Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН ТӨГСГӨЛИЙН / 21-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН ТӨГСГӨЛИЙН / 21-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
402

Түүний нүд гөлийж амьгүй мэт царай нь цонхийн цайсан байлаа. Төмөр түүнийг муухай харснаа цааш эргэж ч харалгүй явж унтлагын өрөөнд орсноо нэг боодол хорин мянгатын дэвсгэрт барин ирж өмнө

нь шидээд – Явж ажил явдалдаа оролц.. Ээжийгээ сайн охины ёсоор сүүлчийн замд нь үд дээ. Би ч бас харамсч буйг дамжуулаарай. Чамд авч өгсөн машин чинийх. Эцсийн удаа эхийнхээ сүнсэнд сайн явж,

сайхан амьдарч байгаагаа харуул даа. Энэ тэр хүний хүсэл байсан биз. Гэхдээ би чамтай суухгүй шүү. Чи эртхэн аргаа олоорой. Харин би хоёр хөөрхөн хүүхдийг чинь бодоод та нарт байр авч өгнө. Энэ миний

хүүгийн хүсэл. Хүүгийн минь хүсэл дэндүү цагаан бас ариун байсан юм байна гээд буцаад өрөөндөө орчихоод эргэж гарч ирсэнгүй.. Одноо бүр ч ихээр мэгшин уйлаад босч—Намайг уучлаарай гэж шивнэхийг

Төмөр сонсч байлаа. Одноо салгалсан гараар мөнгийг аваад хэсэг мэлрэн зогсов. Гэнэт түүнд мөнгийг авмааргүй санагдахад бушуухан буцаан тавив. Гэсэнч түүний нүдэнд уйлж бахардсан эмэг эх, нус

нулимсандаа хутгалдсан хэдэн дүү нар нь харагдахад эхэр татаад мөнгийг авч цүнхэндээ хийв. ”Тиймээ энэ мөнгө бидэнд хэрэгтэй. Бидэнд хэн туслах билээ дээ. Яадаг юм Төмөр ах үнэнээ хэлсэн болохоор өгсөн юм чинь” Одноо өөрийгөө зөвтгөн бодсон ч маш их шаналсаар гарч хаалгыг зөөлөн хаав. ”Дахиж энд иэрхгүй шүү дээ”Эрх дураар цэлэлзэх их амьдрал өмнө нь цэлэлзэн угтах ажээ. Ямартай ч үнэн амьдрал үргэлжлэн хөвөрч байлаа. Ээж гэдэг ачтан тэр чигтээ газарт биелэн буусан “Бурхан” байлаа. Хүн бүхэнд ирдэг тэр бурхан төдийлөн их уддаггүй буцаад явчихдаг нь дэндүү харамсалтай ажээ… .. Нээрээ л

Одноог очиход нөгөө хэд нус нулимсандаа хутгалдан сууж байснаа түүнийг харан дуу тавин орилолдсоор босч ирцгээв. Одноо уйлж болохгүйгээ сайн мэдэж тэднийг тайвшруулахыг хичээн дотогшоо өмөлзөв. Ээжийнх зураг цэнхэр торгон хадган дороос ихэд ивээнгүй инээмсэглэн байхыг гэнэт олж хараад тэрээр өөрийн эрхгүй цурхиран эхэр татав. ”Ашгүй дээ. Миний охин хүрээд ирэв үү. Одоо наад хэдийгээ залж заагаарай даа. Чи минь ухаантай сэргэлэн дээ”гэх байнга шахам хэлдэг ээжийн үг сонсдох шиг болоход – Ээжээ би ирлээ гэж Одноо өмөлзөн шивнэв. – Одоо битгий уйлцгаа. Ээж минь ямар сайн хүн байлаа даа. Ээж байхгүй болсон ч та нарт би байна. Та нарт эгч чинь би байна гэж Одноог хэлэхэд хараа байтал дүү нарынх нь царай гэрэлтээд явчихав. Одоо Одноод өөрөөсөө ээжийгээ хайж олох эрхэм нандин эхийн сэтгэл үйлчилж эхлэв. Одноог эмэг эх дээрээ ороход үрийнхээ ард орсон хөөрхий эх гартаа эрхээ татгачихаад зогсоо чөлөөгүй уруул өмөлзүүлэн маань уншиж бурханыхаа өмнө наманчлан сууж Намсрай өвгөн учиргүй гал түлэх аж. Хаалга онгойх чимээнэээр Намсрай толгой өргөн харав. Нүдийг нь ус бүрхсэн харагдана. –

Ах юун их гал түлээ вэ?. Танайх дулаахан л байна шүү дээ гэсэн Одноо халгаж царайчилсан нүдээр эмэг эхээ харав. – Юуны чинь ах гэж.. Өвөө гээч чи.. Гал түлэлгүй яадаг юм. Хөөрхий минь даарч л байгаа байлгүй… Төрсөн гэртээ ирж таараа. Дулаахан байлгаж байх минь.. Эцэг шиг нь эцэг байсан биш дээ мулгуу толгой.. Хөөрхий минь надад мөнчиг их гомдсон байх даа чаавас. Нүгэлтэй толгой шүү гэж хоолой зангируулан ихэд харуусан хэлсэн Намсрай буурал толгойгоо илж хэдэн дусал нулимс унагахад Дармажав хөгшин эрхээ гартаа атгаад бүхий биеэрээ эргэн гайхсан нүдээр нөхрөө хөрах нь “та хоёр дандаа маргаж, барцалдан авч намайг бишгүй зовоосон бусуу” хэмээн зэмлэх мэт. – Хөгшөөн. Шар тос хайлуулчихлаа. Охиныхоо зулыг сэргээе гэсэн Намсрай ихэд дуулгавартай босч өмнө нь очиж гар тосоход хөгшин гараа өгч дэм аван босов. – Пээ энэ улсын үйлийн үрийг яана даа. Дээд тэнгэр харж байгаа даа хөөрхий минь. Өнгөрсөн хойно нь нэг их ухаарч гэнэ.

Амь байхад минь муу охиныг минь ганц баярлуулаагүй байж.. гэсэн хөгшин эх ихэд гомдонгуй сүүрс алдав. Үдийн наран чанх хойморьт хойморьлон байлаа. Нар ямагт амьдрал тэтгэгч ажээ…. … Хаалга зөөлөн хаагдан Чимгээ гараад явахыг Төмөр мэдэж байлаа. ”Энэ муу хүүхний буруу биш” гэж цайруулан бопсон ч цээжний цаана ихэд хөндүүр оргино. ”Үнэндээ ард иргэдийн амьдрал үгээгүй хоосорч байна. Ямар аргатайдаа эх хүн хүүхдээ чиний хүүхэд гэж аймшиггүйгээр худлаа хэлээ л улайм цайм үйлдэл хийх вэ? дээ. Нэг талаас нь харахад хувь хүний зарчимгүй ёс зүйгүй алдаа ч нөгөөтэйгүүр өнөөгийн Монголын эмгэнэл. Монголын энэ эмгэнэлт байдалд орох болсны буруу чамд ч бас бий. Та нар бол луйварчид төрөөс төрсөн тэрбумтнууд.. Тиймээ та нар буруутай та нарыг Тэнгэр гэсгээх болно” хэмээн маш их хүчтэй шуурга түрхрэн шуугих шиг болоход Төмөр ихэд цочив. Яг толгой дээр Тэнгэр тасхийн дуугарах шиг болоход тэрээр навтасхийн сөхрөв. – Би нээрэн тэнэг золиг шүү. Нээрэн ч хүүхэдтэй болчихсон юм санагдаад. Хүүхэн эрхлүүлэн зууралдаж явдаг. Ийн бодоод Төмөр маасайн инээмсэглэв. Дахиад.. дахиад л тэнгэр тасхийн дуугарах шиг. Олон хүний түрхрэн хашгиралдах их шуугиан сонсдоход Төмөр цонх уруу гүйн очив. Бэхбатыг зайлуулъя.

Оффищорчдыг бут цохъё гэхчилэн олон туг далбаа гозолзуулсан ард түмний жагсаал төрийн ордон уруу дөхөж байлаа. Хилэн дүүрэн царайтай олон олон хүмүүс нэмэгдсээр байхыг тэр хирдхийн харав. “Энэ Бэхбат биднийг хааш нь хөтлөөд байнаа. Би хүртэл түүний гар хөл болж байдаг”хэмээн Төмөр хирдхийн бодов. ” Хүүгийн хэлдэг үнэн байна. Мөнхийн зөв ажээ” Төмөр яарч сандчин утас шүүрч Бэхбат дарга уруу залгав. – Сайн байна уу Төмөр гишүүн энэ тэнэг ард түмнийг яах вэ? Арай задаа алдаж байх шив дээ. Тэнэгүүд.. Их давраад байвал цэрэг хөдөлгөхөөс биш. Бэхбат дарга хилэн дүүрэн хэлээд хүйтнээр хөхрөв. – Болохгүй цэрэг хөдөлгөх юм бол иргэний дайн гардаг юм байгаа биз дээ. – Харин зүгээр юм бишүү. Төрөө сонсдоггүй соёлгүй бүдүүлэг энэ ард түмнийг хашраахад ер яагаад болохгүй гэж.. Хятадад бол.. Тэгээд л дуусаа шүү дээ. – Хятадын хууль хятаддаа байдаг юм байгаа биз. Энд Монгол улс оршин тогтнож, Монголын ард түмэн төрөө цэвэрлэх тэмцэл хийж байна. Хэн та нарыг оффищорт мөнгө нуу гэсэн юм. Хэн та нарыг ард түмнийг луйвард гэсэн юм хэмээн Төмөр нэг мэдэхэд хашгирч байлаа. – Төмөр гишүүнээ би юу сонсовоо. Та ч бас тэдний нэг биш билүү. – Би та нарыг бодоход хийсэн хэргээ даах чадвартай аавын хүү шүү.

Би Монгол хүн. – За за. Төмөр гишүүнээ та “Шар довын”орд газрыг авч чадаагүйдээ хилэгнээд байнауу даа. Зүгээр дээ Мөнх эрүүл мэндийн байдлаас тун удахгүй ажлаа хүлээлгэж өгнө. Тэр цагт бид ажиллана шүү дээ. Та энэ ард түмний жагсаалыг зогсоочих. Бид намдаа шинэчлэл хийнэ. Тэгээд ч Мөнхийн охин бидний гарт байна. – Бэхбат даргаа ард түмний эсрэг зэвсэг хөдөлгөх юм бол би тэднийг удирдаж төрийн эргэлт хийнэ. Би тэр байтугайг хийж чадахыг та мэднэ. Үнэнийг хэлэхэд та нар Монгол улсаар тоглож байна. Би идэж уусан нь үнээн. Гэхдээ би эх орноо юугаарч солихгүй. Одоо ганцхан цагын дотор Мөнх сайдын охиныг сулла. Хэрэв тэгэхгүй бол өнөөдөр таныг огцруулах болно гэдгийг санаарай. – За их сонин юм болох нь ээ. Таны цаад санаа энэүү тээ. Миний гар урт гэдгийг чи эрхбиш мэдмээр дээ. – Чиний энэ бичлэгийг би ганц минутын дараа цацах болно. – Чамд бас хүү бий байхаа. – Сачий чинь хүрвэл миний хүүгээр оролдоод үзээрэй чи. – За за Төмөрөө больцгооё. Би тэр хүүхнийг суллая. – Би яг нэг цаг хүлээнэ шүү. Утас тасарч Төмөр цонх уруу очив. Чадал хүч сайтай хэд хэдэн жип машин давхилдан ирж том ханхар биетэй залуус бууцгаан Төмөрийн цонхны дор ирж зогсоод дээш харан инээмсэглэцгээх аж. ”Энэ хэдэн залуусыг хүртэл би хуурч байсан шүү дээ. Одоо бол.. Одоо харин өөр замаар явах болно”

Төмөр шүд зуун бодоод ширээн дээрээс савхин бээлийгээ шүүрч авав. Тэр өдөр Монголын тэнгэр бүрхэг байлаа. Мөнх сайд өндийж суугаад жаалхан цай оочлон уув. Ундрал нүд дүүрэн нулимстай дэргэд нь сууна. – Ханиа жаахан шөл уухуу. – Үгүй ээ юм мэдмээргүй байна. – Жаахан ч гэсэн юм идэхгүй бол болохгүй ш дээ. – Болох биз дээ хө. Муу охин минь яажшуу байгаа бол доо. Муусайн новшнууд за яах вэ?. Монголын төр арайч мохохгүй байлгүй дээ. Зовхи өөдөө зоригтой, ухаантай аавын хөвгүүд гарч ирж л таараа. Хонгилд хүний гүйн ойртох хөлийн чимээ сонсдоход Мөнх улам дүнсийн царай барайлгаж ихэд айсан Ундрал ухасхийн босов. – Ээ Бурхан минь наашаа хүн гүйж байна. – Яав л гэж дээ. Нэгэнд нь яаруу сандруу ажил гараа биз. – Ямар аймаар юм бэ? Хэн нэг нь орж ирээд биднийг алчих юм шиг санагдаад байх юм. – За юу гэж дандаа тийм юм байдаг юм бэ?.. Битгий муу амлаад бай чи одоо.. Ундралыг ам ангайтал эмнэлгийн өрөөний хаалга томоор дэлгэгдэн – Ааваа.. Аав минь гэж цахиртан хашгирсан Цэцгээ гүйн орж ирээд эцгийн цээжээр агдлан тэвэрч аваад цурхиран уйлав. –

Ээш миний охин.. Овоо доо хүрээд ирж гэсээр Ундрал асар их гомдол айдсаа задгайлан охиныхоо хойноос тэврээд мэгшин уйлав. Мөнх мөн өмөлзөж эхнэр охин хоёроо тэврэх аядан сарвалзав. – Ааваа их өвдсөн үү – Үгүй ээ өвдөөгүй ээ. Миний охин сайн байсан уу – Ааваа Төмөр ах надад тусалсан – Ямар Төмөр… – Ангийн анд.. Хаалган дээрээс баргил дуун сонсдоход бүгд эргэн харахад Төмөр гараа өргөн инээмсэглэв. – Бүргэд минь дажгүй биз дээ. – Чи нэг ингээд ирэх байсан юмуу. – Ирэлгүй яах вэ? дээ анд минь.. За алив анд минь хурдан сэргэнэ шүү. Бид эх орныхоо төлөө нэг хүн шиг нэгдмэл зорилготой байх ёстой – Тийм шүү. Төмөр урагш ухасхийн Мөнхтөй тэврэлдэхэд хоёулангынх нь нүдэнд нулимс гялтагнаж харагдана. – Эх орон тайван байна уу – Чи л босчихвол тайван амгалан болно шүү дээ анд минь.. Төмөр хүд хүд хөхрөн хэлэв. Монгол эх орны минь тэнгэрт бөөгнөрсөн том, том хар үүлс сарнин задарч байлаа… … Чимгээ өөд газар хүч алдсан машинаа зүтгүүлсээр арайхийн нөгөө газраа олж очив. Хоёр давхар байшингын өрөө болгоныг нэгжин гүйсээр ухаан балартан унасан залуухан хүүхнийг олж тэвэрч даахгүй тул бараг чирсээр машин уруугаа оруулахад тэр хүүхэн арайхийн нүдээ нээж нэг юм шивнэхэд Чимгээ чихээ аман дээр нь наав. – Юу гэнээ. Би яаж туслах вэ? таньд.. – Надад жаахан ус өгөөч – Заа одоохон.. Чимгээ яарч сандчин хүүхний аманд ус балгуулав. –

Эмэгтэй туслаач энд нэг залуу бас байгаа. Магадгүй тэр үхчихсэн байж магадгүй. Амьд бол түүнд туслаач. “Нөгөө залуу “гэх бодол толгой өөд нь хөөрөхөд Чимгээ түлхүүр гарган буцаж гүйн цоожтой өрөөнүүдийг онгойлгож эхлэв. Ядаж байхад шоронгын өрөө шиг ямар олон өрөө, ямар олон түлхүүр вэ?. Хэд хэдэн өрөө онгойлгосны дараа хаалганы дэргэд эвхэрч унасан залууг харав. – Та зүгээр үү. Амьд биз дээ тээ. Хариу таг чиг оргино. Ард нь хөлийн чимээ гарахад Чимгээ маш их айн эргэж харав. Ус ууж овоо сэргэсэн хүүхэн сүүтийн зогсч байлаа. Хүүхэн доош тонгойн залуугын зүрхийг чагнаж үзэв. Зүрх муухан цохилж байлаа. – Амьд байна. Би өргөе. Чи яах юм бэ?. Жирэмсэн хүн. Энд удаж болохгүй аюултай газар. Хүүхэн яарч сандчин хэлээд ийм турьхан биений хаанаас гарав гэмээр их хүч гарган залууг өргөн машин оруулахад Чимгээ машинаа асаан хөдлөв. – Чи Шатарын эхнэр үү. Хүүхэн хэрэгт дурлан асуухад Чимгээ зэрвэс эргэн хараад – Салсан эхнэр нь.. Хүүхдийн маань эцэг гэв. – Чи яаж наашаа ирэвээ.. Өөрөө ирээгүй бол бид хоёр үхэх байж.. – Хоёр залуу надтай уулзаж туслаач гэж гуйсан юмаа. – За ашгүй дээ. Шатараас салсан чинь дээр шүү. Би түүнийг сайн мэднэ.

Намайг хар тамхины наймаачин болгосон хүн. Чимгээ цочихдоо огцом тоормос гишгэж – Юу гэж дуун алдав. – Энэ залууг өөрийнхөө өмнөөс муруйтай тоглуулах гэж энд авчирч хорьсон юм. Энэ Зуслангын байшин бол үнэндээ Шатарын хувийн шорон. – Ээ Бурхан минь би ямар азаар түүнээс салаваа.. Чимгээ чин сэтгэлээсээ баярлан дуун алдахад хүүхэн толгой дохиж залууг асрамжилна. – Яанаа Шатар гараад ирлээ. Хүүхний цочин хашгирсан дуунаар Чимгээгийн зүрх зогсчих шиг болов. – Тийм байна. Шатар байна. Одоо яанаа. – Зугатаа. Тэр хэнийг хайрлахгүй бид бүгдийг ална. Алив би баръя. Чи хойшоо гэсэн хүүхэн Чимгээг хажуу тийш түлхээд жолооны ард суув. Нээрэн ч тэр шинэ жолооч Чимгээгээс хавьгүй илүү явж байлаа. Залуу сэргэж байн байн эргэж харна. Шатарын машины араас тоос босгосоор бас нэг машин гарч ирэхийг тэр харав. Тун удалгүй тоосон дундаас дүүлэн гарч ирэх өөрийнхөө машиныг Бүргэдэй олж харлаа. Найзууд нь түүнийг орхиогүй харж өөрийн эрхгүй нулимс нь асгарах аж.. Бүргэдэй ихэд догдолж сэргэсээр байлаа. Гэнэт тэр өмнөө сууж яваа Чимгээг олж харав. – Хүүе яасан сайхан учрал вэ? Чимгээ юу даа. Чимгээ түүнийг гайхан харав. – Чи хэн бэ? – Би.. Би хайр горилогч л байна шүү дээ. –

Аан тиймүү. Найз нь ийм болчихоод явж байна гэж Чимгээ гэдсээ заан хэлээд инээмсэглэх аядав. – За харинч нэг үхтэл үзэлцмээр санагдчихлаа. Алив найзаа хойшоо суун би гэсэн залуу жолооны ард сууснаар жинхэнэ хөөцөлдөөн эхлэх нь тэр.. Хүүхнүүд дуун алдан орилолдоно. Шатар яг ард нь давхиж араас нь буудна. Шатарын араас гэзэг даран давхисан Тайван, Төөнөг хоёр хэдэнтээ Шатарын машины араас мөргөөд золтой л духандаа сум зоолгочихсангүй сум чихнийх нь хажуугаар шунгинан өнгөрч машины урьд шил нирхийн хагаран унав. Гэсэнч залуус араас нь хөөсөөр байлаа. Төмөр чихран аймшигт чимээ гарч машин эсрэг урсгал уруу орж мөргөлдөхөд Чимгээ аймсан хашгираад ухаан алдав. – Хөөш галзуу юмуу согтуу новшуу гэж Хашгираад Ганааг машинаас бууж ирэхэд эсрэг урсгалаас ирсэн машинууд зэрэг, зэрэг зогсон машинуудаас бууцгаасан залуучууд шуудхан зодолдож эхлэхийг тэр гайхан харав. Төмөр хүүд нь алив халдлага тохиолдож магад гэж бодон хүүгээ хамгаалалтын дор явуулж буйг

Ганаа яахин мэдэх билээ. Ганаагийн араас дагасан хамгаалалтынхан мөн зогсч машинаас гарч ирэх үес Ганаагийн машиныг мөргөсөн машинаас нэг эмэгтэй нөгөөгөө өргөх гэж ядаж буйг тэр хараад тийш очив. Түүний өмнө ухаан алдсан Чимгээ хэвтэж байх нь тэр. – Чимгээ.. Энэ чинь чи минь байна шүү дээ гэсэн Ганаа ухасхийн түүнийгээ тэвэрч авав. – Чимгээ чи минь яаж яваа нь энэ вэ гэсэн Ганаа Чимгээгийн нүүрэнд хацраа наав. – Та Чимгээд туслаач тэр жирэмсэн. Түүнийг нөхөр яаж ч магадгүй.. Тэр нөхрөөсөө зугатаж явсан юм. Ганаа тэр хүүхний ярихыг сонсонгоо Чимгээгийн том гэдсийг үүлгэртэн харав. ”Чимгээ нөхөрт гаргачихаж.. Би одоо яах юм бэ?”Зүрх сэтгэл нь ийн тарчилсан ч Ганаа хайртай бүсгүйгээ тэвэрсээр байлаа. – Хүүш наад хүүхнээ газарт шид.. Түүнийг алах уу аврах уу гэдгийг би шийднэ. Наад гичийгээ газарт шид сонсч байна уу малаа чи.. Шатар аймшигтай муухайгаар хашгираад буугаа Ганаа уруу чиглүүлж дуулж байна уу чи гэж зэрлэг балмадаар хашгирахад Ганаа толгой сэгсэрч машин өөдөө алхав.

Тэр шийдсэн байлаа. – Би чамд Чимгээг өгөхгүй энэ чинь миний хайртай бүсгүй – Наад янхан чинь миний хүүхдийг тээж яваа юм гэсэн Шатарын барьсан бууны хар ам Ганааг тэмтчин чиглэх агшинд буун дуу тасхийн Шатар газарт унав. Шатарын гарыг зөрүүлэн гавласан байлаа. – За муу новшнуудаа та нар юу хийж байгаа мэдэж байна уу. Би.. Би генерал Шатар байна. – Май чи.. Үхсний чинь генерал.. Муу дарангуйлагч, муу гэмт хэрэгтэн би чамайг гэрчлэх болно. Хүүхдийг чинь тээсэн эхнэрээ хүртэл алахыг юман чинээ боддоггүй алуурчин юмаа чи би чамайг гэрчилнэ гэж Бүргэдэй бахардан хашгираад Шатарын нүүр өөд цохив. —Май чи ингээд тэр шорондоо мөнхөр за.. – Би ч гэсэн чамайг гэрчилнэ. Миний амьдралаар тоглосны чинь төлөөс ирж байгаа нь.. Тэд цагын дараа Шатарыг цагдаагын газар хүргэж ирснээр Тагнуулын газрын даргад эрүүгийн хэрэг үүсгэгдэн Бэхбатын бүрэн эрхийг цуцлах улс төрийн элдэв шуугиан их хотоор дэгдэн өртөөлөв. – Би одоо чамаас салахгүй чиний хүүхэд бол миний хүүхэд зовох юм байхгүй гэхээс өөрийг Ганаа хэлсэнгүй. Тэр хайр сэтгэлдээ үнэнч хэвээр байлаа. – Сайн байна уу ааваа. – Сайн миний хүү хаана байна вэ? Гэртээ ирэхгүй юмуу –

Очиж байна ааваа. Би ганцаараа биш эхнэр хүүхдээ аваад очиж байна. – Юу. Эхнэр хүүхдээ.. Юу ярьж байнаа чи золиг минь.. Тийм олон хүнийг ааваасаа нууж болдог юмуу. – Уучлаарай ааваа. Хүүгийнх нь дуунд баяр цалгиж буйг анзаарсан Төмөр мөн баярлан инээмсэглэв. – Энэ гэр орондоо ирж эзэн нь болж суугаач. – Харин тэгээд харьж байна ааваа – Аав нь ажил ихтэй байна. За ашгүй үр удамдаа гэр орноо шилжүүлэн өгөх минь. – Баярлалаа ааваа. Бэхбат даргын улстөрд хийсэн олон булхай тагнуулын дарга Шатарын хийдлээр илэрэхэд тэрбээр санд мэнд зугатан гарч Англи дахь шилтгээндээ очиж бүгсэн байлаа… Бүргэдэй найз нөхдийн үерхлээ нандигнан Төөнөг. Тайван хоёртоо ихэд баярлан үлдэх насандаа үнэнч нөхөрлөхийн андгай тангараг тавьсанч хамт зовлон хуваалцаж байсан энэ хорвоогын хамгын гоё дууч

сувдан Болор гэгч хүүхэнтэй хамтын амьдралаа холбож ээждээ хамт нэг оройг сайхан өнгөрүүлжээ. Гэр бүлийн аз жаргалд улам ч өнгө орсон тэр хүүхэн ёстой нэг Сувдан Болор шиг гялалзаж байлаа. Монголын хөх тэнгэр цэлмэсэн сайхан өдөр байлаа. Үеэл эгчийнхээ ажил явдлыг сайхан өнгөрүүлсэн Төгсжаргал өөрийн “Аз жаргалын зүгт “ихэд яаран давхиж байлаа. Түүний Аз жаргал бол хайрт нөхөр Энхбаатар болон хоёр хөөрхөн хүүхэд нь байлаа. Ийнхүү миний зохоилын баатрууд өөр, өөрийн” Аз жаргалын зүгт”баяр хөөртөйгөөр одов. Миний “Аз жаргалын зүг”ч гэсэн юугаарч солихгүй “Гэр бүл” минь билээ. Амвдралын шаргал зам жам ёсоор үргэлжилж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *