
Тайван, Төөнөг хоёр эцсийн аргаа хэрэглээд үзэхээр шийджээ. Тэр бол Бүргэдэй хайртай болж өдөр бүр бэлэг хүргүүлж байсан Чимгээ байв. Чимгээ одоо Тагнуулын Ерөнхий газрын дарга Шатар генералын
эхнэр болсон тул тусалж магадгүй гэж тэд тооцоолсон байлаа. Энэ үед Бэхбат даргатай нэр холбогдсон Шатар их хүлцэнгүй номхон дүрийг эсгэж өөрт гай тарьж даргын мессежийг Мөнх сайдад шилжүүлсэн
Чимгээгийн хийдлийг мэдсэн ч нийгмийн уур амьсгаа намжихыг хүлээн түүнд гар хүрэхгүй байгааг Чимгээ мэдэж байлаа. Чимгээг ажлын өрөөндөө сууж байтал жижүүрээс түр пропуск бичүүлсэн хоёр
залуу уулзахаар зөвшөөрөл авч орж ирэв. – Орж болох уу даргаа. – ОР.. Ор та нар ороод ирсэн юм бишүү. Хоёр залуу орж ирээд малгайгаа гартаа базлан доош харан зогсох нь гайхмаар. – Ямар ажлаар явна вэ?
та нар.. – Харин бид хоёр таньтай уулзах гээд.. – За тэгээд ярь л даа.. Цэцгээ баахан уцаарлангуй хэлээд тэднийг харав. – Намайг гэдэг юмаа. Би Бүргэдэйн найз. – Ямар Бүргэдэй билээ. Би тийм хүн танихгүй шүү
дээ. – Яагаав дээ. Уг нь та танина даа. Таньтай шөнө болохоор ярьдаг байсан. – Шөнө болохоор ярьдаг байсаан. Надтай юу. – Тийм. Тэгээд л өдөр болохоор ажил дээр чинь бэлэг хүргүүлж уурыг чинь хүргэдэг байсан залуу. Нэрээ нууцлаад хэлдэггүй байсан. – Өө тийм. Өөрийгөө хайр горилогч гэж ярьдаг байсан. Би тэр хүнийг нөхрийгөө гэж боддог байсан шүү дээ. – Таны нөхөр тэр бэлгийг өгөөгүй ээ. Манай найз өгдөг байсан юм. ”Муухай амьтан бас худлаа хэлжээ. Даанч бэлгэнд өгсөн ээмэг зүүлтийг зориуд өөрт нь үзүүлэх гэж зүүхэд юм хэлдэггүй байсан юм бас худлаа байхнь ээ” хэмээн Чимгээ дургүйцэн бодов. – Одоо харин манай найз алга болчихсон. Ар гүнтийн тэнд манай найзыг танай нөхрийн хүмүүс цохиж унагаад авч явснаас хойш бараг гурван сар болж байна. –
Ямар аймаар юм бэ?. Манай нөхрийн хүмүүс гэдгийг та нар баталгаатай мэдэж байна уу. – Шатар дарга өөрөө тэнд байхыг бид хоёр харсан юм. – Одоо тэгээд яанаа. Би та хоёрт тус болж чадахгүй байхаа даа. Би нөхрийнхөө ажилд оролцох эрхгүй шүү дээ. Танай найз ямар гэмт хэрэг хийсэн юм бэ?. – Манай найз гэмт хэрэгтэн биш. Бид хайгаад шоронд болон эмнэлэгт байхгүй байгаа юм. Танай нөхөр л нэг газар аваачаад нуучихсан юм шиг байна. – Арай ч тийм муухай юм хийхгүй байлгүй дээ. Төрийн хүн шүү дээ. – Тийм л дээ. Манай найзыг таньд сайн байсан болохоор нөхөр чинь газар аваачиж нуучихаад өгөхгүй байх шиг байнаа. – Арай үгүй байлгүй дээ залуусаа. – Та бидэнд туслачих л даа тэгэхүү. Бид бүр аргаа бараад байна. – Би чухам юу хийхээ мэдэхгүй л байна. Ар гүнтэд манай нөхрийн зуслангын байшин байгаа нь байгаа. – Тийм бол та бидэнтэй хамт тийшээ нэг очоодохгүй юу. Үнэхээр гуйж байна. – Гэтэл би нөхрөөсөө салж байдаг. Яаж түлхүүр авдаг билээ дээ. Ямартай ч та хоёр дугаараа үлдээчих. Би маргааш та хоёр уруу өөрөө яръя тэгэх үү. – Тэгье дээ. Та биеэ бодоорой. Бараг нөхрөөсөө салсан чинь дээр байхаа хэмээн хоёр залуугын нэг хэлээд гарахаар эргэхэд Чимгээ инээмсэглэв. Төөнөгийн араас хүчтэй ёврон гарсан Тайван –
Хөөш чи одоо хаашаа юм бэ?. Нөхрөөсөө салсан нь дээр ч гэх шиг эмэгтэй хүнтэй яаж харъцаад байгаа юм бэ?. Дээр бас яалаа Нандиаг Бүргэдэйгийн цүнхтэй мөнгийг барьсны төлөө юу гэж хэлж, яаж уурлалаа гэж зэмлэв. – Тэгэхгүй яадаг юм бэ? тэгэхэд та хоёр Бүргэдэйгийн мөнгийг аваад, намайг хаяад зугатааж байгаа юм шиг санагдсан юм чинь. Энэ хүүхэн чгэсэн дээ тэр муухай нөхрөөсөө салсан нь дээр ш дээ гэж Төөнөг марган хэлжээ. – Орох уу даргаа үйлчлэгчээр ажилд орохоор анкет бөглөсөн эмэгтэй дээр тушаал гаргахуу. Хүний нөөцийн ажилтны авчирсан шинэ ажилтны анкетыг хальт гүйлгэн харж тушаал дээр гарын үсэг зурахаар цочсон Чимгээ гэнэт цочиж анкетийг эхнээс нь уншиж эхлэхэд хүний нөөцийн ажилтан гэнэт сандрах шиг болж – Даргаа энэ хүн уг нь нягтлан бодогч юм билээ гэхэд Чимгээ толгой дохиод юм дуугарсангүй. ”Энэ чинь юу вэ?.
Нөгөө алга болчихсон бэр маань бүр цэвэрлэгч хийе гээд ороод ирдэг. Манай бэр цэвэрлэгч хийх хүн мөн үү. Хоёр ххүхэд нь санаад тэнд сүйд болж байдаг” хэмээн бодсон Чимгээ – Энэ хүнийг надтай уулзуулж байж ажилд авах эсэхээ шийдээрэй гээд ажилтнаа гармагц ах уруугаа залгав. Энхбаатар ах нь ажилтай байгаа бололтой утсаа авахгүй байлаа. Орой ажил тарах гэж байхад Хүний нөөцийн ажилтан Төгсжаргалыг дагуулан орж ирэхэд түүний хувьсхийн буцаж ухрав. ” Өө би ямар заяа муутай хүн бэ?. Энхбаатарын энэ дүү намайг юу гэж ажилд авах билээ” хэмээн Төгсжаргал гутран бодоод арай ч буцаад гараад явчихаж чадалгүй сандал дээр лагхийн суув.Даргаа энэ хүн нөгөө үйлчлэгчээр ажилд орохыг хүссэн эмэгтэй. Таныг уулзъя гэж хүссэн болохоор. – За баярлалаа. Би ярилцаадахъя. Хүний нөөцийн ажилтанг гарч явсны дараа Чимгээ Төгсжаргалын өөдөөс харан сууж цай аягалан бариад – За эгч минь сайн явж байна уу. Бие нь сайнуу гэхэд Төгсжаргал ихэд баярлан нүдэнд нь нулимс мэлтэгнэн дүүрэв.
Сайн явж байнаа. Эгч нь бүр аргагүй хэцүү байдалд орчихоод ажилд орох хэрэгтэй байна. – Үгүй та энд ингээд явж байхаар гэртээ харьчихаж болдоггүй юмуу. Хоёр хүүхэд чинь санаад бүр хэцүүдэж байгаа. АХ ч гэсэн баярлана шүү дээ эгч минь. – Ээдээ ах чинь баярлах уу даа. Эртийд надаас зугатаагаад явчихсан шүү дээ гэсэн Төгсжаргал мэгшин уйлав. – Тайвшир эгчээ юу болсон юм бэ?Ах та хоёр дахиад муудсан юмуу. Төгсжаргал болсон явдлыг уйлан байж ярьхад Чимгээ ихэд өрөвдөж – Та ингэж явж болохгүй шүү дээ. Тэр нагац эгчийн чинь нөхөр яасан муухай хүн бэ?. хөгшин хүн байж арай ч дээ. Би ахтай яръя. АХ таньд хайртай юм чинь таныг ойлгоноо. Та гэртээ харь. Харин одоо манайд очъё. Та ядарсан байна. Хэд хоног сайхан амраад ав гэхэд Төгсжаргал ихэд баярлан Чимгээгийн гараас баръж – Эгчийгээ уучлаарай. Та нарыг гомдоож байсанд би гэртээ очоод хамгын түрүүнд ээжээс бас Энхчимэгээс уучлалт гуйна гэв. – Тэгээрэй тэгээрэй гэдэс хагаравч тогоондоо гэж алив нэгэн юмаа тэндээ л шийдэж бай та нар минь гээд
Чимгээ ширээнийхээ араас босоход гэдэс нь нилээд томорсон харагдахад Төгсжаргал инээж – Дүү минь сайн амарч бай. Аав эргээд ирж байгаа байх гэхэд Чимгээ дуу алдан баярлаж – Нээрээ аав минь буцаад ирээсэй гэж хоолой зангируулан хэлэв. Тэд сэтгэлээ онгойтол сайхан ярилцсан байлаа…. ….. Мөнхжин утсаа авахгүй тул Одноо байн байн залгасаар байж арайхийн холбогдов. – Сайн байнауу ээжээ би утсаа орхиод гараад явчихсан байна ээжээ. – Хаачаад ирж байгаа юм бэ. Тэнээд байна уу үгүй миний хүү. – Тэмцээний бэлтгэл хийж байсан юмаа. – Дүүгээ яачихаад тэгээд яваад байдаг юм бэ? чи.. – Дагуулаад явсан юмаа. Ганаа ах бид хоёрт их тусалдаг юм. Дүүг хүртэл харж өгдөг юм. – Миний хүү өө тэр Ганаа ах чинь манай энэ хүний хүү байнаа. Аавтайгаа муудалцаад явсан юм. Ирэхгүй байх гэж баярлаж байсан чинь өнөөдөр хүрээд ирлээ. Та хоёрын зургыг хараад магтаад бүр сүйд. Миний хүү хамаагүй юм Ганаад ярьж болохгүй шүү. – Өө тэгсэн тэгээгүй Ганаа ах их сайн ах шүү дээ. Ээжээ та яасан муухай юм бэ? Ганаа ах гэртээ харилгүй яадаг юм бэ?. – Яах вэ? дээ. Ганаа аав дээрээ ирэхгүй бол энэ шинэ гарах дүүд чинь энэ айлын бүх юм ирж бид нар их мөнгөтөй болно шүү дээ. –
Тэгсэн ч гэсэн надад бол мөнгөтөй болох биш Ганаа ахын дүү болбол гоёо. – За за Тэр Ганаагийн дэргэд элдэвийн юм яриад байваа чи гэж уцаарлаад Одноо утсаа таслав”За байж яасхийж Төмөрийн хөрөнгөнөөс жаахан юм тасалж авах вэ?. Энэ гайтай хүү нь ирэх юм шиг байна. Хүүгээ муулаад л оруулахгүй энэ тэр болоод байсандаг. Царайг нь харахаараа бүр сүйд болж гэнэ тэнэг өвгөн чинь. Зөнөчихсөн юмуу хаашаа юм бэ?”Одноо өөртөө ихэд багран уурсан бодож байлаа. Утас нь дуугарахад Төмөрийг байна гэж баярлан бодсон Одноо яаран харвал эмэг эх Дармажав нь яръж байлаа. ” Эд нар одоо бас яачихаад наашаа залгаад унав. Бас л мөнгө гуйж байгаа биз” гэж бодсон Одноо утсаа авч – Байна уу хэмээн ихэд ууртай дуугарав. – Ээ ашгүй охин минь чи байна уу. хэмээн хөгшин эх нь ихэд амьсгаадан ярих ажээ. Одноо энэ эмээ дээрээ өссөн болохоор – “ээж” гэж дууддаг байв. – Хүүе ээж яасан бэ? зүгээрүү. – Юу зүгээр үү гэж цаад муу эх чинь гэнэт муудаад эмнэлэгт хүргэгдлээ. Ходоод өвдөөд гээд л огиод байдаг байсан хөөрхий. Ходоодны хорт хавдартай байсан гэнэ. Алив чи цаад эх дээрээ очоорой эмнэлэг үрүү. – Юу ходоодны хавдраа. Яасан аймаар юм бэ?.
Одоо яанаа гэсэн Одноогын хамаг бие чичирч байлаа. – Яасан чи тэгээд эх дээрээ очих гэж байна уу үгүй юу. – Очноо очно. Ээж би энэ айлыг орхиод явж болохгүй байна. Ирэнгүүт нь яваад очъё за. – Тэгж үз хүү минь. Ээ энэ их үйлийн үрийг би яанаа гэсээр эмгэн утсаа таслав. Одноо тогтож сууж чадахгүй баахан холхисон ч Төмөрөөс айгаад түүн үрүү залгаж чадахгүй хүлээсээр байлаа. Хүүтэйгээ хамт хоолонд орох гээд явсан Төмөр тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг тээр шөнө болсон хойно орж ирэхэд хувцсаа өмссөн гарахад бэлэн болсон Одноо үүдэнд зогсч байлаа. – За чи хаачих нь вэ?гэж Төмөр гайхан асуув. – Төмөрөө ахаа би эмнэлэг орчихоод ирье. Миний нэг ядарсан эгч байдаг юм бие нь муудаад эмнэлэгт хүргэгдсэн байна гэхэд Төмөр түүнийг харж – Ядарсан эгч гэж чи Хорлоог хэлээд байгаа юмуу гэв. – Тийм Хорлоо эгч.. – Өглөө очооч гайгүй биз дээ. Тэднийх их заваан залхаг айл харагддаг битгий наад хүүхэд бузартуулчихаарай гэхэд хэлэх үггүй болсон Одноо өрөө үрүүгээ сажлав. ”Яанаа би ээжтэйгээ уулзаж чадахгүй юм биш байгаа гэсэн ёозгүй муу бодол толгойд нь эргэлдсээр Одноо хөнжлөө нөмрөн хэвтэв. Утас дуугарах шиг болоход цочин сэрсэн Одноо утсаа шүүрэн авав. Хамаг бие нь дагжин чичирч байлаа. – Та яачихаваа эгчээ.
Ээж өнгөрчихлөө гээд дүү нь мэгшин уйлахад Одноо огло харайн босов. Алтан хэвлийдээ тээж төрүүлсэн ачит эхийнхээ сүүлчийн мөчид дэргэд нь байж чадаагүй гэдэг дэндүү харамсалтай санагдахад тэрээр мэгшин уйлав. Сүүлчийн удаа Одноо уруу өчнөөн залгаж байж арайхийн нэг уулзахдаа ихэд ядруу царай зүстэй байсныг нь бодохоос өөрийн эрхгүй өрөвдөж нулимс улам урсгав. “Цаад хүн чинь чамайг овоо хүлээн зөвшөөрсөн үү. За ашгүй ашгүй намайг ээжийгээ гэж битгий хэлээрэй дээ. Аягүй бол чамайг ядуу хүний хүүхэд гээд тоохгүй болчихно. Өнгө зүс сайтай өмч хөрөнгөтөйгөөр нь цаад эмээгээ төрсөн ээжийгээ гээд хэлчих миний охин. Намайг юу ч гэсэн яах вэ? Миний эгч гээд л хэлчихэд болно. Наад муу баячууд чинь их бааштай “гээд инээж байсан тэнхлүүн сайхан ээж хайртай бүхнээ орхиод энэ орчлонгоос үүрд явчихсан байлаа. Тэр нэг шөнө хаалга айхтар хүчтэй нүдэхэд Одноо цочин сэрж хирэндээ айж хянах самбар уруу гүйж очин харвал шуудайтай юм үүрчихсэн ихэд амьсгаадсан бололтой куртканыхаа ханцуйгаар хөлсөө шудран зогсч байх нь тэр. Золоор Төмөр тэр шөнө гэртээ хоноогүй байсан тул Одноо ихэд ууртайгаар хаалга онгойлгож – Хүүеэ та чинь одоо юун аймаар юм бэ?. Яах гээд наашаа хүрээд ирж байгаа юм бэ?. Намайг хорлох гэж ирж байгаа юмуу.

Төмөрөө ах байсан бол яана. Таныг гуйлгачин ирлээ гээд намайг шууд хөөдөг юм байгаа биз дээ гэж уурлахад – Өө тиймүү. За баларсан юм болжээ. За за ээж нь явлаа. Өнөөдөр бараа авч задалсан юмаа. Тэгээд л гоё юмнууд гарахаар нь чамайг гоё дуртай болохоор чинь амихандаа охиноо гоёх гэсэн юм. Танай хоёрт ч таарах юм зөндөө байгаа гээд хэлээ гаргаснаа хурдан гэгч нь эргэн явахад Одноо—Дахиж ийм хог битгий авчирч бай. Наад үнэр танар нь ямар муухай юм бэ? гэхэд Хорлоо царай барайлган ихэд гомдсон ч юуч хэлэлгүй гарч явахдаа сүүрс алдаж байсан нь кино зураг шиг нүднийх нь өмнүүр жирэлзэн харагдана. – Хөөрхий дээ. Миний муу нооргор ээж өөрийгөө ч бодохгүй хэдэн хүүхдийнхээ төлөө сөхөрч унатал гүйсээр цагаас өмнө явчихлаа хэмээн хэнд ч юм бэ? ихэд гашуунаар хэлсэн Одноо мэгшин уйлсаар байлаа. ” – Ээжээ.. Ээжээ.. намайг яагаад орхиод явж байгаа юм бэ. Одоо би ганцаараа яах юм бэ?”
Хожимдлын хар нулимс урссаар үүр цайхад үүрийн шаргал гэгээтэй уралдан боссон Төмөр гарч ирээд Одноог том харан зогсов. – – Яасан Хорлоо өнгөрчихсөн үү. – Тэгсэн. Одоо яанаа гэсэн Одноо мэгшин уйлав. – Зайлуул их цайлган цагаан тусч сэтгэлтэй хүн шиг санагддаг юм. Танай энэ талийгаач эгч. Зайлуул эрт явчихлаа даа. – Харин тиймээ. Их сайн хүн байсан. Надад их гомдсон байх даа. Хөөрхий минь. – Хэдэн төгрөг аваачиж өгөөд ирэх юмуу. Удахгүй төрөх гэж байгаа нялх биетэй хүн тэнд удаан байгаад дэмий биз дээ. Хүүхэд маань үхээрийн бузар болчихож магадгүй гэж Төмөр зөөлөн хирнээ их хатуу хүйтэн хэлэхэд Одноо давхийн цочив. ”Одоо яанаа энэ хүн намайг явуулахгүй нь дээ. Гэтэл намайг төрүүлсэн ээж минь өнгөрчихөөд байна шүү дээ.
Энэ хүнд би сэтгэлгүй хирнээ энэ хүний мөнгөнд хууртан би хад чулуу шиг хатуу энэ хүний хажууд үлдэх үү. Ээж минь хэзээ ч мөнгийг эрхэмлэж байгаагүй. Миний ээж хэдэн гудамжиндаа шагшигдсан сайхан бүсгүй байсан. Гэсэн ч миний ээж эд хөрөнгө хараагүй өөрийнхөөрөө байсан. Тэр минь архичин нөхөр төрүүлсэн хэдэн хүүхдийнхээ төлөө өөрийгөө мартаж явсаар биднийгээ орхилоо шүү дээ. Ходоодны хорт хавдар гэдэг хүнийг тарчилгаж дуусгадаг аюултай өвчин гэсэн. Би ээжийгээ ийм аюултай өвчин тусчихаад байхад нь мэдээ ч үгүй явж байдаг. Байгаа юмныхаа дээдийг бариад ирэхэд хөөж байсан ямар тэнэг хүн бэ?. Миний төлөө нандин бүхнээ зориулсан ээж минь байхгүй болчихоод байхад очиж ажил явдалд нь гардан оролцож чадахгүй болох ньээ. Яасан золгүй хүн бэ? би”. Хачин их гомдол хоолойг нь зуран дээшилэхэд – Үгүй ээ гэж чарлаад Одноо мэгшин уйлав.

Төмөр түүнийг хүйтнээр хараад хоолой засав. – Төмөр ахаа би энэ ажил явдалд оролцох ёстой. Тэр миний төрсөн ээж минь байсан юм. Төмөрийн нүд улам хүйтэрч түүнийг муухай харав. – Тэгээд.. – Би охин нь юм чинь бүх ажил дуустал тэнд байх ёстой. – Чи тэгээд новш минь төрсөн эхээ надаас нууж байсан хэрэг үү. Яагаад.. – Тиймээ нуусан юм. Миний ядарсан эхийг хараад таныг сэжиглээд байхаар чинь нуусан юм. – Чи ч шулам юм даа. Төмөр хөмхий зуун түүнийг муухай харсаар байлаа. – Өлөгчин минь өөр юу надаас нуусан бэ?. Үнэнээ хэлнэ шүү. – Тиймээ энэ хүүхэд таны хүүхэд биш. Энэ хүүхэд миний архичин нөхрийн хүүхэд. Би.. Би зөвхөн хүүхдээ аюулгүй газар юугаарч дутаахгүй гэж л худлаа хэлсэн юм. Буруу юм байна. Би буруу юм хийж байсан юм байна. Тоглож болохгүй юмаар би тоглож байсан юм байна. Нэгэнт дүүрсэн хүн би. Одоо намайг ална биз гэж бодсон Одноо хашгичин хэлээд нулимсандаа цацан чимээгүй болчихов.