Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 10-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 10-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
409

За энэ яах вэ. Ажилдаа орцгооё. Сингапураас хэдэн гайгүй хужаа ирсэн гэнэ. – Тиймүү. Хэн тэгж байна. Баталгаатай гэнэ үү. Тайван ихэд анхааралтай хэлээд Бүргэдэйг харав. – Том Туугий ярьсан юмаа.

Цаадахь чинь үнэн юман дээр л том дуугардаг гар шүү дээ. – Тэгвэл тийш дөхөхүү. – Одоо очиж үлийгээ хийх юм бэ? Яг эгзэгтэй цагт цаадахь чинь дуудна гэсэн. – Тэгвэл Тайхар, Төөнөг хоёрыг бэлэн

байлгаж байя. – Тэг тэг. Тэр нь дээр. Харин танай хоёртой би харьцахгүй шүү. Тэр хоёртоо манай гэр орныг ч зааж өгөөд хэрэггүй. – Мэдэж л байгаа ш дээ. Гэхдээ андаа тэр хоёрын амьд шүтээн бол чи

шүү дээ. – Тэгсэнч гэсэн би тэдэнд итгэхгүй. – Ойлголоо андаа. Би явж байя. Хэрэг болохоор яриарай. Тайван ч явахаар босч Бүргэдэй компютерийнхээ өмнө очиж суув. ”Чи амьдрах хэрэгтэй Бүргэдэй.

Одоо арван жил толгой өвдөхгүй эдэлж эзэмших хөрөнгөтөй болчихоод жирийн залуугын дүрд хөл тавин орох хэрэгтэй. ”Бүргэдэй тангараглах мэт өөртөө хэлээд толинд өөрийгөө харж инээмсэглэв.

Хаалга тогших сонсдоход Бүргэдэй сэрдхийн цочиж хянах самбар уруугаа харав. Ээж нь нилээд бухимдсан байдалтай зогсч байлаа. – За ээж баахан Чойжин бууж дээ. Одоо яая гэх вэ? Чойжин бууж л байхаас гэж бодсон Бүргэдэй хаалга өөдөө онгойх тохиолол өгөхөд хаалга онгойж ээж нь орж ирэв. – Өө ээж сайн байна уу. – Сайн. За миний хүү сайн уу гэсэн ээж нь тонгойн үнссэн нь тийм ч ууртай биш байв. – Суугаач ээжээ хүү нь таньд хоол хийж өгье гэсэн Бүргэдэй босч алчуурт гараа арчаад ээждээ жимсний шүүс хийж өгөхөд Туяа инээмсэглэж – Миний хүү мундаг байна шүү дээ. Ээж нь дараа ирж хүүгийнхээ хоолыг идье. Харин одоо ээж нь хүүдээ хоол хийж өгье гэхэд Бүргэдэй толгой дохин инээмсэглэв. – Ямар хоол идэх вэ?. Миний хүү. – Ээж хоёулаа тахиа шарж идэх үү. – Өө за тэгье. Ээж нь одоохон. Миний хүү өө. Ээж нь хүүгээсээ нэг зүйл асуух гэсэн юм. Миний хүү ямар ажил хийгээд байнаа гэх Туяагын харцанд айдас болгоомжилсон аяс зэрэг цухалзав. – Та өрнөөсөө гарсан биз дээ ээжээ. Бүргэдэй тэс өөр юм хэлээд инээмсэглэв. –

Өрнөөсөө гарсан. Өрнөөс гарахад тусалсанд хүүдээ маш их баярласан. Харин ээжийгээ өрнөөс гаргаж ач тус болсон хүү минь ямар ажил хийж энэ их мөнгийг олоод байгааг мэдэх гэж ээж нь ирлээ. – Өө шал дэмий юманд шаналж байх юмаа ээж та. Би эх орноо цөлмөж ард олны хөрөнгийг луйвардаж аваагүй, хулгай хийгээгүй. дээрэм тонуул үйлдээгүй тэгэхээр та санаа амар байж болно. – Ээж нь хүүгээ шударга зантайг мэднэ. Гэхдээ зовоод байна. Чи ямарч ажил хийгээгүй хирнээ маш их мөнгө олоод байна. Хаанаас энэ их мөнгийг олоод байнаа. Мөнгөний хор ямар аймшигтай байдгыг чи мэдэхгүй шүү дээ. Миний хүү хаанаас энэ мөнгийг авснаа ээждээ хэлчих тэгэх үү. Туяа нулимс дуслуулан байж гуйсанч хүү нь түүнд хүссэн хариултыг нь өгсөнгүй. – Ээжээ одоо хүү нь том болсон та санаа зоволтгүй. Хүү нь буруу зүйл хийхгүй гэж ээжийгээ аргадсан Бүргэдэй эхийнхээ мөрөөр тэвэрч энгэрт нь нүүрээ наахад Туяа хүүгээ үнсээд санаа алдан өндийжээ. Ээжийгээ явсны дараа

Бүргэдэй одоо хир нь идээгүй байгаа тавагтай хоолоо хойш нь тавиад хөргөгч онгойлж хөлдүү аньс жимс гаргаж ирэн том халбагаар хоёр дахин хутгаж шил аяганд хийгээд дээрээс нь халуун ус хандлан хийгээд таглан тавив. Өлссөнөөс ходоод нь хонхолзовч юм идсэнгүй. Нөгөө өрөөнд орж хэсэг дасгал хийхэд хамаг биенийх нь хөлс цутгаж ирэв. Бүргэдэй хөлсөө хүйтэн усаар арчаад ширээний ард суун хандалж тавьсан халуун аньснаас балган аажуухан уув. Дахиад л хамаг бие нь хөлөрч хачин их ядрахад орондоо орж хэвтэнгүүт унтаж эхлэв. Нэг сэрэхнээ бие нь өд мэт хөнгөн харц сэргэлэн сэтгэл санаа ихэд амгалан байх тул яаран босч цаг харвал ердөө хорин минут унтсан байлаа. Тэрээр босч хэдэн жилийн өнжмөл адууны хөх хомоол үйрүүлж нунтаглан шатаагаад үнэрлэв. Хараа нь ихэд цэлмэг болох аж. Дараа нь ганга асаан бага зэрэг арц дээрээс нь үнэртүүлэхэд нэгэн тааламжит үнэр тасалгаанд түгэн байлаа.

Дараа нь усны өрөөнд орж намхан модон хайрцагт хийсэн гямц давс дээгүүр хөл нүцгэн алхан хэсэг явахад ой ухаан нь нэгэн жигд тайван ажиллаж эхлэв. Бүргэдэй ийнхүү бүх бэлтгэлээ хийж дууссаны дараа утсаа нээж “Хүргэлтийн компани” гэж тэмдэглэсэн утас уруу залгав. – Байна уу?. Хүргэлтийн компани таныг сонсч байна. – Би долоо хоногын төлбөр нэгмөсөн хийсэн захиалагч байна. – За. Уучлаарай та кодоо хэлнэ үү. – Гучин дөрөв арван хоёр. – Тийм байна. Хаана хүргэлт хийх вэ? – Хаяг утасны дугаарыг нь танайд үлдээсэн байгаа. Тээш хадгалах газрын түлхүүр танай итгэмжлэгдсэн ажилтанд байгаа. – Ок. Бид гучин минутын дараа хүргэлт хийнэ. – Их баярлалаа. Амжилт хүсэе залуусаа. Бүргэдэй нэг их том ажил амжуулсан хүний хангалуун инээмсэглэлээр инээгээд бүх анхаарлаа нэгэн цэгт төвлөрүүлэн компютерийн ард суув. Түүний мейль хаяг уруу Том Туугийгаас Сингапураас ирсэн тоглоомчин хятадуудын мэдээлэл ирсээр Жан Мере гэгч тэр тоглоомчин эрийг Бүргэдэй хятад хүн биш гэдгийг шууд мэдэрч инээд алдав.

Хятад хүний биш лал шашинтны хэрсүү сүсэгт царай тэгсэн хирнээ яахаас ч буцахгүй шинжийг агуулсан хүйтэн нүдийг мань залуу харж толгой сэгрэн инээмсэглэв. Жан Мери гэгчийн хэд хэдэн тоглолтыг тэрээр харж түүнтэй тоглоход гол хэрэглүүр болох дутагдалтай байдалд дүгнэлт хийж өөрийгөө түүнтэй тоглох бэлтгэлээр хангаж үдээс хойшхийг Бүргэдэй тун завгүй өнгөрүүлэв. Утас дуугарахад авч харвал Том Туугий залгаж байлаа. – Байна уу андаа. – Андаа цаад муу хятад чинь дэндүү аюултай нэг зэрэг хахаж, хайрдаг амьтан гэнэ шүү. – Би түүнийг шүтэж байнаа. Ямагт дайсныхаа давуутай байдлыг эхэлж зөв тооцоолбол амжилтанд хүрдэг биз дээ гэх Бүргэдэйн үгний хариуд Туугийгийн инээх сонсдож –

За за нээрэн найз нь чамд юу хэлэх билээ. Яг арван найман цаг гэхэд манай ажил дээр ирээрэй. Чи ялагч байх болноо гэснээ утсаа таслав. Бүргэдэй цагаан срочкин цамц эрвээхэй зангиа зүүж, үнэтэй даавуун костюм өмсч дэгжрээд явахаар цаг харвал арван долоон цагаас арван минут өнгөрч байлаа. Тэрээр зогсоолд тавьсан машиндаа суун хөдлөхөд хотхоны нөгөө талаас бага оврын Пажера жип хөлөглөсөн Тайван араас нь даган хөдлөв. Бүргэдэй, Тайван хоёр урьд хойноо оролцон явсаар Эл авхайн казиногын үүдний зогсоолд машинаа тавихад Тайхар Төөнөг хоёр өмнөөс нь угтан ирэв. – Оройн мэнд. Бүргэдэй андаа чи шүү.

Есс санаа зоволтгүй андуудаа. Дөрвөн залуу гараа цохилцон амжилт хүсэцгээгээд эргэхэд машины сигнал тачигнаж гялтагнасан хар өнгөтөй Лексус 570 машин золтой л Бүргэдэйг няц дайрчихсангүй. Жолооны ард нүдэндээ хар шил зүүсэн бадриун эр суусан байх агаад залуусыг хийсч унагамаар муухай харж – Хөөш охидуудаа аминаасаа уйдаа юу. Эсвэл найз залуучууддаа хаягдсануу хэмээн доогтой дуугаар хэлэхэд Тайваны царай барсхийн уурлаж, Бүргэдэй инээмсэглэв. – Хөөш өвгөөн замаа харж явбал яасан юм бэ?Нүдний хараа чинь лав муудсан бололтой. Энд эрчүүд байна. Биеэ үнэлэх охид алга байгаа нь харамсалтай. Үгүй тэгээд хараа муутай байж харанхуй шөнө хар шил зүүж явдаг нь ч юу билээ дээ. – Муу банди минь чи харамсах болно шүү гэж Бүргэдэйгийн үгний хариуд машин дотроос зэрлэг балмадаар хашгирахад залуус инээлдээд дотогш орцгооход Том Туугий тэднийг угтан гарч ирэв.

Бүргэдэй, Туугийг хажуу тийш нь аваачиж – Үүдэнд нилээд том бух сөөнгө дуугаар орилоод байна. Зүгээр ч нэг орилоогүй байх. Танай хамгаалалт хир байна гэв. – Санаа зоволтгүй андаа. Тохироо бүрдвэл чамд хамгаалалт гаргахад бүх юм бэлэн. – Ойлголоо. Арван хувь чинийх. Харин тоглоомын дараа танай залуусын нэг миний машиныг барьж хотын төвд найдвартай хамгаалалттай газар аваачиж орхих хэрэгтэй байна. Би өөр машинаар “Мандах нар” Зочид буудалд буух хэрэгтэй байна. – Тийм бол бүх зүйл чинийхээр болог. Машиныхаа түлхүүрийг өгчих. Бүргэдэй, Том Туугийгийн алган дээр машины түлхүүрээ тавиад өнгөрөхийг хэн ч ажигласангүй. Тэднийг ороход Сингапурын тоглоомчин хятадууд тоглоомын ширээний дэргэд очиж буй нь харагдахад Бүргэдэй инээмсэглээд тийш очив. Эл авхай хэмээхь сайхан ааштай англи эмэгтэй алтлаг шаргал үсээ хөвсөлзүүлэн алхсаар танхимд орж ирэхэд тоглоом эхлэв. – Ноёнтоон та хэдэн настай вэ?. гэх эелдэг дуун ард нь гарахад Бүргэдэй дурамжхан эргэн харав. Эл авхай түүний өмнө нар адил гэрэлтэн зогсч байлаа. – Сайн байна уу хатагтай. Таныг дэргэд ирснийг мэдэлгүй ёс алдлаа. Өршөөж үзээрэй гэсэн Бүргэдэй шаргал үст хатагтайн гарыг шүүрэн атгаад зөөлөн үнсэв. –

Баярлалаа. Ноёнтоон. Хоёул тавлан суугаад хэдэн үг сольж болохсон боловуу. Хатагтай ихэд эелдэглэн хүссэнч зүрх сэтгэл нь Бүргэдэйг энэ газраас хурдан явахыг анхааруулах мэт зүрхээр нь хэд хүчтэй хатгуулав. – Яасан харамсалтай юм бэ? авхай минь энэ удаа надад тун хойшлуулж болшгүй ажил гараад байдаг. – За тийм бол яах вэ? Ноён таны цаг завыг харж байгаад маргаашнаас болох уу? гэх Эл хатагтайн цэнхэр нүд залуу эрд ер олигтой мэдрэмж төрүүлсэнгүй. – Өршөөгөөрөй хатагтай минь энэ миний нэрийн хуудас гэсэн Бүргэдэй нэрийн хуудсаа хатагтайн гарт атгуулаад гарч Тайваны машины уръд талын суудалд орж суухад холгүйхэн машины хаалга тапхийн хаагдах сонсдов. – Андаа хоёулаа суудлаа сольчихъё. Тэр хоёр жолооны араар овжин гэгч нь зөрж Бүргэдэй жолооны ард суун энгэрээ ухаж хоёр боодолтой доллар гаргаж Тайвангын энгэр дээр шидээд – Та гурвын хувь гээд машин асаан хөдлөв. – Баярлалаа. Андаа өнөөдөр мөн аз шовойсон өдөр байваа. За манай хоёр ам хатуутай байж андуудын буяныг зөв даана шүү гэсэн Тайван нэг боодол зуутын доллар арагш нь шидэхэд Тайхар, Төөнөг хоёр толгой дохин шүүрч авав. – Маргааш уулзъя андаа.

Бүргэдэй дэргэд ирж зогссон хар машиныг харан зогсоод хариу сонсолгүй гарч нөгөө машинд орж суумагц машин хөдлөн явахад Тайван жолооны ард суугаад араас нь хөдлөв. – Тайванаа андаа энэ Бүргэдэй яасан учир битүүлэг юм бэ?. Бидэнтэй бүр үг солих ч үгүй юм. Сонин араншинтай залуу шүү. – Та хоёр нэг зүйлийг л мартаад байнаа даа. Бидэнтэй Бүргэдэй дуугарахгүй байж болно. Тэр бүр адгын новш ч байж болно. Харин бидэнтэй тэр олзоо энэ тэнцүү хувааж байна. Бүргэдэй байхгүй бол бид ийм машинтай боссдоод явж чадах уу. Мэдээж мөнгө хор ихтэй гэхдээ бид зөв санаатай Бүргэдэй андад үнэнч байхад тэгээд болно доо. – Тийм дээ. Бид түүнд хийсэн тус ч байх биш дээ. Гэхдээ нэг учир сонин залуу шиг санагддаг юм. – Мөнгөний цаана хор ч байна.

Хоол ч байна. Бүргэдэй дээрэм хийгээгүй тэр зөвхөн Монголд доншиж ирсэн гадаадынхантай л тоглодог. Монголоос минь ашиг горьлож ирсэн гадаад тонуулчдын гар хөл бологсод манай төрд ч, хар армид ч олон бий. Тиймээс Бүргэдэй анд маш болгоомжтой байх нь чухал. Ачийг бачаар хариулж болохгүй гэж үг байдаг. Бид Бүргэдэйг дагаснаар муудсан юм алга. Харин алив нэгэн эрсдэл тохиоход бид амь нэгтэй ам хатуутай байх ёстой. Ер нь бэлэн мөнгө ингэж авч явахад хүртэл осолтой гэсэн Тайван хурдаа нэмэн зам сүлжин давхихад араас Лексус 570 даган давхихыг тэр анзаарав. – Аа пи.. Араас яг дагалаа шүү за манайхаан. Миний хэлснийг мартаж болохгүй шүү. Тайхар чи мөнгөө аваад буу. Нандиа хүлээж байгаа. Нандиагын машины ард би зосонгуут буудаг юм шүү гэсэн Тайван хар машиныг хол орхин хурдлав. Нандинцэцэг яг зам дээр аваарийн гэрлээ асаачихсан зогсч байлаа. – Андаа буухад бэлтгээрэй. Ихэд айсан Тайхарын толгойтой үс арзайн босох шиг болсон ч маш хурднаар бууж Нандиагын машины арын суудалд шурган сууж амжив. Тайван давхиад явчихсан байлаа. Хар теннтэй хар машин шөнийн гудамжаар ид хаваа гайхуулан давхисаар өнгөрөхөд Тайхар магнайны хөлсөө ханцуйгаараа арчиж – Ёох. Өнөөдөр хүнд өдөр байлаа. Яваарай Нандиа гэв. – Яасан бэ?.

Тайван надтай уулзахгүй байсан юмуу. Галзуу юм шиг давхиад өнгөрлөө. Зүгээр үү. – Зүгээрээ. зүгээр. Мань хэд буруу хүмүүсийн харцанд өртөв бололтой. Дээрэмдэх гэж хөөгөөд.. – Яанаа ямар аймаар юм бэ?. Та нар ер нь энэ мурийтай тоглодогоо болиочээ. Ажил хийж жирийн залуусын амьдралаар амьдраач гэсэн Нандинцэцэг үнэнхүү аймсан дуун алдав. – Нандиа чи ойлгохгүй байна шүү дээ. Бид нар тоглодоггүй ш дээ. Нэг анд маань тоглодог юм. Гэхдээ тэр анд маань монголчуудтай тоглодоггүй юм. Гаднаас ирсэн гаруудтай тоглодог юм. Тэгээд яах вэ? дээ. Мөнгийг хор ч дагадаг, хоол ч дагадаг хойно мөнгөө алдсан луйварчдын гар хөлүүд биднийг дагах нь ердийн үзэгдэл шүү дээ гэж Тайваны үгээр ярих залуугын үгийг Нандинцэцэг сонсч толгой дохив. – Яанаа тэгээд Тайванд маань зүгээр байгаа даа. Надад мөнгө биш Тайван хэрэгтэй. Бидний хүүхэд өнөөдөр хөдөлсөн шүү дээ гэж Нандинцэцэг хоолой чичрүүлэн хэлэхэд нулимс хацрыг нь даган бөмбөрөв. – Ээ Нандиа ингэж хямраад хэрэггүй ээ. Цаадахь чинь яах ч үгүй ямар Тайван тоглож байгаа биш. Бүргэдэй л тоглож байгаа юм чинь. – Бүргэдэй гэж хэн юм бэ? – Харин Бүргэдэйг Бүргэдэй л гэдэг л дээ. Дахиж Нандинцэцэг, Тайхартай юм ярьсангүй нулимсаа арчаад машинаа асаан хөдлөв.

Аюул өнгөрснийг Тайхар мэдэж санаа алдаад – Нандиа ингээд зогсчих. Найз нь бууя. Ээжийн бие муу байгаа эртхэн очихгүй бол болохгүй гэхэд бүсгүй зогсч Тайхар машинаас яаран буухад машин хөдлөн явав. – “Есс. Ингээд мөнгөтөй болоод авлаа. Мөнгө байхад заавал энэ аюул нүүрлэсэн хотод үхлээ хүлээж шигдээд яах вэ?. Хурдхан нутаг явъя. Аягүй бол Тайван мөнгөө авах гээд хүрээд ирнэ. Дургүй нь хүрвэл бас эвгүй гар. Харин Ууганааг яах вэ?. Тэр жирэмсэн шүү дээ. Миний хүүхдийг тээж байгаа. Ер нь гэр оронгүй болохоор л би тэднийг толгой хоргодож байсан. Бүргэдэйн өгсөн бүх мөнгийг би түүнд өгдөг байсан. Ууганаа тийм сайхан ч хүүхэн биш. Урьд нь биеэ үнэлдэг байсан гэж Төөнөг хүртэл мэддэг юм билээ. Бүргэдэй шиг гоё хувцас өмсье. Сайхан байшинд сууж үнэтэй машин уная. Яагаад болохгүй гэж би Бүргэдэйтэй адилхан хүн” гэж бодсон Тайхар гар өргөн такси зогсоон суув. – Хаашаа явах вэ?. – Драгон орноо. Машин хөдлөн явахад Тайхар ихэмсгээр арын суудлыг налав. Мөнгөтөй хүний жаргалаар ихэмсэг явах цаг түүнд иржээ. – Хөөе андаа аштайхан явна шүү. Чи шинэ жолооч уу үгүй юу. Донслоод байх чинь. – Уучлаарай. Зам гэж там шиг болчихоод байна л даа. Жолооч мөчөөгөө өгөхгүй гэсэн шиг хэлээд хаазаа нэмэн ухасхийв.

Шөнийн зам дэгэн догон ихтэй ч Тайхар чимээгүй байхаар шийдэв. Түүнд эндээс явах нь чухал байлаа… .. Тайван машиныхаа миллийг эцэст нь тултал гишгэн хурдалсан ч Лексус 570 тэднийг хааш нь ч хөдөлгөхгүй араас н элдэж байлаа. – Новш юмаа одоо яах вэ?. Андаа бид ч гарцгүй болохнь ээ. Яах вэ?. Гараад улаан гараараа нялга үзэлцэх үү новшнуудтай гэж Төөнөг шүд зуун хэлээд гараа зангидав. – Төөнөгөө чи миний утсаар Бүргэдэйтэй яриадахь даа. – Би өөрийнхөө утсаар ярьчихъя. – Үгэнд ор лдоо. Чиний утсыг авахгүй ш дээ цаадахь чинь – Аа пи.. Нээрэн тийм ш дээ гэсэн Төөнөг Тайваны утсыг шүүрэн аваад Бүргэдэй гэсэн нэр дээр дарахад ашгүй утас нь дуудаж байлаа. – Байна уу гэх Бүргэдэйгийн дуунд түгшсэн өнгө илхэн сонсдож байлаа. – Андаа бид хоёр гарцгүй болчихлоо. Биднийг хааш нь ч хөдөлгөхгүй хөөж байна. – Аан тийм үү. Нөгөө 570мөн үү. – Тийм. – Амьд гарах хэрэгтэй Төөнөгөө. Тайванд хэл. Эгзэгтэй газар очоод аминд аюулгүйгээр машинаасаа үсэр. Гэхдээ муур багш нарт харагдахааргүйгээр үсрэх хэрэгтэй та гурав хаана байна вэ. – Хаана байгаагаа мэдэх арга алга. – За тасаллаа. Би одоо та хоёр дээр очлоо. Мань аль болохоор хурдан очно. Зөвхөн наанаа нуугдаад байж байгаарай. Утас тасарч Төөнөг гайхсан царайтай Тайваны халаасанд утсыг хийгээд хараах нь сонсдов. – Овоо юмуу гэсэн чинь үлгэр ярьдаг гаруу үгүй юу –

Юу гэж байна цаадахь чинь. – Хар машиныханд харагдалгүй машинаасаа үсэрч гэх шиг, Өөрөө энд ирэх юм байхаа. Хүн амь наана байхад чинь. Яс юман дээрээ өөрөөс нь болж хүмүүс сүйдэж байхад чинь.. Үнэн зэвүү хүрчихлээ. Одоо яах вэ?. Андаа. – Одоо яах вэ? гэжүү. Цаадахын чинь хэлснээр л хийнэ дээ. – Ээ үлгэр ш дээ. Пиз.. – Миний анд үлгэрийг амилуулдаг юм. За чи эхлээд үсэрэхэд бэлтгэ. Зүүн тийшээ бартаатай тал уруу үсэрдэг юм шүү. Би дахин хэдэн гудамж сүлжээдэхье. Тайван хурдаа нэмэн урагш ухасхийхэд гэзэг даран дагасан хар машин ард хоцорч хоёр гудамжны ард үлдэв. Тайван харанхуй муруй тахир гудамжийг сонгон давхиж эргэлтэн дээр зогсмор аядахад

Төөнөг үсрэн бууж хашаа мөргөн алдан зогсов. Машин буцан ухасхийж хар машинтай шүргэлцэх нь сонсдож төмөр харр хийн дотор муухай оргитол харшаан сонсдоод дахин цааш давхихыг сонссон Төөнөг тэр зүг үрүү хамаг хурдаараа гүйв. Нилээд хүчтэй ёвчин мөргүүлсэн Лексус 570 араас нь улангасан хөөхөд Төөнөг араас нь гүйсээр байлаа. Тайваны уран жолоодлого энэ удаа тун хэрэг болж байлаа. Тайван хэд дахин гудам сүлжин давхиад хог асгасан жалганы зүг давхив. “Яадаг билээ. Найз минь эсэн мэнд үсэрч чаддаг байгаа даа”Төөнөг хамаг хүчээ шавхан бодоод амьсгаа даран хэсэг зогсоод дахин гүйв. Машины ёнгинотол хаазлах сонсдоод таррхийх их чимээ гараад чимээ тасрахад Төөнөг нүдээ анин урагш харайлгав. – Тайван.. Тайван.. Хөөсөн машинч мөн зогссон бололтой хүмүүсийн дүнгэр дүнгэр ярих сонсдоно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *