
Овоо зоригтой чөтгөр юмаа. Хүлээ.. Хүлээ.. Ухаан ороод өөрөө гараад ирнэ. Амьд аваачих ёстой биз дээ. – Машин нь будаа. Зүгээр л төмрийн үйрмэг төдий болчихсон байна. Амьд байгаа гэжүү. – Байдлыг нь жаал
харзная. Мөн тэнэг пи.. юмаа. Үхлээ эрсэн юм шиг ийшээ зугатаж байдаг. – Мөн юмуу тэгээд тэр жонглёрчин ийшээ ирнэ гэжүү. Төөрөдөл бишүү. – Үхсэн ацаараа.. Төөрөгдүүлэх, амь наана там цаана
болчихоод байгаа хүний амиа аврах гарцаа хайсан тохиолдол нь энэ бишүү. – Засс хэн мэдэх юм бэ?.. Нэг муу шалдан банди харагдсан биз дээ. – Тэрний хэн байх бидэнд ямар хамаатай юм бэ?. Амь голтой
төдий боссод аваачаад өгвөл болоо биз дээ. Хүмүүсийн ярилцахыг сонссон Төөнөг бие халхлан овгор шорооны араар оров. ”Яах вэ?. Тайван үсэрч амжсан гэж үү “Төөнөгийг энэ бодол аймшигтайгаар
тарчлаан зовоож байлаа. – Андаа доошоо.. Зөөлөн шивнэх сонсдон мөрөн дээр нь хүнд гар дарахад Төөнөг эргэн харснаа амаа томоор ангайлгав. Сарны ёлтгор саарал гэрлийн дор түүний өмнө Бүргэдэй
зогсч байлаа. – Чш.. Бүргэдэй түүний гараас зулгаан овоолоостой хогыг тойрон явав… … Энхчимэг оройтож ирсэн тул Баатар ихэд ууртай байлаа. Нөхрийнхөө хилэнтэй хүйтэн харцыг хараад бүсгүйн ар нуруугаар хүйт оргисон цүнхээ ширээн дээр тавиад хөргөгч үрүү ухасхийн очиж мах гаргав. – Яах гээд мах гаргаад байгаа юм бэ? чи.. Баатарын дуу төмөр харших мэт хүйтрэн чихэн дээр нь тасхийхэд Энхчимэг навтасхийн дальдчиж – Хоол хийе. Та гурав өлсч байгаа биз дээ. Хурал оройтож тарлаа гэж аргадангуй дуугарав. – Чи муу юу гэж хуцаад байгаа новш вэ?. Өдийд идсэн хоол хор болохоос хоол болох уу. Ардын багшийн нэр бариад арай давраад байгаа юм бишүү чи. Хахир хүйтэн дуун ойртон ирж мөрөн дээрээс нь базаад авахад ихэд айсан бүсгүй нүдээ аньж биеэ сул тавив. –
Хаачаад ирсэн бэ? янхан минь. Нүдэн дээр нь гал цахилах шиг болоод бүсгүй хойш саван ойчив. – Хурал оройтож тарлаа. Захирал дарга нараас асуу л даа. Би ямар буруутай юм бэ?.. Ам хамраас нь цус урсахад тэр цусыг тогтоох аядсан бүсгүй алгаараа амаа таглан өндийв. – Наад цусаа арилгаач янхан минь. Аан тийм муу санаатай муу гичий чамаас болж би танай дарга нартай ам мурийж нэр хүндээ унагах уу. Захирал гэнээ чи тэр захиралтайгаа яачихаад дуугарах болгонд чинь чиний амнаас захирал чинь салдаггүй юм хэмээсэн Баатар эхнэрээ газарт татаж унагаад өшигчиж эхлэв. – Би үхлээш дээ. Намайг битгий зодооч дээ гуйж байна. – Муу хүн үхдэггүй юмаа чи үхэх болоогүй өлөгчин минь май чи. Баатар эхнэрээ дахин хэдэнтээ гар зангидан цохиод цаад өрөөндөө ороход зургаан настай хүү Мөнхүүлэн нь дүүгээ тэвэрчихсэн уйлаад сууж байлаа. Баатар цус хуралдсан улаан нүдээр хоёр хүүхдийг харж –
Та хоёр эмээдээ элдэв юм хуцаад байгаарай. Ээжтэй чинь адилхан болгоно шүү гэж зандрахад дөрвөн настай охин нь аймсан толгой дохиж, дүү нь хөмхий зуун духаараа хараад дуугарсангүй. Баатар хүүдээ уур нь хүрч толгой уруу нь зөөлөн алгадаад цэвэр хувцас сольж өмсөөд гал зуухны ширээний өмнө ухаан алдсан эхнэрийнхээ дээгүүр алхан гараад цүнхийг нь онгичиход ердөө дөчин мянган төгрөг хэтэвчнээс нь гарч ирэв. ”Яах вэ. Оргүй хоосныг бодоход охинтой гэж”Баатар ихэд олзуурхан мөнгийг энгэрийн халаасандаа хийгээд гарч одоход Мөнхүүлэн гүйн ирж хаалгаа яаран түгжээд газарт ухаангүй хэвтээ ээжийнхээ толгойг тэврэн – Ээжээ.. ээжээ сэргээрэй. Тэр явчихсан гэж шивнээд сальфетка авчран ээжийнхээ нүүрний цусыг арчихад Энхүүлэн ээжийнхээ гарыг барин уйлна. – Энхүүлэн миний дүү чи битгий уйлаад бай. Хоёулаа ээжийгээ орон дээр нь хэвтүүлэх хэрэгтэй байна. –
Агаа хоёулаа эмээгээ дуудах уу. Болохгүй ээ. Эмээгийн бие муу байгаа. Ээж, аавыг зодохоор эмээгээс нуудаг биз дээ. Мөнхүүлэн хүү ээжийнхээ нүүр гарт наалдсан цусыг арчиж цэвэрлээд цэнхэр савтай спирт үнэрлүүлэн толгой дээр нь нойтон алчуур тавиад ээжийнхээ нүүр үрүү горьдон харж суув. ”Ээжээ хүү нь удахгүй том болоод таныгаа ааваас өмөөрнөө. Би том болчихоод заавал аавыг ингэж зодно.. Хурдан том болж ээжийгээ хамгаалах юмсан”. гэх бодол хүүгийн толгойд эргэлдэнэ. Нилээд байсны эцэст Энхчимэг сэргэн нүдээ нээж харав. Хоёр хүүхэд өрөвдөлтэйеэ дэргэд нь сууж охин нь уйлна. Хүү нь ихэд хэвлүүхэн гар хөлийг атгалах аж. – Ээжээ. Та зүгээрүү. Хүүхдүүдийнхээ хариу нэхсэн харцанд Энхчимэг ядруухан толгой дохиж хариулав. Дотор муухайрч толгойгоор нь байхын эцэсгүй хатгуулан өвдөж амьсгалж чадахгүй оргино. – Ээжээ та зүгээр үү. – Тиймээ. Миний хүү. Ахынхаа утсанд залгаад хурдан ир гэж хэл дээ. – За ээжээ. Мөнхүүлэн дуулгавартай нь аргагүй гүйж цүнхнээс нь утсыг нь авчрав. –

Залгаарай миний хүү. Тэсэхүйеэ бэрх өвдөхөд Энхчимэг ахынхаа утасны дугаарыг арайхийн хэлээд нүдээ анив. Том ахынх нь утас удтал дуудуулсны эцэст эхнэр авч бяцхан хүүг баярлуулав. – Байна уу. – Аниа том ахтай яръя. Миний ээжийн бие муу байна. – Юу хэн бэ чи. – Аниа би Мөнхүүлэн байнаа. Ээжийн бие муу байна гээд хүү уйлав. – Өө тиймүү. Яасан юм бэ?. Ах чинь байхгүй байна гээд Төгсжаргал утсаа салгачихав.. – Ээжээ ах байхгүй байна гэнээ. Одоо яах вэ? гэсэн Мөнхүүлэн уйлж эхлэв. – Миний хүү өө. Битгий уйл эмээ үрүүгээ залга. Энэ үгийг хэлэхийн тулд Энхчимэг хамаг хүчээ шавхан хэлээд дахин ухаан алдав. Энхчимэг тархиндаа их хүнд гэмтэл авсан тул шууд эрчимт эмчилгээнд орж Оюун сахив. Ихэд ядарсан хоёр хүүхэд эмнэлгийн коридорийн
сандал дээр унтна. Оюун нулимс бүрхсэн нүдээр зээ нараа хараад том хүүгийнхээ утсанд хэд дараалан залгасанч утас нь холбогдохгүй байлаа. Аргаа бараад бэрийнхээ утсанд залгавал нилээд дуудуулсны эцэст нэг юм арайхийн утсаа авав. – Байна уу – Байна. Байна. Энхбаатар байна уу. – Энхбаатар согтуу ирээд сэрэх шинжгүй унтаж байна ээжээ. Яасан бэ?. – Хүүг сэрээх хэрэгтэй байнаа. Охины бие муудаад бид хэд эмнэлэг дээр байна. – Энэ согтуу ч мөд сэрэхгүй дээ. Өглөө л болохоос биш. – Үгүй ирэх хэрэгтэй байнаа. Адаглаж чи ч гэсэн ирээд энэ хоёр хүүхдийг аваачиж унтуулмаар байх юм. – Би амжихгүйээ. Эмчилгээ хийлгэж байгаа. Намайг гам сайн барь гэсэн. – Пээ чи чинь ямар сонин хүүхэд вэ. Энүүхэн хоёрын хооронд юуных нь гам алдах билээ дээ. Та нар арай дэндүү муу зан гаргаж буруу аашилж байгаа юм бишүү хэмээн Оюун дургүйцлээ барьж дийлэлгүй хэлэхэд Төгсжаргал утсаа тасалж орхив. – Оюун эгчээ ашгүй манай нөхөр хүрээд ирлээ.
Таны хоёр зээ манайд очоод унтаад өгөг. Хүүхдүүд их ядарчихсан байна гэх дуунаар эргэн харвал эрчимт эмчилгээний сувилагч бүсгүй ард нь зогсч байлаа. Сувилагч бүсгүй Оюуныг аргадангуй харна. Оюуны нүдээр нулимс мэлтэсхийн дүүрэх аж. Сувилагч түүний гараас зөөлөн атгаж – За зүгээр дээ эгчээ. Өглөө Энхбаатар инженер хүрээд ирнэ гэв. – За баярлалаа дүү минь хоёр хүүхэд минь бас их ядарчихсан байна. – Харин тиймээ. Хүүхдүүдийг амраая. Хоёр зээгээ өгч явуулчихаад Оюун сэтгэлээ барьж дийлэлгүй мэгшин уйлав. ”Үгүй мөн цаашаа сэтгэлтэй хүн шүү. Хүү согтуу байсанч яах вэ? дээ. Өөрөө гүйгээд ирж болноо доо. Муу өвгөн минь энэ хүүхний төлөө явж байгаад” гэх бодол төрөхөд хоолойд нь гашуун нулимс улам хуралдан дээш огшиж ирэв. Тархиндаа хүнд гэмтэл авсан Энхчимэг тэр шөнөдөө ухаан оролгүй эмч нарыг ихэд сандаргаж хоноход Оюун охиныхоо дэргэд огтхонч цурам хийлгүй дэргэд сахиж байлаа. – Инженерээ таньтай эмнэлгээс яаралтай ярих гээд байна гэх дуунаар Энхбаатарын сэтгэл сэрхийн – Ээж гэж уулгалаад утас шүүрч авав. – Байна уу –
Байна. Ээ хүү минь чи чинь яачихдаг хатуу сэтгэлтэй хүн бэ?. Дүү чинь Энхчимэг гээд ээж нь мэгшин уйлахад Энхбаатар огло харайн босч – Ээж Энхчимэг яасан юм бэ? гэж бараг хашгирав. – Нөхөртөө зодуулаад их муу байна. Шөнөжин согтуу байдаг арай ч дээ хүү минь. Чамд ёстой хэлэх ч үг алга. Яагаад архи уугаад байдаг юм бэ? чи чинь. – Ээжээ хүү нь одоо очлоо. Хүү нь архи уугаагүй гэртээ байсан шүү дээ. – Мэдэхгүй дээ хүү минь эхнэр чинь л тэгсэн шүү дээ. Ээжийнх нь дуу ядарсан, цөхөрсөн сонсогдсонд цээж үрүү хүнд зүйл ёвроод авах шиг болсон Энхбаатар гүйн гарч машинаа асаагаад давхин одов. Түүнийг очиход сэтгэл санаагаар ихэд унаж гутарсан эх нь дүүгийнх нь дэргэд сууж байлаа. Дүүгийнх нь царай цонхийн цайж олон апарат хэрэгсэл залгасан харагдана. – Ээжээ Энхбаатар ээжийнхээ өмнө сөхрөх шахам ойчоод гараас нь зөөлөн атгахад эх нулимс дүүрэн нүдээр хүүгээ харж өмөлзөв. – Юу боловоо ээжээ дүү. – Хэлэх ч юм биш бурхан минь. Баатар охиныг минь ийм болгочихсон байна. – Арай ч дээ. Муу хүн араатан. Муу новш.. Ашгүй та яаж мэдэвээ. – Өнөө Мөнхүүлэн эмээдээ утасдаж хэлэхгүй юу. – Үгүй овоо доо хөөрхий. – Чиний утас уруу бас залгаад Төгсжаргал яриулаагүй байна лээ. Намайг залгахад ч бас чамайг согтуу байна гээд яриулахгүй байсан даг хэмээн эх ихэд гомдонгуй хэлэхэд
Энхбаатарын зүрхээр сийчих мэт хатгуулав. – Юу та ч гэсэн Төгсжаргалтай ярьсан юмуу. Эх ихэд гомдолтойгоор толгой дохиод нулимсаа арчив. – Би Баатарыг одоо зүгээр өнгөрүүлэхгүй. Энхбаатарыг шүд зуун хэлэхэд ихэд хямарсан эх юм дуугарсангүй. ”Үгүй ер ханилснаа ингэтэл зодчихоод юуг ч болоогүй юм аятай зүгээр явж байна гэнээ. Баатар ер нь хүн мөн юмуу муу новш. Төгсжаргал ч гэсэндээ ийм юм болж байхад надад хэлэхгүй нууна гэнээ. Тэр яасан гэж миний ээж дүү нарт ингэж ханддаг билээ. Арай дэндүү даварч байгаа юм бишүү. ”. Гэнэт маш их гомдол хоолой өөд нь үерлэхэд Энхбаатар хөмхийгөө тас зуун гараа зангидав. Үдээс хойш аймгын нэг буудалд залуу бүсгүйтэй наргиж байсан Баатарыг цагдаа нар барьж хориход Энхчимэг ухаан ороогүй байлаа. – Би яасан юм бэ? Та нар миний эрхэнд хууль бусаар халдаж байна гэж хашгичих Баатарын дуунаар Энхбаатарын толгойтой үс босох шиг болон маш их зэвүүцэв. – Чи миний дүүг тийм болгочихоод хувийн жаргал хөөж явдаг. Чи хүн мөн үү гэж хашгирсан Энхбаатар биеэ барих чадвараа нэгэнт алдаж тас зангидсан баруун гараа түүний шанаанд буулгаж орхиход тэрээр хойш саван унав. – Ахаа болиоч та хүн аллаа ш дээ гэж эмэгтэй хүний орилох сонсдон гарнаас нь хүн зүүгдэхэд ухаан орох шиг болсон Энхбаатар эргэн харвал дүү Чимгээ нь өмнө нь зогсч байлаа. – Энхбаатараа таныг
ойлгож байна. Та одоо тайвшрах хэрэгтэй шүү. Бид Баатарыг саатуулж шалгах болно. Цагдаагын ахмад аргадах мэт хэлээд Баатарыг цааш авч явав. – Ахаа та ингэж болохгүй. Эгчийн бие муу байхад та хэрэгт орчихвол яах юм бэ? гэсэн Чимгээ ахыгаа сугадан гарах хаалга чиглэв. Хоёр хөл дээрээ найгалзан орж ирсэн Энхбаатарыг харсан Төгсжаргал нүүрэндээ түрхэж байсан тосоо яаран хойш тавиад босч – Юу вэ?. Чи чинь архи уучихсан юмуу даа. Битгий давраад байгаарай. Өө тийм ээж чинь ярьсан. Бүр уурлаад байна лээ. Энхчимэгийн бие муудсан ч гэх шиг. Надад уурлаад яах юм бэ?. Би танай дүүгийн биеийг муутгасан биш. Танайхан ер нь юм болбол надад уурладагаа боливол таарна. Чи тэр ээждээ хэлээрэй гэж уурлаад нөхрөө харж цэхвэлзэн цааш ороход Энхбаатар ганц ухасхийн эхнэрээ заамдан өмнөө авчраад – Чи.. Чи яагаад.. Яагаад миний ээжийг, миний дүү нарыг надтай яриулахгүй худлаа хэлдэг юм гээд түүний нүд үрүү ширтэхэд тэрээр учиргүй сандарч дагжин чичрэв. Энхбаатар эхнэрээ цааш хүчтэй түлхэхэд тэрээр буйдан дээр хөсөр унав. – Үгүй ер чи одоо байтлаа намайг барьж зодохно уу.
Ичихгүй бол зод л доо. Би танай дүүгийн биеийг муутгаа юу Төгсжаргал нөхрөө урьдын адил буулгаж авах гэж голынхоо дуугаар муухай орилон орь дуу болоход – Дуугаа тат өлөгчин минь гэж Энхбаатарыг хашгирахад Төгсжаргал айн чимээгүй болов. – Хайраа намайг уучлаарай. Ээжийг чинь ярихад чамайг сэрээх гэсэн боловч чи өөрөө согтуу юм шиг огт сэрэхгүй байсан ш дээ. Би өглөө чамд хэлэх гэж байгаад мартчихсан байна лээ гэж шивнэсэн Төгсжаргал, Энхбаатарын шийдмэг харцыг харж хирдхийн цочив. Энхбаатар цаад өрөө үрүү орсноо эргэн гарч ирээд эхнэрийнхээ өмнө том чемодан шидээд буцан цааш орж бүх хувцсыг нь барин ирж чемоданд чихэн хийгээд – Энэ чемоданд чиний бүх хувцсыг хийлээ. Бас бичиг баримт чинь ч байгаа. Очих юмсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болоод байгаа нагац эгч дээрээ тэр сайхан хотдоо очиж амьдар даа. Хоёр хүүхдээ насанд хүртэл битгий эргэж ирээрэй. Гэр бүлийн баталгаагаа хүссэн үед чинь би салгаж өгнө. Харин одоо манайхаас яв. Надад ээж минь дахиж олдохгүй эхнэр бол хүссэн үедээ авч болно. Би чамд үнэндээ урам хугарч байна хэмээн шамдуулсаар Төгсжаргалын хувцсыг өмсгөн
машиндаа суулгаж хотын машинд суулгаж зардлыг нь төлөөд эргэж харалгүй цааш явахад Төгсжаргал нулимсаа нуун уйлсаар машины арын суудалд сууж хоцров. Энхбаатарыг эмнэлэг дээр ирэхэд дүү Энхчимэг дөнгөж ухаан орж байлаа. – Алив та надтай нэг уулзаадахаач гэсэн эмчийг дагасаар Энхбаатар өрөөнд нь оров. – Эмчээ манай дүүгийн бие ямар байна вэ. – Их хүндхэн байна. Тархины гавал ясанд цууралт өгсөн. Бас харвалт өгсөн байна. Бид УБ хотын Клиникын 3 – р эмнэлэг үрүү Энхчимэгийг шилжүүлэх гэж байна. Тархины мэс засалд яаралтай орох хэрэгтэй байна гэж эмч түүнд учирлан хэлжээ. – Баярлалаа эмчээ. Ямар эмчилгээ сайн байна. Тэр эмчилгээг нь хийлгэе. Энэ гэмтлийн цаашдын хор уршиг ихүү – Ер нь бол яаж зүгээр байх билээ. Хагалгааны дараа мэдэгдэх байх. Эмч нар нь зөвлөлгөө өгнө шүү дээ хэмээн эмч учирлан тайлбарлав. Тэр өдөртөө Оюун, Чимгээ хоёр эмнэлгийн машинаар Энхчимэгийг аван хот уруу явж Энхбаатар өөрийн хоёр, дүүгийнхээ хоёр дөрвөн хүүхдийг цуглуулан гэртээ ирэв. – Ааваа ээж хаачсан юм бэ? – Ээж нь хот явсан. Та хоёрыг том болохоор ирнэ гэсэн. Тийм болохоор миний хоёр хүү аавынхаа
үгэнд сайн орж хурдан том болох хэрэгтэй шүү дээ. – Тэгээд таныг байхгүйд бид хоёр айна шүү дээ. Охин нь цаанаа нэг гунигтай байгааг харж өрөвдсөн ч Энхбаатарын сэтгэлд нулимс дүүрэн мэлтэгнэх ээжийнх нулимстай нүд, ухаангүй хэвтээ охин дүү хоёр нь харагдах шиг болов. ”Тиймээ. Намайг хайрласан тэр эмэгтэй миний ээжийг ядаж хайрлаж болох байсан. ”Энхчимэгийн хүү Мөнхүүлэн дөрвөн настай дүү Энхүүлэнгийнхээ гараас хөтөлж томоотой нь аргагүй сууна. Энхбаатар дүүгийнхээ хүүхдүүдийг харж инээмсэглээд толгойг нь илж – Манай Мөнхүүлэн, Энхүүлэн хоёрч мундаг сайн хүүхдүүд юмаа. Эмээ, Чимгээ эгч хоёр нь ээжийг нь улам сайн эмчлүүлэх гээд УБ хотын эмнэлэг үрүү аваад явчихсан. Тэгэхээр одоо тавуулаа сайхан хоол хийж иднэ. Миний хүүхдүүд ямар хоол идэх вэ? гэхэд хүүхдүүд дор бүрнээ гунигт автан чимээгүй сууцгаана. – Том ахаа манай аав хаачсан юм бол гэж Мөнхүүлэн асуугаад хөмхийгөө зуув. – Мөнхүүлээн. Уръд шөнө аав чинь ээжийг чинь зодоход чи харж байсан уу. – Тийм бид хоёр хоёулаа харж байсан. Аав муухай би том болоод ээжийгээ ааваас заавал хамгаална. – Их сайн байна. Хүн шударга сайн хүн болох ёстой. Ээжийг чинь хайрлахгүйгээр зодож хүнд гэмтээсэн учир аавыг чинь цагдаа нар авч явсан. – Аав тэгээд тэнд удах уу. –
Мэдэхгүй дээ хүү минь хууль л мэднэ. Ер нь удах байх гэж би бодож байна. – Аав ирэх жилийн цагаан сараар ирэх боловуу. – Ирэхгүй ч байж мэдэх юм. – Өө. Гоё. Гоё ээжийг зодох хүнгүй амар гэсэн жаахан охин Энхүүлэн алга ташин баярлав. – Энхүүлэн тэнэгтээд байгаач. Аавд хэцүү байх болно шүү дээ. Нүднийх нь сэтгэлээр унаж, шаналан буй жаал хүүг Энхбаатар өрөвдөн харж байлаа. – За хүүхдүүдээ ямар хоол идэхээ хэлээд байгаарай. – Ааваа гуляш идье. Хүү нь ингэж хэлэхэд Энхбаатар толгой дохиод Мөнхүүлэнг харав. Хүү бодолд автан суусаар байлаа. –

Манай Мөнхүүлэн ямар хоол идэх вэ? – Гуляш хийчихээ ахаа миний дүү гуляшинд дуртай. Энхбаатарын зүрх үрүү зүүгээр шивэх мэт хатгахад “Хэрэггүй ч цагдаад өгөв үү дээ” гэж бодов. ”Ямартай ч хоол хийх хэрэгтэй “гэж Энхбаатар өөртөө шивнэв. ”Ингэхэд гуляш яаж хийдэг “ юм бол Энхбаатар яарч сандчин найзынхаа утсанд залгаад өөр өрөөнд оров. – Сайн байна уу. Найзаа танай эхнэр байна уу. – Байна үгүй чи манай эхнэрээр яах нь вэ? – За алив ээ. Эхнэртэй утсаа өгөөд орхи. Надад ярих юм байна. Найз нь инээгээд утсаа эхнэртээ өгөв. – Сайн уу. Солонгоо найздаа гуляш яаж хийдэгийг хэлээд өгөөч. За баярлалаа. Найз нь одоохон бичээд авъя. Тиймээ Төгсжаргал эзгүй байгаа. Найз нь хүүхдүүддээ хоол хийж өгөх гээд мунгинаж сууна. Амьдралаас суралцах зүйл Энхбаатарт их байлаа. Хүүхдүүдийн гунигт нүд ганц өмөг түшиг болсон түүнийг ширтсээр. Амьдралд хариуцлага маш их шаардагддаг ажээ.