Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 7-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 7-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
458

За суучих. Алив ус хийгээд ир хэмээлдэн ажлынхан нь дор бүрнээ түүний зовлонг хуваалцаж сая хэрэлдэж байгаагүй юм шиг дор бүрнээ бөндөгнөцгөөхөд Чимгээ улам ихээр мэгшин уйлав. – Ийм янзтай энэ

охин ганцаараа явж чадахгүй ээ. Алив Цэнгэл ахаа таны машинд бинзен хийгээд хэдүүлээ явж Чимгээгээ хүргэж өгье гэж түрүүнд Бадмаатай муудаж байсан залуу хэлээд Чимгээгийн мөрөөр зөөлөн

тэвэрч – За тайвшир хэмээгээд нулимсыг нь арчиж өгөв. – Тэгэлгүй яах вэ? Энд сууцгаагаад яах вэ? эртхэн газар дөхөцгөөе хэмээсэн ажлынхан нь шуугилдан гарцгаав. Чимгээ энэ өдөр хамт олныхоо

халуун сэтгэлийг анх ингэж мэдрэн ихэд баярлав. Чимгээг уйлж хавдсан нүдтэй хүн гарч ирэхэд гартаа цэцэг барьсан Ганаа хүлээх өрөөнд сууж байснаа түүнийг харан босч өмнөөс нь инээмсэглэн хүрч

ирэв. – Сайн байна уу Чимгээ. – Сайн. Чимгээ өөрийг хэлсэнгүй хажуугаар гүйх шахам өнгөрөн гарч явахад араас нь баахан хүмүүс гарч Ганаагаас түрүүлэн түүний араас гарав. – Чимгээ.. Уучлаарай

Чимгээ.. би.. Чимгээ хүний урманд Ганааг эргэж харсан ч үгүй хурдан хурдан алхсаар холдон хэн нэгний машинд суун хөдлөн явахад Ганаа хоёр байрны цаана тавьсан машин өөдөө гүйв. Гэсэнч Чимгээгийн суусан машин хөдлөөд явчихсан байлаа. Ганаа яаран давхисаар Чимгээгийн гэрт ирэхэд тэр гэртээ ирээгүй байлаа. ”Одоо яах билээ.

Ядаж байхад Чимгээгийн утсыг мэдэхгүй”. Ганаа цөхрөн бодоод Чимгээгийн утсыг авахаар түүний найз Цэцгээ үрүү залгав. Цэцгээ орон дээрээ ямарч хөдөлгөөнгүй хэвтэж байхад утас нь дуугарав. Ганаа ярьж байх тул Цэцгээ ихэд баярлан утсаа авав. – Байна уу хайраа. – Цэцгээ би чамд олон хэлсэн шүү. Чи ойлгох хэрэгтэй. Би чамд хайргүй гэж. – Чи тэгээд яагаад наашаа залгаад байгаа юм бэ?. – Чамаас юм асууж болно биз дээ. – Юу юм бэ. Тэгээд асуугаач – Танай найз Чимгээ билүү тэр охины дугаар хэд вэ? хэлээд өгчих тэгэхүү – Үгүй.. – Яагаад юун сүртэй юм бэ? хэлээд өгчих л дөө чи. – Арил цаашаа новшийн амьтан минь.

Чиний дууг сонсохоос дургүй хүрч байна. Цэцгээ утсаа таслаад мэгшин уйлав. Түрүүнээс хойш уйлах гээд хүсээд байсан нулимс жинхэнэ утгаараа асгарч гарах нь тэр. ”Новшийн амьтан хөдөөний муу тэнэг авгай дандаа яахаараа миний өмнө хөндөлддөг байнаа. Одоо байтлаа миний хайртай хүнийг булаах нь. Би одоо яанаа”Чимгээд гомдох маш их гомдол хоолой өөд нь гашуулдан дүүрсээр байлаа. Цэцгээ бүх бурууг гэмгүй Чимгээд тохож байлаа. Мөнхөө сайд охиныхоо хийдэлд ихэд багтран уурласаар гэртээ ирэхэд эхнэр Ундрал нь байсангүй. Охиныхны өрөөнөөс ихэд цөхрөлтөйгөөр орилох дуун сонсдоход хирдхийн цочсон эцэг тийш яаран оров. Цэцгээ өргөн орон дээрээ тарайн хэвтээд гиншин уйлж байлаа. Эцэг хирхэхээ шийдэх мэт хэсэг харан зогсов. – Муу хөдөөний тэнгэг хүүхэн. Халтар хүүхэн. Би чамайг чадахдаа л чадна. Харж байгаарай чи. Бөөгөөр чамд хараал хийлгэсэн ч яадаг юм бэ?. Би чамд үзүүлээд өгнөө гэж орилох охиных нь нүд солийж, хамаг бие нь дагжин чичрэх ажээ. Гэнэт айх шиг болсон Мөнхөө хэдхэн харайгаад охиныхоо дэргэд очив. – Миний охион чи яаж байна вэ?. Зүгээр үү. Цэцгээ сая эцгийгээ харж орон дээрээ босч суув. –

Чи чинь яагаад галзуу амьтан аятай орилж бахираад байгаа юм бэ?. Ижий чинь хаачсан юм бэ?. – Мэдэхгүй. Алга байна уу золбинтож яваа биз. Найзуудтайгаа уулзаад балайрч яваа биз. – Юу чи эхийгээ ингэж хэлж яаж болдог юм бэ?. Арай дэндэж байгаа юм бишүү. Чи тэр Чимгээг яаж байгаа юм бэ. Найз нөхөд байж ажилд оруулна гэж мөнгө төгрөг хүртэл аваад чи ер нь ямар муухай зан мараалтай болсон хүн бэ? аан. – Яадаг юм бэ?. Ааваа угаасаа та л тэнэгтээд байдаг болохоос бусад хүмүүс бүгд мөнгө авдаг юм ш дээ. Хохь нь би тэр муу халтараас мөнгө авсан. Харин ааваа та одоо түүнийг ажлаас халчих. Би түүнийг хэнч биш болгоод зовж явахыг нь хармаар байна тэгэх үү. Ихэд уйлснаас Цэцгээгийн нүдний доод зовхи сэлхрэн унжиж, үс гэзэг нь арзайн сэгсийж нүдэнд нв өшөө хорслын хөх гал маналзаж буйг харсан Мөнх айх шиг болж хойш ухрав. – Ааваа тэгэх үү та тэр тэнэгийг зүгээр л нясалж орхиоч. Би түүний зовохыг харж бах таваа хангамаар байна. – Яачихаад байгаа юм бэ? чи чинь. Одоо байтлаа бүр толгой дээр гарах нь ээ. – Хамаагүй ээ. Би түүнийг бяц гишгэж байж санаа минь амарна. – Боль Цэцгээ наад муухай бодлоо орхи.. Мөнх охиноо зандрах мөртлөө ихэд дургүйцэж эвгүйцсэн сэтгэлээ барьж чадалгүй алгадаад орхитол –

Ээжээ гэж дуу алдсан Цэцгээ орон дээрээ хацраа даран унаад өгөв. – Задарсан муу золиг. Яана, яана гэнээ чи төрсөн эхийгээ хүртэл элдвээр хэлээд.. Хөөрхий.. Хөөрхий гээд хайрлаад байх тусам хайр даахгүй буруу ааш гаргаад байна гэнээ. Дахиад чи ийм үг хэлэх нь байтугай бодохын ч хэрэггүй шүү. Миний удамд ийм арилсан дотортой, авахын танаггүй үгтэй хүн байгаагүй юм шүү гэж өндөр дуугаар зандарсан Мөнхөө өмднийхээ тэлээг суга татан авч хайртай ганц охиноо хэдэнтээ ороолгоод орхив. Тэгээд өрөөндөө ороод ихэд бухимдан орон дээрээ суухад зүрхээр нь хэдэнтээ часхийн хатгуулав. Цэцгээ орон дээрээ тэрийж унасан чигтээ хэсэг хэвтсэнээ өндийж гашуунаар инээвхийлж үсээ арагш нь шидээд босч хувцаслав. Сүүмийж гөлийсөн нүдэнд нь хөх оч маналзана. ”Би чамд харуулнаа. Чи аавыг минь хүртэл надаас булааж байх шив шив. Хөдөөний эргүү хүүхэн. Охиноо сонсдоггүй, сонсохыг хүсдэггүй аав гуйа та ч бас харамсах болноо. Цэцгээ ихэд тод шивнээд нүүрээ будаж, хувцсаа сольж өмсөөд гарахыг Мөнх мэдсэнгүй…. … Шөнийн тэн болтол Чимгээг хүлээгээд гэртээ ирэхгүй тул Ганаа авчирсан цэцгээ хаалганд нь хавчуулж орхиод босч машин уруугаа явав.

Түүнийг гэртээ ороход аав нь унталгүй хүлээж байлаа. Зарим үед аавд нь эхнэрийн үүрэг гүйцэтгэдэг гэрийн үйлчлэгч залуухан бүсгүй гал тогооны ширээ дэрлэн зүүрмэглэж байснаа Ганаагийн чимээнээр сэрж босоход Ганаа түүнийг харж – Одноо эгчээ та унтаж амраач гэв. – ӨӨ яах вэ?Даргыг амрахаар амрана. Ганаа хоол идэх үү – Үгүй.. Би хооллочихсон. Харин аав ууртай байна уу. – Ууртай байна. Чамайг хүлээгээд сууж байгаа гэж Одноо нам дуугаар шивнээд инээмсэглэх аядав. Дөнгөж хорин долоо найм хүрч байгаа болов уу гэмээр тэр бүсгүй ихэд гунигтай харагдахад Ганаа түүнийг өрөвдөх шиг болов. Бүсгүй тэднийд ажиллаад овоо цалин авдаг ч аав нь түүнийг маш их зовоодогыг Ганаа мэднэ. Сайн ажиглавал бүсгүйн баруун шанаа хөхөрч уйлснаас нүд нь бөлцийсөн харагдана. Бүсгүйн байдал сайн юм болоогүйг илтгэх тул Ганаагийн эцэгтэй дургүйцэх байдал улам ихэсч эцгийн байгаа өрөөнд орвол Төмөр өргөн орон дээрээ тараан хэвтээд навчин тамхи сорж байлаа. – Оройн мэнд ааваа. – Оройн биш шөнийн мэнд бишүү. Охидуудтой зугаалахаа дуусга гэж хэлсэн байхаа. –

Би охидуудтай зугаалаагүй. – Тэгээд шөнийн тэн болсон хойно хаана байж байгаад ирж байгаа юм бэ? – Хайртай охиноо хүлээгээд гэрийнх нь үүдэнд сууж байгаад ирлээ. – Хм. Тэнэг гэдэг нь. Чи тэнэг болохоороо гэрийнх нь үүдэнд хүлээгээд, нөгөөх нь мөнгөтөй хөгшин хүнд биеэ үнэлж хэдэн төгрөг олж амьжиргаагаа залгуулж байгаа биз. Энэ бол өнөөгийн Монголын нийтлэг дүр зураг даа хүү минь. – Та миний хайртай охиныг ирээдүйнхээ бэрийг ингэж хэлж болохгүй ш дээ. Тэгээд ч манай найз охин янхан биш. Төрийн нэг яаманд ажилладаг юм. – Хм.. Ялгаа юу байнаа. Нэг сайд юмуу даргын бөгсний алчуур л байгаа ш дээ. – Боллоо. Та хангалттай доромжиллоо ааваа. Дахиж би таньтай хэзээч өөрийнхөө болон хайртай хүнийхээ тухай ярихгүй. Ер нь бол та миний ээжийг ч гэсэн зодуур, доромжлолын дор байлгаж байгаад алсан шүү. Ганаа хоолой зангируулан хэлээд эргэн явахад – Хохь чинь. Чи эхийнхээ үхэлд намайг буруутгадаг байх ньээ. Гэхдээ хүү минь одоо чамд эх чинь биш ганц би, эцэг чинь л байна. Тиймээ би харгис хатуу хүн.

Харин намайг биш ухаан муутай эхийгээ дуурайсан чи гэдэг хүн бол миний цорын ганц хүү. Хүссэн ч хүсээгүй ч чи намайг сонсох ёстой. – Тэгээд тэр ухаантай үгээ хэлээч. Яах вэ? би сонсъё. – Бор хужрын орд газрын ашиглалтын лицензыг би чиний нэр дээр гаргуулсан. Би энэ Орд газарт өчнөөн тэрбум төгрөг зарлагадаж, урсгаж байна. Тэр ажлыг чи удирдан явуулах ёстой. – Ааваа ингэхийн хэрэг байгаа юмуу. Энэ их нөөцтөй орд газрыг тэр чигт нь хадгалаад үлдээчихээч. Эсвэл улсын үйлдвэр болгочихооч. Тэгэх юм бол улсын эдийн засагт хэрэгтэй. Олон ч хүн ажилтай болно шүү дээ. – Чиний ээжийн өвөг эцэг гэж үнэн синдромтой өвгөн байсан юм гэдэг. Тэр хүний цус чамд үлдсэн бололтой. Ганаа чи ядаж эх орон гэж битгий цээжээ дэлдээч.. Тэр их орон чинь чамд юу өгөх юм бэ?. Ганц улаан мөнгө ч алган дээр чинь тавихгүй.. Одоо бол өнгөрсөн. Хэнбугай ч гарсан Монгол улс хөгжихгүй. Дээд, доод аль ч суудалд хэн ч суусан ямарч өөрчлөлтгүй. Бүгд өрсөлдөж эх орноо тонон дээрэмдэж байна. Монголын баячууд гэж хэн юм бэ. Бүгд төрөөс төрсөн тэрбумтангууд.. – Төрөөс тэрбумтан төрнө гэдэг чинь эх орноо тонож идэж буй биз дээ. – Харин одоо бол чи зөв ярьж байна шүү.

Хүү минь би хэний төлөө ингэж хуруу хумсаа хуйхлах дөхөөд байна гэж чи бодож байна. – Би ойлгохгүй ааваа таныг. – Энд ойлгож ядаад байх юм ер алга наад бөндгөрөө зөв ажиллуулах хамгын чухал байдаг юм. Наанадаж массыг өөртөө эргэлт буцалтгүй татаж чаддаг байх нь зөв. Масс гэдэг маань ард түмэн. Чи ард түмний шүтээн байх ёстой. Яг над шиг. – За мэдэхгүй юм даа ааваа. Би таны замаар явахыг огт хүсэхгүй байна. – Хүсэх байж болно шүү дээ. Зүрх сэтгэлээрээ хүсэхгүй байж болох ч үйл хөдлөлөөрөө бүхнийг удирддаг байх ёстой тэнэг минь. – Таны үед тийм байсан байж болно л доо. Тэгээд ч та ийм амжилтанд хүрсэн байх. Одоо цаг өөр болсон ааваа. Монгол залуучууд сурч боловсорч таван хүн тутмын нэг нь дээд боловсрол эзэмшиж байна. Тэд тэгээд мал шиг хэн нэгэн цэцэрхэгчийг дагаад тахин шүтэх үү. Үгүй л байдаг байхгүй юу. Би хувьдаа хэнийг ч тахиж шүтүүлэхгүй, Бас хэнээр ч тахин шүтүүлэхгүй тийм болохоор ааваа надад иймэрхүү юм ярихгүй байвал сайн байна Ганаа эрсхэн хэлчихээд өрөө үрүүгээ эргэхэд

Төмөр ухасхийн босч түүний дэргэд очоод мөрөн дээрээс нь гуд татан эргүүлэв. – Уур хүргээд байлгүй миний хэлснийг хий ойлгов уу. Эцгийн харц уур хилэн, заналхийлэлээр дүүрэн байх тул баахан эвгүйрхсэн Ганаа дал мөрнөөс нь базсан эцгийн хүнд гарыг хүчээр түлхэж холдуулаад – Чадахгүй би таны хүү болохоос боол чинь биш гэв. – Гөлөг.. Одоохон манайхаас зайл.. – Болно ш дээ. Өөрөө миний ээжийн үлдээсэн дөрвөн өрөө байраар бизнест хөл тавьсан гэдэг байхаа. Одоо та бизнест биш эх орон цаашилбал төр улсаа луйвардаж хязгааргүй баяжсан юм чинь ээж бид хоёрын ядуу байрыг буцаагаад өгчих юм байгаа биз дээ. Ганаа ихэд шазруун хэлээд өрөөндөө орж хувцсаа эмхэлж цүнхлээд, цүнхээ чирэн гарч явахыг Төмөр цус хуралдсан улаан нүдээр харж зогслоо. – Ганаа миний дүү ингэж болохгүй ш дээ. Ааваасаа уучлал гуйсан нь дээр байх. Ихэд айж царай цонхийсон Одноо аргадангуй хэлээд үүдэнд бүлтэгнэн зогсоход Ганаа түүнийг харж – Эгч минь та ч гэсэн энэ бузар хүнээс холдсон чинь дээр шүү гээд гарч одов.

Хүүгээ гарсны дараа Төмөр өрөөндөө ороод таг чиг болоход Одноо халуун юманд хүрэх адил өлмийдөн гишгэж хоолны ширээний арын суудал дээр зөөлөн суугаад нүдээ аньж гараа дэрлэн хэвтэв. – Хөөш Одноо ороод ир янхан минь. Хэсэг зуур унтсан Одноо Төмөрийн хахир чанга дуугаар цочин сэрээд өрөө үрүү нь гүйн оров. Төмөр унтсан шинжгүй нүд нь улам айдас дүүрэн улаанаар эргэлдэж байлаа. – Тэр Ганаа нөхөр орж ирсэн үү. – Үгүй ирээгүй байна. – Хэрэв тэр нөхөр ирээд хаалга цохидог юм бол хаалга тайлж өгч болохгүй шүү ойлговуу. – За ойлголоо. – Хм.. Усанд ороод хүрээд ир. Ор засчих. Төмөрийн дуу арай зөөлөн сонсдоход Одноо яаран орыг нь засаад усны өрөө үрүү гүйх шахам оров. Түүнийг усанд ороод гарч ирэхэд Төмөр орондоо орчихсон хүлээсэн байртай хэвтэж байх тул Одноо түдгэлзэн зогтусав. Төмөр түүнийг харж – Нааш ир хэмээн хөнжлөө сөхөхөд Одноо түүний өвөрт шурган оров. – За яасан ойрд гэртээ очсон уу. Надаас айгаад хүүхдүүдээ эргэж чадаагүй юу. – Эргэж чадаагүй байгаа. – Хоёр хүүхэд чинь хэцүүдэж байгаа биз. Маргааш эргэж оч. Би хэдэн төгрөг өгөмз. – За баярлалаа. Төмөрөө ахаа би таньд нэг юм хэлэх гэсэн юм. –

За юу юм бэ тэгээд.. – Та уурлавал яанаа. – Олон юм шалчигнаад байлгүй хэлээч тэгээд – За.. Үгүй дэмий ч юмуу. Одноог мэг магхийн гацахад Төмөр өндийж суун тамхиа татаад түүнийг муухай харав. – Харин бүр сонирхол татчихлаа. Хурдан хэл дээ. Хайраа. – Үгүй юу л даа. Би.. Би жирэмсэн болчихжээ. – Аан надаасуу. Сүүлийн үед чи бид хоёр чинь нээрэн хамгаалалтгүй хавьтаад байгаа билүү. – Тиймээ. Гэхдээ дургүй бол би авхуулчихъя. Ихэд айсан Одноо хурдан гэгч хэлчихээд босч халадаа нөмрөн үүд үрүү явав. Үнэнийг хэлэхэд Одноо Төмөрөөс үхэтлээ айж байлаа. Одноогын энэ хүүхэд Төмөрийн хүүхэд биш бөгөөд Төмөрийг өөртөө татахын тулд ийнхүү арга хэрэглэсэн ажээ. – Одоо яая гэх вэ. Миний хүүхэд юм бол наадахиа гарга. Гэхдээ манайд байж гаргана шүү. Маргааш гэртээ харьж байрныхаа түрээсийг жилээр хийгээд мөнгийг нь өгчих. Хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, хувцас хунар, хүнс хоолыг нь нэгмөсөн сайн бэлдэж өгөөд ир. Миний хүүхдийг тээж байх хугацаандаа тэнд хонож болохгүй хүүхэд бузартана. Мөн Яармаг орж ээжийгээ эргээд ирээрэй. Би хүн явуулж түлээ нүүрс ойр зуурын юмыг нь дөхүүлүүлье. – Баярлалаа. Таньдаа. Та минь ийм өгөөмөр шүү. Байдал ингэж сайнаар эргэнэ гэдгийг мэдээгүй байсан Одноо жигтэйхэн баярлаж бараг дороо дэвхцэх шахав. – Ээж яах вэ? дээ. Болж л байгаа. Ээжид өгөх юмаа болиод муу ядарсан олон хүүхэдтэй эгчдээ тэр юмыг тань өгөх юмсан. – Би олон гуйлгачин зэрэг тэжээж чадахгүй. Чи жаахан царай өгөхөөр битгий давраад байгаарай.

Танай тэр гуйлгачинг байтугай би ганц хүүгээ хөөгөөд гаргадаг хүн.. Гэнэт Төмөрийг уурсан зандрахад Одноо навтасхийн царайгаа цонхийлгоод гарч явав. Төмөр түүнийг дуудсан ч үгүй. Тэр чигтээ унтаад өгөхөд Одноо өөрийн унтдаг өрөө үрүү толгойгоо унжуулан алхав. Одноогын ээж Хорлоо хар хорин зах дээр комиссын бараа зарж амжиргаагаа залгуулдаг ажээ. Одноог дөнгөж гурван настай байхад түүний эцгээс салж өөр хүнтэй суусан тул Хорлоо дагавар охиноо өөрийн ээж Дармажавын асрамжинд өгч хүн болгожээ. Дарамжав долоон хүүхдийн эх бөгөөд Хорлоогоос бусад нь сайхан амьдарч яваа тул том охиноо баахан адлангуй байдаг ажээ. Хорлоо эхийн энэ байдлыг сайн мэдэх тул өнчин хэдэн хүүхдээ хүний царай харуулахгүй гэж шүд зууж яваа нэгэн.

Харин Хорлоогын том охин Одноо төрсөн эхийн ядуу зүдүү амьдралаас зугатаж ирж уулзах нь ч ховор тул Хорлоо хааяа энэ охиноосоо дэмжлэг авах гэж ирэх нь байдагч ээж охин хоёр хэн хэндээ тусаар маруухан байв. Одноо унтах санаатай хэвтсэн ч нойр нь хүрсэнгүй. ”Яанаа. Төмөр ах өөрийнхөө хүүхдийг биш гээд мэдчихвэл намайг ёстой ална даа. Төрсөн хүүгээ хөөгөөд явуулчихдаг энэ төмөр мэт хатуу хүний арга эвийг олно гэдэг үнэндээ ямар хэцүү юм бэ?. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг дээ уг нь. Хөлд нь сууж байгаад өөрийн болгоод авчихвал амьд явсны хэрэг бүтнэ дээ уг нь. Маргааш л өөрийнхөө хүүхдийг биш гэж мэдэхгүй өнгөрчихвөл миний амьдралд нар мандлаа гэсэн үг. Энэ чөтгөрөөс өөрцгүй айхтар хүн намайг яахаас ч сийхгүй. Энэ хүнийг гартаа атгаад авч чадвал архичин нөхрөөсөө салчихсан ч яадаг юм бэ?. Маргааш оч гэсэн дээр нь хариад Төгөлдөртөө сайн ярилцаж авъя. Хэдэн төгрөг ч аваачиж өгье. Юу л болвол болог”гэж бодсон Одноо өөрийгөө албадан унтахаар хэвтэв. Нөхөр

Төгөлдөр нь охин хүү хоёрынхоо хамт гэртээ байдаг тул Одноо тэднийхээ амьдралын хэрэгцээг хангах гэж Төмөрийн дэргэд ирсэн байлаа. Төмөр зан араншин маш муутай ч хэлсэндээ яг хүрдэгийг тэрээр сайн мэддэг тул нэг талаар сэтгэл амсхийн зүйрмэглэв. Шөнийн цагаан саран цонхон дээр цайвалзаж бүсгүйн гунигт автсан сайхан нүүрэн дээр жуумалзана. – Өө чи чинь яаж орхивоо. Би бүр нам унтчихсан байна шүү дээ гэсэн Төмөрийн хахир дуун хадаад явчихад Одноо давхийн сэрж босон харайтал цээж нүцгэн Төмөр ороод ирэв. – Яанаа шөнө нойр хүрдэггүй би таныг ажлаас чинь хожигдуулчихлаа. Одноо үнэндээ маш их айж бараг чичирч байлаа. – За за чи унт унт. Амарч бай.

Би чамайг цочоочихлоо. Уучлаарай гэсэн Төмөр буцаад гараад явчихав. Одноог гарч ирэхэд Төмөр ажилдаа явахаар хаалга онгойлгож байлаа. – Төмөрөө ахаа.. – Яасан унаа хэрэгтэй юу.. – Үгүй ээ би автобусаар явчихна. Хоёулаа эмнэлэг орохуу. – Аан нээрэн тийм билүү. Чи ганцаараа очоод үзүүлчихэж болохгүй юу. – Болно л доо. Та ажил ихтэй байвал.. Харин эцэг тогтоох шинжилгээгээ хэзээ хийлгэх вэ?. Төмөр эргэж Одноог нэг том харснаа хаалга онгойлгон гарав. – Би таныг хүлээж байхуу. Төмөрөө ахаа. – Надад зав алгаа. Чи өөрөө л үзүүл заавал шинжилгээ хийлгэх гээд байгаа юм бол төрсөн хойно нь болно биз.. Хүүхдийн заяа гомдоно гэж нэг юм байдаг байх шүү гэсэн Төмөрөөгийн цааш явах хөлийн чимээ гарахад хүүхэн ихэд баярлан алга ташиж –

Есс.. Одоо айлтгүй гэж хашгираад Төмөрийг сонсчих вий гэж айн хаалга зөөлөн онгойлгож харвал тэр аль хэдийн яваад өгчихсөн байв. Одноо хаалга яаран түгжээд ширээний ард суун будаг шунхаа гаргаж тухтай нь аргагүй суув. ”Шал тэнэг залуу эцэг нь тийм сайхан ажил өгч байхад хэрэлдээд яваад өгдөг. Үнэн хөлдүү залуу. Мөнгөнд дургүй үнэн хөлдүү амьтан. За энэ баячуудын амьдрал надад ер нь ямар хамаатай юм бэ?. Би өөрөө баян хатагтай болчихвол.. Магадгүй тэр уурхайн эзэн нь би ч болчих юм билүү хэн мэдлээ. Өнөөдрөөс эхэлж бутач Одноо

“Аз жаргалын зүгт “зоригтой урагшлах болно. Амжилт.. хэмээн Одноо өөртөө хэлээд инээмсэглэтэл утас нь дуугарав. Арван настай охин Ариунаа нь ярьж байлаа. – Байна уу. Сайн уу. Миний охин. – Ээжээ энэ аав чинь согтуу ирсэн бид хоёр гурван өдөр дараалан нэг талх хувааж идсэн. Аав долоо хоног архи ууж байна. Бас нэг согтуу эгч дагуулж ирсэн. Тэр нь ч манайхаас явахгүй байна. Та гэртээ ирэхгүй юмуу гэж охин нь их гомдсон бололтой уйлагнан ярихад Одноогын нүднээс нулимс урсч байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *