Home Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 9-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 9-Р ХЭСЭГ

0 second read
0
0
1,091

Ёох ямар хэцүү юм бэ?. Алив чамд босч суугаад хэдэн үг надтай сольчих чадвар байна уу гэх Одноогын дуунд гомдол цалгиж байвч тэрээр хөмхийгөө тас зуув. – Өө миний хань ирчихсэн үү. Алив нааш

ир үнсэе. Дэлгэр согтуу дуугаар хэлээд архины эхүүн муухай үнэр ханхлуулсаар ойртоход Одноогын дотор муухайрч түүнийг тохойгоороо цааш нь түлхэж – Цаашаа бай. Бузар минь. Иш чиний

байж байгаа царайг.. Чи ер нь ингээд л архи уугаад байх хүн үү. Одоо дахиад нэг хүүхэд нэмэгдэх гэж байна. Бид дөрөв цаашид яаж амьдрах вэ? аан. Чамд надад хэлэх үг байна уу гэж хэлээд Одноогын хоолой

зангиран чимээгүй болоход Дэлгэр тас тас хөхрөн ширээ үрүү зангидсан гараа буулгаж – Дахиад хүүхэд нэмэгднээ. Дахиад хүүхэд нэмэгдэнэ гэсэн үү чи юу яриад байгаа янхан бэ?. Би чамайг мэднэ ш

дээ. Чамайг янхандаж яваад хэн нэгний золбин шээс тээгээд ирж байхад би тэгээд миний хүүхэд еэ гэгээн минь гээд хүлээгээд авах уу. Май.. чи тэгдэггүй л байхгүй юу гэж хашгираад салаавч гарган

Одноогын нүүрэнд наахад ихэд зэвүүцэж дургүй хүрсэн хүүхэн түүний нүүр үрүү байдаг чадлаараа алгадаад авав. – Өө муу гичий би чамайг алчихъя л даа гэж хашгирсан Дэлгэр хүүхнийг үсдэж чирэн өмнөө унагаад хэд дараалан өшиглөхөд Алимаа охин айж чарлаж гарав. Нөгөө өрөөнд телевиз үзэж байсан том хүү Мөнхжин гүйн орж ирээд эцгийнхээ гарт тарчлан хэвтээ эхийгээ харж хөмхийгөө зуун ойртов. – Хөөш Дэлгэр гуай та больчихооч. Чиний зовоож байгаа чинь багадаагүй муу заваан харх. Мөнхжингийн дуу тасхийж зангидсан гар эцгийнхээ шанаанд тасхийн буув. Дэлгэр найгалзан хойш суунтусч ямарч хөдөлгөөнгүй болж хамраас нь цус олгойдон урсч эхлэхэд Одноогын дотор палхийж – Хөөш. Дэлгэрээ.. Дэлгэрээ гэж адган хашгирав. –

Ёох.. Та нар намайг элбэж алах нь байна шүү дээ. Нилээд удсаны эцэст Дэлгэр ухаан ороод хэлэхэд Одноо ихэд баярлан хүүгийнхээ гараас атгаж – Миний хүү аавыгаа орон дээр нь хэвтүүл гэхэд ихэд айсан хүү Дэлгэрийг өргөж орон дээр унтаж буй хүүхний дэргэд хэвтүүлэв. Юу болж буйг мэдээгүй согтуу хүүхэн нааш эргэн хэвтэхдээ Дэлгэрийг хүзүүдэн тэврэхэд Дэлгэр түүний гарыг авч шидэв. – Яаж байна Дэлгэрээ бие чинь гайгүй юу. – Яав л гэж чиний муу шээсэнд цохиулаад үхнэ л гэж байхгүй. Алнаа чамайг хүзүүг чинь хуга мушгиад эд эрхтэнг чинь зарж олсон мөнгөөрөө архи ууна мэдэв үү муу гөлөгнүүдээ. Дэлгэр ихэд уурсан хашгирч шүдээ хавирахад Мөнхжин хүү айсан бололтой эхийнхээ гараас атгаж ард нь гарч зогсоход Одноо хүүгээ ихэд өрөвдөж – За бие чинь зүгээр бол боллоо доо. Дэлгэр минь. Би хоёр хүүхдээ аваад явлаа. Угаасаа энэ байр танай ээжийнх. Тийм болохоор би явах минь.. – Зайлцгаа муу гуйлгачингууд. Орох оронгүй муу новшнууд та нарыг хаачихыг харъя л даа зайлцгаа хэмээн Дэлгэр ихэд омогшин хашгирахад хоёр хүүхэд нь түүний гараас угзчин үүд үрүү зүтгэлэв. – За миний хоёр хүүхэд хувцсаа, хичээлийн хэрэглэлээ бүгдийг ав. Явцгаая. – Ха.. Ха.. Зайлцгаа.. Зайлцгаа.

Харин буцаж ирж нүдний булай болов доо муу янхан минь. Хаалга тасхийн хаагдаж Дэлгэрийн хамгын нандин хүмүүсийн хөлийн чимээ алслан холдоход тэрээр баясгалантайгаар инээд алдаад хажууд хэвтсэн согтуу хүүхнээ амраглан үнсэв.. … – Ээжээ одоо гурвуулаа хаачих билээ. Хорлоо эмээ биднийг гэртээ хэд хонуулах болов уу. Мөнхжин хүү ихэд түгшин хэлээд эхийнхээ нүүр өөд өлийн харав.. Төмөрийн өгсөн мөнгө байсан болохоор Одноо огт сандарсангүй. – Битгий санаа зовоо миний хүү одоо гурвуулаа сайхан хоолонд оръё. Дараа нь байр түрээслэнэ. Ээжид нь мөнгө байгаа. Харин миний хоёр хүү хоёулахнаа байгаад байж чадах уу. – Чаднаа. Өглөө дүүгээ хичээлд нь хүргэж өгнө.

Хичээлийнх нь дараа өдөр өнжүүлэхийнхэн ирээд авчихдаг юм билээ. Аав л ирэхгүй бол би дүүгээ хараад байж чаднаа. Аав архи уух мөрөөрөө уухгүй ирж агсан тавьдаг. Хүмүүс дагуулж ирж архидана. Тийм үед нь би дүүгээ тэврээд орцонд суугаагаараа хонодог. Согтуу хүүхнүүд дагуулж цуг унтдаг. Би аавын ор хөнжлөөс сэжиглээд дүүгээ тэнд унтуулдаггүй гэж ярих арван гурван настай хүүгийнхээ яриаг Одноо нулимс дуслуулан сонсоод хадам ээж үрүүгээ залгав. – Сайн байна уу та. Би Одноо байнаа таны бие сайн уу. – Сайн. Сайн байна уу. Чи ажлаасаа ирээ юу. – Тиймээ ирсэн. – За ашгүй. Одоо нөхрөө сайн халамжилж үз. Цаадахь чинь архи уугаад бүр ядаргаанд орчихсон байна лээ.

Би бүр хүүдээ зовоод.. – Уучлаарай та архи ууж, хүүхдүүдийнхээ дэргэд өөр хүүхэн тэврээд хэвтэж буй танай хүүг би халамжилж чадахгүй. Би хоёр хүүхдээ аваад явж байна. Хүү чинь эрүүл саруул байр нь бүрэн бүтэн үлдсэн шүү. Үүнийг л таньд хэлэх гэсэн юм. – За за чи ч хэдэн төгрөгтөй болохоороо зангаа таниулж байх шив дээ. Чамайг ирэхгүй удаад байхаар чинь миний хүү өөр хүнтэй явахгүй яадаг юм. Юун сүртэй юм чи. Айлын эхнэр байж гэр орон эр нөхрөө удаан хугацаагаар хаяж явсан чиний буруу гэж Дэлгэрийн ээж үгийн солиогүй загнахад Одноо утсаа салгаж тайвшрах санаатай өмнөө тавьсан халуун цайг залгилан уув. –

Ээжээ эмээ юу гэж байна. Мөнхжин сэтгэл зовсон царайтай асуухад Одноо хүчээр инээвхийлж – Эмээ чинь яах вэ? дээ. Хүний эх юм чинь хүүгээ өмөөрч намайг загнаж байна. Настай хүн яах вэ? тэгж байхаас биш гэв. – Ээжээ та намайг том болоод эхнэр авахаар эмээ шиг байж болохгүй шүү. Аавын буруу байхад өмөөрч байгаа юм чинь манай эмээ шударга биш хүн юм байна тиймээ гээд Мөнхжин ээжийгээ харав. – За тэгнээ. Миний хүү ээж нь шударга байхыг хичээнээ. – Гэхдээ ээжээ та одоо шударга амьдарч чадаж байгаа юу. Энэ мөнгө таны шударгаар олсон мөнгө мөнүү. Дэндүү хэрсүү ухаалаг хүүгийнхээ асуусанд хариулах гэж Одноо үнэндээ ихэд сандрав. ”Тийм дээ. Миний хүү сайн хүн болж байгаа нь сайн хэрэг. Ядаж би хүүдээ худлаа хэлж урмыг нь хугалаад дэмий биз. Миний хүү өөрийнхээ ухаанаар ойлгог” хэм ээн Одноо ихэд харуусан бодов. – Тиймээ миний хүү ээжийгээ ойлгоорой. Ээж нь муу хүн байж болно.

Гэхдээ энэ бүхнийг та гурвын төлөө хийж байгаа юм ээжид нь өөр арга алга. Бүтэн жил тэр айлд ээж нь амьдарна. Энэ бүхний хариуд бүх зүйлээр та нарыг хангаж байгаа юм. – За ээжээ хүү нь ойлголоо. Хэнийг ч гэртээ оруулахгүй дүүгийнхээ хичээлийг сайн хийлгээд таны урмыг хугалахгүй байж би чаднаа. – Баярлалаа. Ээж хүүгээрээ бахархаж байна. Хэрэв чи минь байхгүй байсан бол ээж дүү хоёр нь үнэхээр хүнд байх байсан байх даа. Одноо хүүдээ хэлээд хүүгээ элгэндээ чанга тэврэн наахад хэн хэнийх нь нүдэнд нулимс цийлэлзэж байлаа. –

Одоо нөгөө байрны эзэн ирж байгаа байх. ЭЭж нь хоёр хүүгээ байранд нь оруулж өгчихөөд явахгүй бол үнэхээр болохгүй маргааш ирээд гурвуулаа зах гарч жаал жуул юм авъя тэгэх үү. – Өө та ганц шөнө бид хоёртой хамт хонохгүй юмуу. Би таныг зөндөө санаад байхад чинь охин нь ихэд санасан бололтой хэлэхэд Одноо хариу хэлж чадсангүй. Өөрөө ч хүүхдүүдээ санаад хэцүүдэж байсан билээ. – Алимаа ээж явахгүй бол болохгүй ээ. Дарга нь ээжийг загнаад ажлаас нь халчихвал гурвуулаа хонох ч газаргүй. Идэх ч хоолгүй балрана шүү дээ хэмээн Мөнхжин дүүгээ аргадахад бяцхан охин толгой дохиж сэмхэн тонгойж нулимсаа арчив. Одноо ямартай ч хоёр хүүхдээ түрээсийн байранд оруулж өгсөндөө сэтгэл дүүрэн баяртай ч энгэр дүүрэн гунигтай буцаж явлаа. ”Өөдгүй амьтан. Хүүхдээ хүртэл үгүйсгээд яаж чадаж байнаа.

Азгүй амьтан хохь нь. Хүүхдийг нь Төмөр ахын хүүхэд болгоод чамайг үүрд мартах минь. ”Төмөрийн хямсгар нүүрийг харахаас халшран байсан ч Одноод өөр арга байсангүй. Түүнийг очиход Төмөр ирээгүй байсанд жаахан амсхийн аяга цай ууж суутал утас нь дуугарав. Төмөр яръж байлаа. – Байна уу – За яасан хоёр хүүхдээ байранд оруулчихав уу. – Тэглээ байранд оруулчихсан. Таньд баярлалаа. – Хэ хэ баярлах яах вэ?. Тийм хоёр жаахан юм тэгээд байгаад байж чадах уу. – Чаднаа. Миний хүү дүүгээ асраад байж чадна гэсэн. – Мундаг эр юм хөөе. – Та манай хоёрыг хараа юу. – Тэгсээн харсан. Гэхдээ чи битгий зовоорой. Би чамд тусланаа. Чи өнөөдөр их зөв шийдвэр гаргасан. Тэр муу архичингаар яадаг юм бэ? Чи бас айхтар хүүхэн юмаа. Миний хүүхдийг нөхрийнхөө хүүхэд болгох гэж үзээд нөхөр чинь хүлээж авсангүй дээ хө. За энэ яах вэ?. Чи хаана байна. Гэнэт Төмөрийн дуун чангараад явчихад Одноо ихэд цочиж ар нуруугаар нь хүйт оргих шиг болов. – Аан юу.. Үгүй би танайд байна. – Манайд гэж яръж сур. – За баярлалаа. Төмөрөө ахаа. – Одоо гоо сайханч үсчин зэрэг үйлчилгээний нөхдүүд наана чинь очно. Чамд бүрэн үйлчилгээ хийнэ. Мөн өмсөх хувцсыг чинь сонгоно. Яг хорин цагт хүлээн авалттай. Гадаадын түншүүд ирнэ.

Миний эхнэр болж хамт очно. Ихэмсэг бардам алив нэгийг үзэж ойлгосон эелдэг хирнээ өгөөмөр байдаг юм шүү. – За ойлголоо. Би хичээнээ – Бүх юманд хичээх хэрэгтэй. – За.. Төмөрийн шаардангуй хатуу дуун сонсдохоо болъж утас тасрахад Одноо уртаар амьсгалав. ”Аз жаргал надад үүдээ нээв бололтой. ”Сөхөрч унатлаа ядарч байсан ч Одноо биеэ цэхлэн инээмсэглэв… Одноо аз жаргалыг олохоор гоо сайхны ширээний ард суув. Үйлчилгээний ажилтнууд одоохон ирнэ… … Чимгээ ажилдаа урьдын адил шамдан ажилласаар байлаа. Аав нь нас барсан тул ойр, ойрхон ээжийгээ эргэж очих ажилтай болсон ч огт түүртсэнгүй. Түүнийг хавчин шахагчдын дайралт ч мөн буурсангүй. Нэг өдөр түүнийг ажилтай байхад түүнд илгээмж ирсэн тухай жижүүр мэдэгдэв. – Таньд илгээмж ирсэн байна. – За баярлалаа. Би ажил тарахаар авъя. Та хүлээж авсан дээр нь гарын үсгээ зураад авчих боломж байна уу. – Тэгье. Тэгье. Би хүлээгээд авчихъя гэж жижүүр ихэд уриалгахан хэлжээ. Ажил тарсны дараа түүнийг гарч ирэхэд үнэт туузаар гоёмсог зангидсан жижиг хайрцагтай зүйл байлаа. – Таньд нэг хүн дурласан бололтой лав гоё бэлэг байж таарлаа. Аз жаргал хүсэе. Жижүүр инээд алдан хэлээд хайрцагтайг гарт нь бариулав. – Баярлалаа.

Надад ийм бэлэг өгөх байдаг юм байх даа. Арай хүн андуурсан юм биш байгаа даа. – Дүү минь чи ийм бэлэгний эзэн байх ёстой. Чимгээ жижүүрт талархал илэрхийлээд гарлаа. Явах замын туршид тэрээр бэлэгний эзэн хэн байх талаар бодсоор явлаа. Гэртээ ирж орж ирэнгүүт хайрцагтайг онгойлгоод дуу алдан хойш ухрав. Хайрцагт гоёмсог алтан зүүлт хийсэн байлаа. – Юу вэ? ийм үнэтэй бэлэг хэн надад өгсөн байдаг билээ. Энэ лав хүн андуурсан байж таарна. Чимгээ чанга хэлээд хайрцагыг буцааж таглаад хойш нь тавив. Тэрээр аягахан шөл хийж уугаад гэрээт компаны тайлан гаргаж шөнө орой болтол суугаад унтахаар хэвтэв. – Түүнийг хэвтэхийг хүлээж байсан аятай утас нь чичигнэн дуугарав. ”Ээж “гэх бодол төрөхөд яаран өндийж утсаа авч харвал дугаараа нууцалсан нэгэн залгаж байлаа. ”Хэн юм бол. Энэ орой болсон хойно хэн байдаг юм бол”. Чимгээ танихгүй дугаартай дуудлага авдаггүй ч гэнэт сониуч зан нь хөдөлж утсаа нээж – Байна уу гэв. Нэг их цээлхэн сайхан дуутай хүн яръж байлаа. – Байна уу. – Оройн мэнд хонгорхон минь. Бэлэг таалагдсан уу. – Та хэн бэ?. Би танихгүй хүнээс бэлэг авдаггүй. – Тийм бол бид танилцаж болно шүү дээ. –

Би хүсэхгүй байна. – Харин би хүсч байна Чимгээ. Чи надад маш их таалагдаж байна. – Битгий маяглаад байгаач та хэн бэ? – Чамайг чин сэтгэлээсээ хайрласан хайр горилогч байна. – Тэнэг.. Чимгээ утсаа салгасан ч инээмсэглэн хөнжилдөө шургав. ”Хэн юм болоо. За нэг нууц ноёнтонтой болох шив дээ. Балай юм. Бэлэгний эзэн хэн болохыг мэдэхгүй ч ямартай ч хэн нэгэн түүнийг хайрлаж буйг тэрээр мэдрэн сэтгэл догдлон инээмсэглэв. Бэлэгний эзэн дахиж түүн үрүү залгасангүй. Маргааш өдөр нь бас залгасангүй. Үдийн цайны дараа Чимгээний ажлын утас дуугарав. – Байна уу. – Ахлахаа таньд илгээмж ирлээ. Та бууж ирээд илгээмжээ авах уу гэх жижүүр эмэгтэйн дуу сонсдов. –

Уучлаарай хүн андуурсан байхаа надад илгээмж ирэх ёсгүй гэчихээд Чимгээ хурдхан утсаа таслав. Төд удалгүй коридорьт хөлийн чимээ тэвэр дүүрэн гал улаан сарнай тэвэрсэн хүргэлтийн ажилтан орж ирэв. – Сайн байна уу. Та Балганы Чимгээ мөн үү. – Тийм байна. – Өө баярлалаа. Та илгээмжээ авна уу. Хүргэлтийн ажилтан залуу ихэд олзуурхангуй хэлээд гоёмсог боолттой сарнайг түүний өмнө тавив. – Үгүй. Хэн энэ үүнийг явуулсан юм бэ?. – Мэдэхгүй ш дээ. Би хаягын дагуу хүргэлт хийх үүрэгтэй. Хүргэлтийн ажилтан Чимгээгээр гарын үсэг зуруулаад хурдан гэгч нь эргээд гараад явчихав. Хэлтсийнхэн нь түүнийг сонирхсон атаархсан харцаар харцгаана. Чимгээ ч өөрөө анзааралгүй ихэд догдолсон байлаа. Чимгээ баглаа цэцгийн дотроос алтадмал өнгөтөй жижиг дугтуй цухуйж буйг харан ихэд гайхан сугалан авч онгойлговол гоёмсог хийцтэй алтан ээмэг байхыг харж нүүр нь хүзүүгээ хүртэл улайж –

Бас л.. Одоо бүр хэтэрлээ. Энэ асуудлыг цэглэн зогсооё гэж бодов. Чимгээ гэртээ орж ирүүт орон дээрээ суунтусаад дугтуйг дахин задлав. “Чамдаа аз жаргал хүсье. Хайртай шүү. Хайр горилогч”. Энэ хэдхэн үгнээс өөр зүйл бичээгүй байлаа. “Ямар тэнэг юм бэ?. Хэн юм болоо” Чимгээ гоёмсог алтан ээмгийг алган дээрээ тавиад ганцаараа ярив. Бөгжийг зүүж үзсэнээ хурдан гэгч аваад хайрцагт хийж далдлан тавив. Нэг компаны тайлан гаргахаар суусан ч толгойд бэлэгний эзэн бодогдоод ажиллаж чадсангүй тул орон дээрээ дээш харан хэвтээд зүс бараагаа үл үзүүлэгч тэр хүнийг үлгэрт гардаг баатарлаг ханхүүгээр төсөөлөн бодов. Зүрх нь цээжиндээ тогтож ядан оволзож ихэд догдолсноос амьгаадна. ”Хэн юм болоо” Нэг мэдэхэд Чимгээ унтчихсан байлаа. Утас нь чичигнэн дуугарахад тэрээр сэрж утсаа аваад харвал нууцлагдсан дугаараас залгаж байлаа. Чимгээ инээмсэглэв. – Байна уу – Оройн мэнд.

Хайраа сайхан амарч байна уу. – Би хэнтэй харьцаж байгаагаа мэдмээр байна. – Аливаа зүйлс цагаа болохоор ил тод болдог. Яарах хэрэггүй хонгороо. – Би угаасаа нууцлаг зүйлд дургүй. – Бэлэг таалагдсан уу. Хайраа. – Наад үгээ хайртай хүндээ л хэл.. Би таны бэлгийг буцааж өгмөөр байна. – Тэнэгхэн минь би чиний энэ занд л дурлаад байна даа. – Би энэ бэлгийг авахгүй. Надад хүнддэх бэлэг байна. Дахиж над уруу алив нэгийг илгээх хэрэггүй. – Сайхан амраарай. Намайг зүүдлээрэй. – Хэрхэвч үгүй. Чимгээ ихэд хатуу хэлээд утсаа унтраасанч унтаж чадсангүй. Мөнөөх нууцлаг хүнийг бодсоор байлаа. ”Намайг яалт ч үгүй танидаг хүн байна даа. Эсвэл надаар тоглоод байна уу. Яасан гэж тоглох билээ. Энэ алтан зүүлт, алтан ээмэг хир баргын хүний тоглох тоглоом биш. Тэгвэл нээрэн надад дурласан хүн юм болов уу. Үнэхээр хайртай юм бол яагаад уулздаггүй юм бол. Хүн харахын эцэсгүй муухай царайтай ч юмуу эсвэл зэрэмдэг хүн байвал яана”. Чимгээ гэнэт бодлоосоо айж орон дээрээ босч суув. ”Нээрэн тийм бол яанаа”Бүсгүй түгшүүрт бодолд автан нойроо хулжаан шөнөжин сууж хоноод үүрээр нам унтчихсан байлаа.

Утас тачигнан дуугарах чимээнээр тэрээр цочин сэрэв. Нойрмоглон дэрэн доогуураа гараа шургуулан утсаа аваад шууд нээж чихэндээ наагаад – Байна уу хэмээн дуугарав. – Оньсого таах гэж өөрийгөө зовоон шөнөжин нойргүй хоносон биз. Одоо сэр, сэр. Ажил эхлэхэд хорьхон минут дутуу байна. Чимгээ гэнэт сэхээ авч үгийн солиогүй ухасхийн босч хувцаслав. Утас нь нээлттэй хэвээр газарт хивсэн дээр хэвтэнэ. ”Энэ шизотой юм чинь арай намайг хараад байдаг юм биш биз”гэх ёозгүй болгоомжилсон бодол бас төрнө…. … ”Хас”хотхоны тохилог хоёр өрөө байранд Бүргэдэй дутагдсан зүйлгүй сайхан амьдарч байлаа. Улсын их сургууль нилээд гайгүй үнэлэмжтэй төгссөн тэрээр багш нарынхаа хүсэлтээр сургуульдаа үлдэж багшилсангүй. Жижгэвтэр ч гэлээ ашиг орлого төдийлөн тасраад байдаггүй боломжийн орлоготой ээжийнхээ компанид түүний хүссэнээр ажиллсангүй.

Бусдыг ямар ажил хийж байна гэж асуухад хэлдэг ганцхан хариулттай. – Өө яах вэ? би бусдаас гуйхгүй буяны өглөг өргөхгүй хувиа борлуулаад амьдарч байна гэж хэлдэг байв. Тэрээр өөр шигээ итгэдэг ганц найзтай тэр нь Тайван гэх танхайдуу авиртай булиа залуу. Тайван нэг ёсондоо Бүргэдэйгийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэнэ. Хоёр тор дүүрэн өмбөө цөмбөө юм барьсан Тайванг орж ирэхэд Бүргэдэй орон дээрээ хэвтэн утсаа маажлан инээмсэглэнэ. – Хм. Хэвтсээр л байна уу. Дурлалын баатар минь. Босооч хоол хийж идээч. Дурлалдаа шатсаар байгаад шургаж унав даа. Ер нь хүн их дурлахаараа шизотой болдог юм гэсэн шүү. Мэдээтэй байхгүй бол болохгүй нь дээ. Анд минь. Тайван нилээд ёжлонгуй хэлээд хоолны ширээний арын сандалд суун инээмсэглэв. – За тэр яах вэ? Андаа манай нөгөөх чинь чамгүй ааштай юм гээч.. Дахиж бэлэг энэ тэр авахгүй гээд чих сэтэртэл хашгирч байна лээ. Бүргэдэй ихэд бахдангуй хэлээд инээмсэглэн өндийж Тайванг харан суув. – Хэн бэ?. Чи чинь хэлж дуусаагүй байхад шизоорч байгаа юм бишүү гэсэн Тайван мөн инээмсэглэв. –

Хэн байдаг юм бэ?. Миний хайр. – Миний хайр ч гэх шиг цаад хүүхэн чинь тэгээд чамайг тоох юмуу. – Тооно гэж байгаа. Түүнийгээ би мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. – Үгүй чи ядаж тэр охинтой таван үг сольж үзсэн юмуу. – Үзсэн ш дээ. Орой болгон ярьж байгаа. – Бие биенээ харсан юмуу тэгээд.. – Удахгүй харах нь байтугай хамт унтана ш дээ. Хө. – Засс.. Харагдаач тэр чинь сээрдүү зантай дээгүүр харсан хүүхэн л байна лээ ш дээ. Тийм хүн чамд хань болох уу. Чи ямар эд бараа сонгох гэж байгаа биш.

Ирээдүйн хань болох хүнээ сонгох гэж байж. Уулзаж ярилцаж, үерхэж байж амьдралын асуудлаа шийдээч. Чи арай хийсвэр хөнгөн зантай шүү. Тайван ихэд шаргуу ятган хэлээд цай хийж уув. – Үнэндээ би тэр охинд хайртай. Бүхий л зүйл хуурамч байдаг. Ядаж өөртөө үнэнч байх хэрэгтэй биз дээ. Би тэр охины төлөө бүхнийг хийнэ. Бүргэдэй өөрийнхөөрөө зүтгэж дээш харж инээд алдана. – Амьдралын асуудлаа сайн бодож байж шийдсэн нь дээр дээ. Айхтар хүүхнүүд хэцүү байдаг юм гэсэн. – Засс.. Чи хэдийдээ амьдрал үзчихээд ингэж зааж, зааварлаад байдаг юм бэ?. Миний асуудалд битгий оролцоод бай андаа. Бүргэдэйг нүд буландан харсан Тайван дахиж үг хэлсэнгүй

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…