
Чимгээ ажилдаа маш хурдан дадаж хамт ажилладаг хүмүүстээ аятайхан сэтгэгдэл төрүүлэв. Ажилд ороод долоо хоногын дараа ээж үрүүгээ залгав. Удтал дуудуулсны эцэст ээж нь арайхийн утсаа авав. –
Сайн байна уу ээжээ. Та хоёрын бие сайн уу. – Сайн. За миний охин сайн уу. – Сайн ээжээ охин нь ажилдаа орчихсон. – За ашгүй дээ. Миний охин ямар ажилд оров. – Нөгөө хэлснээрээ нэг яаманд
статистикч хийж байна. – За ашгүй дээ. Миний үр бодолтой болгоомжтой байдаг юм шүү. – За ээжээ надад санаа зоволтгүй би таны зээлийг хурдан төлнөө ээжээ. – За яах вэ зээл төлнө энэ тэр гэж
битгий өр ширэнд орчихоорой. Ажилд орно гэдэг чинь л ээжийгээ маш их баярлуулж байгаа юм шүү дээ миний охин. – Баярлалаа ээжээ ах эгч нар сайн уу – Бүгд сайн байгаа миний охинд зовох юм ций /юу ч/
байхгүй шүү. – Ойлголоо ээжээ амрах хоногуудаараа манайд ирээрэй. Охин нь хотын төвд байр түрээсэлчихсэн. – Эвий эвий миний охин мундаг шүү. Ээдээ гэр орондоо хамаагүй хүн амьтан оруулаваа чи..
Хотын улс айхтар шүү охин минь.. – За санаа зоволтгүй ээ ээжээ. Охиндоо итгээрэй.. – За охиндоо итгэлгүй яах вэ. Ээжийн дуу цаанаа нэг гунигтай байгааг Чимгээ анзаарсанч асууж сурагласангүй. Хувийн хэвшлийн тайлан тооцоо гаргаж, ажилчдын цалин бодох ёстой байсан тул мөнөөх ажил дээрээ улайран суув. Чимгээ ажлын бус цагаараа шөнө дөл болтол ажиллаж байлаа. Ажилд улайран суусан Чимгээ хаалганы хонх дуугарч буйг хэсэгтээ анзаарсангүй. Түрээслэгч айл хянах самбартай тул тийш харвал найз Цэцгээ нь нэг залуутай зосч байлаа.
”Цэцгээ энэ яаж яваа юм бол бас нэг залуу дагуулчихсан. Ээлжит хайр дурлал нь юм байх даа”гэж ганцаараа ярьсаар хийж буй ажлаа хойш тавиад тэдэнд хаалгаа нээж өгөв. – Сайн байцгаана уу. Ямар сонин хүн бэ?. Алив дотогшоо орооч тавтай морил гэсэн Чимгээг хараад залуу гар сарвайн – Намайг Ганаа гэдэг. Цэцгээ бид найзууд гэв. – Сайн уу. Намайг Чимгээ гэдэг. Цэцгээ бид хоёр бас найзууд гэцгээгээд залуус хөгжилдөн хөхрөлдөв. – За сууцгаа. Найзуудаа би одоохон гэсэн Чимгээ тэдний өмнө жимсний шүүс, шил аяга тавагтай чихэр тавиад өөр өрөөнд орж хүргэлтийн хоол дуудаад буцаж ороход Цэцгээ тэднийхийг шинжсэн байртай тойруулан харж суугааг харж инээмсэглэв. – Ганаа хайраа манай энэ найз аймаар зожигоо. Ийм супер байранд ганцаараа амьдардаг юм ш дээ. Лаг байгаа биз хэмээсэн Цэцгээ ихэд донжтой инээж хуруугаараа ширээ бөмбөрдөн тогшиход Ганаа инээвхийлж – Жаргалтай л байна. Яадаг юм чадаж байгаа юмыг.. Гэхдээ энэ сайхан охин найз залуугүй байна гэж баймгүй юм гэснээ Чимгээг ихэд анхааран харахад Чимгээгийн хацар ягаарч өөр тийш харав. –
Үнэн хөөе. Манай найз найзгүй.. Тийм биз дээ. Чимгээ чи энэ Ганаад хэл дээ хэмээн Цэцгээ өөрийнхөөрөө зүтгэж дуу нь чангарав. – Заа чи одоо юун сүртэй юм бэ?.. Чимгээ хайртай залуугүй бол сайн л биз.. Би хувьдаа их баяртай байна. Ганаагийн энэ үгэнд Цэцгээ давхийн цочиж – Хүүеэ чи аштайхан байгаарай. Би гэж нэг хүн чиний дэргэд байхад найз уруу минь хандраагүй биз дээ гэв. – Цэцгээ би чамд олон хэлж байгаа шүү. Би чиний найз болохоос хайртай хүн чинь бишээ гэж.. Тэгэхээр би ч гэсэн Чимгээ шиг эрх чөлөөтөй хүн. Тиймээ Чимгээ алив чи наашаа суугаач гурвуулаа сайхан сууя л даа. – Өө нээрэн тийм ш дээ. Бид хоёрт ярилцах олигтой газар олддоггүй ээ. Тэгээд танайд ирсэн байхгүй юу. Найз нь одоохон дуудлагын үйлчилгээ дуудчихъя гэсээр Цэцгээ ухасхийн босч цүнхээ онгойлгож түрүүвчээ гаргаж ирэв. Цэцгээ, Чимгээгээс авсан мөнгөө дуусаагүй байлаа. – Яах юм бэ найзаа. Би дуудлагын хоол захиалчихсан шүү дээ гэж Чимгээг хэлэхэд Цэцгээ илт дургүйцсэн маягтай болж –
Яаж байгаа юм бэ чи би захиалах гэж байхад чинь гэж дургүйцэхэд – Манайд зочин ирж байхад – Би дайлах ёстой биз дээ. Чимгээгийн үгийг Ганаа ихэд дэмжиж – Тэгэлгүй дээ. Цэцгээ биднийг Чимгээ хоолоор дайлж байхад тавьтартай байгаач гэж дургүйцэн хэлэв. – Өө за нээрэн тийм ш дээ. Найз минь хоол захиалсан байхад би одоо ямар бүдүүлэг зан гаргаваа. Найзыгаа уучлаарай гэх Цэцгээгийн нүдэнд таагүй аяс тодорч хөх гал маналзахыг харсан Чимгээгийн дургүй хүрч өөр тийш харан суув. ”Энэ одоо яах гэж ирсэн юм болоо. Арай найз залуутайгаа хардаж тэнэгтэж байгаа юм биш байгаа””гэж бодоод тэднийг дахин харахад Цэцгээ уурлачихсан, Ганаа нь байдгаараа инээчихсэн зогсч байлаа. Төдөлгүй хаалга тогшин захиалгын хоол ирж тэд ширээ тойрон сууцгаав. – Би тахианд дуртай. Чимгээ миний дуртай хоолыг мэдсэн юм шиг захиалжээ баярлалаа гээд Ганаа хоолноос ихэд дуртай идэхэд Чимгээд сайхан санагдаж – Найзуудаа сайхан хооллоорой. Тэгээд гэртээ байгаа юм шиг тавтай сууж тухлаарай. Найз нь жаахан ажилтай байна. Би нөгөө өрөөнд суух учир та хоёр чөлөөтөй гэв. – Юу гэсэн үг юм бэ?. Чи ажлаа гэртээ авчирч хийж байгаа юм биш биз дээ. Сэнгэ ах чамайг магтаад л байна лээ гэх Цэцгээг харсан Чимгээ –
Манай ажил тэгж гэрт авчирч хийдэг ажил биш. Хамаатны эгч маань компаныхаа тайланг бодоод өг гэсэн юм. Эгчдээ туслах гээд л сууж байна болно биз дээ гэхэд Цэцгээ толгой дохиж – Чимгээ чи ямар мундаг юм бэ. Манай залуучууд бүгд чам шиг ажилсаг байвал улс орон маань сайхан хөгжих байх даа гэв. – За юун сүртэй юм бэ?. Чимгээг магтаад л чи чинь яачихаад байгаа юм бэ. Цэцгээ шууд уурлаж цүнхээ шүүрч авснаа Ганаад хоргодоод гараад явж чадахгүй бухимдан байхад Чимгээ нөгөө өрөөндөө ороод таг болчихов. – Хайраа энд гунигтай байна тээ. Хоёулаа “Хүннү Молл”-д кино үзэж гадуур зугаалах уу хэмээн Цэцгээ аргадангуй хэлээд Ганааг царайчлан харав. – Ёоох чи ямар ядаргаатай юм бэ?. Би яахаа өөрөө мэдье. Тийшээ явахыг би хүсэхгүй байна. Харин чи найздаа ямар эвгүй ханддаг юм бэ. Чи надад ерөөсөө таалагдахгүй байна гэсэн. Би явлаа гэсэн Ганаа босч – Чимгээ найз нь явлаа. Баярлалаа сайхан хоолоор дайлсанд гэж хашгирахад Чимгээ цаад өрөөнөөс гарч ирээд – Манайд ирсэнд баярлалаа. Та хоёрт аз жаргал хүсэе гэснээ инээмсэглэв. – Баяртай.. Цэцгээ Ганаагийн гараас зүүгдэн гар даллана. – Баяртай яръя найзаа. Тэднийг гаргаад

Чимгээ шуудхан хаалгаа түгжиж орхив. “Яанаа энэ Цэцгээ ичиж амъдраасай билээ. Энэ нэг залуугаа хардаад үхлээ л дээ. Би Цэцгээ шиг эрийн хойноос ийм ичгүүргүй хөөцөлдөхгүй ээ. Цэцгээ ч ер нь жаахан хүн муутай шуналтай л даа. Ангийнхан ч бас тэгж ярьдаг. Сэнгэ ахад таван сая төгрөг өгсөн гээд л байсан цаадахь надаас татаас нэхээд байх юм үнэн лайтай. За гэхдээ яах вэ?. Чимгээгийн буянд ажилтай болоод авлаа” гэж бодоод Чимгээ инээмсэглэн ажил өөдөө явав. Чимгээг өглөө босоход бороо асгарч байлаа. Цонхны цаана хувин хувингаар асгарах цэнгэг усыг харж жаал зогсосноо Чимгээ зоонтог шүүрэн гарав. “Бороотой иймэрхүү өдөр машинтай бол илүү сайн байхгүй юу. Тиймээ би машин барьж сурах хэрэгтэй юм байна.” Сул асгарах бороон дуслын дор
шүхэр барин алхахдаа Чимгээ машин хэрэгтэйг бас өөртөө сануулав. Чимгээ шөнө маш бага цагаар унтаж байлаа. Ажлаасаа гадна дөрвөн хувийн хэвшлийн санхүүг зэрэг хийнэ гэдэг маш их зориг. Хөдөлмөрч зан чанар шаардагдахаас гадна санхүүгий туршлага хэрэгтэй байлаа. Чимгээг ажилдаа ирж ширээнийхээ ард суухад – Чимгээ чамайг хэлтсийн дарга дуудаж байна гэх нь сонсдож Чимгээ яаран хэлтсийн даргын өрөөнд зөвшөөрөл аван оров. – Орох уу даргаа та намайг дуудсан гэсэн.. – Өө Манай Чимгээ, за ороод ир ахын дүү гэсээр хэлтсийн дарга Сэнгэ түүнийг ихэд найрсаг угтахад Чимгээ ихэд баярлав. – Суугаач миний дүү. За тэгээд ажил нь хир байна даа. Ажилдаа дадаж чадаж байна уу. Манай ажилтнууд чамд их сайн амтай л байгаа шүү. Сайн байна. Ер нь чи чинь сургуулиа онц төгссөн юм байна шүү дээ. – Аан тийм. Баярлалаа даргаа. – Чимгээ ахын дүү нэг юмыг ойлгох хэрэгтэй байнаа. Уг нь чам шиг дөнгөж сургууль төгссөн жаахан охин наад местэн дээр чинь суудаггүй юм л даа. Дор хаяж таван сая төгрөгний ёндоо өгч байж л энэ ажилд ордог юм. За таван сая төгрөг ч яах вэ.. Чи чинь сар нэг сая хоёр зуун мянган төгрөгний цалин авах хүн..
Яваандаа ахдаа хоёр сая төгрөг өгөхийг бодоорой.. Ах нь бас байрны, машины лизинг төлдөг юмаа. Аль эсвэл ахыгаа хэдэн удаа баярлуулж бас болно ш дээ. Эхнэр маань Солонгост байдаг болохоор ахнь их ганцаардах юмаа.. Хэлээ зажлах нь халаг тультчин ярих хэлтсийн даргыг Чимгээ ихэд гайхан харж – Даргаа би ажилд орохдоо танъд таван сая төгрөг өгсөн ш дээ гэхэд Сэнгэ учиргүй цочиж – Хэзээ гэж бараг хашгирав. – Ажил авах тушаал гарсны дараа бэлнээр нь Цэцгээд өгсөн ш дээ. – Юу Цэцгээд өгсөөн. Яаж байгаа юм чи.. Цэцгээд өгдөг нь.. Очиж очиж сайдын охинд өгчихдөг. Ээ хайран мөнгө.. Цэцгээ айхтар муу шулам юм даа. Даанч хоол авч өгчихөөд их дуртай ганц баярлуулсан юмаа муу янхан чинь гэж амаа барин халаглахад Чимгээ ихэд гайхаж бас инээд нь хүрсэнч хэлээ хазан тэсэв. – Таньд тэгээд Чимгээ мөнгө өгөөгүй юмуу. Сэнгэ толгойгоо бөнжигнүүлэн маш хурдан сэгсрээд – Үгүй гэснээ царай нь шаргалтан хий нь гарсан гүзээ аятай шалчийн сандал дээрээ унав. – Даргаа та тэгээд Цэцгээгээс тэр мөнгөө нэхээд авчихгүй юу. Одоо би явж болох уу – За тэг дээ. Миний дүү Цэцгээг даргад өгөх мөнгийг өг гэж шахаад шамдуулаад тэр мөнгийг аваад өгөөч тэгэх үү. Сэнгийн царайчлан гуйхыг харсан Чимгээгийн дургүй хүрч”
Паах ямар арчаагүй юм бэ?.. Төрийн том яамны хэлтсийн дарга хүн ийм арчаагүй байх гэж дээ. Ёстой ичиж үхмээр юмаа. Тэр хэдэн төгрөгний төлөө үхэхнээ”гэж бодоод гарч ариун цэврийн өрөөнд орж Цэцгээ үрүү залгав. ”Цэцгээ ч гэсэндээ тэр хэдэн төгрөгийг нь өгчихөд яадаг байнаа. Өгөөгүй байх гэж бодож байсан миний таамаг үнэн боллоо”Цэцгээ утсаа авахгүй байсан тул мессеж бичээд ажлынхаа өрөөнд орохдоо ихэд урам хугарсан байлаа. ”Ямар арчаагүй хүмүүс энэ төрийн ажлыг хийж чадахгүй хирнээ бузарладаг байнаа. Балиар авилгачид.. Би ч гэсэн ялгаагүй авилга өгсөн арчаагүй амьтан.. Хөөрхий ээжийнхээ цалинг цөлмөсөн авилга өгөгч өөдгүй амьтан “гэж бодон бараг уйлчих шахам гутарсаар өрөөндөө оров. – Өө манай охин яасан бэ. Даргад загнуулчихсан уу. За зүгээр зүгээр тэгж л байдаг юм битгий тоо гэсэн тавь орчим насны авгай босч дэргэд нь ирээд хавтастай юм ширээн дээр нь тавьж – Миний охин нэг заваараа эгчдээ нэг төлөвлөгөө хийгээд өгөөч гэхэд гуниж гутарсан Чимгээ толгой дохив Чимгээ ширээнийхээ ард суун хэлтсийнхнээ тойруулан харвал түүнээс гадна нэг эмэгтэй хоёр залуугын өмнө хэд давхарласан хавтастай бичиг
баримтууд хөглөрч бусад арав гаруй хүмүүс хийсэн ажилгүй бие биенийхээ амыг харан худал үнэн ам мэдэн бурцгааж суухыг харж ихээхэн дургүйцэв. ”Шал завхарсан юмаа. Ажлаа мэдэхгүй хүмүүс элдвийн дэмий хов яриад цалингаа бүтнээр аваад сууж байдаг. Энэ хэлтсийн арван зургаан хүний ажлыг бид дөрөв хийгээд сууж байдаг ямар тэнэг юм бэ? гэж уурсан бодоод өмнөх хавтсаа ууртай нь аргагүй шүүрэн авав. – За хөөрхий намын хаялага их юм даа. Ноднин бяд ч одоо халуунд халж, хүйтэнд хөрч Сонд гишүүний төлөө гүйснийх яах вэ өнөө ингээд гэдсээ илээд сууж байдаг аан. Халзан толгойтой дөч эргэм насны пагдгар тарган эрийг хэлэхэд – Чухмаа чухам. Одооноос хэдүүлээ намынхаа төлөө яаж ажиллахаа яръж тохирох нь зүйтэй гэж тавь эргэм насны Бумхүү гэгч цагаан эхнэр ярианд оролцов. – Хэлээд юу хэвдээ. Бид ч мөн жаргаж байнаа Сонд гишүүн маань нам маань ирэх сонгуульд ялж манийгаа жаргаагаад сайхан л байна гэж ихэд бахтайгаар хэлээд өнөө хэд баясан хөхрөлдөхөд ажилд улайрсан ярвайцгаав. Яг ажилд улайрч суутал гэнэт утас нь дуугарахад авч харвал
Цэцгээ залгаж байлаа. Чимгээ утсаа аван ариун цэврийн өрөөнд ороод ярив. – Сайн уу найзаа наад нэг балай өвгөн чинь юу гэж балайраад байгаа юм бэ?. – Өө харин тийм өглөө ажилдаа ирсэн чинь өрөөндөө дуудаад сонин, сонин юм яръж мөнгө нэхээд.. Чи хаашаа юм бэ? өгөөгүй байсан юмуу. Би ёстой сонин байдалд орлоо ш дээ. – За яах вэ?.. Найз нь одоо ингээд танай ажил дээгүүр очлоо. – За. за гэхдээ та хоёр надгүйгээр учраа ололцоорой. Найз нь аягүй их ажилтай байна. – Мэдээж ш дээ. Ок. За юу – Баярлалаа. Чимгээ утсаа таслаад эргэхдээ нэг хүн өөрийг нь учиргүй ширтэн байхыг мэдэрч хамаг бие нь зарсхийн эргэж харвал хэлтсийн дарга Сэнгэ түүнийг ихэд ажиглан харж байснаа хурдан гэгч нь цааш эргэн хурдан хурдан алхан явав. “Ямар тэнэг амьтан бэ?” Чимгээ өөрийн эрхгүй дургүйцэн бодоод ажил уруугаа эргэв. Үдийн хоолны дараа Чимгээг хоолонд яваад ирэхэд хэлтсийн даргын өрөөнөөс багтран орилох эмэгтэй хүний дуун сонсдоход тэд хирдхийн эргэж биесээ гайхан харцгаав. – Аан тэгж л байдаг л байдаг юм. Даргын аль паагтлахыг тэр гэдэг юм. Дан хүүхнээс болж балардаг хүн гэлцсэн хэд ажлынхаа өрөөнд орж тус тусын ширээний ард сууцгаав.
Ажил тарахын өмнө залуухан бүсгүй орж ирээд – Чимгээ гэж хэн бэ гэж асуув. – Би байна. – Сайдын өрөөнд ороод ир дээ. Намайг дагаад яваарай.. – За.. Чимгээ ихэд сүрдэн босоход өрөөнд байгсад хирдхийн цочоод түүнийг харж байлаа. Чимгээ ихэд айн өвдөг нь чичирсээр мөнөөх хүүхнийг даган явсаар сайдын өрөөнд ороход Цэцгээгийн аав өрөөн дотуураа холхиж байлаа. – Сайдаа. Чимгээг аваад ирлээ. – За наад хүүхдээ оруулаад ир дээ гэх сайдын дуу тийм ч ууртай бус сонсдож Чимгээгийн айдас жаахан ч атугай багасав. – Сайн байна уу. Чимгээ сайдын өрөөнд ороод жаахан хүүхэд аятай хуруугаараа оролдон зогсов. – За хүүхээ. Наашаа сандал аваад суугаарай. Ажилдаа дадаж байна уу. Ажилдаа махруун сайн ажиллаж байгаа гэж ах нь сонссон. Сайн байна. Улам сайн ажиллаарай – Баярлалаа. Би хичээх болноо. – Тэгээрэй хүүхээ. Чамаас асуух нэг зүйл байнаа. Цэцгээ чамайг ажилд аваач гэж надаас гуйсан юм. Уг нь бол охиныхоо найзыг дэмжих зорилгоор ах нь чамайг ажилд ав гэсэн юм. Харин чи сайн ажилладаг сайн мэргэжилтэн байдаг чинь намайг их баярлууллаа. Харин нэг асуудал гараад Цэцгээ, Сэнгэ дарга та гурвын дунд мөнгөний нэг асуудал гарчээ дээ. Энэ талаар чин үнэнийг би мэдмээр байх юм. Юу болсныг чи надад нэг сайхан яриад өг дөө хүүхээ. Чимгээ ихэд цочирдон сайдыг харж царай барсхийлгэхэд сайд инээвхийлж – Би чухам үнэнийг сонсохыг хүсч байна гэв. Чимгээ ярихаас өөр аргагүй болж болсон явдлыг эхнээс нь ярьж гарав. Сайд толгойгоо гэлжийлгэн сонсоно. –
Үнэнийг ярьж өгсөнд баярлалаа. Сурч мэдсэн эрдэм номын дээдээ эх орныхоо төлөө өргөж ажиллаарай. Даанч манай ажилтнуудын мэдлэг муу байдаг ийм учиртай юм бий гэхээс өөрийг сайд хэлсэнгүй түүнийг ажлын өрөөнд орж ирэхэд хамт ажиллагсад нь ихэд ноцтой харсаар угтацгаав. – За дүү минь сайдын өрөөгөөр сонин юутай байна даа гэж Бумхүү ихэд хэрэгт дурлан асуухад Чимгээ мөрөө хавчаад ширээнийхээ ард асуув. Хүн бүрийн асуусан гайхсан харц түүнийг ороолгоно. Чимгээ энэ өдрийг маш ядран өнгөрөөв. Маргааш нь Чимгээг ажилдаа ирэхэд Сайдын тушаал гарчихсан Сэнгэ дарга ажлаа өгч байлаа. Бүх хүмүүсийн буруутгасан харц Чимгээг угтан авах нь тэр. Үдээс хойш шинэ дарга бүх ажилтнаас атестатчилсан шалгалт авах болсныг мэдэгдэв. Дахиад л бүгдийн харц түүнийг адлангуй ширтэх ажээ. Эцэст нь Чимгээ тэднийг огт тоохгүй байхад өөрийгөө хүчилж эхлэв.
Ажлын ур чадварын шалгалтанд тэдний өрөөний арван хүн унаж ажлаасаа халагдав.. Мөнхөө сайд яамандаа ихэд зоримог шийдвэр гарган их цэвэрлэгээ хийж эхлэв. Хэд хоногын дараа хэд хэдэн хүн ажлаас үндэслэлгүй халсан гэж шүүхэд хандсан байлаа. Өдөр дараалан ирэх цохилтуудыг Чимгээ шүд зуун даван гарч байлаа. Халаа сэлгээний дараа Чимгээг дахиад сайдын өрөөнд дууджээ. – За энэ гайтай хүүхэн явлаа даа. Сайдад алтан хошуу өргөж хэнд маань гай болох гэж байгаа бол доо. Залуу бага хүн байж айхтар юмаа гэж дөнгөж гармагц ард нь ярилцах сонсдоход хамаг бие нь заралзах мэт болж ихэд дургүйцэвц тэрээр юм дуугарсангүй… … Төгсжаргал, Жаргалыг дагасаар “Хүслийн машин”компаны байранд ирэхэд тэнд хэн ч байсангүй. Оффисын жижүүрээс асуувал нүүгээд явчихсан гэсэн хариу авч тархин дундуураа хөнд юмаар цохиулсан аятай дотор нь муухайраад явчихав. – Одоо яанаа. Жаргал эгчээ та Наран захиралыг таньдаг гэсэн биз дээ. Ерөөсөө хоёулаа гэрт нь яваад очъё. Хүмүүсийн мөнгийг авч өгөхгүй бол болохгүй шүү дээ гэж царайчлан гуйх Төгсжаргалыг Жаргал муухай харж – Би гэрийг нь яаж мэддэг юи бэ?. Ажил хэргийн харъцаатай байсан гэж чамд хэлсэн биз дээ. Чи ер нь яагаад сүржигнээд байгаа юм бэ?. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд энэ хэдхэн хүн ер нь юу юм бэ?..
Тэмээ туйлаад тэнчээ эвдлэхгүй.. Ялихгүй юманд ямааны гарз ч гэж үг байдаг. Аймгын тэр хэдхэн хүн ер яав л гэж.. Чи юунаас нь айгаад байгаа юм бэ?.. Их удаад танайд очно биз. Нөхөр дээр чинь очно биз.. Тэглээ гээд яах юм бэ? яаж ч чадахгүй. Чи зүгээр хуцаад байлгүй миний үгэнд ороод буудалд хэвтэж бай.. Наран захирал хаа очиж хоншоортой гар. Бидэнд тэр байтугай мөнгө өгч л таарна. Тэр үхэж хатах гээд байгаа хэдэн хүний үндсэн мөнгөнүүдийг буцааж өгөөд цаана нь хоёулаа бондойдог юм биш үү. Юундаа урвайсан юм чи хэмээн зэмлэх, загнах хослуулан хэлсэн Жаргалын яриаг сонсоод Төгсжаргал толгой доход санаа алдав. – Хоёр хүүхэд маань харах хүнгүй хэцүүдэж байгаа байх даа зайлуул. Манай нөхөр ажил ихтэй. Их оройтож ирдэг юм. Төгсжаргал уруул өмөлзүүлэн хэлээд нулимсаа арчихыг Жаргал таагүй харж – Чи ар гэрийнхээ боол болоод ингээд л улцагнаад байх юм бол хэзээч мөнгөтөй болж санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд хайртай хүмүүсээ золиослож чаддаг байх хэрэгтэй. Тэгж байж тэр хүмүүсийнхээ амьдралын эх суурийг хангана шүү дээ. Ингээд л нөхөр минв, хүүхэд минь гээд байх юм бол чи энэ янзаараа ямарч өөрчлөлтгүй байсаар чавганц болж эцэст нь чулуу дэрлээд дуусна. Хатуу боловч
Жаргалын үг үнэн тул Төгсжаргал толгой дохин хүлээн зөвшөөрч – За тиймээ тийм. Одоо хоёулаа явж аштайхан буудал олж амарч авъя гээд инээмсэглэв. – За тэгье.. Хоёулаа сайхан хоол иднэ шүү. Эгч нь бүр өлсч, ядарч ч байна. Ингэхэд чамд мөнгө байна уу. Эгчид нь бол ёстой сохор зоос ч байхгүй болсон шүү дээ. Хүү араас хэдэн төгрөг хийнэ л гэсэн юмсан. Өнөөдөр лав үгүй юм шиг байнаа. Жаргал ихэд сайхан аашлан инээд алдан хэлэв. Жаргал, Төгсжаргал хоёр долоо хоног Наран захирлын араас хөөцөлдөөд уулзаж чадсангүй мөнгө нь дуусав. – Одоо яах вэ? Буудалд хонох мөнгөгүй боллоо эгчээ. Таны араас мөнгө ирэх боловуу. Төгсжаргал ихэд найдвар тавин асуугаад Жаргалыг харахад –

Харин ээ. Хүүгийн цалин буугаагүй байна гэнэ. Танай нөхрийн цалин харин буусан байж магадгүй дээ. Эрчим цалин сайтай газар хойно гэж Жаргал огт санаа зовсон шинжгүй хэлээд утсаараа оролдон суухад Төгсжаргалын дургүй хүрч – Та чинь ямар санаа амар хүн бэ?. Манай нөхрийн цалин буусан ч наашаа өгөх мөнгө байхгүй. Хүнээс авч надад өгсөн мөнгөө төлнө. Би ямар тэнэг юм бэ?. Таны үгэнд итгэж ингэж амьдралаа сүйрүүлж явдаг. Одоо яах вэ?. Гадаа хонох уу. Одоо би танаас салах чүгүй. Хаа очсон газар чинь хамт очиж – Хүмүүсээс авч таньд өгсөн мөнгөө авч байж л сална даа хэмээн нилээд шазруун хэлсэн нь Жаргалын уурыг шатааж орхих нь тэр