөөгүй тул нүдээ хавдтал уйлсан байлаа. Нөхрөө хараад Ундрал дахин мэгшин уйлав. ”Хөөрхий минь ямар их шаналж байгаа бол. Миний охин тийм муухай юм хийх ёсгүй дээ”хэмээн бодно. Ундралыг ийнхүү уймарч бачуурч суутал гэрийнх нь утас дуугарав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…