Home Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 19-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 19-Р ХЭСЭГ

0 second read
0
1
1,074

Шатар бол их аюултай хүн. Тэр Бэхбат даргын хурууны үзүүр, бөгсний алчуур болсон хүн дээ. – Чи бид хоёр тэгвэл бөгсний алчуурын гарын алчуур болно гэсэн үгүү. – Бүр тэрнээс ч дор юм болж магадгүй. –

Хоёулаа яаж ийж байгаад л эндээс зугатсан л дээр юм байна. – Тэр боломжгүй л дээ. Залуус ямарч шийдэлд хүрч чадахгүй унтахаар хэвтэцгээв. Тэнгэрийн цагаан одод тэднээс дэндүү холд цайвалзан

харагдах ажээ. Хүний ягтан зовж буйг огтхон ч тоохгүй тэр одод дэндүү хөндий холд оршдог нь гайхалтай…. … Цэцгээг гаргаж өгөөч гэж гуйсан биш Чимгээ нөхрийнхөө харгис балмад аашийг анх харж

хирдхийн цочив. Шатар яг тэр өдөр Ерөнхий газрын даргаар томилогдсон байлаа. – Чи тэр хар тамхичин хүүхнээр яах гээд хүний уур хүргээд байгаа юм бэ? гэсэн Шатар залуу сайхан эхнэрээ хөх гал

сүүмэлзсэн муухай харцаар харахад Чимгээгийн ар нуруугаар хүйт оргих шиг болов. – Уг нь бид нар нэг ангийн найзууд шүү дээ. Би түүнийг тийм байдалд орсныг фейсээс мэдлээ. Тэгээд туслах гэсэн юм.

– Яаж туслах гээд байгаа юм бэ?чи. Тэр танай сайдын охин биз дээ. – Тийм л дээ. Сайдын охин. Бид хоёр найз байсан. Адаглаж надад эргэлтийн бичиг өгчих тэгэх үү. Би найзыгаа эргэж очъё л доо. – Хөөш чи хэний эхнэр гэдгээ ойлгож байна уу. Миний эхнэр эрүүгийн гэмт

хэрэгтнийг шоронд эргээд явж байхыг харсан хүмүүс юу гэж ойлгох вэ. Чи намайг хорлох гээд байна ш дээ. Гичий минь – Хөөе та яаж харъцаад байгаа юм бэ?. Хэдхэн хоноод гууль цухуйна гэдэг үг болох гээд байгаа юм бишүү. – Чи нэг зүйлийг сайн сонс. Чи бол одоо миний өмч. Ойлговуу. Хууль ёсны өмчөө яахаа би мэдье. Маргааш чиний ажил өөрчлөгдөнө. Чи нэг байгууллагын даргаар очно. Маргаашнаас эхлээд зиндаагаа мэдэж амьдарна шүү Чимгээ минь. – Яаж байгаа юм бэ?. Би эхнэр чинь болохоос.. Эд бараа чинь биш. Би удахгүй төрнө. Сурсан ажлаа хийж байгааа тэкритээ авах ёстой байсан. Чи миний ажлыг яагаад дур мэдэн өөрчилж байгаа юм бэ?. Би тэр ажлыг чинь хийхгүй шүү. Чи зүгээр мэдэх юмаа л мэд. Дүрсхийн уурласан Чимгээ нөхрийнхөө ууртай нүд үрүү харж байж хэлээд цүнхээ шүүрэн авахад Шатар түүний цээж үрүү далайж, далайж цохиход тэр хяргагдсан өьвс аятай газарт нэвсгэсхийн унахад

Шатар гараад явчихав. Аманд нь цус амтагдаад байсан ч Чимгээ тоосонгүй. ”Энэ ямар аймаар хүн бэ?”тэрээр өөртөө хирдхийн дуу алдаж удтал унасан газраа суув. ”Яг одоо энэнээс салах минь” гэж зүрх сэтгэл нь хашгичивч тэрээр шууд гараад явчихаж чадсангүй. Ирээдүйн хүүхдийнх нь эцэг болох энэ хүн чухам хэн бэ? гэдгийг мэдэхийн тулд хэсэгтээ хамт байхаар шийдэн түүний өрөөнд ороход Шатар юу ч болсон шинжгүй тайван гэгч унтаж байлаа. Чимгээ түүнийг хүйтнээр инээвхийлсэн харснаа утсаа барьж гаран сайд уруугаа залгавал хэдий шөнө орой болсон ч гэсэн сайд утсаа авч байлаа. Чимгээ болсон явдлыг нуулгүй дурьдан хэлээд шинэ ажлын тухай асуувал – Би чамайг ажлаас халсан тушаал гаргаагүй. Засгын газрын хэрэг эрхлэх агентлаас нэг тийм юм яриад байсан би хариу өгөөгүй. Харин манай яамны нэг шинжилгээний агентлагын дарга халагдсан байгаа. Тэнд даргаар оч. Одооноос бүх зүйл чинь хүний хараат байж болохгүй гэж ихэд өөриймсөн зөвлөжээ. Тэр шөнө Чимгээ унтаж чадсангүй. Тувтан Шатараас салах тухай бодсоор үүр цайлгажээ. Тэрээр өглөө эртлэн босоод Шатарт цай чанаж өгсөн ч үгүй. Ажлын бэлтгэлээ ханган өөрийн гэсэн юмаа ялгаж машиныхаа ард хийгээд хөдлөжээ.

Шатар өглөө аажуухан босч цай уухаар ширээний ард сууснаа эхнэр нь юу ч бэлдэж тавиагүйг анзаарч царай нь мэнчийн хүрэнтэж ирэв. Тэрээр яаран Чимгээгийн утсанд залгавал дорхиноо утсаа авав. – Байна уу Чи хаана байна. – Ажил дээрээ байна. – Шинэ ажлаа хүлээж авч байна уу. – Би тэр ажлыг хийхгүй татгалзсан хариугаа өгчихсөн. Надад таны буяныг дааж эдэлж чадахгүй юм шиг байна. Уучлаарай. – Чи ямар том толгойтой хүн бэ. Хий гэсэн ажил хийдэггүй. – Уучлаарай би өөрөө, өөрийгөө мэдэх чадвартай хувь хүн шүү дээ. – Тэр ажилд орохгүй юм бол ирж надад цай чанаж, хоол хийж өг мэдэв үү. – Одоо би өмгөөлөгч үрүү явна завгүй байна. Тийм учраас өөрөө цай хоолоо хийж ид дээ. Би уръд шөнө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн. Ойлгож байгаа биз дээ хүчирхийлэгч минь. Дараа нь би хэвлэлийн бага хурал хийлгэнэ. Би тийм зөөлөн боорцог биш шүү гэсэн Чимгээ утсаа тасалчихав. Шатар сандарч түүний утас уруу хэд дахин залгасан боловч Чимгээ утсаа авсангүй. Чимгээ шинэ ажлаа хүлээж авчихаад уръд түрээсэлж байсан байрны эзэн үрүү ярьвал ашгүй түрээслэгдээгүй байлаа.

Энэ хугацаанд Шатараас уучлал гуйсан мессэж ирсээр байлаа. Чимгээ хуучин амьдралдаа шилжин байрлаад завсаргүй залгах Шатарын утсыг авав. – Байна уу. – Миний хайр хаана байна вэ. Хайрыгаа уучлаарай. Хамт хоолонд оръё тэгэх үү. – Би завгүй байна лдаа. – Хайр нь яваад очъё тэгэх үү. – Яах юм бэ. Би тийшээ очихыг бодъё. Гол нь Чимгээ Шатартаа уулзвал Цэцгээгийн талаар юм олж мэдэж магадгүй гэж бодож байсан тул тийш очив. Шатар уръдынх шигээ цэмцэгнэн Чимгээг тэвэрч үнсэснээ бие засахаар гарав. Ширээн дээр тавьсан Шатарын утас чичигнэн мессеж ирэхэд Чимгээ авч харав. ” Мөнх ов зохиож байж мэдэх юм. Охиныг нь суллахаа харзнан байж бол.. Бүх мэдээлэлийн байгууллагууд цугларч байна. Мөнх маш ноцтой мэдэгдэл хийж болох юм. Тийм байдал ажиглагдвал зүйл дуусга “гэсэн Бэхбат даргын мессэж байсан тул Чимгээ маш хурдан хөдөлж өөрийнхөө утсанд бичээд авчихав.

Шатарыг орж ирэхэд Чимгээ нус нулимсандаа холилдон сууж байлаа. – Хүүе яасан бэ? Миний хайр. – Би ямар тэнэг хүүхэн бэ? Өчигдөр зодуулсан хүнтэйгээ ингээд сууж байдаг. Бодохоос бүр гомдож, дургүй хүрээд байх юм. – За тайвшир одоо хоёулаа дахиж ийм алдаа гаргахгүй. За тайвшир хайраа гэж аргадсан Шатар утас уруугаа хялалзана. – Гэтэл би жирэмсэн байдаг. Би үнэхээр тэнэг хүн юмаа гэж гоншигносоор Чимгээ ямартай ч гучин минут өнгөрөөж чадав. Арван нэгэн цаг тун дөхөж Шатар мессеж харсан бололтой өндөлзөнө. – За хайраа хайрыгаа уучлаарай. Хайр нь ажилтай болчихлоо. Хоёр цагын дараа хамт хоолоё тэгэх үү хэмээн Шатар ихэд аргадангуй хэлэхэд Чимгээ ухасхийн босч – Би чиний тоглоом юмуу. Дахиж би энд ирэхгүй гэж Шатарыг самгардуулан хашгираад гүйн гарав. Шатар нэг мэдэхэд түүний ард зэрэгцэн алхаж Чимгээг аргадаж явснаа Бэхбат даргын тушаалыг гэнэт санан буцаж гүйв. Чимгээ машиндаа суугаад сайдынхаа утсанд залгавал утсаа авахгүй байсан тул “Сайдаа маш болгоомжтой байгаарай” гэсэн мессеж бичээд Шатарын утсанд ирсэн Бэхбат даргын мессежийг тэр чигт явуулчихав.

Чимгээ яаран давхисаар хэвлэлийн бага хурал болж байсан байранд давхин ирэхэд сэтгүүлч нар пиг дүүрсэн байлаа. Чимгээд суух сандал ч олдсонгүй. Үүд хавьцаа зосч байлаа. Мөнх сайд эрх баригч нарын шунаад байгаа Орд газрын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг сэтгүүлч нарт тайлбарлан ярьж өгөөд хамгын сүүлд охиныг хар тамхи тээвэрлэсэн гэх хэрэг дээр унагаж, гэр бүлийнх хүн үрүү энэ “Ашигт малтмалын “орд газрын лицензийг олговол охиныг нь суллаж өгнө гэж ярьсан Бэхбат даргын яриаг хамгын сүүлд сонсгосноор бөөн шуугиан үүсгэв. – Сайдаа тэгэхээр таны охиныг зохион байгуулалттайгаа гэмт хэргийн хариуцагч болгосон гэж ойлгож болох уу. –

Тэгж ойлгож болно. Энэ үнэн Бэхбат даргын манай гэрийн утас уруу ярьсан ярианаас гэрчлэгдэнэ. Яриаг би дөнгөж сая сонсгосон билээ. – Бор хужрын орд газарт арван мянган монгол хүн ажлын байраар хангагдсан гэдэг хир үнэний ортой вэ. – Энэ үнэн. Чухамдаа энэ Орд газрыг Монголын төр өөрөө ашиглаж, Монго хүмүүс тэнд ажиллаж байгаа учир би зөвшөөрлийг нь олгосон. Энэ төсөл УИХ—ын гишүүн Төмөрийн удирдсан ажлын хэсэг сайн ажиллаж байгаа нь үнэн. – Тэгвэл Шар довын орд газрыг засгын газар өөрөө ашиглаж болдоггүй юмуу. Та яагаад дээрхи Орд газрыг харамлаад байгаа юм бэ. Сайдаа. Улс орны эдийн засаг ийм их хямралтай байхад энэ ордыг бас ашиглаж эдийн засгаа сэргээж болдоггүй юмуу.Улс орны эдийн засаг сул дорой байгаа нь үнэн. Гэхдээ чамлахаар чанга атгаж гэж “Бор хужрын” алтны уурхайг таван жил зориулалтын дагуу ажиллуулбал Монгол улсын эдийн засаг аяндаа сэргээд ирнэ. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэж нэг үг байдаг Газрын доорхи баялаг бол бидний хойч ирээдүйдээ үлдээх хамгын том өв. Улсын үндэс бол газар. Газаргүй улс яаж оршин тогтнох билээ.

Тэгээд Миний бодлоор “Бор хужрын” алтны уурхайгаар эрх баригчид өнгөлөн далдлалт хийж, ”Шар довын” орд газрыг нэг хүний хувийн эзэмшилд авахыг зорьж байна. Энэ бол маш аюултай. Гадаадын компаниуд хэн дуртай нь оруулж ирж байна. Монгол биш гадаадын иргэд суурьшин амьдарч байна. Манай улсын үндэсний Аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж байна. Тиймээс миний бие хэд, хэдэн томоохон орд газруудыг төрийн алба залгуулж буй энэ жилүүдэд хав дарж хадгалж, харамлаж буй нь үнээн. Дараагын тамга барих шударга хүнийг иртэл хадгалсаар байх болно. – Та охиндоо санаа зовж байна уу – Охин бол миний үр учраас сэтгэл маш их зовинож байна. Хууль хэрэв шударга бол миний охин маргааш гэхэд гарч ирэх нь тодорхой. Миний охиныг тэд зохион байгуулалттайгаар гэмт хэргийн золиос болгож байгаа тухай өөрч нотлох баримт надад байна. Гэхдээ энэ баримтыг миний өмгөөлөгч холбогдох хуулийн байгууллагад хүргэж өгөх болно. Харин газар ард түмний өмч учир би дур мэдэн хэн нэгэнд найр тавин өгөх эрх байхгүй. Би төрт ёсыг эрхэмлэдэг.

Мөнх сайд эрэмгий чанга дуугаар хэлснээ хажуу тийш гулсан унахад бүгд дуун алдан орилолдов. Сайдын өмссөн цасан цагаан цамцны энгэр бараантан цусанд будагдаж хөх пиджакны энгэрийг нэвчин норгоход хүмүүс ярагдан хойш болцгоов. Хүмүүс нам гүм болоход Чимгээ толгойтой үсээ хоёр гараараа базлан сөхөрч суугаад цурхиран уйлав. ”Шатар.. Шатар.. Тэр өөдгүй амьтан сайдыг хөнөөлгөчихлөө. ” Хонгилд гутлын өсгий тачигнаж дамнуурга барьсан хоёр хүн дагуулсан эмч бүсгүй чагнуураа барьсаар гүйн орж ирэв. Мөн араас нь баахан хүн орж ирсэн нь цагдаагынхан байлаа. Тэдний араас тагнуулынхан орж ирэхийг Чимгээ харж дотор муухай оргив…. …. Азаар Мөнх сайдын амь насанд аюул учраагүй ч тэрээр хүнд шархдаж тэр дороо л хагалгаанд оров. Бэхбат даргын байр суурь ганхаж эхлэх нь тэр. Асуудлыг цэвэрхэн зохицуулж чадаагүй Шатар гол буруутан болж хувирсан Шатар ажлаа хийсээр. Төрийн ордныг тойрон жагсах ард иргэдийн жагсаал улам нэмэгдсээр байлаа. Тэд гартаа засгын газрыг огцруулъя. Бэхбатыг төрөөс зайлууъя. Бэхбат огцор гэсэн лозун туг далбаа барьж замбараагүй байдал нэгэнт үүссэн хохилзуур салхитай өдөр Ганаа аавындаа зорьж очив. Одноо хаалга тайлж өгснөө түүнийг ихэд хачирхан хараад толгой дохин мэндлэх аядаад”Энэ гай нь бас хаанаас гараад ирэв дээ. Тэр чигтээ зайлахгүй. ” Хэмээн ихэд таагүй бодоод хямсалзан алхав. –

Хүүе энэ чинь хэн бэ?. Миний хүү юу даа гэсэн Төмөр дуун алдаад босон харайж хүүгээ үнсэн элгэндээ наан тэврээд Одноог харвал тэрээр ихэд уурласан аятай хямсганан байгаа нь түүний зэвүүг ихэд хүргэв. ”Үгүй ер хойноос ирээд хот минийх гэгчээр одоо байтлаа миний ганц хүүг ад үзэх нь ээ муу шулам чинь”Төмөрийн хөмхий зуун хуйсганахыг харсан Одноо дорхиноо өөрийнхөө алдааг ухаарч – За суугаарай. Өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ?. Манай Ганаа хүрээд ирдэг. Би одоохон сайхан хоол хийгээд орхиё хэмээн дуу алдахад Төмөр зэвүүцэн хараад – Хэрэггүй. Би хүүтэйгээ дээд зэрэглэлийн ресторанд орж хооллоно гээд босов. – Гурвуулаа хамт явах уу Төмөрөө ахаа. – Би хүүтэйгээ хоёулахнаа уулзмаар байна. – Өө за таны хувцсыг бэлдээд аваад ирье гээд цааш эргэхийг Ганаа харж инээмсэглээд – Одноо эгч удахгүй төрөх болжээ гэв. – Тийм шүү дээ. Ганаа чи удахгүй дүүтэй болох гэж байгаа шүү дээ гэсэн Одноог муухай харсан Төмөрийн царай улайв. ”Энэ чинь яасан солиотой цус вэ?. Хүүхдийн дэргэд дэмий яриад.. Байтлаа их даврах нь шив дээ” хэмээн уурсан бодов. Ганаа Одноогын арын цонхон дээр байгаа Мөнхжин, Алимаа хоёрын зургыг гэнэт харж –

Хөөе энэ Алимаа, Мөнхжин хоёрын зураг энд яагаад байж байдаг билээ гэв. – Яагаа вэ Одноо эгчийн чинь хүүхдүүд. – Юу. Тийм юмуу. Ёстой мундаг хүүхдүүд шүү дээ. Бид гурав чинь их амиа. Миний түрээслэж байгаа байрны өөдөөс харсан хаалганд байдаг юм шүү дээ. Ах нь Мөнхжин ёстой мундаг хүү ш дээ. Бид гурав бараг хамт хооллоно шүү дээ хэмээн Ганаа ихэд баярлан ярина. – Одоо миний хүү битгий тэгж байр хөлслөж амьдраад бай. Энэ гэр орондоо ир. Энэ гэр орон чинь ганц чиний өмч хөрөнгө шүү дээ гээд Одноог харахад түүний царай цонхийн цайж бодолд автсан харагдав. – За миний хүү ямар хоол идэх юм бэ?. Юу уух юм бэ?. Захиал, захиал хүү минь – За тэр хоол захиалах яах вэ?. Ааваа би таньтай ярилцах гэж ирсэн. Миний мэдэхийн Мөнх ах та хоёр их сайн найзууд байсан. Та хоёрын чухам юунаас болоод холдож хөндийрснийг би мэдэхгүй гэхдээ ааваа Мөнх ахын бие муу байна. Бэхбат дарга түүнийг хороолгох захиалга өгсөн гэж нийгэм тэр чигээрээ шуугиж байна. Бэхбат даргын ард таныг байна гэж бас ярилцаж байна. Мөнх ах шударга хүчтэй хүн тиймээс

Бэхбатын өмнөөс сөрөн зогсч чадсан. Гэхдээ Мөнх ах хүнд байдалд байна. Охин нь хүртэл хоригдоод.. Тэр угаасаа хачин охин. Гэхдээ та одоо үнэний талд зогсч – Цэцгээ хэргээс суллуулж, Мөнх ахыг эргэж оч. Залуугын сайхан нөхөрлөлөө бод хэмээн Ганаа эцгийгээ ятгав. Хүүгийн хэлж буй үг тун зүйтэй санагдахад Төмөр ихэд баярлав. – Миний хүү чи гэр орондоо ирж үзээч. Аав нь их л ганцаардах юм байна шүү дээ хүү минь. – Ааваа би таныг ойлгож байна. Би гэртээ ирж болноо. Харин та нүнжигтэй зан гаргаад Одноо эгчид байр аваад өгчихөөч.. Хоёр хүүхэд нь их хөөрхөн хүүхдүүд. Тэгээд ч Одноо эгчийг таньтай хамт байхад би хүн дагуулаад ирэх эвгүй биз дээ. – За ашгүй дээ. Миний хүүд эхнэр болох хүн байна уу. – Нэг хүн ч бий нь бий.. – Ашгүй ашгүй хүү минь.. Аав хүү хоёр ихэд чөлөөтөй ярилцан хамт хооллов. Тэд биесээ ихэд санасан байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…