Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 8-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 8-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
454

Миний охин ээжийгээ уучлаарай.. Ээж нь өдөр очно. Зөндөө мөнгөтөй очно за хэмээн охиноо аргадав. – Тэгвэл ээжээ мах авчраад хоол хийгээд өгөөрөй за. Агаа бид хоёр маш их өлсч байна. – За за ээж нь

хурдан очно. Миний охин түр тэсч байгаарай. – За ээжээ. Одноо охинтойгоо яръчихаад нулимсаа арчиж гунигт автан хэсэг суув. ”Төгөлдөр ийм өөдгүй амьтан ш дээ. Ажил хийхгүй арчаагүй хогын

новш. Зүгээр хоёр хүүхдээ хараад байж чадахгүй. Хүүхэн шуухан авчирч орон гэрээ бузарлаад.. Энэ нэг юмыг яая даа байз”. Утсанд нь мессэж ирэхэд тэрээр хайнгад харснаа дуу алдан өндөлзөв. Түүний

дансанд арван сая төгрөг орсон банкны мэдээлэл байлаа. – Ямар гоё юм бэ?. Энэ чинь л Төмөр гишүүн байхгүй юу даа. Миний аз жаргал үнэндээ Төмөр.. Энэ хүүхэд түүний хүүхэд.. Ээждээ аз жаргал авчирсан

хүүхэд. Энэ хүүхэд Төгөлдөрийн хүүхэд бүр биш… ….. Балган өвгөний ажил явдал сайхан олж өнгөрчээ. Ах дүү хамт олон найз нөхөд гээд маш олон хүн талийгаачийг эцсийн замд нь үдэж байлаа. Балган

эхнэр Оюунаас арав гаруй насаар ах ч гэлээ эхнэр хүүхэддээ их халамжтай тэднийхээ төлөө амьдарсаар насныхаа эцсийн өдрүүдийг үзсэн байлаа. Төгсжаргалыг аваад яаран эргэсэн Энхбаатар юунд ч юм бэ? нэг юманд ихэд шаналан яарсаар байлаа. Машины хурд хэмжигч зүү эхлээд ная, зуу, зуун хорийг заан маш хурдтайгаар давхина. – Хүүеэ хайраа чи уурлаад байгаа юмуу даа. Ямар аймаар давхидаг юм бэ?. Төгсжаргал айж дахин дахин сануулсан ч Энхбаатар хурдаа хасалгүй давхисаар байлаа. – Яанаа. Чи ямар аймаар давхидаг юм бэ?. – Давхимаар л санагдаад байна. Гэрт ямар нэг юм болох гээд байгаа юм шиг сэтгэл эвгүйцээд байх юм гэж Энхбаатар үнэнээ хэлээд хаазаа бага зэрэг хассан ч төд удалгүй хурдаа нэмэх ажээ. – Яанаа одоо биднийг очихоор аав, ээж загнах байх даа. Би айгаад байна. – Хм.. Аав ээжийн загнах юу ч биш нөгөө мөнгөө алдсан хүмүүсийг чи яана гэж бодож байна.

Аймаар дайрна шүү дээ. – Одоо яанаа. Ингээд бодохоор л очмооргүй байна. – Тэгээд яах юм бэ?. Шөнө болохоор цагдаагын газар хоночихоод өдөр нь хотоор тэнэж явах уу. Одоо яая гэх вэ?. Нэгэнт л тэр хүмүүсийн мөнгийг авсан нь үнэн юм чинь. Одоо нүүр тулж уулзаад учир байдлаа ярилцан жаахан хугацаа аваад мөнгийг нь төлөхөөс өөр замгүй шүү дээ хө. – Би чамд ингэж гай болох ч гэж дээ. Төгсжаргал өөртөө ихэд гутран байсанч Жаргал авгайд уур нь хүрч багтран байв. – Тэр муу зэвүүн авгайг бодохоос л дургүй хүрээд байх юм. Яаж тэгж чаддаг байнаа. Автобусны ч мөнгө гаргахгүй үнэн тэнэг авгай. – Очиж байгаад хоёулаа цагдаад гомдол гаргана даа. Чамд ч гэсэн хэрэг үүссэн ш дээ. – Яанаа тиймүү. Тэгвэл би очихгүй. Би шоронд орчихвол яах юм бэ?. айж байна. – Арай ч шоронд хийхгүй байхаа. Мөрдөн байцаагч их аштайхан яриа хөөрөөтөй хүн байсан. Очсон нь дээр ш дээ. – Би айгаад байнаа.

Цагдаа нар чинь аймаар юм билээ. Хөөе чи ер нь надад сайндаа намайг ирж аваагүй цагдаад аваачиж өгөх гээд байгаа юм бишүү. Одоо л чиний санааг мэдлээ. Чи яасан өөдгүй юм бэ?. гэсэн Төгсжаргал хэнгэнэтэл уйлж эхлэв. ”Миний бодож байгаа энэний хэлж байгаа хоёр мөн таарваа үнэн тэнэг хүн юмаа” гэж бодсон Энхбаатар – Чи одоо юу яриад байгаа юм бэ?. Хэн чамайг цагдаад өгөх гэсэн юм бэ?. Адаглаж чи гэртээ байж хоёр хүүхдээ харах хэрэгтэй ш дээ. Яасан гэж уйлаад байгаа юм бэ? чи. Муу ёртой гэдэг нь.. – Тийм би муу хүн. Чи муу хүнийг нь мэдсээр байж яах гэж надтай суусан юм бэ?. Танай аав намайг загнадаг. Ээж чинь бас дүү нар чинь намайг муу хэлдэг. Одоо бүр ч аймаар юм болно. Би танайд очихгүй хэмээн Төгсжаргал цамнаж гарахад Энхбаатарын уур хүрч – Чи тэгээд яах гээд байгаа юм бэ?. Нэгэнт чиний хийсэн хэрэг юм чинь тэр балай юмныхаа учрыг өөрөө ол. Би чамаас болж тэд нарт чинь дахин зодуулж чадахгүй шүү. Ажил ч хийлгэхгүй хэцүү юм хэмээн уурлав. Тэр хоёр хэн хэндээ уурлан дуугаа хурааж хэсэг явав.

“За байж яаж байгаад буцаж хот орох вэ?. Энэ уг нь надад хайртай уян зөөлөн хүнсэн. Уурлаж, уйлж айлгаж байгаад орой буцаж хот орж ирнэ дээ. Тэр цагдаа дээр нь очихгүй л байх юмсан. Нэг арга олоод хот уруу буцаж ирээд ээжийн дүү Дарамжав эгчийг олж уулзаад нэг ажил олж хийгээд энэ гурвыгаа араасаа татаж авъя. Эднийхэн надад дургүй. Хэн тэгж хялалзуулж амьдардаг юм бэ?. Энэ нэг зүйлэг царайтай юм эцэг эхийнхээ үгэнд орохыг нь яана. Хурдан явахыг нь яана. Аягүй бол нөгөө мөрдөн байцаагч нь энэ тэнэгийг хуурч эхнэрээ аваад ир. Танай эхнэрийг яах ч үгүй гэсэн дээ. Энэ тэнэг болохоороо үнэмшээд намайг аваачиж өгөх гээд ингэж хурдлаад байгаа байх” Төгсжаргал нөхрөө хардан бодоод ажил тарсан хойно аймаг орохоор шийдэж элдэв арга эрэлхийлж явлаа.

Ажил тарсан хойно аймаг ороод бүр боломгүй бол эргэж хот уруу зугатах нь зөв юм шиг санагдана. Харин Энхбаатарын хувьд зүрх сэтгэл нь ихэд яаруулан дэгэлзэх тул хурд нэмэн давхисаар байв. Тэрээр эхнэрээ тайвширчихлаа гэж бодон бас ч гэж өрөвдөж явлаа. – Хайраа зогсоорой гэж гэнэт Төгсжаргалыг хашгирахад Энхбаатар гайхан хараад зогсов. – Яаваа хүн яараад байхад чинь.. – Үгүй чи юундаа яардаг юм бэ? Би бие засмаар байна. Бас өлсч ядарч байна. Хоол цай ууж идмээр байна шүү дээ. – За за миний хайр бие засчих. Тэгээд хоолонд оръё за юу. Энхбаатар эхнэрээ өрөвдөж толгойг нь илж энхрийлэхэд Төгсжаргал гомдсоноо илэрхийлж машины хаалга саван сэлбэлзэн буухад – Манай энэ мөн ууртай хүн шүү хэмээн Энхбаатар бодоод цөхрөнгүй сүүрс алдав. Энхбаатар эхнэрээ хүлээн суусаар байлаа. Бараг гучаад минут өнгөрөхөд гайхан машинаас бууж харахад Төгсжаргал харагдахгүй байв. – Төгсөө.. Хөөе Төгсөө чи яаваа. Хариу таг чиг тул Энхбаатар эхнэрээ дуудан ийш, тийш хэсэг гүйв. Хашгирч дуудавч хариу өгөхгүй тул гэнэт дотор нь палхийж зам дээр хэрхэхээ олж ядан хэсэг зогсов.

Ойр орчмын газрыг нэгжин бүтэн гурван цаг хөлсөө асгаруулан гүйсний эцэст сая нэг юм Төгсжаргал хажуугын жалганаас гарч ирэв. – Үгүй чи чинь яачихаваа. Хичнээн их айлгаваа намайг. Энхбаатар үнэнээ хэлээд эхнэрээ олсондоо баярлан инээв. – Харин тиймээ. Миний бүр гэдэс өвдөөд удчихлаа. – ҮГүй тэгээд хүн хашгираад, дуудаад, сигналдаад байхад чинь дуугарахад яадаг байнаа чи – Би юу ч сонсоогүй ш дээ. – За явъя. Цаг бүр болохоо болилоо. Замд таарах хоолны газар орж хооллоод хоёулаа замд гаръя. Энэ удаа Төгсжаргал эсэргүүцэлгүй толгой дохив. Тэр хоёр хоолны газар орж хооллоод хөдлөхөд цаг үдийн арван хоёр цаг болж байлаа. Энхбаатар маш их яарч зам хөөн давхиж эхлэв. ”Энэ янзаараа давхих юм бол одоохон очих нь байна шүү дээ. Ямар нэгэн арга олохгүй бол болохгүй боллоо” Төгсжаргал сандран бодоод элгээ тэврэн зогсоорой гэж хашгирав. Хурдтай явсан машин огцом зогсч – Бас яаваа гэж Энхбаатар адган хашгирав. – Ямар тэнэг юм бэ. Хайраа миний гэдэс өвдөөд байна. – Бас алга болчихов доо. Хурдал үзээрэй ханиа. – За. Төгсжаргал дорой дуугаран гэдсээ даран бууж бас баахан сууж хоёр цаг гаруй саатаад хөдлөхдөө

“Энэ бүр үхэхнээ намайг цагдаад аваачиж өгөх гээд байж ядаж байх шив өөдгүй амьтан чинь хэмээн бодов. Маш их яаран хамаг биенийх нь хар хөлс асгарах Энхбаатар дахин зам даган хурдлав. – Хүүеэ аяархан яваачээ чи малаа. Энхбаатар хариу дуугарсангүй хурдаа нэмэн давхив. Зүрх сэтгэл нь хачин их хямарч уйлмаар ч юм шиг ёозгүй зөн совинд бүрнээ эзлэгдсэн байв. Нөгөөтэйгүүр эхнэртээ гомдох гомдол хоолойд нь тулж гашуун оргиулна. – Хөөе чи үхлээ юу тээ. Намайг барьж өгсний шанд тэр цагдаагаасаа хэдэн төгрөг авахуу. Барьж идэх юм байна л даа. Чиний энэ цаад санааг чинь ойлгосонгүй. Төгсжаргал хэрүүл гуйж түүндээ эрэмшин хүйтнээр инээвхийлэхийг харсан

Энхбаатар ихэд гомдож дотор хүйтэн оргиулсан нэгэн зүйл гулбилзан ороод цээжийг нь хэдэнтээ сүлбэчих мэт эвгүйцэхэд дороо займчин суудлаа засч суув. – Хөөш чи дуугараач. Юундаа буруу харж тамшилзаад байгаа юм бэ?. Миний толгойг залгих гэж байж. Чиний энэ болж байна гээд байгаа энэ амьдралыг чинь би үзэн ядаж байна. Би юугаар ч дутахгүй аз жаргалтай сайхан амьдралыг хүсч байна. Чи ч мэдэхгүй л дээ. Тэнэг царайлчихаад яг аав шигээ хүйтэн гөлгөр амьтан. Чухамдаа чамтай сууж хоёр хүүхдийг чинь гаргадаг миний тэнэгийнх байх даа гэж Төгсжаргал хэрүүл гуйн үглэсээр байх тул маш их гомдож уур нь хүрсэн Энхбаатар хөмхийгөө зуун хурдаа нэмсээр байлаа. Тэднийг аймгын бараа харах агшинд Энхбаатарын утас дуугарав. Утсаа авч харвал ээж нь ярьж байлаа. Утасны дуутай зэрэгцэн Энхбаатарын зүрхээр часхийн дуу алдтал хатгуулаад чичирхийлсэн гараар утсаа авав. – Байна уу ээжээ. – Ээ тэнгэр минь миний хүү хаана явна вэ. – Аймаг уруу орж ирж байна. Яасан бэ? ээжээ та зүгээр үү. – Миний хүү хурдан хүрээд ир дээ. Ээжийнх нь дуунд гуниг цалгиж хоолой нь чичигнэн хариугүй уйлах гээд байгаа тул Энхбаатарын зүрхээр ширхийн хатгуулав. – Юу болоо вэ? ээжээ хүүдээ хэл дээ. –

Миний хүү тайван яваад хүрээд ир дээ. Эхийн бүхий л тэнхэл тасар ч буй бололтой зөөлөн мэгших сонсдоод утас тасрахад Энхбаатар хурдаа нэмэн урагш давхив. – Ээж чинь яасан гэнэ вэ. Төгсжаргалын ээж чинь гэдэг үг ЭНхбаатарт тээр хол сонсдож гомдол улаи нэмэгдэж – Чамд хамаагүй гэх хөндий хүйтэн үгийг амнаасаа унагав. Энхбаатарыг аавынхаа хашааны үүдэнд давхин очиход арваад машин үүдэнд нь зогсч, олон хүн хашаанд үймэлдэн орж гарч байлаа. – Хөөеэ хайраа энэ юун хүмүүс вэ?. Нөгөө мөнгөө алдсан хүмүүс байх шиг байнаа гэсэн Төгсжаргал шурган нуугдав. Энхбаатарт түүнийг анхаарах ч сөхөө байсангүй машинаа унтраагаад хаалгаа сул орхин гэр үрүү гүйв. Ямар нэгэн таагүй зүйл тохиосон нь илхэн байлаа. – Ээ тэнгэр минь миний хүү ээ. Одоо бид яана даа. Ээ хорвоо гэж Оюун нулимсандаа хахаж цацан орь дуу тавин орилоод хүүгээ тэвэрч ухаан алдан унав. – Ээжээ миний ээжээ юу боловоо.

Энхбаатар ээжийгээ орон дээр зөөлөн хэвтүүлээд өмнө нь сөхрөн суухад хүмүүс сандралдан ээж үрүү нь ухасхийлдэн очицгоов. Энхбаатар маш их сандран хүмүүсийн дундаас аавыгаа хайн ийш тийш харав. Аав нь харагдсангүй. Харин.. Харин нэг харахнаа аавынх нь том зураг хойморийн авдар дээр тавигдаж алд цэнхэр хадгаар дээр нь бүтээн тавьсан харагдахад “Арай ч дээ. Ийм хурдан уу”гэж өөртөө дуун алдахад аавын зурагны өмнө бадмаалан байсан зул доргих мэт сүүмэлзсэнээ бадмаалан дүрэлзэв. – Ааваа.. Аав минь энэ чинь үнэн гэжүү. Үгүй ээ.. Хүү нь итгэхгүй байна.. Ааваа. Энхбаатар эцгийн зурагны өмнө сөхрөн унаад эр хар нулимсаа урсгаж гарав. – Миний хүү тайвшир хүүгээ ингэтэл хямраадаг ээжийгээ уучлаарай. Муу ээж нь үхлийн өмнө буруутай юм шиг өмнө аргадан бөртөлзөхөд Энхбаатар хүндээр сүүрс алдан босоод чичирч дагжсан жижигхэн ээжийгээ энгэртээ наан тэврэв. – Ээжээ хүүгээ уучлаарай хүнд үед дэргэд тань байж чадаагүйд.. Энхбаатар зөөлөн дуугаар хэлээд өөртөө ихэд харамсан өмөлзөв.. Аавгүй хорвоогын хатуу амьдрал Энхбаатарын өмнө цэлэлзэн байгааг мэдэрсэн залуу эр сөхрөхгүй хичээн нулимсаа шимж дотогш нь залгив. Энхбаатарын дүү Энхчимэг нөхөртөйгээ ирчихсэн мөн нулимсаа урсган буйг тэр анзаарч дүүгээ энгэртээ наан тайвшруулахыг хичээв. Бага дүү Чимгээ нь харин ирж амжаагүй байлаа.

Энхбаатар нилээд тайвширч эцгийн буяны үйлд шамдахаар ухасхийн гарч машиндаа ороод урьд суудлын өмнө доош шигдэн чичрэн хэвтэх эхнэрээ олж үзэв. Уур нь хүрэх ч бас түүнийг өрөвдөх шиг болов. – Босооч чи. – Яасан тэр хүмүүс ууртай байна уу. – Дотогшоо ор. Ээжийн дэргэд бай. Аав минь өнгөрчихсэн байна. Тэрээр аь болохоор уйлахгүйг хичээвч “Энэ хүн алив гайд өртөөгүй байсан би аавынхаа дэргэд байх байсан”гэх гомдол хоолойд нь торолзов. – Ээ яанаа тиймүү. Хөөрхий амьтан одоо яха вэ?. Төгсжаргал сандчин өндийсөнч аавд нь огт харамсаагүй юм шиг санагдан Энхбаатар улам ч их гомдов. – Чи ороод ээжтэй хамт байж бай л даа. Надад ажил их байна. – Яах юм бэ?. Би гэртээ байж байя тэгэхүү хайраа. Хүмүүс намайг бариад цагдаад өгчихвөл яах юм бэ?. Би айж байна. Энхбаатар эхнэртэйгээ ярихаас дургүй хүрч машинаа асаан гэрээ зүглэн давхив. Сэтгэлд нь Төгсжаргалыг эрхэмлэх орон зай бага, багаар түүнээс холдсоор байгааг тэр анзаарах сөхөөгүй явлаа. Эцгийн ажил явдал сайхан болж өнгөрсөн тэр орой Энхбаатар, Төгсжаргал хоёрт хүүхдүүдээ унтуулсны дараа ярилцаж цаашид хэрхэхээ шийдэх боломж олдож ширээ тойрон сууцгаав.. Яг энэ үед хаалга тогших сонсдоход Төгсжаргал сэрхийн цочиж –

Яанаа нөгөө хүмүүс ирж байгаа юм болов уу гэж жигтэйхэн сандрав. – Хаалгаа тайлаач чи дандаа өөрийгөө бодож, хувиа хичээх юмаа. Энхбаатар дургүцэн хэлээд өөрөө босч хаалгаа нээвэл түүний хоёр эмэгтэй дүү орж ирээд Төгсжаргал уруу ширүүн харахад түүний зүрхээр часхийн хатгуулав. Ялангуяа бага дүү Чимгээ их ууртай харагдана. – Энэ орой болсон хойно та хоёр яаж яваа юм бэ? Амрахгүй гэсэн Энхбаатар дүү нарынхаа өмнө тавагтай чихэр тавьж Төгсжаргал унтлагынхаа өрөө үрүү оров. – Төгсжаргалаа та хүлээж байгаач. Чамд би хэдхэн үг хэлээд явах гэсэн юм. Чимгээгийн ихэд шазруун дуунаар дороо зогсч юунд ч юм бэ?

навтасхийн цочив. – Төгсжаргалаа тэгэхээр чиний тавьсан өрийг дарах гэж хямарч яваад миний аав нас барсан. Энийг чи мэдэх үү. Удамшиж ирсэн ганц хөөргөө зарж тэр өрийг чинь дараад өөрөө биднийг орхиод бүр явчихлаа. Одоо чи өргүй харин бид аавгүй боллоо. Миний ахыг гомдоох эрх чамд байхгүй. Чи ахын минь төлөө сайхан амьдраарай. Харин амьдарч чадахгүй бол эртхэн зайлаарай. Дахиж бидэнд битгий гай болоорой. Үүнийг л би чамд хэлэх гэсэн юм. Чимгээг ихэд нухацтай хэлэхэд Энхчимэг мэгшин уйлж, Чимгээ нулимсаа хүчээр цааш нь залгиад эгчийгээ ширүүн харж – Явъя хэмээн захираад ахыгаа өрөвдөнгүй хараад гараад явчихав. Чимгээ тэднийд саатан суухыг хүсэхгүй байгааг Энхбаатар ойлгож салсхийн чичрэв. Тэрээр толгойтой үсээ хоёр гараараа базсан чигтээ газарт лүгхийн суунтусч – Ээ хөөрхий муу аав минь хэмээн цөхрөлтөйгөөр дуун алдав. Төгсжаргал маш хурдан хаалгаа түгжээд инээмсэглэв. ”

Ашгүй дээ. Одоо айх аюулгүй боллоо. ”Тэр том толины өмнө суугаад нүүрэндээ тос түрхэж инээмсэглэв. ”Ухаантай хүн байж дээ. Зайлуул. Хоёр хүүхэд гаргаж өгснийг минь бодоод намайг өрнөөс салгаж өгчээ. Одоо айх зүйлгүй болсон юм чинь муу Жаргал авгайгаас мөнгөө нэхэж авна даа. Тэгээд хотод гоё байртай болчих юмсан. Талийгаач байсан бол намайг загнаад амар заяа үзүүлэхгүй. Байхгүй болсон нь ч надад сайн боллоо. Харин энэ Чимгээ жаахан юм байж юун зэвүүн амьтан бэ?. Би ямар миний өрийг дараад өг гэж түүнээс гуйгаа юу. Өвгөн өөрөө.. ”гэж Төгсжаргал биеэ өмөөрөн бодоод инээд алдав… … Сар гаран болоход Ганаа гэртээ эргэж очсонгүй. Нилээд олон компанид анкет бөглөсөөр нэгэн томоохон хувийн байгууллагад гадаад худалдааны төлөөлөгчөөр ажилд оржээ. Цалинд залгатал найзынхаасаа явж, автобусанд суулгүй явган гүйсээр байлаа. Харин ажилд орсны дараа зориуд оройттол сууж сандал дээрээ унтах зэргээр өөрийгөө болгож байлаа. Зүрх сэтгэлд нь Чимгээ бодогдон түүнийг хайрласаар байсанч өдрөөс өдрийг арайхийн өнгөрөөж буй амьдралаасаа ичин түүнтэй уулзаж чадахгүй байлаа. Энэ хугацаанд Төмөр гишүүн ч зүгээр байсангүй хүүгийнхээ байгаа газрыг олуулахаар туслахуудаа явуулсаар байлаа. Гэрийн үйлчлэгч хүүхэн түүний хүүхдийг тээсэн тул түүнд бага зэрэг эрх мэдэл олгож хамтран амьдрагч болгожээ. ”Шазууртай муу новш юм даа. Энэ Ганаа аргагүй миний үр мөн дөө. Хоёр адилхан зантай улс хамт аливааг хийх хэцүү байдаг юм гэсэн. Гэхдээ эцэг хүү хоёр бол арай тийм байж боломгүй юм. Ядаж байхад энэ

Одноо жирэмсэн болчихдог. Надтай байж манайд амьдрахын тулд үүрээ засч миний хүүхдийг гаргах гэж буй далд санаат муу өлөгчин. Чамайг төрсний дараа хөөж явуулаад хүүхдээ аваад үлдэхээ би нэг муухан мэдэх байлгүй дээ. Ганц хүүгээ гуйлгачин шиг амьдруулж болохгүй дээ. Тэр золигыг олж өөрийн гэсэн амьдралыг нь босгож өгөөд нэг тийш нь болгох нь зүй. Цусанд нь суусан миний хүүхэмсэг зан бас түүнд байх шиг байгаа юм. ”Төмөр гишүүн хувийн амьдралдаа бараг анх удаа санаа тавин бодоод ширээнийхээ нүдийг татан шотланд виски шил аяганы тал дундуур хийж уугаад суудлаа налан гэдийж суухад дотуур холболттой утас дуугарав. – За. Төмөр зориуд архирах мэт зэвүүн чанга дуугарав. – Гишүүнээ хуралдаан эхлэхэд таван минут дутуу байна. Та хуралдаанд оролцох уу. – Оролцноо. Утас тасарч Төмөр вискинээс дахин нэг хийж татаад босч пиджакаа засч товчлов. Төмөр хуралдаан тасладаггүй идэвхитэй гишүүдийн тоонд зүй ёсоор ордог ажээ.

Их хурлын гишүүд уван цувсаар цаг шахам хүлээлгэсний эцэст сая нэг юм эхэлж их хурлын даргын царай уурласандаа мэнчийн улайсан харагдана. Газрыг гадны иргэдэд өмчлүүлэх, удаан хугацаагаар түрээслүүлэх тухай хоёр гишүүний санаачлан оруулсан хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдэн нийт гишүүдээр хэлэлцүүлэгдэж байгаа аж.. Хууль санаачлагчдыг дэмжсэн арваад гишүүд газрыг гадны иргэдэд өмчлүүлэх нь зүйтэй хэмээн илт давамгайлж их хурлын дарга өөрөө хүртэл тэднийг дэмжин тухайн хуулийг батлахаар улайрах үед

Төмөр сурсан зангаараа хоолой засахад бие даан нэр дэвшсэн хэдэн гишүүн мөн намынхан нь түүнийг харж толгой дохицгооход их хурлын дарга нүдний шилнийхээ дээгүүр түүнийг нилээд нухацтай харав. Төмөр түүний өөдөөс харан эелдгээр инээмсэглэв. Энэ түүнтэй санал нийлэхгүй байгааг илтгэж буй ажээ. Төрийн мэдээлэлийн хэдэн сонин, Нөлөө бүхий телевизүүдийн нэр хүнд бүхий сэтгүүлч нар харагдахад Төмөрийн царай ширүүсч тод чанга дуугаар ихэд тайван ярьж эхэлсэн Төмөрийн зүг бүгдийн анхаарал төвлөрчээ. – Хоёр гишүүний оруулсан Газрыг гадны иргэнд өмчлүүлэх, Удаан хугацаагаар түрээслүүлэх тухай хуулийн төслийг миний хувьд эсэргүүцэж байна. Тиймээ би дэмжихгүй. Гишүүд дэмжихгүй гэдэгт бас итгэж байна. Газар бол Монгол улсын ард иргэдийн өмч. Газраа гадны иргэнд өмчлүүлнэ гэдэг Улс оршин тогтноход ноцтой байдлыг үүсгэж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлэл бий болгож байна гэсэн үг. Газрыг гадныханд удаан хугацаагаар түрээслэх, эзэмшүүлнэ үндэсний язгуур эрх ашгыг зөрчиж гадны эзэмшлийг

Монголд бэхжүүлж буй хэрэг. Газрын доорхи баялгыг цөлмөх гэмт хэргийг нээлттэй болгох үндсийг зүгээр л тавиад өгчихөж байгаа хэрэг. Тэгээд ч гурван сая гаруй Монгол иргэдийн өмчийг далан зургаан гишүүн үзэгний үзүүр үгийн алдаагаар шийдэх хэрэг биш. Би энэ хуулийн төслийг дэмжихгүй. Их хурлын даргын хөмсөг зангидахыг харж тэр инээмсэглэв. Төмөр гишүүний дараа гишүүд уг хуулийн эрсдэлтэй байдлыг онцлон ширүүхэн шүүмжлэл өрнөснөөр уг хуулийн төслийг олонхийн саналаар цуцлав. Намын нөхдийн дунд таагүй байдал үүссэнч Төмөр гишүүн танхимаас харц дээгүүр инээмсэглэн том, том алхсаар гарав. – Гишүүнээ таниас хоёр асуулт асуухыг зөвшөөрнө үү. Хоёр асуултанд хариулт авъя. Сэтгүүлчид түүнийг тойрон бүчиж, тэрээр дуртайяа тэдэнд хариулж хэлсэн үг болгондоо үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан үг хэлж байлаа. Улсын их хурлын энэ хуралдааны маргаашаас эхлэн мянган хүнийг ажлын байраар хангах “Бор хужрын алтны “уурхайн тухай яригдаж эхлэв. Уг уурхайд ажиллах хүмүүс цахимаар болон биечлэн ирж бүртгүүлсээр байлаа. Уг уурхайн жилийн орлогын тодорхой хувь улсын эдийн засагт нэмэр болохуйц байхаар хоёр талын гэрээ хийгдсэн тул Засгын газраас ч дэмжлэг үзүүлж эхлэв. Харин Төмөр гишүүний ивээл дор үйл ажиллагаа явагдаж буй эл уурхайн захирлын талаар хэн ч анхаарсангүй. Бор хужрын уурхайн гүйцэтгэх захирлаар

Төмөр гишүүний туслах Цогтсайхан гэгч залуу ажиллаж байв. – За Цогтсайхан би чамайг машины жолоо мушгихаас өөр юм мэдэхгүй байхаас чинь дагуулж одоо хаан ширээнд суулгаж байна. Цалин хангамжийн хувьд төрийн эрх баригчидтай ч зүйрцэх юм байхгүй. Чамайг би харна. Хаан байхуу, гуйлгачин болох уу. Чиний амь амьдралтай холбоотой асуудал гэдгийг ойлгож, Бүх зүйл чамаас шалтгаалах тул зөв ажилла. Шудрага бай. Энийг би чамаас хүснэ. Нэг л буруу алхам хийж, алдаа гаргавал гудамжинд хөөгдөж гаран лааз өшиглөх болно гэдгийг хэлчихье.

Олон жил чи миний дэргэд байлаа. Миний ямар хүн гэдгийг эрхбиш мэдсэн биз. хэмээн Төмөр, Цогтсайханд хэлээд нүдээ чавчилгүй ширүүн харахад Цогтсайханы толгойтой үс босох шиг болон ихэд эвгүйцжээ. Гэсэнч Цогтсайхан Төмөрийн хүссэн ажлын байр уруу яаран явжээ. Одноог хоёр хүүхдээ эргэхээр очиход Дэлгэр шал согтуу байв. Түүний өвөрт унтаж байсан хүүхэн ч бас согтуу байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *