Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 18-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 18-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
479

Байна уу. – Бэхбат ярьж байна. Мөнх сайд байна уу. – Өө сайн байна уу даргаа. Мөнх ирээгүй байна. Ажил дээрээ байгаа. Өнөөдөр засгын газрын хуралдаантай гэсэн. – За тийм байдаг байж. Ингэхэд таны бие

сайн уу. Элдэв юм дуулдаад л байх юм. Охин чинь одоо юу хийж орхих нь тэр вэ?. Эцэгтэй ч мөн том гай татлаа даа. Цаашилбал манай намын нэр хүндэд ч айхтар муу нөлөө үзүүлэх нь. – Харин тиймээ

даргаа. Миний охин уг нь тийм юм хиймгүй юм. – Хм. Чамайг би буруутгахгүй л дээ. Ямарч эцэг эх тийм л юм хэлнэ. Эцэг, эх хүүхдийн биеийг төрүүлэхээс ухаан санааг төрүүлэх биш дээ. Одоогын энэ

чөтгөрүүд айхтар болжээ. – Харин тиймээ даргаа одоо яана даа. Бидэнд туслаач дээ. – Хм. Туслах талаар би бодоогүй биш бодож л байна. Энүүхэндээ гэхэд танай Мөнх мөн зөрүүд хүн юмаа. Охины чинь

хэргийг хурууны үзүүрээр шийдэж чадах нэг нөхөр Мөнхөөс лицензийн зөвшөөрөл хүсээд байгаа юм. Түүнийг нь батлаад л өгчих нь биз дээ. Арван минутын дотор шийдчих юмыг л ингээд

хүндрүүлээд байх юм. Мөн зөрүүд хүн шүү манай Мөнх ха.. ха.. ха. Би охиныг чинь судалж үзсээн. Энэ чигээрээ байх юм бол наад зах нь 15 жил шоронд суух нь байна шүү дээ гээд Бэхбат наг наг хөхрөхөд – Ээ бурхан минь. За дарга минь би Мөнхийг ятгая. Та ч бас сайн хэлж үзээрэй гээд Ундрал утсаа салгав. – Байна уу өвгөөн чи ирэх болж байна уу. – Болоогүй байна ажил ихтэй байна. Яасан хө. – Үгүй чи адаглаж гэртээ ирээчээ. Охиндоо зовохгүй байгаа юмуу хаашаа юм бэ?. – Ханиа би зовж л байна шүү дээ. Тэглээ гээд улсын ажил таслаад байж болохгүй. Би охиндоо өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа үзүүлнэ биз. Чи илгээмжээр хувцсыг нь оруулсан гээ биз дээ. – Сольж өмсөх хувцсыг нь ч өгсөн л дөө. Муу охин минь тэнд яаж зовж байгаа бол. Ээ чаавас туслах юмсан. Хурдан гаргаж авах юмсан. – Хурдан гарна гэж ч байхгүй байхаа хө. Харин багахан ял аваасай гэж л залбирч суу чи минь. Амьд байгаа хүн ойрхон. Хэрэг төвгийг нь хурдхан шийдүүлэх л хэрэгтэй байна. – Хө ер чи тэгээд охиноо шоронд явуулах гээд байгаа юмуу арай ч дээ. – Би шоронд явуулах гээгүй ээ. Цэцгээгийн өөрийнх нь сонгосон сонголт тэр.

Тэгээд ч тэр хүн юу хийснээ ойлгож, ухаарч, гэмшиг. Чи ч гэсэн сэтгэл зүйн бэлгэлтэй бай. Цэцгээ ял авах нь тодорхой шүү хөгшөөн. – Хө ерөө. Мөн эцэг хүнээ чи. Хуруугаа ч хөдөлгөхгүй байж байгаад охиноо шоронд хийх нь үү. Охиноо хурдан гаргаж авах би олчихоод байна гэмээ. Хурдан хүрээд ир ханиа. – Тийм юм байхгүй ээ хө. Тайван бай. Өвгөн нь ажилтай бай гэсэн Мөнх утсаа тасалчихав. – Ямар тэнэг хүн бэ?. Хүний үг адаглаж сонсдог байгаа гэсэн Ундрал дахиад нөхрийнхөө утсанд залгахад өмнөөс нь салгаад байх тул уур нь хүрч хувцсаа өмсөөд нөхрийнхөө ажил уруу давхив. – Уучлаарай эгчээ сайд засгын газрын хуралдаанаас ирээд яамны удирдах ажилтны зөвлөлгөөнтөй байна. Та хүлээж байхуу. – За тэгэхээс дээ. Хир удах юм бол доо гэж тун янз муутай хэлсэн Ундрал хүлээх сандал ихэд дурамжхан суув. Хуралдаан бараг гурван цаг шахам үргэлжилж байж арайхийн тарж том тэмдэглэлийн дэвтэр барьсан удирдах ажилтнууд уван цуван гарч эхлэв. Мөнх сайд цувран гарах хүмүүсийг толгой өргөн ажиглаж байснаа – Чимгээ чи наашаа суугаач гэж ширээнд урихад хэлтсийн даргаар ажиллаж байгаа

Чимгээ сандал татан суугаад халгаж зовсон нүдээр сайдыг харав. Сайд Чимгээд чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй дүлэгнэн байтал хаалга онгойж – Сайдаа таны эхнэр ирчихсэн хүлээж байна гэхэд ихэд олзуурхан – Өө ашгүй манай хүнийг нааш нь оруулчих хэмээн чангаар хэлэхийг сонссон Ундрал баярлан дотогш оров. Ундралыг харсан Чимгээ босч – Сайн байна уу хэмээн мэндлэв. Ундрал Чимгээг таньсангүй хариу мэндлээд сандалд сууж нөхрөө хараад – Явахуу ажил байна гэв. – Явнаа хө. Манай охины найз Чимгээ шүү дээ. Саяхан Тагнуулын ерөнхий газрын нэг хурандаагын гэргий болсон шинэхэн бэр. Би охинтойгоо найзынх нь талаар ярих гээд сууж байна гэж Мөнх хэлээд Чимгээг харав. – Өө тийм байна шүү дээ. Алив эгч нь үнсье. Үгүй бүр танигдахгүй гоё хүүхэн болсон байна шүү дээ гэж дуу алдсан Ундрал, Чимгээг үнсээд “Энэ нэг юм одоо хүртэл ажиллаж байгаа юм байна шүү дээ. Халчихгүй манай энэ Мөнх мөн тэнэг хүн шүү. Тэгээд бас тагнуулын тэр том хурандаагын эхнэр болчихсон байдаг. Ёстой нөгөө түрүүний бөөс толгойд гарна гэгчээр миний охин шоронд орж, хөдөөний охин ийм өндөрлөгт гарчих ч гэж дээ” хэмээн ихэд адган бодсон ч тэр бодлоо дотроо нууж чаджээ. – Би өчигдөр орой нөхрөөсөө зөндөө гуйсан.

Өнөөдөр мөрдөн байцаагчтай нь уулзаад нарийн учрыг нь мэдээд ирье гэсэн ямар нэгэн эндүүрэл гарсан байх л гэж бодож байна гэж Чимгээ үнэнээ хэлээд тэр хоёрыг харав. – Нээрэн тийм байх даа. Ажлын нууцыг юу гэж чамд хэлэх билээ дээ. За охин минь адаглаж найзыгаа эргэх эргэлтийн бичиг авч өгвөл бидэнд их том тус шүү дээ гэж сайдыг хэлэхэд Чимгээ толгой дохиод гар явжээ. – Чи ер нь жаахан юмтай байхаа. Заавал охиныхоо мууг үзэж байгаа юм шиг энэнээс гуйдаг нь юу ч билээ дээ. Энэ охин чинь миний охиноос хайртай залууг нь булаасан хүн гэсэн шүү. Чи тэгээд нэг бодоорой. За энэ яах вэ?. Цаана чинь Бэхбат дарга ярьсан бүр сэтгэл нь зовчихсон яаж туслах вэ? л гэж байна лээ. – Тиймээ тэгээд Бэхбат юу гэж байх юм бэ дээ гэсэн Мөнх цаанаа нэг янзгүй дуугарав. – Чи битгий ингэж зөрөөд бай л даа ханиа. Одоо чи бид хоёрт ганцхан зам үлдсэн охиноо аврах.Ундралаа чи их амархан юм ярих юмаа гэж дуугаа өнгөрсгөсөн Мөнхийн амыг таглаж байгаад Ундрал болсон явдлыг ярив. Мөнх их анхааралтай сонсч байлаа. – Өөр арга байхгүй өвгөн минь охиноо аврахын тулд тэр лизензийг нь олгох зөвшөөрөл өгчих. Тэгээд л маргааш охиноо гаргаад авчихна шүү дээ. Ямар чи бид хоёрын өврөөс хэдэн төгрөг гарч байгаа биш.

Чамд эрх мэдэл нь байна шүү дээ гэж Ундрал нөхрөө ятгав. – Хэрэв тэдний хүссэн зүйл надад байдаг бол би охиныхоо төлөө юугаа ч өгөхөд бэлхэн байна. Харин лиценз бол миний юм биш. Газар бол Монгол улсын өмч. Тийм учраас луйварчдад өгөх боломжгүй юм шүү дээ ханиа. – Мөнх минь битгий ингэж зөр л дөө. Охиноо бод. Ганц охиноо бодооч дээ чи.. Яасан тэнэг хүн бэ? чи. – Аан ийм учиртай юм бий. Миний охиныг тэд зориуд энэ хэрэг дээр унасан байна. Одоо миний сэтгэл амарлаа. Тиймээ миний охин арай ч хар тамхины наймаа хийх болтлоо доройтоогүй байх ёстой. Миний охин тэдний занганд орчихож. Хөөрхий охин минь гэсэн Мөнхийн хоолой зангирч махлаг хацрыг нь даган хэдэн дусал нулимс бөмбөрөн унав. Ундрал түүнийг түгшин харж – Юу болоод байгаа юм бэ гэж айсан дуугаар асуув. Мөнх эхнэрийнхээ гараас атгаж дэргэдээ суулгаад – “Бор хужрын орд” бол Оюу толгойгоос тав дахин их нөөцтөй орд. Тэр орд газарт Төмөр арван мянган Монголчуудыг ажиллуулах нэрээр маш амжилттай тоглолт хийж байгаа юм. Нэгэнт Монголчууд тэнд ажиллаж улсын төсөвт тодорхой хувийг нь өгч байгаа тул би энэ лицензийн ашиглах зөвшөөрөл олгосон юм. Харин одоо надаас хүсч охиныг минь шоронд барьцаалж чамайг хүртэл ятгаад байгаа энэ” Шар довын “ бол Бор хужирын ордоос тав дахин их нөөцтөй орд газар. Улсын энэ их баялгыг Бэхбат, Төмөр хоёр хувьдаа завших гэж нэгэндээ найр тавьж байгаа юм. –

Тийм бол тэр газрыг нь өгөөд охиноо ав л даа. Ундралыг гуйж царайчилсан царайг харах Мөнхөд их хэцүү байлаа. – За тэгэхээр ханиа чи одоо гэртээ харь. Надтай ярилцлаа гэж хэл. Бүгдийг ойлголоо. Охиныг эндүүрэл гарсан тайлбартай хамт өглөө арван цагт сулла. Би 11 цагт бодитой хариулт өгнө гэж намайг хэлүүллээ гэж хэл. Харин би оройтож харих байх шүү гэхэд Ундрал бөөн баяр болон гарч явав. – Байна уу Өмгөөлөгчөө. Яг одоо надад таны болон бүр багаараа өмгөөлөх өмгөөлөлийн тусламж хэрэгтэй боллоо. Эхнэрийнхээ хөлийн чимээг холдсон хойно Мөнх охиныхоо өмгөөлөгчтөй ярив. – Аан за таньд хэрэг болсонуу. Эсвэл таны охинд эрх зүйн туслалцаа хэрэгтэй боловуу. – Надад миний ажилд бас охинд зориуд хүч хэрэглэсэн ноцтой байдал үүсээд байна. – За тийм бол манай өмгөөлөлийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ таныг өмгөөлөх боломжтой. – Тийм бол яг одоо миний ажлын өрөөнд та бүхэн хүрэлцэн ирнэ үү. – Ойлголоо сайдаа арван минутын дараа бид таны өрөөнд очсон байх болно. Харин төлбөр мөнгөний хувьд.. – Бэлнээр тооцох болно – Ойлголоо… …. Энхбаатарыг хотод орж ирэхэд дөнгөж үүр цайж байлаа. Энхбаатар шууд давхисаар Чингэлтэйн эцсийн буудал хүрч Хорлоогын заасан гудамж уруу эргэтэл урт улаан автобусанд хүмүүс чихэлдэн орж байлаа. Энхбаатар заасан хашааны үүдэнд зогсоод том төмөр хаалгыг балбав. Удтал нүдүүлсний дараа хойд талын том байшингын хаалга онгойж хүрэн тэрмэн дээл өмссөн өвөгжөөр хүн гарч ирээд – Хэн бэ? гэж муухай хашгирав. – Сайн байнауу.

Би Энхбаатар гэдэг хүн хөдөөнөөс ирсэн хүн байнаа. Төгсжаргалтай уулзах гэсэн юм гэсэн Энхбаатар “Би айл андуурсан юм биш байгаа даа”гэж бодов. Төд удалгүй хөлийн чимээ ойртож хаалга онгойн цайвар цагаан царайтай нүд дүүрэн өвгөн гарч ирэхэд хажуугын гэрийн хаалга онгойж элгээ даран гарч ирсэн Хорлоо огиж гарахад өвгөн эргэж хараад – Муу архичин гэснээ залууг харан инээвхийлэв. – Юу гэнээ хүүхээ. – Сайн байна уу та. Би Төгсжаргалын нөхөр байнаа. Төгсөөтөй уулзах гэсэн юм. Төгсөөг дуудаад өгөөч ахаа. – Юу гэнээ. Чи тэгээд Төгсжаргалын нөхөр юмуу пий мөн муухай хүнээ. Ийм сайхан нөхөртөй байж биеэ үнэлээд явж байдаг заяагүй хог юм даа Төгсжаргал. – Юу.. Сая та юу гэчихэвээ ахаа. – Гайхаж байнауу. Төгсжаргал нөхрөөсөө салсан гэж ирснээсээ хойш биеэ үнэлдэг болсон. Ажил олдохгүй юм чинь өөр яах ч билээ дээ. Төгсжаргал биеэ шөнөжин үнэлчихээд одоо л нэг хөлөө чирсэн юм ирнэ дээ. Үгүй тэрний тэр үнэр танарыг яана”гэсэн өвгөн эргээд орчихов. Энхбаатарын хоёр хөл өвдөгөөрөө нугарч уначих гээд хоолой өөд нь бөөн хар юм тулаад ирэх нь тэр. ”Арай ч дээ энэ өвгөн үнэн хэлж байгаа гэж үү. ”Энхбаатарын хоёр чих шуугин дотор нь ихэд бачуурахад машиндаа ороод жолоон дээрээ тэгнэн унаад эхэр татан уйлав. Онгорхой цонхоор хашаан доторхи хүмүүсийн ярилцах сонсдоно. – Сая хэн ирсэн бэ?. – Хэн мэдэх вэ? Төгсжаргалын нөхөр гээд нэг хар юм зогсч байна даг. – Тэгээд оруулахгүй яасан юм бэ?. Яасан тэр залуу тэгээд.. – Яваад өгсөн биз. – Та хүлээлгэж байхгүй яасан юм бэ? – Хэн мэдэх вэ?.

Эхнэр чинь янхан болсон гэснийг нь л хэлсэн дэг. – Та чинь мэдрэл муутай юмуу. Энхбаатар тэдний яриаг сонсч байтал машиных нь цонхыг хэн тогшив. Цочин харвал жигтэйхэн ядарсан царайтай Төгсжаргал инээмсэглэн зогсч байлаа. ”Тэрний тэр үнэр танарыг яанаа” гэсэн өвгөний үг сонсдох шиг болоход толгойгоо сэгсэрсэн Энхбаатар салгалж чичирхийлсэн гараар машинаа асаагаад хөдлөн явав. – Хүүе Ээгий.. Энхбаатараа хүлээ л дээ. Төгсжаргал уйлан хашгираад араас нь гүйхийг харсан Энхбаатар улам хурдаа нэмэн давхив. Төгсжаргалыг дотогш ороход Хорлоо, Намсрай өвгөнийг заамдчихаад нүүрийг нь маажих гэж дайрч нөгөөх нь нүдээ тас аничихаад хойш цахдан нүүрээ уруулахгүй гэж байдгаараа хойш гэдэлзэн Дармажав эмгэн тэднийг салгах санаатай дунд нь зүүгдэн бөөн дуу чимээ болж байлаа. Төгсжаргал нулимсаа арчин тийш очиж Хорлоогын араас тэврэн авахад – Ухайс миний охин наад галзуугаа цааш нь аваарай муу өвгөнийг минь алах нь өлөгчин чинь гэв. Хорлоо Төгсжаргалын тэврэлтээс мултарч – Ээж та сонсч бай наад мэдрэл өвгөн чинь Төгсжаргалын нөхөрт Төгсжаргалыг шөнөжин биеэ үнэлээд өглөө ядарсан юм ирдэг гэж хэлээд явуулчихсан. Хорон санаатай зөнөг хэмээн хашгирахад Төгсжаргал газарт лүгхийн сууж – – – – Яаж байгаа юм бэ та.. Надад муу байж болно. Миний хоёр нялх хүүхдийг өрөвдөж болдоггүй юмуу. Би хэдэн төгрөг олох гэж шөнөжин нойргүй ажиллаж байхад яагаад худлаа яръж байгаа юм бэ? хэмээн орилоход Дармажав эмгэн өвгөнөө ханцуйгаараа ороолгож – Яаж байгаа лүд вэ? гэж загнав. –

Наад муу чинь намайг хүртэл архичин гэж хэлж байгаа юм даа. Хүн ходоодоо эргэтэл бөөлжиж үхэх гэж байхад муу зөнөг чамайг даа гэж уурласан Цэцгээг гар далайн дайрахад – Аллаа гэж хашгирсан Намсрай эмгэнийхээ араар оров. – Пээ.. Энэ улсын үйлийн үрийг одоо яана даа. Мөн муухай улсаа гэж шогширсоор Дармажав эмгэн өвгөнөө түлхэн байшиндаа ороод хаалгаа тасхийлгэн хаав. … Гонконгоос ирсэн их гарын тоглоомчидтой Бүргэдэйг тоглуулж тэднийг зад сэгсрэхийг зорьсон Шатар залуутай уулзахаар уулын модонд авчруулав. Залуу ихэд ядарч сульдсан харагдана. – За залуу минь сэргэж үз. Чамайг одоо ердөө хоёрхон зам хүлээж байна. Энэ нь үхэл, амьдрал хоёр гэдгийг чи бэлээхэн мэдэж байгаа хойно би дахин давтаад юу хийх вэ? гэж ихэд дээрэнгүй дуугаар хэлсэн Шатарыг залуу зэвүүцэн харж – Би үхлийг сонгоё гэв. Шатар залуугын өмнө очоод савхин бээлийтэй гараар аюулхай орчимд нь цохиход хээг гэх битүү чимээ гараад залуу хойш саван унав. – Ямар их үгтэй муу чацга вэ? нааш нь босгоод ир. Овоо муу гар вэ?. Шатар ихэд зэвүүцэн хэлэхэд хоёр залуу түүнийг хүчээр хөл дээр босгон чирч авчрав. – За чи сонс гөлөгөө. Чамайг би одоо алаад хаячихъя л даа. Миний гар урт шүү аан. Чиний ээжийн ядмаг компани дампуурч ээж чинь шоронд орж, охин дүүг чинь хүчиндээд жалганд хаячихсан байвал сайхан уу. Чи ч яах вэ? үхлийг хүсдэг юм байж харин танай гэр бүлийн бусад гишүүд их л зовох байх даа хэмээн Шатар залуугын чихэн дээр шивнэв. Бүргэдэй цустай шүлсээ хаяад – Тэгээд чи.. Чи юу хүсээд байгаа юм бэ? хэмээн шивнэв. – Чамд ингэх ямар хэрэг байнаа. Аль эртний л ингэдэг байсан байхгүй юу. За наадахиа аваад яв.

Усанд оруул. Сайхан хувцас өмсгө. Хүн дүрстэй болгочихоод надтай уулзуул гэхэд хоёр залуу Бүргэдэйг чирэн авч явав. – Хөөш новшоо би яасан ч хүн алахгүй шүү гэж Бүргэдэй эргэж хашгирахад Шатар инээмсэглэж – Хэн чамайг тоож хүн алуулах юм бэ? Их юм бодох юм. Хүн алж чадах ч юм шиг гэв. Бүргэдэй бараг гурван сар хэвтэж өнгөрөөсөн харанхуй өрөөнөөс арай дээр нөхцөлд тухайлбал зөөлөн ор цэвэрхэн хөнжил даавуу, усанд орох туштэй оо – той өрөөнд дээш харан хэвтэж байлаа. Ихэд ядарснаас хоёр чих нь шуугиж толгойгоор нь хатгуулан өвдөнө. Гэтэл хажууханд нь хүн дуулах шиг сонсдов. Эхлээд бие муу болохоор солиорч байна уу даа гэж бодсонч өндийж чагнав. Яалтчгүй эмэгтэй хүн ихэд уяралтайгаар дуулж байлаа. – Хөхрөх уулс нь хөлөрч харагданаа – Хүүгийн чинь сэтгэл гэгэлзээд байнаа. – Хүний зэрэгтэй хүү тань явнаа – Хүслийг тань биелүүлээд яваад очноо. Эмэгтэй хүн ихэд уяралтай хоолойгоор гэгэлзүүлэн дуулах ажээ. Эмэгтэйн дуулахыг чагнан Бүргэдэй хэсэг хэвтээд босч суув. Хажууханд нь тун ойрхон эмэгтэй хүн дуулна. – Хөөе эмэгтэй та хаана байнаа. – Хадгалах байранд байна. Та хэн бэ?. – Аан би бас хадгалуулсан хүн байнаа. Ямартай хоорондоо ярилцаж болохоор ойрхон байгаадаа баярласан хоёр дуу дуугаа авалцан хөхрөлдөв. – Эмэгтэй таныг хэн гэдэг вэ. – Хэн ч биш хаягдмал. Харин таныг хэн гэдэг вэ?залуу. –

Хатаагдсан Болд байна. – Энд тэгээд юу хийж байгаа юм бэ?. – Мэдэхгүй хаана байгаагаа ч мэдэх юм алга. Бас хэн намайг энд авчирсныг ч мэдэх юм алга. – Таньд ямар нэгэн гоц авъяас байна даа. – Аан инээд хүргэх юм надад ямар юмных нь авъяас байх вэ ? дээ. – Байгаа л болоод энд байна даа. Ингэхэд чи хулгай чуу – Үгүй чш муу ёр. Би чинь ёстой мөрөөрөө гэлдэрч яваа эр хүн шүү. – Аа мэдэхгүй тэгвэл чи алуурчин юмуу. – Хөөе хүүхээн чи битгий нүгэлтэй юм яриад бай. Би тийм хүн биш – Аймаар зодолддог уу чи.. – Үгүй дээ үгүй. – Тэгвэл чи Шатарын нэг нууцыг мэддэг юм байна. – Шатар гэж хэн юм бэ? – Пээ би бүр гайхчихлаа.

Шатарыг чи мэддэггүй юмуу. Чи тэгээд энд ямар сүүжээ хийж байгаа юм бэ?. – Ёстой мэдэх юм алга. Үхтэл зодуулаад л энд хаягдсанаа мэдэж байна. – Чи ер нь юу хийдэг байсан хүн бэ?. – Луугар гаруудтай муруйтай тоглодог байлаа. – Хожих уу – Хожил бол миний л талд ш дээ. – За тийм байхаа. Та тэгэхээр миний л ижил заяатан юм байна. – Ямар заяатан гэж.. – Аяндаа мэднэ дээ. Дурлаж үзээгүй л биз дээ. – Дурлаж бол харин үзсэн шүү. Бүр үхэтлээ дурласан. – Дурлалын эзэн хаана байгаа вэ? Ядрах цагт нөхрийн чанар танигдана гэж.. Хойноос чинь эрэл, сурал болдоггүй юм байх даа.

Үнэндээ миний хайртай хүүхэн намайг байдаг, үгүйг ч мэдэхгүй л дээ. – Өө за за чи жаахан юмтай гар байна л даа. – Яая гэх вэ?. Харин өөрөө яагаад энд хадгалуулчихаад байж байдаг билээ. – Намайг Сувдан Болор, Алтжин гээд олон нэрээр нэрлэдэг. Би хар тамхины наймаачин. – Юу. Ямар аймаар юм ярьдаг хүүхэн бэ?. – Чи ч удахгүй чи бас түүний могойд барьдаг мод болно гэсэн үг. Би Шатарын хар тамхийг борлуулж өгдөг юм. – Шатар гэж хэн юм бэ? – Чамайг энд авчирсан хүн. Нэг үгээр хэлэхэд новшийн амьтан. Би амьд үлдэж, түүний боол болсноос үхэхийг илүүд үзэж байгаа юм. – Хэцүү юм байна даа. ингэхэд чи хэдэн настай вэ? – Хорьж болдоггүй хорин таван насаа гэж.. Чи бас тэр хавьцаа байх тиймүү. – За за тиймээ тийм. – Одоо чимээгүй болоод орон дээрээ хэвт. Хариугүй үхлээ байгаа амьтан шиг хэвтээд бай. Тэд хоол авчирч өгөх ёстой. Бид хоёрыг биесээ энд байгааг мэдснийг мэдэх л юм бол тэд нэгнийг нь нэг газарт аваачиж хадгалах болно шүү.

За одоо тэд арван минутын дараа ирнэ гээд бүсгүй чимээгүй болж нам гүм байдал ноёрхож эхлэх нь тэр. Нээрэн арван минут орчим болсны дараа хоол хүнс барьсан хоёр хүн орж ирэх нь тэр. – За манай залуу яаж байна вэ?. Хөөе чи битгий ингэж өөрийгөө зовоогоод бай. Чамд бол аймаар гэрэлт ирээдүй байна шүү дээ. Ар гэрээ ч тайван байлга. Эзэн тийм муу хүн биш. Одоо бүр ерөнхий газрын дарга болчихлоо. Сурсан юмыг сураар боож болохгүй. Чи тоглоод тэр муусайныг зад хожоод өг л дөө. – Аан танай эзэн намайг тоглуулах гээд байгаа юмуу. – Тийм ш дээ. Чи одоо юун сүртэйгээр хүлээж авдаг юм бэ?. За сэргэ.. сэргэ. Долоо хоногын дотор хуучин хэвэндээ орж үз залуу минь. – Намайг ашиглах гээд байгаа юм бол би сургуулилт хийх хэрэгтэй – Юу хэрэгтэйгээ л хэлчих.

Маргааш аваад ирье. Урьд нь бэрттэл нь нүддэг байсан хоёр залуу найз нөхөд шиг инээж хөхөрч байгаад явжээ. Гучаад минут орчим болсны дараа бүсгүй дуулж эхэллээ. – Нандин цэнхэр тэнгээрийг хайрлаарай. – Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий. – Насан өндөр аав, ээжээ хайрлаарай – Нартын тавилан элээчихнэ ай хөөрхий. Нэг мэдэхэд Бүргэдэй хүүхнийг даган дуулж байлаа. Тэр хоёр шөнийн тэртээ дээр хөөрөн цайвалзтал дуулсаар байлаа. Хүүхэн их гоё дуулах ажээ. Дараа нь Бүргэдэй хүүхнээс Шатарын талаар олон зүйлийг асууж мэдэж авчээ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *