Home Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 16-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 16-Р ХЭСЭГ

0 second read
0
1
880

Богд уулын нэг суганд гурван том жип машинтай арзаганасан олон залуус тэднийг хүлээж байгааг харсан гурван залуу өөрийн эрхгүй биесээ харан толгой сэгсэрцгээв. – Ямар олон юм бэ?. Бид гурав

барахгүй нь шиг байна. Болих уу. Эмэгтэй хүнийг эрхбиш өрөвдөөд тавьчих байлгүй дээ. Байдлыг нь жаал харзнавал яасийм гэж Төөнөгийг хэлэхэд Тайван муухай харж – Зэрэг ороод л алалцъя. Үхвэл

хамт үхье, босвол хамт босъё хэмээн хэлэв. – Хэрэггүй Тайван. Андаа тэнд найз охин чинь байна. Аавын чинь бие муу байгаа. Байдлыг битгий хөндрүүл. Би тэнд ганцаараа явж очно. Нандиа зөрөөд наашаа

явах ёстой. Машиндаа тайван суугаад хүлээж гэсэн Бүргэдэй хүүе гэхийн завдалгүй хаалга онгойлгон гараад явчихав. Яг Бүргэдэйн хэлснээр болж Нандиаг тэд тавьж явуулав. Ихэд айсан Нандиа

Бүргэдэйгийн өмнөөс гүйн ирснээ нулимж – Муу газрын гай чамаас болж би алуулах шахлаа. Дахиж миний нүдэнд дахиж битгий харагдаарай гэж хараагаад өнгөрөн гүйхэд түүний араас эргэн харсан

Бүргэдэй цааш алхав. Түүнийг очиход машинуудын хаалга онгойн хүдэр бадир биетэй залуус гарч ирцгээн зогсоцгоох ажээ. Бүргэдэй тэдэнд яг тулж очоод зогсов. – Би Бүргэдэй байна. Хэн намайг яах гэж энд дуудсаныг би мэдмээр байна. – Энэ ч харин надад таалагдаж байна шүү. Овоо зоригтой эр юм. За цаг алдаад юу хийх вэ? наадахиа хэвтүүл. Ихэд захирангуй дуун гарахад Бүргэдэй нүдэнд гал маналзах шиг болоод залуу эр хяргагдсан мэт өвсөн дээр атиралдан унав. – Тайван андаа болохоо больсон шүү. Бүргэдэйг тэд шууд цохиод унагачихлаа. Очиж алалцъя гэж ихэд давчидсан Төөнөгийг хэлээд эргэн харахад Тайван Нандинцэцэг хоёр тэврэлдэн үнсэлцэж байлаа. – Хүүе Тайван чи харж байгаа биз дээ. Бүргэдэйг тэд цохиод унагачихлаа. –

Харин тэглээ. Хойноос нь очъё. Үхвэл хамт үхье гэсэн Тайван сандарч машинаас буухыг завдахад Нандинцэцэг уйлан зүүгдэж – Тэд нар аймаар хүмүүс. Тэд нар чамайг ердөөл алж орхино. Битгий тийшээ яв хэмээн хориглов. – Миний хайр машиндаа байж бай. Бүргэдэйг тэдэнд өгч болохгүй. Бид чинь найзууд шүү дээ гэж Тайван аргадаад Нандинцэцэгийг үнсэхэд – Хохь нь ш дээ. Хэн Бүргэдэйг муруйтай тоглоом тогло гэсэн юм. Бүргэдэйгээс болж чи бид хоёр ямар их зовов. Хөөрхий амьтан Тайхар ч гэсэн аймшигтай зодуулсан. Энэ Бүргэдэй чинь Тайхарыг дарамталж муруйтай тоглуулдаг зэвүүн амьтан гэсэн гэж Нандинцэцэг хэлэхэд Төөнөг уурласандаа ихэд багтран чичирч байлаа. – За муу гичий минь чи битгий хуцаад байгаарай. Юу ч мэдэхгүй байж чи муу одоо юу гээд байгаа юм. За Тайван чи өөрөө мэдээрэй. Би алуулсанч хамаагүй Бүргэдэйгийн хойноос очлоо. Наад хүүхнээ аваад чи ер нь буцвал яасан юм бэ? Харин эзнийг муулж энэ машин дотор суугаад яах вэ буугаад яв гэсэн Төөнөг гэнэт гаслан дуун алдав.

Жипнүүд тэдний дэргэдүүр өнгөрөн явж байлаа. Ухаан алдсан Бүргэдэйг тэд аваад явчихсан байлаа. – Арай ч дээ. Одоо бид яах юм бэ?. Бүргэдэйг тэд нар аваад явчихлаа. Төөнөг хамаг чадлаараа хашгирсанч ой мододын цуурайнаас өөр түүнийг хэнч дэмжсэнгүй. Яг дэргэд нь машин дуугарах шиг болоход Төөнөг эргэн харав. Тайван Бүргэдэйгийн машиныг асаан хөдөлж байлаа. Бүргэдэйгийн цүнхтэй мөнгийг элгэндээ тэвэрсэн Нандинцэцэг ихэд баясгалантай инээж байгаа нь харагдахад Төөнөг чулуу шүүрэн авав… – Бээжин хотын шөнө дэндүү давчуу бүгчим мэт Цэцгээд санагдаж байлаа. Алтжин шөнө нойргүйдсэн мэт унтахгүй өрөөн дотроо холхиж буй нь Цэцгээд сонсдож байлаа. – Алтжин чи унтаагүй байгаа юмуу найзаа. Алтжин, Цэцгээд хариулахыг хүсэхгүй байгаа бололтой удтал цааш харсан чигтэй зогссоор байв. – Цэцгээ чи эндээсээ тэр Америк уруугаа явчихаж болдоггүй юмуу. Уг нь одоо танай хичээл эхлэх болж байгаа гэсэн биз дээ. –

Зүгээрээ найзаа би УБ ороод ээжтэйгээ хамт буцаж явах юм. – Гэхдээ Цэцгээ чи ирээдүйгээ бодож болно шүү дээ. Алс хол сургуульд явах гэж байж заавал хар мөртөй зүйл их орон уруугаа чирч очихын хэрэг байна уу. Би чиний ирээдүйг л бодоод байна лдаа. – Алтжин надад битгий зов. Би өөрийгөө хүчтэй эмэгтэй гэж боддог. Би чадна. Тэгээд надад өөрийн гэсэн мөнгө хэрэгтэй байна. Хэрэв чи зангаа буруулах гээгүй бол надад дахиж иймэрхүү үг бүү хэлээрэй. Үнэхээр миний хэрэг чамд байхгүй болбол найз нь бас хүнд гай болохгүйг хичээнэ шүү дээ. – За ойлголоо найзаа. Хожим харамсахгүй гэж байгаа бол одоо хоёулаа явахад бэлдье дээ. – Тэгье найзаа. Ингэхэд дипломат цүнхтэй хятадын хилээр гарахад аймаар уу. – Амлая. Хятадын хил дээр айх зүйлгүй хил нэвтрэнэ. – Ашгүй дээ би үнэнийг хэлэхэд жаахан сүрдээд байсан юм. – За тайвшир хоёр цагын дараа бид явна. Жаахан ч гэсэн унтацгаая. – Сайхан амраарай Алтжин. – Сайхан амраарай Цэцгээ. Цэцгээг гарсаны дараа сэтгэл амрах шиг болсон Алтжин нам унтчихсан байлаа. Нэг сэрэхнээ түүний торгон хөнжлийг Цэцгээ зөөлөн татан сэрээж байлаа.

Алтжин миний найз сэрээрэй. Явах цаг боллоо. Монгол улсын зүг урагшаа. Цэцгээ ихэд цовоо цолгиун байх Алтжин ч жаахан тайвширч ирэв. ”Магадгүй Шатар энэ удаа баривчлах операци зохиохгүй ч байж болох юм. Гэхдээ Шатар бол хэнийг ч хайрлахгүй маш аймшигтай хүн. Тэр хэлсэн амнаасаа буцах нь юу л бол” Алтжин Цэцгээ хоёр хятадын хилийг ямарч төвөггүй нэвтэрч Монголын хил үрүү орж ирэв. – Одоо ч айдаггүйгээ авдрандаа хийлээ хэмээн Цэцгээ баясан хэлээд үгээ дуусаагүй байхад олон хүний хөлийн чимээ ойртон ирэхийг тэд сонсч Алтжингын царай барсхийв. – Энэ юун хүмүүс юм болоо. – Харин.. Хаалга онгойж тусгай ажилтнууд цувран орж ирэхэд Алтжин босч зогсов. – Эмэгтэй та тээшээ шалгуулах шаардлагатай байна. – Яанаа. Би мэдэхгүй ш дээ. Энэ ажилтны лацтай тээшинд үзлэг хийх эрх таньд байхгүй. – Дуугаа тат энэ хоёрыг гавла. Залуус гүйлдэн ирж хоёр бүсгүйг газарт унаган гавлаж орхив. – Энэ юу юм бэ?. Дипломат тээшинд юу тээвэрлэж яваагаа хэлээд орхи гэсэн ахмад залуу Цэцгээг хойш унатал цохиход – Би өмгөөлөгчгүй чамд байцаалт өгөхгүй гэж Алтжин хашгирав. – Эднийг аваад яв. Бүх зүйл тавхан минутанд болж тэр хоёрыг тусгаарлан хорьсон байлаа. – Хөөш наашаа гараад ир гэх цаанаа нэг захирангуй дээрэлхүү дуун гарахад “Ашгүй намайг Цэцгээтэй хамт хорих нь. Тэр шоронд нь насаараа суусанч яадаг юм “ гэж бодсон Алтжин босч зоримог алхан гарав. Түүнийг хар теннтэй Ланд 200 машины өмнө авчирч гарынх нь гавыг тайлахад – Намайг хорь. Түүнтэй цуг шоронд хориод өг хэмээн бүсгүй чангаар хашгирахад залуучууд сандарч –

Чи дуугүй байгаач. Бид ямар чамайг хорихгүй байгаа юмуу гээд машин уруу түлхэн оруулахад ихэд зэвүүцсэн бүсгүй түлхэж буй гарыг нь байдаг хүчээрээ хазаж орхив. – Ёо яадаг муу гичий вэ? гэсэн залууг цохихоор цохихоор гар далайхад нэг нь хойш татаж – Болио боль наадахь чинь даргын нуа гэхэд залуу уурлаж газарт нулимав. – Тэр Шатарт хэл. Би хар тамхи зарсан гэмт хэрэгтэн. Гэмт хэрэгтэн хаана байх ёстой юм бэ?. Тэр газар би байх ёстой. Алтжины хашгирах тоолон залуус сандралдан хүүхнийг дотогш түлхэн унагав. – Чимээгүй байгаач чи одоо. Хүсээд байгаа тэр шоронд чинь чамайг хийчихэж болно ш дээ. Гичий минь. – Тэгээд хийчихээч чи мэддэг юм бол. Муу бөгс долоогч. Шатарын бууны нохой. – Хохь чинь шүү гичий минь гэсэн залуу хүүхний цээж үрүү өвдтөл цохив. – Болио боль. Алив хурдан хөдөлье. Алтжинг машины ар уруу түлхэж орхиод залуус машинд сууцгаан хөдлөв. Алтжинг эргэн харахад гараа ардаа гавлуулсан Цэцгээг цагдаа нар цагдаагын машинд суулгаж байлаа. Алтжин өөрийн эрхгүй уйлж гарав. ”Арай ч дээ хөөрхий амьтан. Гэмгүй хүнийг зориуд ингэж хорлож болно гэжүү. Энэ чинь намайг бодвол өөрийн гэр бүлтэй эрдэм боловсролтой амьдрах зорилготой хүн.

Ямар над шиг нийгмийн илүүдэл хог шаар биш. ”гэж бодоход Цэцгээг улам өрөвдөх шиг болж нулимс горхилон урсана. – Байна уу.. Хурандаа Шатар. – Эрхэм хурандаагын амрыг эрье. Хар тамхи тээвэрлэсэн Цэцгээ гэгч эмэгтэйг илрүүлж цагдаа нарт хүлээлгэж өгснийг илтгэе. – Хамт явсан эмэгтэйг нь яасан бэ?. – Бидэнтэй хамт явж байна. – Сэтгэл санаа нь ямархуу байна вэ?. – Уурлаж, хашгичиж, шоронд орно гэж загнаад байна. – Тэр эмэгтэйг тайвшруул. Толгойтой үснээс нь нэг ширхэг үс унагасан байваа та нар. – Мэдлээ гүйцэтгэе. Утас тасарч машин зам даган довтолгов. – Хөөш тэр хурандаагаа надтай яриулаад орхиоч. – За тайвшраа хөгшөөн. Нэгэнт нохойтсон юм чинь одоо юундаа ингэж хямарсан юм бэ?. Бүх юм өнгөрсөн юм чинь. Амьдрал сайхан ш дээ гээд өнөөх залуу инээсэн нь бүсгүйн уурыг бүр шатааж орхив. – Юу гэнээ. Чи сая юу гэсэн бэ?. Нохой гэсэн үү. Хэнийг нохой гээд байгаа юм бэ?гэсэн Алтжин залуугын нүүрийг маажихаар дайрав. Залуу сандарч хүүхний гараас барьж авснаа –

Чи одоо яагаад байгаа юм бэ?. Мэдээж чи өөрөө тэрийгээ нохойтож бариулсан биз дээ. Юун сүртэй юм бэ?. Чам шиг нохойг би зөндөө мэднэ яадаг юм бэ? чи нохой хэмээн хөмхийгөө зуун хашгирснаа хүүхний нүүр өөд нулимж орхив. Алтжингын нүүр цонхийн цайснаа аажмаар мөс шиг хүйтэн болж урагш гэнэт ухасхийж залуугын нууц эрхтнийг хамаг чадлаараа базаад авах нь тэр. Залуу орь дуу тавин орилж – Ёо.. Ёо муу янхан, муу гичий чамайг би ална даа гэж хашгиран дороо хавчигнан ёолоход хүүхэн улам муухай орилоод базалтаа лавшруулав. –

Болиочээ. Би үхлээ. Энэ тэнэг хүүхнийг аваач би болохоо болилоо гэсэн залуугын дуу суларч шанааг нь даган хөлс урсахад хүүхэн гараа татан авсанч тэднийг мөс шиг хүйтэн харцаар сүлбэчин харж байлаа. – Тайвшраа хө. Хэргийн үнэн мөнийг бид нар сайн мэдэхгүй ш дээ. Ийм тохиолдолд хамт яваа нь ихэвчлэн нохойтож нэгийгээ бариулдаг болохоор ахмад тэгээд хэлчих шиг боллоо хэмээн нэг залуу хэн хэнд нь тал засан хэлээд өвдгөндөө толгойгоо аваачин ёолох ахмадыг харж агдасхийн чичрэв. – Ёо чи ямар тэнэг хүүхэн бэ? хүн алах чинь дутаа юу.. – Надад юу ч хийсэн алдах юм байхгүй. Би шийдсэн хүн шүү. – Ойлголоо одоо тайван яв гэсэн ахмад маш их өвдөлтийн дор тарчилж явлаа. – Та нар хуулийн дагуу ажилладаг юм бол сонс. Тэр эмэгтэй буруугүй шүү. Зориуд хэрэгт унагахыг хүсэгч нь танай хурандаа Шатар өөрөө байгаа юм. – За их сонирхолтой юм болох нь шив дээ. Хурандаа яахаараа тэгдэг билээ. Хүн гүтгэвэл хуулийн дор арга хэмжээтэй гэдгийг та мэднэ биз дээ гэсэн ахмад ихэд өвдөх эрхтнээ дарсаар байлаа. – Битгий хуц. Хуулийг гууль болгодог нь та нар биз дээ. – Хөөе чи яасан хэгжүүн юм бэ?. Аан бүх юм дуусаагүй байна. Би тэр хүүхнийг мөрдөн шалгана. Үнэхээр тэгж санаа чинь зовоод байгаа юм бол үнэн байдлыг нь үнэнээр нь хэлээд өгвөл Цэцгээд хэрэг болдог юм байгаа биз дээ. –

Тэгээд би үнэнийг хэлээд байгаа юм бишүү. Цэцгээ бол нэг яамны сайдын охин. Эцгийг нь унагах гэж охинд нь хэрэг үүрүүлсэн юм. Уг нь би тэр цүнхийг авч явах ёстой байсан юм. – За чи дуугүй болчих. Би чамайг дуудаж уулзана. – Тэгээд чи юуг өөрчилж чадах юм бэ?. Та нарт ер нь үнэнийг олох хүсэл байдаг юмуу. Та нар дарга нарынхаа өмнө уяатай нохой шиг байдаг чинь худлаа юмуу. Хүүхний үгэнд ихэд уурласан залуугын царай улайсан ч юм дуугарсангүй. Бүсгүй ч дахиж элдвийн ааш гаргасангүй. Замын уртад тэрбээр унтчихсан байсан гарын гарын буглага тус газар чимчигнэн өвдөхөд сэрвэл машин зогсчихсон нэг эмэгтэй хаанаас ч гараад ирсэн юм бэ түүнд тариа хийж байлаа. – Юу болоод байнаа. Чи хэн бэ?. Бүсгүй дуугарсангүй яаран тарилга хийчихээд тарианы саваа барин эргээд явчихав. Төдөлгүй Алтжин унтаж хүмүүсийн яриа түүнд сонсдохоо болив. – За ашгүй ааш муутай гичий унтаад өглөө. – Харин тэглээ. Энэ одоо янхан юмуу хаашаа юм бэ?. Яагаад хурандаа энэ хүүхнийг давраагаад байдаг юм бол.. – Чухам ямар учиртайг мэдэхгүй ч энэ эмэгтэй түүнд маш их хэрэгтэй хүн. – Тийм бололтой. Энэ эмэгтэйг лагерийн байшиндаа аваачихыг тушаасан. – Тушаал бол тушаал за хөдөлцгөөе. Машин ихэд хурдтайгаар зам хөөн давхив… … Бүргэдэй эхлээд өөрийгөө шоронд хоригдож байна гэж боджээ.

Кинон дээр гардаг хоёр давхар шоронгын төмөр орон дээр ганц гудас хаясан байлаа. ”Энэ одоо ганцаараа хоригддог өрөө юм байх даа. Уг нь нэгч гэсэн ханьтай бол элдэв эсэн юм яриад сайхан байхгүй юу. Тайван надтай уулзах оролдлого хийж л байгаа байх даа. Мөрийтөй тоглосон гэж хорьсноос зайлахгүй. Яадаг ч байсан гүрийсэндээ гүрийгээд л дуусна. Ямар хүн алж, хүрээ талсан ч биш. Монгол хүнээс мөнгө хожсон ч биш”гэж бодсон Бүргэдэй өдөржин жижиг өрөөг тойрон гүйж цаг нөхцөөж байлаа. Өглөө, өдөр оройд шоронгынх гэхээргүй хоол өгөх нь хачирхалтай. Нэг өдөр түүний нүдийг боон нэг тийш нь авч явав. Чухам түүнийг хааш нь авч явж байгааг мэдэхийн аргагүй байлаа. Нэгэн урт коридороор явсаар нэгэн өрөөнд оруулахад түүний өмнө хурандаа цолтой, өндөр чилгэр биетэй ширүүн харцтай дөч орчим насны хүн сууж байлаа. – Бүргэдэй. За Бүргэдэй сайн уу. Бие нь зүгээр үү. – Би эсэн мэнд байна. Би хаана хэнтэй уулзаж байгаагаа мэдмээр байна. – Бүргэдэй чамайг мурийтай тоглоом тоглосон хэргээр мөрдөн шалгаж байна. Би яасан юм бэ?. – Чи мөрийтөй тоглож бусдыг луйвардаж байгаа чинь үнэн биз дээ. – Үнэн тэгсэнч гэсэн би монгол хүнтэй тоглодоггүй. – Үгүй чи чинь хөөе мэдрэл муутай юмуу. Монгол улсын нутаг дэвсгэрт муруйтай тоглосон чинь үнэн юм байгаа биз дээ. Аль эсвэл чи хятад ч юмуу Оросын нутагт тоглосон юмуу. – За яах вэ?. Монголын нутагт би тоглож болдоггүй юм байж. Харин Монголд орж ирж тоглоод байгаа гадны луйварчдыг яах вэ?. Гөлөг царайлаад яаж чадахгүй тиймээ.

Бүргэдэйгийн энэ үгийг сонсоод хурандаа цочих шиг болсноо царай уласхийлгэн залууг улам ихээр шимтэнгүй харав. – Мөөн. Чи зөв ярьж байна. Тэр луйварчдыг номхруулан дарах хэрэгтэй байгаа юм. – Хэрэв тийм бол намайг биш тэд нарыг номхруулан дараач хурандаа – Дарж болноо. Тэгэхийн тулд чамайг бид ашиглах гэсэн юм. – Яах гэж.. – Чи тэдний дунд миний заавраар байх болно. – Хэдийгээр тэд монголчуудыг цөлмөх гэж ирж байгаа боловч би хэн нэгний бууны нохой болохыг хүсэхгүй байна. – За яах вэ? Чамд бодож байж шийдвэрээ гаргах хугацаа өгье. Сайн бодож үз дээ залуу минь. – Бодоод байх юм байхгүй ээ. Би тэр бохир ажиллагаанд оролцохгүй. – Чамаар хэнч бууны нохой хийлгэхгүй. Чиний хийх ажил бол тэдэнтэй тоглох. – Яах гэж.. Та намайг мурийтай тоглосон хэргээр баривчлаад байгаа биз дээ. – Чиний эрх чөлөөг хэнч хасаагүй зөвхөн чамтай тохиролцох оролдлого хийж байна. – Ямар учиртай юм бэ? – Чи миний дуудсан цагт тэдэнтэй тоглох болно. – Орлого нь таных болно гэсэн үгүү. – Чи их ухаалаг залуу юм гээч. – Чадахгүй ээ. Хүний эрхээр жаргаснаас өөрийн үйлээр зов гэж ижий минь хэлдэг юм. – Татгалзаж байгаа хэрэг үү. – Тийм. Хурандаа суудлаасаа босч өрөөн дотуураа нуруугаа үүрэн хэсэг алхав. Тэгснээ Бүргэдэйн өмнө ирж – Муу л байна даа залуу минь аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгч боллоо доо гэснээ огцом хөдөлгөөнөөр түүний элэг өөд хүчтэй цохиход тэрээр эвхрэлдэн унав. – Энийг аваачиж нөгөө нүхэнд нь буцааж хий. Толгой тархи уруу нь цохиж болохгүй шүү.

Энэ новшийн толгой надад хэрэгтэй. Бардам зөрүүд занг нь сайтар дараад өг. Чанартай хоол унд өг гэж захирахад хоёр ажилтан түүнийг чирэн гарав. – Нөгөө өлөгчинг оруулаад ир. – Мэдлээ. Төд удалгүй түүний өмнө нойрсох тарилгын үйлчлэл гараагүй байгаа Алтжинг оруулж ирэв. – За муу гичий минь чи наад даравгар амаа татаад байж чадахгүй байна уу. Би чамайг ердөө гөлгөн нохойны үхлээр алж орхино шүү. Тэгээд алаач. Би бас үхмээр л байна ш дээ. – Нэг бол насаар чинь шоронд хатаана шүү. – Тэгээд хатаагаач дээ. Би алдах юмгүй хүн гэдгээ хэлсэн биз дээ. – Чамтай юу ярих вэ? гэсэн Шатар хүүхнийг алгадаж унагаад баахан өшигчихөд хүүхэн муужран унав. – Энэ эмийг аваачиж нөгөө газарт хорь. – Мэдлээ. Хоёр ажилтан ухаан алдтлаа зодуулсан Алтжинг авч гарахад зөрөөд Чимгээ орж ирэхэд Шатар инээмсэглэн босч тэврэн аваад шунаглан үнсэв. – Миний хайр хаанаас ирж байгаа юм бэ?. Хоёулаа нэг дороо орвол зүгээрсэн. – Би ажил дээрээсээ ирлээ. Энхчимэг эгч маань бүр зүгээр болоод гэр үрүүгээ явсан. Ээж таньд их баярлалаа гэж хэлүүлсэн шүү. – Өө чи надад хэлэхгүй яасан юм бэ?.

Би ээж эгч хоёрыг чинь хүргэж өгөх байсан шүү дээ. – За яах вэ? яах вэ? дараа болно биз. Ажлаасаа гарах болж байна уу. Хамт хоолонд орох уу. Чимгээ шийдэмгий зангаараа хэдэн өдөр бодсоны эцэст Шатарын эхнэр болохоор зөвшөөрснөө хэлэх гэж ирсэн байлаа. – Өө тэгье тэгье. Өнөөдрийн ажил дуусч байна. Би яг чам уруу залгах гэж байлаа. – Нээрэн сая танай өрөөнөөс согтуу хүүхэн гарч байсан уу, үгүй юу. – За тийм дээ. Тэгж ойлгож болно. Хар тамхичин хүүхэн байгаа юм. – Яанаа ямар аймаар юм бэ?. – Энэ чинь миний ажил шүү дээ. Хайрт минь гэсэн Шатар дахин Чимгээг тэвэрч авч үнсээд тэд тэврэлдэн гарцгаав. Гучин минутын дараа тэр хоёр дээд зэрэглэлийн тансаг зоогын газар өөд өөдөөсөө харан сууж байлаа. – За чинийхээ төлөө. Чамтай хайртай шүү гэсэн Шатар болор хундагатай дарс дээр өргөн тулгаад ууснаа Чимгээгийн гарыг энхрийлэн атгаад очир алмаз жигтгээтэй алтан бөгж ядам хуруунд нь зүүж – Чимгээ чи минь миний эхнэр болооч хэмээхэд

Чимгээ инээмсэглэн толгой дохив. – Баярлалаа. Хайрт эхнэр минь тэгвэл гэртээ хариач гуйж байна. Чимгээ ихэд жаргалтайгаар инээмсэглэн толгой дохив. ”Ааваа охиноо уучлаарай. Таныгаа жаргааж чадаагүйд. Охин чинь тэнгэрт байгаа таныхаа сүнсийг баярлатал сайхан амьдарнаа”Ихэд нялхарч аавыгаа дурсан бодсон Чимгээгийн нүдэнд нулимс гялтагнах ажээ. Ерөөс хүн жаргах зовохын аль нэгэнд хайрын тэнгэрлэг хүч ижий ааваа дурсдаг ажээ. Чимгээ ийнхүү Шатарын эхнэр болж Зайсан дахь олон цэлгэр өрөөтөй тансаг байранд нь очжээ. Шатар ажил ихтэй тул ихэд оройтох бөгөөд зарим өдөр ажил дээрээ хонодог байлаа. Чимгээ ч ажил ихтэй тул энэ бүхэнд нь ихэд хүлээцтэй хандаж байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…