Home Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 5-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 5-Р ХЭСЭГ

0 second read
0
0
857

Үгүй ер их хуцах ньээ муу өлөгчин чинь. Хоосон нойтноо дуудаад л шалчигнаад байсан биз дээ. Ёстой нөгөө өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгч болж байх шив дээ. Муусайн гуйлгачингуудад

туслахаар ингэдэг байхгүй юу. Чиний тэр сүйд болоод боож үхэх гээд байгаа мөнгийг чинь би Наран захиралд өгсөн гээд чамд монгол хэлээр хэлээд байгаа юм бишүү. Наран захирал олдохгүй байна. Чи

бид хоёр адилхан хөлөө эцтэл түүний хойноос явж байгаа биз дээ. Олдохгүй байгаа хүнийг би яах юм бэ? Тэнэг хүүхэн минь. Ер нь чи өөрөө шуналтай болохоороо амьтан хүний толгойг эргүүлж мөнгийг

нь авч өгсөн биз дээ. Хө ер чи энхийн цагаан тагтаа юу. Би хар хэрээ тиймээ. Та нар ингэдэг байхгүй юу. Муусайн гайнууд… Хэн чамайг надад мөнгө өг гэсэн юм бэ? Хохь чинь.. Би ч гэсэн бас хохирсон хүн

байна. Чамаас болж хохирсон хүн байна гэсэн Жаргал хахирган муухай дуугаар чарлан уйлахад хүмүүс эргэн харцгаах ажээ. Төгсжаргалын санаа зовж – Хүүшээ та чинь ямар аймаар хүн бэ?

Дуугаа аядаач таныг ингэж ориллоо гээд юу өөрчлөгдөх юм бэ?. гээд хажуунаас нь зөөлөн орилов. – Би чиний энэ дарамтыг тэсч чадахгүй нь би настай хүн. Миний даралт ихэсч байна. Би үхмээр байна. Ай чаавас амьд яваад ч яах юм бэ. Чиний тэр мөнгөний оронд би үхээд өгье. Ерөөсөө үхээд өгье хэмээн Жаргал толгойтой үсээ үгтээн чарлаж гарах нь тэр.. Маш их гомдсон Төгсжаргалын нүдээр нулимс өөрийн эрхгүй асгарч – Та ийм хүн байсан юмуу гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. – Амрыг эрье.

Энд юу болоод байна вэ?.. Олон нийтийн газар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ойлгож байна уу.. Хорь гаруйхан насны хоёр цагдаа өмнө нь ирж ёслоход Төгсжаргалын зүрхээр часхийн хатгуулж хойш ухрав. – Уучлаарай.. Бид одоо явъя даа. Хүнд мөнгө өгөөд алдчихсан юмаа. Тэгээд бухимдаад хоёулаа муудалцаад эгч маань хямарчихлаа гээд Төгсжаргал нулимсаа арчив.. – Хө ер хүн хөгшрөх ч хүний тооноос гардаг юм байна. Энэний мөнгийг хүнд өгсөн нь миний буруу л даа. Одоо амиараа төл гэж байна. Миний хөгшин зовлого тийм их хэрэгтэй юм бол би үхээд өгье хэмээн Жаргал цамнасаар байлаа. – За эгчээ тайвшир яах гэж ийм дэмий юм хийж байдаг юм бэ? дээ.

Гэртээ ач зээгээ хараад сууж байж болдоггүй юмуу та чинь.. Ингэхэд та яагаад ээж шигээ хүнийг хайрлахгүй сэтгэл зүйн дарамтанд оруулдаг билээ. Цагдаагын дуу ширүүсэн Төгсжаргал уруу ширүүн харав. – Өө та нар буруу ойлгоод байх шиг байнаа. Би энэ эгчийг дарамтлаагүй ш дээ. Өөрөө л ингэж орилоод байгаа ш дээ. Төгсжаргал үнэнийг ойлгуулах санаатай инээх гэсэн боловч чадалгүй ярвайж орхив… Үүнд нь цагдаа нар ихэд эвгүйцэж – Алив та бичиг баримтаа гаргаад ир дээ гэхэд тэрээр иргэний үнэмлэхээ гарган өгөв. – Үгүй та чинь Говь Сүмбэр аймгын хүн байна шүү дээ. Тэгээд яахаараа хотын хүнд мөнгө зээлдэг билээ. Таньд бусдад мөнгө зээлүүлэх эрх байгаа юмуу. Цагдаа ихэд хэгжүүрхэн Төгсжаргалыг харах аж. Төгсжаргал сандарч – Би хүнд мөнгө зээлээгүй ш дээ. Тийм биз дээ. Жаргал эгчээ гэж Жаргал уруу сандран харахад – Айдаа. Мөнгийг шунал л дагадаг. Ямарч ашиггүй юаманд ийм

сайхан хүүхэн юу боллоо гэж тэр их мөнгий өгөх билээ дээ. Ёо.. Ёо.. Толгой.. Толгой.. Толгой задрах нь. Эртхэн таних айл бараадаж хэвтэх минь.. Та нар шиг цагдаа хүү надад ч бас бий.. Даралт ихдээд байна.. Жаргал ихэд өвдсөн дүр үзүүлэн хүзүү толгойгоо базахад – Тэг.. Тэг.. Эгч та утсаа өг дөө. Та ингээд явж чадах юмуу. Очих газраа хүргүүлэх юмуу хэмээн цагдаа залуу ихэд найр тавихад Төгсжаргалын дургүй хүрч – Хүүе та хаачих нь вэ?.. Хамт явна шүү. Та хүмүүсийн мөнгийг тэр хүмүүсээс авч өгөөч гэхэд Жаргал суун тусч – Энэ хүүхэн ингэж дарамтлаад байгаа юм хэмээн уйлав. – Та бос эгчээ. Тайвшир.. Хаана очих хаягын чинь дагуу хүргээд өгье гэж түрүүнээс хойш чимээгүй зогссон цагдаа залуу Жавхлан хэлэхэд – Жавхаа чи наад хүнээ очих газарт нь хүргээд өгчих.. Би энэ эмэгтэйг аваад хэлтэс орлоо гэж эргүүлийн ахлагч Чулуун хэлээд үгийн солиогүй Төгсжаргалын гарыг гавлан хөтлөөд явав. – Хүүеэ та яаж байнаа. Би яасан юм бэ. хэмээсэн Төгсжаргал уйлагнан чирэгдэхэд цагдаа нэг ч үг хэлэлгүй чирэн явав.. – За Чука чи чинь ямар хүн аваад ирэв. Яачихсан хүн юм наад хүүхэн чинь.. Ээлжийн

ахлах офицер хэлээд хүүхнийг нэвт шувт ширтэн инээмсэглэхэд” Юундаа инээдэг байнаа. Чамд инээдэм. Надад ханиад болоод байна даа” гэж дургүйцэн бодсон Төгсжаргал ганц чадах юм болсон нулимсаа урсгав. – Үгүй чи юундаа уйлаад байгаа юм бэ.. Яаж орхисон юм бэ? чи хэмээн офицер дахин инээмсэглэв. – Би.. Би яагаа ч үгүй шдээ. Намайг яасан гэж гавлаж авчирч байгаа юм бэ?.. Тэсгэлгүй их гомдсон бүсгүй уйлсаар байлаа. – За маяглаад байгаарай чи.. Зөрчлийн хууль ойлговуу.. Зөвшөөрөлгүй хүнд мөнгө зээлсэн олон нийтийн газар танхайрч хүн дарамталж санаатайгаар эрүүл мэндэд нь хохирол учруулсан учир таныг

Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчилсан гэдгийг ойлгож байна уу.. Чулуун ихэд ноцтойгоор хэлээд ээлжийн ахлах хошуучийг ихэд тал зассан өнгөөр харав. – Эрхэм ахлагч энэ эмэгтэйг ямар зөрчил гаргасаныг илтгэ – Мэдлээ. Эрхэм хошууч.. Цагдаа Чулууны илтгэхийг сонсч суусан хошууч үе үе инээмсэглэн Төгсжаргалыг харах аж. – Ахлагч та явж болно. Үүрэг гүйцэтгэх явцад цаашид ийм зөрчлийг та өөрөө дахин гаргаж болохгүй. Наад иргэнийхээ гавыг хурдан ав. – Мэдлээ.. Чулуун баахан гайхасхийн бүсгүйн гараас гавыг тайлан авав. – Явж болно ахлагчаа. – Мэдлээ. – Эмэгтэй та тайвшир. Манай ахлагчийн гаргасан ажлын дутагдлыг уучлаарай. Юу болсон талаар тодорхой тайлбар бичиж өгч болох уу бидэнд..

Цагдаагын хошууч түүнийг гуйсан өнгөөр хараад ихэд эелдэглэн өмнө нь хоёр хуудас цаас тавихад Төгсжаргал уйлан байж өөрийн байдлыг тайлбарлан ярив. – Та энэ байдлаа тодорхой бичээрэй. – За.. Төгсжаргал нилээд тайвширч болсон явдлыг бичээд.. Хошуучид сарвайв.. – Та холбогдох утсаа бичсэн үү.. – Тиймээ бичсэн.. – За та явж болно.. Таниас лавлах зүйл гарвал дуудаж магадгүй.. – За. Төгсжаргал хонох айл байхгүйгээ гэнэт санан царай барайлгахыг хошууч анзаарч – Та яасан бэ? бие чинь зүгээр биз гэв.. – Бие зүгээрээ. Би тэр сандал дээр суугаад хонож болох уу. Хотод таньдаг айл байхгүй.. – Буудалд байрлаж болно ш дээ. – Харин тийм гэхдээ боломжгүй байна л даа. – За тийм бол сууж бай даа. Тийшээ очоод тэр “Хүслийн машин” компаны удирдлагыг та ер нь таних уу. – Үгүй Жаргал эгчтэй хамт ирэхэд дөч орчим насны эмэгтэй байсан. Өөрийгөө захирал Наран гэж танилцуулж байсан. Би тэр хүнийг нэг удаа л харсан. –

За тийм байж.. Одоо тэгээд тэр Жаргал чинь хаана очсон бол.. – Мэдэхгүй. Би уг нь салахгүй дагаж яваад тэр хүнээс хүмүүсийн мөнгийг гаргуулж аваад буцааж өгье гээд явж байсан юм. Гэтэл танай цагдаа.. гэсэн Төгсжаргалын хоолой зангирч чимээгүй болов. – Иш. Та тэгээд тэр авгайг дагаж яваад мөнгөө олж чадна гэж бодож байна уу. Мөнч гэнэн байна даа. Шал дэмий юманд холбогдсон байна шүү дээ. – Харин тийм. Жаргал эгч олдохгүй бол одоо би яанаа.. Төгсжаргал хоолой чичрүүлэн хэлээд нулимсаа арчихыг харсан хошууч Болд толгой сэгсэрч”Энэ нийгэмч ард иргэдийг ёстой элгээр нь мөлхүүлж байна даа. Энэ эмэгтэй зайлуул бэлэн сайхан амьдралыг хүсч мөн том алдаа хийвээ. Сүлжээ Жаргалын хийдэл ч мөн дөө. Гурван мянга гаруй иргэдийг долоо зуухан мянган төгрөгөөр машинтай болгоно гэж үлгэр зохиогоод, энэ мэтийн бэлэнчлэх сэтгэхүйтэй нөхөд үлгэрт нь итгэж гол дүрд тоглоод..

Цаана нь хорин хэдэн иргэн үлгэрийн машинаа хүлээж энийгээ дарамтлаад.. Мөн ч хэцүүеэ.. Наран захирал гэнээ.. Бас нэг сүлжээчин.. Эдийн засгын дарангуйлал манай Монголд аймшигтай хүч түрж байна”хэмээн бодов.. Энэ үед Төгсжаргалын утас дуугарч ихэд цочсон эмэгтэй утсаа хараад царайгаа хувьсхийлгэн халаас уруугаа лав гэгч нь шургуулахыг хошууч харж – Утсаа аваач.. Хэн ярьж байгаа юм бэ гэв. – Манай нөхөр залгаж байна. – Тэгээд аваач.. – Үгүй ээ би айгаад байна. – Нөхөр чинь таныг яадаг юм бэ?. Зодох уу – Үгүй миний юу хүссэнийг биелүүлдэг зөөлөн сайхан сэтгэлтэй залуу байгаа юм. Би муухай ааш гаргаж нөхрөө их зовоодог. Одоо зовоохгүй энэ байдлаа мэдэгдэхгүй гэсэн бүсгүйн нүдэнд ус мэлтэгнэж харагдав. – Танайх хүүхэдтэй юу – Байгаа.. Хоёр хүүхэдтэй бүсгүй цааш үг хэлж чадахгүй хоолой зангирч чимээгүй болов. – Тийм бол нөхрөөсөө бүү нуу.. Бүгдийг хэл.. Та нар чинь нэг гэр бүл шүү дээ. Та хүмүүсийг хохироосон байна. Жаргал, Наран хоёр мөнгийг чинь өгөхгүй бол та хуулийн өмнө хариуцлага хүлээх нь тодорхой.. Тэгэхээр энэ байдлаа нөхөртөй эртхэн хэл.. – Харин би айгаад байнаа. Бас.. Бас нөхрөө өрөвдөөд.. – Ямарч байсан та нар ойлголцох хэрэгтэй. Та утсаа өг дөө. Би нөхөрт чинь ойлгуулаад өгье.. гэсэн хошууч хүүхэн үрүү гараа сарвайв..

Төгсжаргалын царай шаргалтан хэсэг сандарснаа утсаа хошуучид өгөв. Ганц дуудахад Энхбаатар утсаа авав. – Байна уу. Хайраа чи хаана байнаа. Зүгээрүү. Мөнгөө авч чаддаггүй юу.. Болмооргүй бол хүрээд ирээ. Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Утасны цаанаас эрэгтэй хүний сандарч бачимдан ярихыг хошууч сонсч байлаа. – Байна уу. – Байна та хэн бэ? Төгсжаргал хаана байна вэ? Яагаад манай эхнэрийн утас таньд байгаа юм бэ?. ихэд сандарсан дууг Болд хошууч сонсч танихгүй тэр залууг өрөвдөх шиг болж – Иргэн та тайван бай.. Би Баянгол дүүргийн Цагдаагын нэгдүгээр хэлтсийн ээлжийн ахлагч цагдаагын хошууч Болд байна. – Юу.. Юу ма.. най.. манай.. эхнэр.. яагаад наана чинь байгаа юм бэ? – Та санаа зоволтгүй.. Жаахан эндүүрэл гараад танай эхнэр манай хэлтэс дээр ирсэн юм. Энд байгаа учир нь хонох газар байхгүй.. Бас мөнгөгүй бололтой.. Хүлээх сандал дээр сууж хонохыг хүссэн юмаа хө.. Чи эхнэртэй анхаарал тавих хэрэгтэй байна.. – Тэгэлгүй яах вэ.. Би бүр араас нь зовоод нэг муу совин татаад байсан юмаа. За ашгүй наана чинь байж байг.. Би хоёр хүүхдээ аавындаа хүргэж өгчихөөд яваад очъё.. Юу байх вэ.. Дөрвөн цаг давхиад шөнө дунд очно.

Та манай эхнэрийг наанаа байлгаж байхуу.. гэсэн залуу эр яарч сандчин утсаа таслахад хошууч инээмсэглэв.. – Май утсаа ав чи үнэхээр сайн нөхөртөй юмаа. – Та яаж байгаа юм бэ? манай нөхрийн санаа нь зовж байгаа ш дээ. – Чи наанаа байж байна шүү. Танай нөхөр үнэхээр зовсон байна.. Одоо ирж барааг чинь харж тайвширъя гэж байна.. Хүүхнүүд та нар нөхрөө битгий зовоож бай гэснээ ширээнийхээ ард суув. Үнэхээр Төгсжаргалын дотор онгойх шиг болж инээмсэглэв.. Энхбаатар ирж байгаа гэнэ.. Хайрт минь… … – Хөгшөөн өнөөх бэр ирсэн үү. Өнөөдөр хоёр хүн надаас бэрийг асууж мөнгө нэхэх юм.. Энэ ёозоороо бол бэр шоронд явж энэ хүү мөн их зовох нь дээ. Яамаар юм бэ? дээ гэсэн Балган орныхоо өмнө завилж суугаад тамхиа нэрж гарав.. –

Харин тиймээ. Тэр охин их айхтар юманд холбогдсон бололтой. Энэ олон хүн мөнгөө нэхээд муу хүүг минь айхтар зодсон. Цаашид яах ч юм билээ. Би бүр зовоод нойр ч хүрэхээ болилоо.. Хүмүүс цагдаад гомдол гаргасан. Олон хүн дуу дуугаа авалцаад аймаар юм билээ. Тийм юм хийж байдаг манай Төгсжаргал мөн тэнэг хүнээ. – Олиггүй золиг.. Монголын хүүхнүүд модонд авирсан ийм хүүхэн олж ханилдаг миний хүү мөн азгүй юмаа. Хэлэх үг ер олдохгүй юм гэсэн Балган тамхиа улам шүлэнгэтэн сорох аж.. – Үгүй чи наад тамхиа болиочээ. Наад дотор эрхтэнд чинь танагтай юм байхаа болилоо. Бэр яах вэ? дээ зайлуул баахан дураар аашилдаг хүн. Ямартай ч хоёр үр төрүүлж өгсөн буянтай хүүхэд шүү. – Буянтайгаа алд.. Буянаа гөвж бузарласан золиг.. – Яаж ингэж хэлж болох вэ? дээ өвгөн минь хүүхдийн заяа гомдоно шүү. – Хцс.. Ёстой өөрөө эх хүний заяагаа оршиж байгаа туучий.. – За за одоо боль.. Чамайг ингэж хэлсэн хэлээгүй тэр амьтан өчнөөн зовж байна.. Цаашид ч яаж зовох юм билээ.. Тэр хоёр ийнхүү эг маг хийлцэн хооллох аядаж суутал хашааны үүдэнд машин ирэх сонсдон хүүхэд шуугиад явчихад хоёул өндөлзөж – Ээхөөлхий.. Манай аваргууд хэмээлдэн үүд үрүү харцгаав..

Том хүү Энхбаатар нь уруу дорой царайлан орж ирэхэд эхийн сэтгэл сэрхийж – Өө миний хүүхдүүд ашгүй яг хоолон дээр ороод ирлээ аштай юу даа гээд хүүгийнхээ нүүрийг ихэд няхуур ширтэв. – Сайн уу ааваа. Бие нь зүгээрүү.. Ажил нь сайнуу – Өө аав нь алзахгүй. Миний хүүгийн ажил сайн уу. – Ажил сайн. Харин амьдрал маань нэг болж өгөхгүй байнаа ааваа. – Хм. Яаж байна вэ. Зөв амьдрах хэрэгтэй ш дээ. Би насаараа хог тээвэрлэж олсон хэдээ эх чинь амьтны судас төнхөж нойргүй зүтгэж, зүтгэж олсон хэдээ та гуравт зориулж гурвууланг чинь дээд боловсролтой болгоод өглөө. Айл орон боллоо. Үр хүүхэдтэй боллоо. Бид хоёрыг баярлуулах яах вэ. Яагаад өөрсдөө сэтгэл нэгтэй амьдраад байж болдоггүй улс вэ?.. Би бүр гайхах юм гэсэн Балган хүүгээ зэмлэнгүй харахад Оюун ихэд сандарч хүүгийнхээ өмнө хоол аягалан барив. – Хоол ид миний хүү – За яах вэ ээжээ би хоол идмээргүй байна. – Яасан хоол цайгаа сайн идэж ууж байгаач хүү минь наад царай зүс чинь – За би яах вэ? ээжээ. Алив миний хоёр хүү тийшээ суугаад хоолоо ид. Аавд нь эмээ, өвөө хоёртой нь ярих юм байна гэсэн Энхбаатар хоёр хүүхдээ холдуулан суулгаад аавынхаа дэргэд очив.. –

Юу болов хүү минь. Балган хоолоо шалан дээр тавиад хүүгээ гайхан харав.. – Ааваа, ээжээ би хот явах хэрэгтэй боллоо. Төгсөө цагдаагын газар байна гэнэ. Цагдаагын хошууч Болд гэдэг хүн надтай ярьлаа. – Яадаг билээ таминь гайгүй гэнэ үү тэгээд.. – Ирж ав гэхийг бодоход хорьж цагдах нь гайгүй бололтой.. – Ээ бурхан минь тэгвэл ч учиртайсан. За тэгвэл миний хүү яв даа гэж Оюун дуу алдаад өврөө тэмтчин босов. – Хцс.. Чи юундаа хөл алдаад байдаг юм бэ?.. Хог тээврийн Балган халамцуу явж байна гэж хүмүүс намайг ярихаас хулгай хийж, худал хэлдэг гэж энэ нутгын хонхорт хэнч намайг хэлэхгүй.. Чи ер нь яасан амь амьдрал, эхнэр хүүхдээ боддоггүй эцэг, эхийнхээ нэрийг боддоггүй амиа хичээсэн золиг вэ.. Тэр эхнэрээ луйвар хийж байхад яагаад болиулаагүй юм бэ?. Энэ нутагт бид хүний нүүр харах аргагүй боллоо та нараас болж гэж хангинасан Балган тамхиа ууртай нь пийшингийн ар уруу шидэхэд – За өвгөөн хүү нь харанхуй шөнө хол газар явах гэж байна шүү дээ хэмээн ятгав. – Хм.. Явахгүй яадаг юм энэ золиг.. Хажуу дахь ханиа тийм юм хийж байхад болиулдаггүй.

Би цаашид тийм увайгүй бэрийн царайг хармааргүй байна. – Өвгөөн яаж тэгж болдог юм бэ.. Ач нар чинь чамаас айж байна шүү дээ. Эхнэрийнхээ эл үгийг сонсч өвгөний харц зөөлрөн дахин тамхиа шүүрэн авч – За миний хүү хоолоо идээд эртхэн газар дөхөхөө бод.. Бодвол бензиний мөнгө байхгүй л биз дээ гэснээ өврөө ухаж том хар түрүүвч гаргаж ирэн хорьтын дэвсгэр таван ширхэгийг гаргаж өгөв. – Өө яах юм бэ ааваа надад мөнгө байгаа гэсэн Энхбаатар бензины мөнгөгүйгээ санаж ихэд сандран эцгийн өгч буй мөнгөн дээр харц тусган саатав. – Аваад яваа хүү минь. Муу эцэг чинь мөнх биш.. Олон дахин чамд ингээд мөнгө өгөөд сууж байж чадахгүй л байх вий, вий.. Эр хүн алсын замд түрүүвч хоосон явах их хэцүү байдаг юм. Эр хүн тусмаа өрх гэрийн эзэн хүн хаана ч явсан алхаа чанга, цээж тэгш, хараа дээгүүр байж эцэг хүний буян заяаг өргөж явдаг юм. Цаад хүүхнээ загнаж зандчаад байхгүйхэн үрийн эх эрийн гэргий шиг байлгаж үз дээ хүү минь. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэж нэг үг байдаг. Одоо нэгэнт болоод өнгөрсөн юманд тэр амьтныг зовоогоод яах вэ? Хоёр үрээ бодоод тэвчиж амьдардаг юм шүү. Ямартай ч аваад ир.. Тэгээд нэг арга бодоцгооё. Ингэж олон түмнээр тоглож болохгүй ээ гэсэн Балган хүүгийнхээ гар дээр мөнгийг тавиад өмнө нь зовж шаналан суугаа хүүгийнхээ духан дээр ихэд энхрийлэн үнсэхэд зүрхээр нь ёгхийтэл хатгуулсан ч шүд зуун тэсвэрлэж ёолсонгүй..

Ёолсонгүйдээ өөртөө баярлаж хүүгийнхээ баруун, дараа нь зүүн хацрыг нь энхрийлэн үнэрлэв. Хүүгээс нь ямагт эцгийгээ баярлуулж өөрийн эрхгүй нандигнан хайрламаар санагдуулдаг анхилам сайхан үнэр нэгэнт алга болсон байлаа. Өвгөн хүүгээ харамссан харцаар харж нэгэн хором саатаад нүдийг харав. Ааваасаа ямагт дэмжлэг хүсдэг хөөрхөн алаг нүд нь цөхрөлтөйгөөр эцгийгээ царайчлан харж байлаа.. ”Хөөрхий үр минь амьдралын хатуу буулганд сөгдөхөд бэлэн байх шив. Ганц хүүгийнхээ гаслант царайг хардаг би мөн азгүй хүнээ. Харин аавыгаа царайчлан эрхэлж суух хүү минь азтай юмаа. Тиймээ аав нь хүүгээ энэ зовлонгоос нь салгана. Эд мөнгө яах вэ? олдоно харин алдагдсан хувь заяа эргэж олдохгүй.. Хоёр хөөрхөн ачийнхаа хувь заяаг хиртээж болохгүй.. Тиймээ миний хүү ямар хөөрхөн хүү байлаа даа. Бүүр нэг хайр хүрмээр”Ийнхүү бодоод өвгөнийг санаа алдахад дахиад л зүрхээр нь часхийн хатгуулав. ”Би тэсэх ёстой.. Хүүгийнхээ төлөө тэсэх ёстой”Тэрбээр өөртөө чанд хатуу бодож байлаа. – Хүүеэ өвгөөн бие чинь зүгээр үү. Оюун аймсан дуун алдаад дэргэд нь ирж мөрийг зөөлөн илэв. ”

Гар нь зөөлхөн гэж жигтэйхэн.. Сэтгэл нь бол тэр жигтэй сүү л гэсэн үг. Миний ханиас төрсөн хүүхэд уг нь зовох ёсгүй дээ”. Балган өөртөө бахархан бодоод инээвхийлэв. – Яаж байна. Би яав л гэж хөгшин минь. – Ааваа та нээрэн зүгээр үү. – Чиний эцэг тэнгэр нурсан ч алзахгүй ээ үр минь. Яв даа миний хүү. Эцгийн үгийг сонсоод Энхбаатар ихэд баярлан инээмсэглэн босов. – Алив миний хоёр ач өвөөдөө ир.. Хоёр хүүхэд гүйлдэн ирж өвгөн эцгийн хоёр талаас зүүгдэн эрхлэхэд – Миний хоёр хүү өвөөгөө ядрааваа гэсээр Энхбаатар эхийн хамт гадагш гарч шивнэлдэх нь сонсдоход өвгөн инээмсэглэж “Эрх золиг” хэмээн хүүгээ улам хайрлан шивнэв. Балган өвгөн аанайхан тамхиа улалзуулан сууж унтаж буй хоёр хүүхдийг ширтэнэ. – Өвгөөн.. Унтаач өглөө ажилтай биз дээ. – Аан за унтна даа хө.. Нойр цайраад болох биш.. – Яагаад байгаа юм бол бие чинь зүгээр биз. – Зүгээр зүгээр харин орой зүрхээр бузгай айхтар хатгуулах юм. – Тэгвэл ч үзүүлэхгүй бол болохгүй дээ. Даанч орой царай чинь зэвийгээд нэг биш байсан юм. Ерөөсөө маргааш хамт явж үзүүлье. – Тэр ярихгүй ээ. Маргааш ажил ихтэй. – Биеэ бодоочээ.

Зүрх аюултай шүү. – За за үзүүлнээ хө. Харин чи минь унтаж үз гэсэн Балган эхнэр үрүүгээ мөлхөн очиж жигтэйхэн нялхран үнсээд санаа алдан эргэж хойморийн авдрын өмнө очоод удтал суув.. – Хөөеэ миний өвгөн унтаач дээ. – Одоохон унтнаа хө. Балган эхнэрээ унтахыг хүлээн хэсэг суув. Өдрийн ажилдаа ядарсан Оюун жигд амьсгалан унтаж эхлэв.. Балган ихэд чимээгүйг эрхэмлэн хойд авдрыг онгойлгож гараараа тэмтэчсээр өвөг эцэг Донров тайж гээч хүнээс удамшиж ирсэн алтан нуухтай шүрэн толгойтой манан хөөрөг гаргаж ирээд толгойг нь зөөлөн илж хэсэг суув. ”Өвөг дээдэс минь намайг өршөө.

Тэнгэр язгуурт цагаан ясыг чинь харлуулж насан туршдаа хогтой ноцолдож заяагаа дордуулав.. Удамшуулж үлдээсэн эдийг тань аргагүй байдалд орж арилжаалав.. Ухаан муут үрээ шийтгэ.. Гагцхүү амьдрал хөлөө олох гэж тэмчин яваа үрсийг минь өршөөж болгоо. Өндар өвөг” минь.. Балган өвгөн хөөрөгнөөс хэдэнтээ адис аваад ажлын тоос тортог болсон куртканыхаа энгэрийн халаас уруу гулгуулан хийв. Тэгээд дээш хэвтээд төдхөн хурхирч гарав. Өглөө Оюуныг сэрэхэд Балган босчихсон цай чанаад сууж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…