Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 12-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 12-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
352

Цэцгээ хэдэн өдрийн турш ирээгүй бас яриагүй тул Ундралын санаа зовсоор байлаа. ”Миний муу охин яасан юм болоо. Тэр Ганаагаас ганц боллоо. Ганц охины минь сэтгэлээр тоглочихдог ямар өөдгүй залуу вэ.

Төмөр гишүүний хүү биш байсан болоосой. Новшийг зад доош нь хийж, охиныг минь зовоосны хариуг авахгүй юу. Бүр шоронд хийсэнч яадаг юм бэ?. Охиныг минь хуурсныг бодохоос бүр дургүй хүрээд байх

юм. ”гэж уурсан бодсон Ундрал босч торгон халадны хормой дэрвүүлэн босч телефон утасныхаа дэргэд очиж тухлан суув. Тэрээр гэнэт царайгаа ууртай ширүүн болгоод нөхөр үрүүгээ залгав. Мөнх

тэгэхээс тэгэх гэж байгаа аятай урьдаас нь утсыг нь салгаад байлаа. ”Үгүй энэ нэг юм чинь яачихаад утас таслаад байна даа. Хуралтай юм байх даа “гэж үглэсэн Ундрал, Цэцгээгийн утсанд залгав. Удтал

дуудуулсны эцэст Цэцгээ утсаа авч ээжийгээ баярлуулав. – Өө сайн уу миний охин. Яагаад хэд хоног гэртээ ирсэнгүй вэ? ээжийнх нь бүр санаа зовоод.. – Сайн уу ээжээ. Охин нь найзуудтайгаа хамт байнаа.

Уйтгар гунигаа угааж байна даа. Харин ээж та охиндоо битгий зовоорой. Охиных нь төлөө гал, ус уруу ороход бэлхэн найзууд маань байгаа хойно айх юм өчүүхэн ч байхгүй. Охиных нь үг яриа тултраатан цаана нь олон хүмүүсийн шуугих сонсдох тул Ундрал маш их зовж – Миний охин гэртээ хүрээд ирээ. Ээжид нь охинтойгоо ярилцах зүйл байна. – Аав байгаа юмуу. – Байхгүй ээ. Ажил ихтэй байгаа байх. – Аавд би хэлсэн ш дээ. Тэр хачин охиныг ажлаас нь халчих гэж. Айлын аав нар охиныхоо хүслийг биелүүлдэг бол миний аав намайг алгаддаг шүү дээ. Тиймээс би гэртээ очмооргүй байна. – Ээж нь уулзах гээд байна шүү дээ охин минь. Тэгээд ч аав чинь тэр гайтай охиныг ажлаас нь хөөгөөд явуулчихсан. Чи өөрөө тэр охиныг ажилд оруулаад өг гэж гуйсан л юм билээ ш дээ. Одоо тэгээд түүнийг халчихсан юм чинь миний охин аавдаа гомдоод яах вэ? дээ. Аав чинь угийн л шударга хүн ш дээ. Миний охин гэртээ хүрээд ир тэгэх үү. Ээж нь гуйж байна. –

Харих нь ч харинаа. Маргааш харинаа ээжээ. Өнөөдөр арай очиж амжихгүй нь ээ. – За тэгвэл маргааш хүрээд ирээрэй миний охин. Ээж нь охиныхоо дуртай сайхан хоолыг хийгээд байж байя. Өөр миний охинд хэрэгтэй юм юу байна даа. Ээждээ хэлээч. – За ээжээ очиж байгаад яръя. Утас тасарч Ундрал тайвширсан бололтой инээмсэглэн суугаад нөхөр үрүүгээ залгав. Энэ удаа нөхөр нь утсаа авч байлаа. – Байна уу. Түрүүнээс хойш чи залгаад байсан хэрэг үү. – Тийм. Яагаад утсаа авахгүй байсан юм бэ?. – Яах вэ? ажилтай л байсан байхгүй юу. Хуралтай байсан юу болов ханиа. – Үгүй чи ер нь юу бодож байдаг хүн бэ. Ганц охин чинь гутарч гуниад жигтэйхэн гэрийн бараа ч харахаа болилоо. Явах цаг нь ч дөхөж байна. Бэлдсэн хийсэн ч юм алга. Загнаж зандрахаас өөр юм чамд алга. Одвол хэд гурван төгрөгний хэрэг байгаа л байх даа хөөрхий минь. – Явах үед нь хэрэглээг нь бэлдэж өгөөд болно биз дээ. Ер нь тэгээд тэр золигын охин чинь хаана юу хийж явааг чи мэдэх юмуу. Арай л буруу эрхлээд байх шиг байгаа шүү. Эрхлэх нас нь ч биш шүү дээ. – Өвгөн минь ханиа чи минь яах гэж ганц охиндоо ингэж хатуурхаж байдаг юм бэ? дээ. Тэр нэг гайтай охиныг нь ажлаас халчихсан юм байгаа биз дээ. Түүнд л охин чинь чамд гомдоод байгаа бололтой. – Миний ажил та нарт ямар хамаатай юм бэ?Тэр охин чинь одоо тэгээд хаана юу хийж явдаг юм бэ?. – Найзуудтайгаа хэд хоног амарч яваа юм байхаа. –

Яасан дуусдаггүй амралт цэнгээн бэ?. – Нөгөө нэг залуугаас болж сэтгэлээр унаад байгаа юмаа. – Ямар залуу – Яагаа вэ? Төмөр гишүүний хүү. – Тэгээд.. – Үгүй чи надад уурлаад байх юм даа. Би мэдэхгүй шүү дээ. Тэр залуу сууна барина гэж байгаад одоо зугатаагаад уулзахгүй байгаа юм гэсэн. – Тийм бол охиндоо баяр хүргээд тэр сургууль уруу нь хөөж явуул. Жирэмсэн болоогүй нь яамай. Би үхэж хэвтсэн ч Төмөртөө худ урагын холбоо тогтоохгүй. – Ээ Бурхан минь энэ үгийг чинь охин чинь сонсоогүй нь яамай даа. Болоод өнгөрсөн юманд одоо элдэв юм яриад яах вэ?. За за эртхэн ирээрэй гээд Ундрал утсаа таслахын мөн болов. Охин нь нэг л эвгүй хэвийн бус юм шиг санагдахад тэрээр санаа алдаад утасны жижиг дэвтрээ нээж харав. “Дамиран зайран “8811 гэсэн дугаар уруу дахин дахин залгасаар арайхийж нэг юм холбогдов. ”Миний охин юу болж яваа юм бол доо”Эхийн сэтгэл шаналсаар байлаа. Тэр орой болсон хойно Цэцгээ удтал гадаа суусаар байлаа. Ээжийнх нь хоолой зангируулан ярих нь түүний сэтгэлийг хамгаас илүү өрөвдөлтөй санагдана. Ганаа түүнээс зугатаах болсны буруутан Чимгээг гэж тэр бодно. Чимгээг бодохоос дургүй нь хүрч түүнийг ажилгүй болгохыг гол зорилго болгож байлаа. Ганаа түүнээс Чимгээгийн утсыг асуусан нь бүр дургүйг нь хүргэнэ. – Сайн уу. Хонгор минь чи энд юу хийж байгаа юм бэ? гэх дуун гарахад тэрээр эргэж харав.

Урьд нь хаана ч билээ таарч байсан Суурь гэдэг залуу зогсч байлаа. – Хөөе юун сонин хүн бэ?. Хаанаас гараад ирэв. – Өө найз нь яах вэ? Тэнгэрээс газардаад газарт ягдаад явж байна. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг даа уг нь. гэсэн Суурь бүсгүйн дэргэд цементэн дээр суув. – Юун гунигтай юм ярьдаг юм бэ?. Нөгөө юу гээд байдаг билээ дээ. Эр хүн шиг эрвэлзэж гэдэг шиг эрвэлзэж, дэрвэлзээд өгөөч дээ найз минь. – Мэдээж тунч удахгүй эрвэлзэж, дэрвэлзээд өгнө л дөө. Харин одоо найзынхаа аминд ганц орчих тэгэх үү найзаа. Найз нь яг үхлээ. Суурь салгалтал чичрээд өөдөөс нь царайчлан харна. – Яасан бэ?. Шартчихсан юмуу найзаа. – Түүнээс ч долоон дор юм болоод байна. – Яг яавал чамд тус болох юм бэ?. Хэл л дээ тэгээд. – Найздаа ганц зуун мянгыг зээлчих тэгэх үү. – Үгүй тэгээ ч дээ. – За баярлалаа найзаа. Найз нь удаахгүй өгнөө. Чи ёстой миний аминд орлоо. Найз нь ганц сорох гэсэн юмаа. – Юу гэнээ. Сорохоо. Тийм юу байдаг юм бэ? – Жинхэнэ гайхамшиг.

Чи үзмээр байвал хамт очиж болно. Гэхдээ миний найз зүгээр л хараад буцаарай. Найз нь чамд гай болохыг хүсэхгүй байна гэсэн Суурь түүний мөрөөр тэвэрч – Хар тамхи гэж шивнэв. – Ёох юун аймаар юм бэ?. Тийм бол би чамд мөнгө өгөхөө болилоо. – Битгий тэг л дээ. Найз нь намар хичээлдээ яваад л энэ бүхэн баяртай ш дээ. Найз нь бие сэтгэлээ цэвэрлэж чаддагыг уг нь чи мэдмээр юм даа. За явцгаая тэгэх үү гээд Суурь түүний мөрөөр дахин тэвэрсээр хамт босов. – Чи тэгээд тэр аймаар юмаа хаанаас авдаг юм бэ?. – Нэг тийм үйлчилгээний газрархуу юм байгаа. – Хөөе би тэгээд хамт очвол зүгээрүү тээ. Тэнд арай намайг дээрэмдчих юм биш биз дээ. – За боль доо. Хэнийг хэн дагаж явна гэдгээс л бүх юм харагдана. Тухайлбал тэнд шууд зиндаа харагдана гэсэн үг. Суурь улс төрийн нэг намын генсекийн хүүхэд тул Цэцгээ түүнийг огт эргэлзэлгүй даган алхав. – Цэцгээ хоёулаа миний машинаар явах уу. – Тэгье л дээ. Би машингүй явна. Чи тэгээд тийм юм хэрэглэчихээд машин барьж явж чадах юмуу. – Улам торгон мэдрэмж өндөрсөнө шүү дээ. Хонгор минь үгүй ингэхэд чи ямар мөнгөөр гачигдах биш. Алтжинтай нийлж бизнес хийгээч. Энэ бол маш ирээдүйтэй эрсдэлгүй бизнес шүү дээ. – Яагаад эрсдэлгүй гэж. Юу яриад байнаа чи чинь хар тамхи татсан, зарсан гээд үй олноороо шоронд орж байгаа биз дээ. Цэцгээ маргах байдлаар хэлээд ярбайв. – Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулийн хувьд тийм л дээ. Харин хуулийг хэн хэрэгжүүлж байгаа билээ. Миний, чиний аавууд л байгаа биз дээ. Тэгэхээр бид юунаас айх юм бэ? аан. Миний найз Алтжинтай хамтардаг л газар байхгүй юу гэж Суурь ятгангуй хэлээд инээмсэглэв. –

Ганаа та хоёр юу болж байна даа. Хуримаа хийх дөхөж байна уу. – Хурим болохгүй би Ганааг хаячихсан. Шалиг амьтан байна лээ. – Яасан бэ? Уг нь чи нурдаг байсан биз дээ. – Найз охинтой маань явалдаад.. Тэгээд хоёулаа миний данснаас хасагдсан даа. – Даанч тийм байхаа. Чи их гунигтай харагдсан юм. Танай найз охин ёстой өөдгүй амьтан байна даа. – Гэхдээ найз нь Ганааг мартаж чадахгүй байнаа. – Зөв. Зөв. Чиний сайхан сэтгэлийг Ганаа ойлгох хэрэгтэй л дээ. Уучлал гуйгаад ирэх байхаа цаадахь чинь. – Би яаж ч шаналж байсан түүнийг одоо уучилж бол чадахгүй ээ. – За тийм дээ. Өөр гоё залуу миний найзад олдож л таараа. – Харин Сууриа найз нь чамаас нэг тус гуйх гэсэн юм. – За тэгье л дээ. Юу юм бэ? хэл л дээ. Найз нь хир чадлаараа туслана ш дээ. – Баярлалаа. Ганаа бид хоёрын дундуур орсон тэр хачин охиныг хүчиндүүлэх ч юмуу үнэндээ алинг нь алдуулмаар байна. – Болноо. Болно болохгүй юм байхгүй ш дээ. Гол нь цаад Алтжинд чинь хар армийнхан олон. Чи ер нь Алтжинтай танилцаад авсан нь дээр. – Алтжин гэж тэгээд хэн юм бэ?. – Одоо бол хил дамнасан хар тамхины наймаачин. Өмнө нь биеэ үнэлэгч, халаасны хулгайч байсан юм билээ. Үнэн доошоо хүүхэнч одоо бол зовхи нь харин өөдөө ш дээ. – Би бүр ойлгохгүй байна. Нэг болохоор дажгүй ч юм шиг нөгөө болохоор авах юмгүй аймшигын хүүхэн ч юм шиг. – Ил тод л байна ш дээ. Одоо Алтжин чадаж байна тэгээд болоо юм бишүү. Ямар чи бид хоёрын үүрдийн найз нөхөр юмуу. Нэг юмуу нэг хэсэг хэрэглээд хаях завсрын хэрэглээ л гэсэн үг ш дээ. –

За за ойлгомжтой. Очоод л үзье. Цэцгээгийн Алтжинтай танилцсан түүх энэ байлаа. Яг үнэндээ бол алтлаг шаргал үстэй тэр бүсгүйг бүгд хүндэтгэн харьцдаг байлаа. Алтжин өөрөө огт хар тамхи хэрэглэдэггүй аж. Тэрээр Цэцгээд ч мөн тийм байхыг хэлж байлаа. Алтжин, Цэцгээ хоёр кофе ууж суулаа. – Би маргааш хариад ирдэг юм билүү ээж маань зовоод байгаа бололтой залгаад байх юм. – Үгүй тэг л дээ. Өнөөдөр хоёулаа чамгүй ашиг хийлээ. Нэг хүнд оногдох нь хоёр сая төгрөг. Чи ашгаа авах уу. Ээждээ мөнгө аваачиж өгөх юмуу. – Зүгээр мөнгөө авчихъя. Ээж надад өгнө үү гэхээс надаас юу гэж авах билээ. – Чи гэртээ хир удах бэ? – Яасан бэ. Миний хэрэг байна уу. – Харин тиймээ. Дипломат цүнхтэй нэг гараад ирэх хүн хэрэгтэй байна. – Хил дээр гайгүй юу тээ. Хир найдвартай юм бэ?. Арай баригдаж аюул болох юм биш биз дээ. – Дипломат цүнхийг онгойлгох эрх байхгүй шүү дээ. Яаж ч бодсон бид өөрсдөө явах хэрэгтэй байна. Энэ цүнхтэй би олон удаа гарсан болохоор энэ удаа болгоомжлоод байгаа юм. Харин би цуг явнаа. – Би гэртээ очиж ээжтэйгээ уулзчихаад оройдоо гарцгаая л даа. Миний машинаар явъя. – Тэгж амь дэнсээд хэрэггүй ээ. Бид дипломат цүнхтэй явж байгаа шүү дээ. Бээжингийн онгоцоор ниссэн дээр. – Тийм бол явцгаая л даа. Бээжингийн онгоц орой нисдэг биз дээ. – Тиймээ аав чинь сайд гэлүү. – Суурь хэлсэн үү. – Би аавыгаа бусдад мэдэгдмээргүй байсан юм. Нэр төрд нь халдчихвы гэж айдаг. – Санаа зоволтгүй дээ. Би хүний нууцыг задруулахыг хүсдэггүй. За хоёулаа миний машинаар гаръя. Хэдэн уут давс үлдсэн үлдсэн хэдэн юм авъя гээд байна. Мөнгө хэрэгтэй ш дээ. Ер нь үйлчлүүлэгчид өөрийн бүтэн нэр утасны дугаараа өгч болдоггүй юм.

Манай ажил алхам тутамдаа асар их хариуцлага шаарддаг. Нэг бол шорон. Манай барааг ядуу хүмүүс авдаггүй. Замд саад болсон хэсэг бүлэг хүмүүс бий. Ихэнхи нь эмэгтэйчүүд. Монголд амьжиргааны түвшин хангах ажил олдохгүй байна. Дайчин зоримог тэр хүүхнүүд зарж чаддаг юм бол зарж л байг. Гэхдээ тэд зохион байгуулалт муутай нэг нь баригдахаар нөгөөгөө барьж өгдөг араатан сэтгэхүйтэй. Ерөөсөө манай монголчуудын зан тэр шүү дээ. Өөрөө буруудахын цагт өрөөлийг барьж өгдөг хамгын тэнэг сэтгэхүйтэй. Би тэгээд тэдэнтэй холбоо тогтоодог. Сүүлийн таван жилд манай бүлгээс баригдаагүй. Бүлэг гэдэг маань би шүү дээ гэж Алтжин яриад “Энэ ер нь итгэл даах хүн мөн үү бишүү “гэж дэнслэх мэт Цэцгээг харав. – Би намар Америк явна. Тэнд сурах юм. Гэхдээ чи надад их таалагдаж байна. Би мөнгөө чамд үлдээгээд явна. Би чамд бүрэн итгэж байна. – Болноо. Би чиний мөнгийг өсгөөд л байж байна. Харин нэг зүйлийг хэлэхэд надад аюултай байдал их үүсдэг. Бүр удаан хугацаагаар нуугдах хэрэг гардаг. Тийм үед танайд нуугдаж болох уу. – Энэ тийм ч хэцүү юм биш. Миний түлхүүрийг аваад үлдэж болно. – Их баярлалаа. Бид ойлголцсонд… Алтжин Цэцгээг тэвэрч талархал илэрхийлээд машинаа асаан хөдлав. – Алтжин би чамаас нэг зүйлийг хүссэн дээ. Нэг охиныг хашраагаад өгөөч гэж.. –

Аан тийм Чимгээг үү. Би тэр хүүхнийг тандуулж байгаа. Би том гогцооны оосор атгаж байгаа болохоор тийм аахар шаахар зүйлтэй орооцолдох дургүй л дээ. Үнэнийг хэлэхэд ялихгүй юмнаас ямааны гарз болчих гээд хэдэн залуусыг маань цагдаагынхан шиншлээд эхэлдэг юм. Гэхдээ энэ удаа бодсон юм байгаа. Өвөл болохоор алив гэмт хэргийн гаралт ихэсдэг. Уг нь их хөдөлмөрч охин байна лээ. Би түүний тэр занг үнэлдэг юм. Хэдийгээр би буруу юм хийж байгаач би маш их хөдөлмөрлөдөг. Мөн хир хирээрээ шударга зарчмыг эрхэмлэдэг. Тиймээс энэ мэт асуудлыг бодож байж маш нарийн тооцоолох нь зүйтэй байх. Ингэхэд чи тэр Ганаагаар яах гээд байгаа юм бэ?. Одоо Ганаа, Чимгээ хоёр хамт амьдраагүй. Манай залуусын хэлж байгаагаар бол тэд ерөөсөө уулздаггүй гэсэн дээ. Чи найзыгаа дэмий хардаад байгаа юм бишүү. Алтжинд Цэцгээ хариулт хэлсэнгүй. Зөвхөн мөрөө хавчив. – Бид адилхан эмэгтэй улс сайн бодоорой доо найзаа. Бэлгийн дарамтыг би 14 настай жаахан охин байхдаа үзсэн. Түүнээс хойш олон удаа үзсэн.

Хүсэх юм биш шүү. Чи энэ зовлонг үзээгүй болохоор л ингэж байгаа байх. Би охид хүүхнүүдийн биеийг үнэлж буй новшнуудыг үзэн яддаг. Хүн урьдах амьдралаа мартаж болохгүй шүү дээ. ”Энэ одоо юун шалчигнасан олон үгтэй амьтан бэ?. Гуйлгачнаа мэдэхгүй шударга хүн болох гээд байгаа юмуу хаашаа юм бэ?. Биеэ үнэлдэг байснаа хүчиндүүлсэн болж цайруулах нь ээ. Хулгайч байснаа одоо шударга болчихсон. Тэнэг хүүхэн чинь”гэж Алтжингын үгийг сонсоод Цэцгээ уурсан бодов. ”За за энэ бид хоёрын амьдрал ойлгох ч дээ. Сайн эцэг эхийн буянд юугаар ч дутахгүй тансаг амьдралд өссөн толгой хоосон мунхаг амьтан. Тийм болохоор нь тэр Ганаа орхиод явчихгүй юу. Харин тэр Чимгээ нь их мундаг оюунлаг их ажилсаг хүн гэсэн. Нэг ч гэсэн эмэгтэй хүн сайхан амьдарч байг л дээ. Өнөөгийн нийгэмд нэгч гэсэн эмэгтэй өөрөөрөө сайхан амьдраг л дээ. Тэгээд ч бие хаагаа авч яваа байдал, царай зүсээрээ энэ хүнийг дагуулахааргүй юм билээ. Ерөөсөө энэ хүүхнийг дипломат цүнхтэй гаргасан нь дээр. Гай болоод баригдсан ч эцэг эх нь гаргаад авчихна. Намайг энэ гөрлөө гээд яадаг юм бэ?

Их сайндаа Алтжин гээд одоо байгаа оффиссыг зааж өгнө биз. Сувдан Болороо гэдэг хүн байгааг хэнч мэдэхгүй ш дээ. Гэхдээ болж өгвөл хүн зовлонд унагахгүй юмсан “гэж бодоод Алтжин сүүрс алдав. – За бид нар ирчихлээ гэсэн Алтжин утсаа гарган хэдэнтээ дохиход хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй гурван залуу машины зогсоолд ургасан мэт гарч ирэхэд – За чи сууж байгаарай гэснээ буугаад явчихад Цэцгээ араас нь буух гэснээ болиод харсаар байв. Сэвэлзүүр салхинд Алтжингын шаргал үс намиран хийснэ. Тэр хадаас шиг шовх төө хирийн өндөр өсгийтэй туфль дээр дэндүү хээнцэр дэгжин алхан явахыг харсан Цэцгээ өөртөө дуун алдав. – Пөөх ямар гоё хөлтөй юм бэ?. Бас яаж ингэж явж чадаж байнаа. Цэцгээ түүний араас нүд бүлтийлгөн харсаар байлаа. Түүний нүдний өмнө Алтжингийн өмнө нөгөө гурван залуу шууд сөхрөн унах нь халаг тонголзон байгаад Цэцгээ ихэд атаархан байв. ”Би яаж ийм энэ Алтжин шиг болох вэ?. ”Цэцэгээ машин дотор алгаа ташин тонгочиж суутал ажиллагаа амжилттай хийсэн Алтжин эргээд машин өөдөө алхаж залуус араас нь нүдээ бүлтийлгэн харсаар хоцров. Гэтэл Алтжин машиндаа орж ирсэнгүй шууд их дэлгүүр үрүү яваад орчихов. ”Хүүе энэ одоо юун хөгийн гар вэ.

Мөнгөтөй болонгуутаа дэлгүүр үрүү орчихлоо. Хувцас авах гэж байгаа юм байх даа. Зөндөө гоё хувцастай байж. Хамт орохгүй би ч гэсэн юм авмаар л байна ш дээ”гэж бодсон Цэцгээ машины хаалга онгойлгон бууж – Алтжин гэж хашгирахаар амаа ангайтал утас нь дуугарав. Алтжин ярьж байлаа. – Байна уу – Найзаа машинаа асаагаад нэг буудлын цаана яваад очоорой. Би хүлээж байя. – Аан за за би чамайг дэлгүүр хэсэх нь гэж бодоод араас чинь орох гэж байлаа. – Хүүеэ юун дэлгүүр вэ?. Хурдлаарай. Араас чинь машин дагах бий сайн ажиглаарай. – Өө тэгье. тэгье. Утас тасарч Цэцгээ машин асаан хөдлөв. Алтжингын хэлснээр нэг буудал өнгөрөөд зогстол Алтжин машины хаалга татан ороод ирэв. – Хүүеэ чи чинь хаанаас гараад ирэвээ. Би цочлоо ш дээ. – Энэ яах вэ? Дараа болъё. Яваарай найзаа. Алтжин хойшоо хянамгай гэгч нь эргэж хараад сэтгэл цэлэмтэл сайхан инээмсэглэв.

Түүний инээмсэглэхийг хараад Цэцгээ инээд алдан урагш хөдлөв. Орчныг харуй бүрий нөмөрч их хотын үй түмэн гэрэл мэлтэсхийн асав. – За одоо би баръя. Энэ ажлыг хийхэд маш их нарийн мэдрэмж хэрэгтэй болдог юм даа. – Тийм байнаа. Чи тэгээд сая зарчихав уу. Тийм амархан. – Тэгэлгүй яах вэ?. Арван уут мөс газар дээрээ шууд борлогдож, дөрвөн сая төгрөг халаасанд орлоо ш дээ. Бид хоёрт хоёр сая нь чинийх шүү найзаа май мөнгөө ав гэсэн Алтжин Цэцгээгийн гарт нэг боодол хорин мянгатын дэвсгэрт атгуулав. – За баярлалаа. Чи нээрэн бахархмаар хүүхэн юмаа. – Би ч гэсэн баярлалаа. Чи ч гэсэн удахгүй яг над шиг болно.

За одоо энд нэг нөхөр байгаа. Дөрвөн уут давс үлдсэн би энэ нөхрийг жаахан сэжиглээд байгаа юм. Гэхдээ зүгэнэр ч байж болох юм гэсэн Алтжин машинаа огцом эргүүлэн шөнийн захын зүг хурдлав. Алтжин багагүй туршлагатай жолооч болох нь мэдрэгдэж байлаа. Алтжин зах уруу орсонгүй чөлөөтөй зогсоол сонгоод нэг дугаар уруу дохиод анхааралтай гэгч урагш бөхийн харж байтал өндөр нам хоёр залуу хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй гэнэт гараад ирэв. Энэ үед Алтжингын утас ч мөн чичигнэн дуугарав.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *