Home Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 15-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 15-Р ХЭСЭГ

0 second read
0
0
895

Хүүе Ганаа ах нэг их сургасан хүн байх юм. Та ч гэсэн нэг гоё эгчид дурлаач. Энэ чинь дурладаг нас биз дээ. Мөнхжин их том үг хэлээд инээд алдав. – Нэг гоё охин байсан юмаа. Даанч.. – Даанч яасан гэж.. –

Би тэр охиныг хайгаад олоогүй юм. – Ээ Ганаа ахаа би таныг овоо сэргэлэн хүн юм гэж бодсон юм. Та чинь өөртөө юун арчаагүй юм бэ. Мөнхжин түүнийг ихэд зэмлэнгүй хэлээд нуруу уруу нь үсэрч тоглов.

Өдөр өнгөрөх бүр хөрш гурав ойртон дотноссоор байлаа. Хоёр хүүхдийн ээж ирэхгүй удсаар байлаа. … Одноо хүүхдүүдээ эргэнэ гэж бодсоор бараг сар гаран болов. Сүүлийн үес түүний ганц бодох юм нь

Төмөртөө гэрлэх тухай бодол байв. Улс төрд нөлөө бүхий гишүүн Төмөр зарим үед гэрийн бараа үл харах болж олон хоногоор хаа нэг тийш явна. Одноогын хувьд гишүүний энэ байдлыг хүүхэнтэй холбон

бодож битүүхэн хардана. Утас гэнэт дуугарахад Одноо цочин ухасхийн босоод өөрийгөө шоолж инээмсэглээд телефон утасны харилцуур авав. – Байна уу. – Сайн байна уу чи зүгээр биз. Сүүлийн долоо хоног гэрийн бараа хараагүй Төмөр ярьж байлаа. ”Үгүй ер энэ хүн одоо нэг гэр оронтойгоо санасан юм байх даа. Залуу хүүхнүүдтэй наргиж

ханасан юм байх даа” гэж тэрээр зэвүүрхэн бодсон ч түүнээ гаргаж хэлж чадахгүй тул дүлэгнэн байлаа. – Би сайн. Хаанаас ярьж байна вэ?. – Хөдөө уурхай дээрээс яръж байна. Шинэ тутам байгуулж байгаа болохоор ажил гэж толгойтой үснээс их байна. – Өө тиймүү. Би таныг амралтанд явсан юм байх гэж санаад.. – Хцс.. Завхарсан юм боддог золиг вэ? чи. Биеэ үзүүлсэн юмуу. – Үзүүлсэн хэвийн тээлт гэсэн. Та хэзээ ирэх вэ?. Буруугаар бодсон намайг уучлаарай. – За тэр яах вэ? Би дахиад хэд хоног болох шинжтэй болчихлоо. – Тиймүү. Тийм их ажилтай байгаа юм бол би наана чинь очих уу. Та ядарч байгаа байх даа. Адаглаж гарынхаа хоол ундыг идүүлэх юмсан. Ажил, ажил гэж яваад шургачихав даа та минь. Миний сэтгэл зовж л байна шүү. Ямар сайндаа л таныг залуу хүүхнүүдтэй зугаалж яваа юм байх гэж гомдох билээ. Одноогын яриаг сонсоод Төмөр тийм ч дургүй байгаа бололтой хэг, хэг хөхрөнө. –

Шал завхарсан дэмий юм бодож байх юм. Тэгээд балайраад явж байх зав хаана байх билээ. Ер нь ч тэгээд би тийм ёс зүйгүй загнаад явж байвал ард түмэн надад яаж хандах билээ дээ. Ингэхэд чи чинь ямар мэргэжилтэй билээ. – Та л үнэлдэггүй болохоос би орос, Англи хэлний орчуулагч хөтөч шүү дээ. – Үгүй ер айлаас эрэхээр авдраа уудал гэж би яг Орос хэлний орчуулагч хайж байсан гээч. Энд агаар ус бол ярих юмгүй сайн. Чи бие давхар болохоор жаахан ядрах байх даа. Чи маргааш эмчдээ сайн үзүүлээд хөдөө ажлаар явах гэж байгаагаа ойлгуулж ойр зуурын хэрэгцээт эм бэлдмэлээ захиалж ав даа. Миний хүүхдийг тээж байгаа юм гээд би чамайг зүгээр зарахгүй ээ. Чамд бусад орчуулагчдын нэг адил цалин өгнө. Маргааш орой чамайг авах машин очно. Чиний данс уруу ганц сая төгрөг шилжүүлчихье. Хоёр хүүхэддээ хэрэглээг нь зэхэж өгөөд ирнэ биз. – За баярлалаа хайраа. Би маргааш яваад очъё хэмээн Одноо ихэд баярлан хэлээд утсаа таслав. – “За ашгүй ажилтай ч болж байх шиг байна. Хоёр хүүхэддээ өгөх мөнгөтөй ч боллоо уух эм бэлдмэлээр юу хийх вэ? дээ. Тэр бүхнийг би ажрахгүй давж чадахаас хойш харин хоёр хүүхдээ авчирч ганц шөнө хамт хоноё. Санаж байна ч гэж жигтэйхэн. Төмөр ах ирэхгүй юм чинь энд авчраад хоночихъё. Гоё хоол хийе. Тахиа шарж хоёр хүүхдээ ганц шөнө тансаглуулъя. Яадаг юм бэ? Хоёр хүүхдээ ганц шөнө тансаглуулъя. Шинэ хувцас авч өгье” гэж бодсон яаран хүүгийнхээ утас уруу залгав… …

Төгсжаргал хотод орж ирмэгц нагац эгч Дармажавынхыг хайн Чингэлтэйг зорив. Автобусны буудлын дэргэдэх түцний утсаар нагац эгчийнхээ утас уруу залгав. Удтал дуудуулсны эцэст нагац эгч нь утсаа авч Төгсжаргалыг баярлуулав. – Байна уу. – Байна. Байна.. Та Дармажав эгч мөн үү. – Тийм мөн байна. Хэн бэ?. – Би Пагмажавын охин Төгсжаргал байна. – Ээ хөөрхий минь сайнуу. Миний дүү. – Сайн эгчээ би танай ойролцоо автобусны буудал дээр байна. – Аан тийм үү. Хөдөөнөөс ирж байна уу. – Тиймээ. – За дүү минь яг наад Түц нийхээ дэргэд зогсч байгаарай. Би хүүхэд гүйлгэе. – За эгчээ би цэнхэр курткатай зогсч байгаа шүү. –

Одоохон эгч нь хүүхэд гаргаадахъя гэсэн Дармажав хөгшин гүйн гарч арын модон амбаарт унтаж байсан Хорлоогын бага охины нөмөрсөн нимгэн даавууг хуу татан хаяж – Хөөш чи бос. Дандаа унтаж байх юм цаанаа нэг унхиагүй гэдэг нь хөдөөнөөс хүн ирж байна хурдал гэм хэмээн хөөж босгоход охин ихэд дургүйцэн дээгүүрээ нимгэн куртка хайш, яайш өмссөн болоод гарав. ”Муу талийгаач эгчийн минь охин ирлээ. Ганц ирж байгаа юм чинь адаглаж ганц хонины мах чирээд ирж байгаа биз” хэмээн бодсон эмгэн хөл болсоор том цагаан саванд мах чанах ус хийж плиткэн дээр тавиад дэргэд нь сууж гаднаас ирэх махыг хүлээн суув. Төд удалгүй том цүнхтэй юм чирсэн цэвэр цэмцгэр хувцастай Төгсжаргал нилээд гундуу царайтай охиныг даган орж ирэв.Сайн байна уу та. Бие тэнхээ нь сайн уу. Төгсжаргал эгчдээ үнсүүлээд ийн асуугаад дэргэд нь суув. – Энд суугаад юу хийх вэ? хүүхээ дотогш байшинд орцгооё гэсэн эмгэн хүүхнийг дагуулан дотогш орохдоо горьдонгуй харсаар буйг анзаарсан Төгсжаргал гэнэт санаа зовж “

ганц сүү бариад ороод ирэх минь яалаа “ гэж бодов. – Эгч минь намайг өршөөгөөрөй. Би хоосон хүрээд ирлээ. Нөхрөөсөө салсан. Хотод амьдрах гэж таныг түшиж ирлээ. Ямарч хамаагүй ажил олж хийх хэрэгтэй байна. Надад туслаач хэмээн Төгсжаргал үнэнээ хэлэн гуйв. Төгсжаргалд Энхбаатар хот орох унааны зардлыг нь төлсөн ч гар дээр нь мөнгө өгөөгүй тул өөрийнх нуун цуглуулж байсан таван зууун мянга хүрэхтэй үгүйтэй Хэдэн төгрөг байсны зуун мянгыг авч эмгэнд өгөв. – Эгч минь сүү ч болохноо авч уугаарай. Дүү нь цалинтай залгаад таньд мх мөнгө өгнөө гэв. – Ээ үйлийн үр. Ээ үйлийн үр хэдийд хийсэн амьтан хүний үйлийн үрийг би ингэж үүрдэг байнаа. Бурхан багш нэгийг бодох байгаа даа. Уг нь чамайг овоо дориун нөхөртөй суусан сайхан амьдарч байгаа гээд л муу ижий чинь амьд сэрүүн байхдаа ирэхдээ тэгж байсан даа зайлуул. Үгүй мөн муухай улсаа. Хүний өнчин нялх ганц охиныг хөөгөөд явуулчихдаг. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр гэж үглэсэн Дармажав хөгшний хоолой зангиран нулимсаа арчив. – Манай хадмууд ч тэр, нөхөрт маань ч тэр буруу байхгүй ээ эгчээ.

Бүгд миний буруу. Би тэр хүмүүсийг гомдоочихсон. Би тэр хүмүүсийн хэнийг нь ч хайрлаагүй. Би муу хүний үгэнд орж их хэмжээний мөнгө алдсан. Хэрэгт ордгын даваан дээр хадам аав миний өмнөөс өр дараад нас барсан. Эгч минь тэдэнд огт буруу байхгүй. Би өөрөө л энэ бүхний буруутан гээд Төгсжаргал уйлав. – Тэгсэн ч гэсэндээ муусайн юмнууд хоёрын хоёр хүүхэд гаргаж өгөөд байхад хүний тус мэдэхгүй яасан муухай юм бэ? гээд Төгсжаргал мөн уйлав. Тээр орой болсон хойно зах дээр өдөржин сууж наймаа хийсэн Хорлоо ээжийндээ орж ирэв. – Сайн байна уу Хорлоо эгчээ. Хорлоо Төгсжаргалыг харж нүд нь том болсноо – Хүүе энэ чинь хэн бэ?. Манай Төгсөө шив дээ. Алив нааш ир эгч нь үнсэе. Эвий эвий хэмээн алгаа тосов. – Манай Төгсөө чинь их сайхан хүүхэн болжээ. Тиймээ ээжээ гээд Хорлоо эх өөдөө харав. – Сайхан нь ч сайхан. Үйлийн үрийг яана даа. Хадмаа гомдоогоод хөөгдөөд ирсэн байнаа. Нэг л олон нөхөргүй хүүхнүүдээр манайх дүүрлээ. Одоо яана даа чиний охидууд ч гэсэн нөхөртөө битгий хаягдаасай даа. Одноо чинь хаягдсан л байна лээ. Одоо Цэвлээ найз залуудаа хаягдах вы дээ. Аягүй л бол хаягдана даа.

Хаягдана. Цэвлээ дэндүү муухай ааштай, дэндүү залхуу ийм хүнийг чинь ер яаж эр нөхөр тоох юм бэ? хэмээн Дармажав эмгэн үглэхэд Хорлоо ээжийгээ муухай харж – За ээжээ та чинь ямар муухай үг хэлдэг юм бэ?. Яасан муухай амтай юм бэ? бид нарыг нөхрөөсөө салсанд баярлаад байгаа юмуу хаашаа юм бэ? гэж уурлав. – Үнэн юм чинь яадаг юм бэ? Та нар муухай ааштай, муухай зангаасаа болоод нөхөртөө хаягддаг. Тэгээд намайг зовоодог чинь үнэн биз дээ. Муухай ааш надад ч бий. Харин залхуу зан хэрэггүй биз дээ. Ер нь чиний хүүхдүүд залхуу, арчаагүй эхийгээ хайрлаж мэддэггүй хэмээн дуугаа өндөрсүүлэхэд Хорлоо уурлан гарч явав. – Хөгшөөн юунд ингэж хүүхэд хүүхнүүдээ уурлуулж байдаг юм бэ? дээ. Эрэгтэй хүний дуун гарахад Төгсжаргал эргэж харав.

Цагаан үсээ арагш нь цэмцгэр гэгч нь самнасан өвөгжөөр махлаг хүн нүдний шилнийхээ дээгүүр Төгсжаргалыг харан зогсч байлаа. – Сайн байна уу. та хэмээн Төгсжаргал мэндлээд босов. – Суу суу хүүхээ. Намайг Намсрай гэдэг энэ айлын эзэн хэмээн мөнөөх хүн инээд алдаад хойморьт гарч суухад гайхсан Төгсжаргал нагац эгчийгээ харав. – Өө нээрэн тийм та хоёр чинь биесээ танихгүй байх шүү. Намсрай энэ охин миний талийгаач дүүгийн ганц охин. Нөхрөөсөө салаад намайг түшээд иржээ зайлуул. Угаас энэ амьтанд надаас өөр хэн ч байхгүй. Төгсжаргал энэ хүн бол миний нөхөр Намсрай гэж Дармажав хөгшин тэднийг хооронд нь танилцуулав.

Нөхрөөсөө салаад ирсэн гэнээ. Чи сая тэгж хэлэв үү хэмээн Намсрай чихээ далжийлган асуув. – Тийм. Тэгсэн чамд их сонин байна уу – Өө үгүй үгүй. Би зүгээр л асууж байна. Яагаад чи над уруу намжирдаад унав гэсэн өвгөн хөгшнөө гайхсан харцаар харав. – Сайхан мэдээрэй чи. Өнчин ганц зээг минь элдэвлээд байв. Би чамайг мэдэж байгаа шүү эмгэн шүд зуун зандчаад эргэхэд Төгсжаргал ихэд гайхаад өнгөрөв. – За тийм байж танай энэ эгч ингээд л намайг хардаж загнаад байдаг юм гэж өвгөн тамшилзан хэлээд Төгсжаргалыг харахад бүсгүй инээмсэглэв. –

Хө ер мөн тийм байх даа. Үгүй энэ үйлийн үрийг яана даа ингэж ч зовж суух гэж.. Эмгэн ихэд айлган хэлээд ширэв татахад өвгөн – Ёох.. ёох өвчүү, цоройтойгоо нийллээ. Алив ходоод уруу шидчих юм байна уу гэж чанга дуугаар захирав. Эмгэн алдаагаа ойлгож хэлээ гарган босоод ширээн дээр аягатай хоол авчран тавив. – Хоолоо ид дээ өвгөн минь. – Манай хөгшний хийсэн гийдаа ч бас цаанаа тансагаа тансаг. Чи энэ нагац эгч шигээ гийдаа хийж сурвал нөхөр чинь чамаас хэзээ ч салахгүй гээд өвгөн инээв. – Ингэхэд чи ямар ажил хийж чаддаг хүн бэ?. – Би нягтлан бодогч мэргэжилтэй. – Бас ч гэж овоо. Нөгөө хэдийгээ бодвол дээд мэргэжилтэй байх нь. – Улсад ажилласан жил бий юу. – Сургуульд хоёр жил ажилласан. – Нийгмийн даатгалын чинь дэвтэр бий юу. Авчирсан уу. – Авчирсаан. байгаа. – За тэгвэл сайн. Чи ердөө маргааш ажилтай болно гэсэн үг. – Юу нээрээ юу ахаа. – Үгүй ер аштай юу даа гэсээр Дармажав эмгэн инээд алдан тэдний дэргэд очиж суув. – За тэгээд чи намайг нэг баярлуулах юм байгаа биз дээ. Улаанбаатарт ажилд орно гэдэг өдрийн од гэсэн үг. Зүгээр л чи надад таалагдсан. Тийм болохоор би чамайг ажилд оруулж байгаа юм. Хүн хүнээ хайрлаж болно биз.

Өглөө намайг дагаад яваарай хэмээн Намсрайг шивнэхэд Төгсгэрэл баахан гайхаад л өнгөрөв. ”Ямар сонин яриатай хүн бэ. Настай намбатай хүн байж. Энхбаатар намайг хотод ирээд хамраараа газар хатгана гэж бодсон биз. Харин одоо яаж амьдрахыг би тэд нарт харуулах цаг ирсэн бололтой. Тиймээ Энхбаатараас илүү сайн амьдарч түүнээс сайхан ханьтай болох хэрэгтэй” хэмээн Төгсжаргал омогшин бодож байлаа. Маргааш өглөө нь Төгсжаргал Намсрайг даган явж түүний ажил дээр ирэв. – За энэ байгууллагын дарга бол миний төрсөн хүү. Тиймээс би чамайг ажилд оруулна гэж бардам хэлж байгаа юм. Хүний ачийг хүн мэдэхгүй танай нагац эгч бол бүр мэдэхгүй. За чи л нэг миний ачийг мэдэж намайг баярлуулдаг юм шүү гэхэд ажилд орох болсондоо бөөн баяр болсон Төгсжаргал инээмсэглэн толгой дохиж байлаа. Намсрай үнэхээр хэлсэндээ хүрч Төгсжаргал тэр өдөртөө тооцооны нягтлан бодогчоор ажилд оржээ. Мэргэжлийн ажлаа бараг хийгээгүй Төгсжаргал ажлаа мэдэхгүй сандарсанч нэг өрөөнд суудаг нягтлан хүүхэн тусалж арван дөрөв хоноход ажилдаа овоо цэгцэрч түүндээ ихэд урамшин байлаа. Өнчин зээ нь ажил төрөлтөй болж цалинтай залган өөрөөс нь зулгаалгүй харинч нэмэр түшиг болох болсонд

Дармажав хөгшин баярлаж хоол цай барин өмнө нь бөхөлзөнө. Намар орой болж навчис хийссэн нэг өдөр Дармажав хөгшний даралт ихсэн эмнэлэгт хэвтэж сандаргахад Хорлоо, Төгсжаргал хоёр ээлжлэн хоёр хоног сахив. Тэр өдөр хагас сайн өдөр байсан тул урьд шөнө нь нагац эгчийгээ сахиж хоносон Төгсжаргал, Хорлоог ирмэгц амрахаар явав. Түүнийг очиход Намсрай арван хурууны өндгөнд нь тос нэвчсэн хэдэн сайхан хуушуур шар тосонд хайрчихсан түүнийг хүлээж суулаа. – Өө хүүхэн минь хүрээд ирэв үү. Цаад нагац чинь яаж байна даа. – Гайгүй ээ. Хорлоо эгч очсон тэгээд би ирлээ. – Тэр тэгнээ гайгүй гэдгийг нь би мэдээд байсан юмаа. Би чамайг л ядарч байгаа байх гэж зовоод сайхан хоол хийгээд хүлээгээд байлаа хө. Намсрай өвгөн саамганан инээмсэглээд өмнө нь хоол тавингаа Төгсжаргалын гараас барьж хуруунуудыг нь атгалаад –

Чамайг ядрааж болохгүй ээ. Тэгвэл энэ сайхан сүмбэн хуруунууд муруйчихна гэснээ нэг жигтэйхэн харахад бүсгүй гараа угз татан аваад ор уруугаа явав. – Хөөе чи хоол идчих л дээ. Би гаргаж хийсэн юм шүү дээ гэж бувтнасаар өвгөн хоцров. Ихэд ядарсан Төгсжаргал дэрэн дээр толгой тавингуут унтаж эхлэв. Ямарч үүлгүй цэлмэг тэнгэрийн дор мэлмэрэн цэнхэртэх их нуурын дэргэд Төгсжаргал ганцаараа гүйж очоод өнгийн цэцэгсийн дунд хэвтээд өгөв. – Ээжээ ээж гэх хүүхдийн дуун ихэд холоос сонсдоход Төгсжаргал огло үсрэн босоод – Миний охион хэмээн хашгирахад цэцэгт нугын дундуур хоёр хүүхэд нь түүн үрүү гараа сарвайлган гүйсээр ирж явлаа. – Ээ хөөрхий миний хоёр хүү. Хүүхдүүдээ маш их санасан Төгсжаргал ихэд санасан сэтгэлээ задгайлж нулимс ургасаар өмнөөс нь тосч харайлгав. Машин дуугарах сонсдож – Хайраа ханиа гэх Энхбаатарын дуун гарахад Төгсжаргал эргэн харав. Толгойтой үс нь дун цагаан болсон Энхбаатар гүйн ирээд тэврэн авахад хоёул доош ойчиж – Аливээ би хүүхдүүдээ үнсье хэмээн Төгсжаргал арайхийн хэлээд эргэтэл тэр ихэд цочин сэрэв. Хамаг хувцсаа тайлж чармай шалдан болсон Намсрай өвгөн түүнийг хааш нь хөдөлгөхөөргүй тэвэрч уруулыг нь сорон үмхэлж байх нь тэр. Төгсжаргал хашгирч ч чадахгүй өвгөнтөй ноцолдож арайхийн орноос босч зугатав. –

Та чинь яаж байнаа. Би таныг арай ийм өөдгүй амьтан гэж бодсонгүй зайлаач хэмээн ихэд цочирсон Төгсжаргал ихэд цочрон орилов. – Яадаг юм бэ? Би ямар та нартаа цус холилдсон биш. Тэгээд ч чи надад өртөй. Би чамайг ажилд оруулж өгсөн. Чи намайг жаргаагаарай гэхэд чи жаргаанаа гээд л байсан биз дээ. Танай эгч яав л гэж ерөөсөө чи намайг жаргаа гэсэн өвгөн нүцгэн хэвээр дайрч ирэхэд ихэд цочин палхийсэн эмэгтэй – Яанаа. Намайг авраач гэж хашгирсан Төгсжаргал үүд үрүү гүйв. – Энэ хашаанд хэн ч байхгүй. Чи намайг жаргаа гэж хашгирсаар Намсрайг гүйн гарч ирэхэд хагас дутуу хувцастай Төгсжаргал гудамжинд гүйн гараад эргэж ч харалгүй зугатан гүйв.. … Тэр өдөр хэлсэн ээжийнхээ үгийг Бүргэдэй бодсоор байлаа. “Миний хүү юу хийгээд байнаа. Хүн ер нь байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байвал аз жаргалтай амьдардаг юм. Амьдралын утга алдагдана гэдэг чухамдаа илүү юманд шунаснаас болдог юм. ”хэмээн ээж нь тэгэхэд хэлсэн билээ. Бүргэдэй тэр шөнө чухам хэнээс тэгтлээ зугатаснаа ч мэдээгүй аж.

Яаманд мэргэжилтэн хийдэг сайхан бүсгүйд дурлаж ойр ойрхон үнэт бэлгээр сюрприз барьж байснаа амьдралын жинхэнэ утга учир гэж бодож байлаа. Тайхар, Тайвангаас урваад зогсолгүй түүний өгсөн мөнгийг алдахгүй нь тулд Тайвангын найз охин Нандинцэцэгийг зааж өгснөөр тэр охин барьцаалагдаж, барьцаалагч этгээдүүдийн гол хэрэгцээ болсон Бүргэдэй өөрөө тэд нар дээр очихдоо ганцаар очсон аж. – Машин бол яадаг юм гэж үл тоосон Бүргэдэй тэр шөнө хоёр найзаа сэргээх санаатай нэгэн нам гүм цэнгээний газар орж жаахан суугаад хэзээний няхуур зантай Бүргэдэй том Туугийгын хамгаалалт дор “ Дорнын тэнгэр “ буудалд хоносон байв. Учир зүггүй хэн нэгэн угзчихад Бүргэдэй цочин сэрэхэд нүд нь аяганаасаа мултрах нь уу гэмээр аягандаа багтахгүй томорсон Тайван гартаа утас барьчихсан зогсч байлаа. – Бүргэдэй сэрээрэй. Манай Нандиаг тэд бариад авчихсан байна гэсэн Тайваны уруул өмөлзөж, хацар нь татвалзана. – Яасан бэ? андаа. – Мэдэх юм алга. Хэн түүнийг бариад байгааг ч мэдэх юм алга. – Тэгээд юу гээд байгаа юм бэ?. – Чамайг авчир гээд байна. Яах вэ? андаа. Муусайн новшнууд түүнийг минь яах бол гэхээс мань тогтохын арга алга. – Алив би яръя тэд нартаа. –

Дэмий юм бишүү. Андаа би очъё тэгэхээр тэд Нандиаг явуулах байлгүй. Арыг нь чи даа. Ингэж тохирох уу. – Хэрэггүй ээ анд нь өөрөө очъё. Харин чи миний арыг даана биз. Би чамд мөнгө үлдээнэ. Одоо хөдөлье. Нандиагын утсанд залга гэж Бүргэдэйг шивнэхэд Төөнөг сэрж өндийв. – Юу боловоо зүгээр үү найзуудаа. – Чш. Төөнөгөө гээд тэр хоёр утсанд хамаг анхаарлаа хандуулсан байлаа. – Байна уу. Тайван хайраа чи тэр бүргэдэйгээ авчраач дээ. Яа яа намайг аллаа гэх эмэгтэй хүн орь дуу тавихад тэр гурав нэгэн зэрэг ухасхийн босоцгоов. – Байна уу. Би Бүргэдэй байна. Та нар юун хүмүүс вэ?. Яасан гэж наад хүнээ тамлаад байгаа юм бэ? Бүргэдэйн дууг сонсоод тэд нэг хэсэг чимээгүй болсон нь хоорондоо зөвлөлдөж буй бололтой. – За муу гөлөг минь чи энэ гичийгээ амьд авъя гэж бодож байгаа бол гучин минутын дараа энд ир ойлгов уу.

Чамтай дахиж муур хулгана болж тогломооргүй байна шүү. – Олон юм солиороод байлгүй байгаа газраа хэлээч. Хэн та нартаа муур хулгана болж тоглох гэсэн юм. Миний хувьд бүр ч үгүй за. Ер нь та нар хэн юм бэ?. – Хүрээд ирээ чи. Цагдаа дагуулж тэнэгтэв дээ. – Хөөш намайг гарч очмогц бүсгүйг тавъж явуулна шүү. – Үгүй тэгээчээ. Ядаж байхад та нарын энэ дундын гичий чинь яасан царай муутай юм бэ гэснээ хөхрөлдөх эрчүүдийн дууг сонсоод Тайван гараа атган босч ирэв. – За ингэж тохироё. Тэдэнд би хэрэгтэй болсон болохоор арай намайг алахгүй л байх. Ямартай ч намайг холбоо барьтал хүлээгээрэй. – Новш юмаа тэр муу гөлөгнүүд хэн юм болоо. – Очин байж л мэдье. Гурван залуу эр улсын андгай өргөлцөн тэврэлдээд яаран гарцгаав. Нөгөө хоёр нь урвайж, Бүргэдэй хүний хорвоогоос буцаж байгаа юм аятай сэтгэлийн зовиуртай явж байлаа

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…