Нүүр Өгүүллэг АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 3-Р ХЭСЭГ

АЗ ЖАРГАЛЫН ЗҮГТ /РОМАН/ 3-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
381

Ах та шуудхан хэлчих. Би шууд ярих дуртай. – Үгүй яах вэ дээ хө. Ийм юм зөндөө л байдаг. Хэдий чи сайдын охин ч гэсэн хорь гарсан сайхан бүсгүй. Эхнэр Солонгосод сурч байгаа би гэдэг хүн одоо эрх чөлөөтөй л

байна. Ахтайгаа ганц оройг хамт өнгөрөөж болно шүү дээ. Сэнгийн хүүхэмсэгийг ер нь мэдэх тул Цэцгээ хэсэг зуур бодолд автав. ”Ямар нэгэн зүйл хийхгүй бол энэ нөхөр хөдлөхгүй нь бололтой. Дараа нь

аавд ажлын шаардлага хангахгүй хүн байна гэх ухааны юм хэлнэ. Аав байгаагаар нь хүлээн авна. Чимгээгийн тэр таван сая төгрөгийг алдаж болохгүй. Ядаж байхад Чимгээ нийгэмтэйгээ зохицож энэ балайгын

өмнө хойно орж ганц тохиолдол өнгөрөөхгүй. Тэгээд ч мөнгөө өгч байгаа хүн юу боллоо гэж энэнтэй энэ тэр болох билээ. Мөнгийг нь авахын тулд би л өөрийгөө золихоос доо. Ганаа мэдчих вий дээ”хэмээн

бодоод инээвхийлж – Та тэгээд намайг шохоорхоод байгаа юмуу гэхэд Сэнгэ дуртай нь аргагүй толгой дохив. – Ямартай ч хоолоо идчих тэгээд явцгаая. Харин маргааш өглөө бүх юм – Ок биз. Найзын өмнө намайг

эвгүй байдалд оруулахгүй биз дээ. Цэцгээ түүнээс тулган асуухад Сэнгэ толгой дохив. ”Юм болвол дан намайг нүд үзүүрлэж шалтаг хайгаад байх болсон юм. Удахгүй дээ Мөнхөөг унагах хуйвалдаан үр дүнд хүрч чамайг суудлаас чинь унагах болно. Эхнийх нь дохио төрсөн охин нь болог. Би чамайг залхтал чинь эдэлж эцгээс чинь хариугаа авах болно доо. ”хэмээн ихэд хорсон бодсон Сэнгэ уур савссан тавагтай хоолноос том томоор халбагадан идэв. … Энхбаатарыг ээжийнхээ ээмгийг хоёр зуун мянгад ломбарданд тавъчихаад гэртээ ороход Төгсжаргал бөөн уур болж хоёр хүүхэд нь ээжээсээ айн томоотой нь аргагүй сууж Ddбайлаа. Энхбаатар пиджакаа тайлж – Мөн халуун байх чинь ханиа. Аавынд мөнгө алгаа.

гэж аргадангуй хэлэхэд Төгсжаргал муухай харж – Хэзээ танай аавынд мөнгө байсан юм бэ?. Чадахгүй байж яах гэж цаг гарздаад тэнээд байдаг юм бэ?Хүн хорлож ханахгүй юмаа чи хэмээн хашгичихад дөрөв, зургаан настай хоёр хүүхэд айн цаад өрөө үрүү гүйн оров. – Чи наад дуу шуугаа татаач. Хүүхдүүд айгаад байгаа юм бишүү. – Яадаг юм бэ? Айж л байг.. Надаас төрчихөөд надаас айж байвал хохино. Эцэг шигээ заяа муутай хоёр новш.. – За яах вэ?.. Чи намайг хэлж болно. Харин юу ч мэдэхгүй нялх үрсээ ингэж хэлж болохгүй байх шүү. Төрүүлсэн үрсээ хайрлаагүй чи намайг хайрлана ч гэж байхгүй юм байна даа. Гэтэл би яаж байна. Чиний өрийг дарах гэж төрсөн эхийгээ хүртэл хуурч худлаа хэлээд ганц байгаа ээмгийг нь барьцаанд тавьж хоёр зуун мянган төгрөг авчирлаа. Үүнээс илүү мөнгө надад олдсонгүй. Авбал ав. Байвал бай гээд хорьтын хэдэн төгрөг ширээн дээр шидэв. – Ханиа хоёр зуун төгрөг хаанаа ч хүрэхгүй ш дээ. Дор хаяж нэг сая хоёр зуун мянган төгрөг хэрэгтэй байна. Ойлгож байна уу. Одоо би яанаа гэсэн Төгсжаргалын зан засран мөнгийг авч халаасандаа хийв. – Яахыг би мэдэхгүйээ. Надад мөнгө олдохгүй. Чи тэр мөнгө өгсөн хүн амьтнаасаа мөнгөө авсан чинь дээр. Болохгүй бол шүүх цагдаад өгөөч. Тэр нь дээр ш дээ ингэж зовж байхаар гэсэн Энхбаатар хөргөгч онгойлговол юу ч байсангүй. – Хүүе Төгсөө. Манайх хов хоосон юм байна ш дээ. Энэ хоёр хүүхэд чинь өлбөрөх гэж байгаа юм бишүү. Цалин мөдгүй наад мөнгөнөөсөө хоолны мөнгө үлдээ гэж уурсангуй хэлэхэд –

Өө яасан ядаргаатай юм бэ?. Хоол яадаг юм бэ?. Аавындаа очоод та гурав дөнгөж байгаач. Би хэд хоногоос мөнгө шилжүүлнэ гээд хорин төгрөг сарбайв. – Хэд хоногоосоо.. Хотод тэгж их удах юмуу. Хурдан ирээрэй дээ. Хүүхэд харах хүнгүй тун хэцүү байдаг шүү. хэмээн Энхбаатар уурсангуй хэлэв. – Хүүеэ үхлээ юу. Хэд хоног ээжээрээ хүүхдээ харуулчихаач дээ. Би хэдэн төгрөг хийвэл энэ амьдралд л хэрэгтэй биз дээ. Тэгээд ч хүмүүс надаас мөнгөө нэхээд байна. Мөнгийг нь олж өгөхгүй бол намайг шоронд хийдэг юм байгаа биз дээ гэж Төгсжаргал учиргүй уурлахад Энхбаатар ч бас уурлаж – Тэгээд чиний тэр олсон мөнгө манай амьдралд зориулагдсан юм байхгүй шүү. Чи тэгээд аймгынхнаас битгий мөнгө аваад бай. Адаглаж нутагтаа би тайван амьдармаар байна гэж уурлав. – Танай нутгынхан чинь өөрсдөө л мөнгөө бариад гүйгээд ирсэн биз дээ. Сүртэй юм удахгүй тэр машинууд нь ирнэ ш дээ. – Ирэхгүй за юу чам шиг тэнэг юмыг өөртөө татахын тулд эхний хэдхэн хүнд машин өгч итгэлийг олоод мөнгийг нь луйварддаг луйварчдын ажил гэдгийг ойлгооч чи. Эргүүтээд л байх юм. Одоо наад ажлаа боль. Зүгээр мөрөөрөө амьдарч үз. Би чамд олон удаа хэлж байна шүү. Чамаас болж нойрч хүрэхээ болилоо гэсэн Энхбаатарын хоолой өөрийн эрхгүй зангирч ирэв. – Ханиа хоёулаа хамт гаръя тэгэх үү.

Намайг хот орох машинд суулгаад өгчих тэгэх үү. Би айгаад байна. Хүмүүс намайг харчихвал цагдаад бариад өгчих нь шүү дээ. Би сайндаа ч хот орж байгаа юм биш нөгөө “Хүслийн машин”Сүлжээний компаны захирлуудтай уулзаж, хүмүүсээс авч өгсөн Мөнгөө аваад л буцаж ирж өрнөөс салж амармаар байна гээд Төгсжаргал уйлахад Энхбаатар эхнэрээ энгэртээ наан хэсэг зогсов. – За тайвшир. Чамд тэгээд тэр луйварчид авсан мөнгөө өгөх юмуудаа. Ямар аймаар эрсдэлтэй байдалд орчихов доо чи минь. Чи тэгээд хэнтэй хамт явах юм бэ. – Жаргал эгч хамт явна гэсэн. Жаргал эгчийн хүү нь цагдаад ажилладаг тулдаа л бид хоёрыг эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх шиг байна. Чи минь ухаантай хүн намайг уучлаарай.. Ойрд уурлаад муухай ааш гаргаж хоёр хүүхдээ хүртэл хяргачих гэж байгаад.. Би өөрөө мэдээд байгаа хирнээ биеэ барьж чадахгүй заримдаа бүр бүхнийг мартаж архи уумаар санагдах юм.. Би ёстой тэнэг юмаа. Ийм юм хийж л байдаг. Энэ чигээрээ байх юм бол би шоронд орж таарах байхаа. Тэр хүмүүс бүр утсаа ч авахаа болилоо гээд Төгсжаргал улам ч ихээр мэгшин уйлав. – Чи тэгээд надад хэлэхгүй дээ. Байдал ийм ноцтой болж буйг би мэдсэнгүй. Тэр хүмүүс энэ их мөнгийг буцааж өгөхгүй л байхаа даа. Одоо яанаа. Тэгээд хэдэн төгрөг хүмүүст өгөх юм бэ? –

Хорин нэгэн сая төгрөг гучин хүнд өгнө. Би өнгөрсөөн. Шоронд явах юм шиг санагдаад байх юм. Би өөрөө л буруутай та гурвыг бодохоос л хэцүү санагдаад.. Намайг шоронд орохоор чи мэдээж өөр эхнэр авна. Хоёр хүүхэд маань хойд эхийн царай харж яаж зовох бол гэхээс айгаад байх юм гэсэн Төгсжаргал нулимсаа арчив. – За тэгээд битгий дэмий балай юм ургуулж бодож тэнэгтээд байгаач чи. Хоёулаа яаж энэ эрсдлийг давж гарах вэ гэдгийг бодох хэрэгтэй болж дээ. Жаргал эгч явах гэж байгаа юм бол энэ удаа яваад ир дээ. Дахиж тийшээ явахын хэрэггүй. Утсаа салгаж болохгүй намайг дуудмагц авч юу болж байгаагаа дор бүрт нь хэлж байгаарай. Өө тийм Жаргал эгч энэ мөнгөний талыг хариуцах уугэж Энхбаатар асуугаад эхнэрээ ихэд ноцтой харахад айх шиг болсон Төгсжаргал толгой дохин хойш ухрав. – Жаргал эгч хамтарч энэ мөнгөн дээр хариуцлага хүлээх үү. – Үгүй ээ Жаргал эгч өөрөө бас гучаад сая төгрөг дангаараа хүмүүсээс авч компанид өгсөн. – Түй новш юмаа яаж яваад чи тэр балай луйварчидтай таарчихдаг байнаа. – Жаргал эгчийн найз нь гэсэн шүү дээ. – Жаргал эгч ч гэсэн дээ настай намбатай хүн байж чамайг тийшээ дагуулж очиж л байдаг.

Чи ч гэсэндээ дагаад тийшээ салбаганаж л байдаг арай хэтэрхий юмаа тэр хүмүүс мөнгөө өгөхгүй бол одоо яанаа. – Харин мэдэхгүй шоронд ордог байх даа. Төгсжаргалын уруу, дорой байдлыг харах Энхбаатарт үнэхээр хэцүү байсан тул уртаар сүүрс алдан сандалд лагхийн суунтусав. Уур нь хүрч байсанч нөгөө талаар эхнэрээ өрөвдөн хайрлаж байлаа. – Ханиа би явчихаад ирэх үү. – Тэг дээ. Манай ажлын Болдоо хот явна гэж байсан би асуугаад өгье. Болдоогын машинд суугаад явчих гэхэд Төгсжаргал ихэд дуртай толгой дохив. Төгсжаргал гадаа гарахаас айж байлаа. Өртөй хүмүүс түүнийг гарахыг харчихвал бөөн юм болно гэхээс зүрх нь зогсчих дөхнө. – Би Жаргал эгчид хэлчихдэг юм билүү. – Эхлээд би Болдоотой яриад орхиё. Төгсжаргалын яриаг сонсч сэтгэлээр ихэд унасан Энхбаатар ямартай ч эхнэрээ хот уруу явуулаад сэтгэл амсхийв. ”Монгол хүмүүс байна даа. Хүнийг арай шоронд хийчихгүй байлгүй дээ. Авсан мөнгөө өгөх байгаа “хэмээн бодож горьдож байлаа… – Инжнерээ таньтай хүн уулзах гээд байна. Оруулчих уу гэх жижүүр эмэгтэйн дуу дотуур холбоогоор орж ирэхэд – Ямар асуудлаар хэн гэдэг хүн уулзах гэж байгаа юм бол хэмээн Энхбаатар хариу асуув. – Та ямар асуудлаар явна вэ? гэж инженер асууж байна. –

Аан би хувийн асуудлаар.. Эхнэртэй нь холбоотой асуудлаар явна гэх олон хүний шаагилдсан дуун гарах сонсдоход Энхбаатар учиргүй сандарч ар нурууг нь дагаад хүйтэн ус асгарах шиг болоход тэрээр ухасхийн босов. Төд удалгүй олон хүний хөлийн чимээ сонсдож түчигнэлдсээр хаалга чанга цохих нь дуулдахад Энхбаатар духныхаа хөлсийг шудран арчаад – За гэж солонгорсон хоолойгоор бараг хашгирав. Арав гаруй эмэгтэй хоёр гурван эрэгтэй цувралдан орж ирэв. – За сайн байцгаана уу. Ямар хэргээр явцгаана даа. Энхбаатар дуугүй байхгүйн тулд асуугаад дүйнгэдүү байдлаар инээснээ өөрөө анзаарах ч сөхөөгүй байлаа. – Юу ямар хэргээр явна гэж. Чи болоод мэдэхгүй байгаа байх даа. Бид нар чамаас мөнгөө авах гэж ирлээ. Миний мөнгийг өгөөд орхи чи. – Таны юу яриад байгааг би ойлгохгүй байна. Би та нарын хэнээс чинь ч нэг төгрөг аваагүй. Би ажлаа хийж байна. Ийм олуулаа дайрч орж ирж, хүний нэр төрд халдаж болдог юмуу.

Би ажлаа хийж байна. Энд би ганцаараа ажилладаг юм биш. Та нар олон хүний ажил үймүүлж яваагаа ойлгоорой хэмээн нилээд хатуухан хэлчихээд Энхбаатар өөрөө ч бас гайхаж орхив. – Яг чи аваагүй л дээ. Эхнэр чинь авсан. Эхнэрийн чинь авсан мөнгө чиний гэрт орсон нь дамжиггүй. Чи ч гэсэн тэр мөнгийг хэрэглэж л байгаа ш дээ. Мэдэхгүй царайлаад байх хэрэггүй. Бид нар чамаас мөнгөө авч байж л өрөөнөөс чинь гарна даа. Тарган шар эхнэр ташаа тулан ханхалзсаар ширээнийх нь өмнө ирж хүүе гэхийн завдалгүй Энхбаатарыг алгадаад авах нь тэр. – Хүүеэ та нар чинь яаж байнаа. Ингэж болохгүй одоо гарцгаа гэсэн туслах хүүхнийг хоёр хүүхэн дайрч унаган өшигчиж гарахад – Болиоч та нар хүн алахна уу. Наад хүн чинь эмэгтэй хүн байгаа биз дээ хэмээн Энхбаатар багтран хашгирахад нүүр үрүү нь лүгхийсэн хүчтэй цохилт буун хойш саван ойчив… … Хэн нэгэн хоёр хацрыг нь зөөлөн алгадаж – Энхбаатараа.. Энхбаатараа.. хэмээн дуудахад тэрээр нүдээ нээв. Эмч ирчихсэн түүнийг үзэж байлаа. – Та яаж байна вэ гайгүй юу. Эмч бүсгүй түүнийг нухацтай нь аргагүй харж асуухад учиргүй ичсэн Энхбаатар – Гайгүй ээ гээд өндийх гэтэл хар дагзаар нь янгинан өвдөж хамраас нь цус олгойдов. Хажуугын орон дээр нүд нүүр нь хөхөрсөн туслах хүүхэн хэвтэнэ. – Юу вэ.. Миний хүүг хэн ийм болгочиховоо

гэх ээжийнх нь дуун гарахад Энхбаатарын самсаа шархирч хоолойд нь гашуун тунараад ирэв. Яах гэж тэр танхай нөхдүүдийг ажлын байр уруу нэвтрүүлж байгаа юм бэ. Манай ажилд хамааралгүй хэнийг ч дотогш нэвтрүүлэх ёсгүй өнөөдрийн жижүүрт арга хэмжээ ав. Тэр танхай нөхдүүдийг цагдаад гомдол гаргаж өг гэх даргын ууртай дуун чих дэлдэнэ. – Толгойдоо гэмтэл авсан бололтой. Эмнэлэгт хэвтүүлье дээ. Оюун эгчээ гэх эмчийн яриаг сонсоод ээжийнх нь царай хувьсхийн цонхийн цайхыг харсан Энхбаатар ээжийгээ өрөвдөж – Би зүгээрээ. Эмнэлэгт хэвтээд юу хийх вэ гэв. – Болохгүй ээ. Миний хүү. Эмнэлэгт хэвтсэн нь дээр. Тархи нь доргисон байлгүй гэсэн ээж цаанаа нэг зовиурьтай санаа алдахыг Энхбаатар анзаарав. Хажууд хэвтэн дусал залгуулсан туслах хүүхний нөхөр бөөн дуу шуу болон ирж эхнэрээ аваад явав. Туслах хүүхэн гомдол гарган цагдаад өргөдөл өгөөд эмнэлгийн дүгнэлт гаргуулан гэр үрүүгээ явахад Энхбаатарч ээжээрээ түшүүлэн машин өөдөө явав. Тэр хоёр хоорондоо юм ярилгүй явсаар Энхбаатарын гэрт ирэхэд хоёр хүүхэд нь биесээ тэврээд унтаж байлаа. – Иш хөөрхий миний хоёр үрийн унтаж байгааг.. Хоёуланг нь үлдээчихсэн юмуу.

Яаж байгаа юм бэ. Ээж нь хаачсан юм бэ. гэсэн Оюуны хоолойд гомдол зурсхийгээд өнгөрөхийг Энхбаатар мөн ажиглав. – Ээжээ та суугаач ярих юм байна. Оюун сандалд суунгаа хүүгээ анхааралтай гэгч нь харсаар байлаа. – Миний хүү өө. Юу болоод байгаа юм бэ. Өнөөдөр манай ажил дээр өчнөөн олон хүн орж ирээд – Танай бэр биднээс мөнгө авсан. Та нар хувааж идсэн мөнгө өг гэж нэхээд бөөн юм боллоо. Би мэдэхгүй ээ. Бид үр хүүхдээсээ мөнгө авдаг улс биш гэсэн чинь золтой л барьж авч зодсонгүй. Үгүй тэгээд энэ Төгсөө чинь тэр хүмүүсээс мөнгө авсан нь үнэн юмуу. хэмээн Оюун ихэд айж гомдсон бололтой хоолой зангируулан асуугаад нулимсаа арчив. – Тиймээ ээжээ үнэн. Төгсжаргал энэ олон хүнээс мөнгө авчихсан байна лээ. – Юу яах гэж тэр вэ. Тэгээд тэр их мөнгө нь тэгээд хаана байна вэ?. Ээ Бурхан минь юу хийчихсэн хүүхдүүд вэ? Та нар чинь хэмээн Оюун ихэд цочирдон дуу алдав. – Ийм юм болчихлоо. Ээжээ уучлаарай хүүгээ. Одоо байдал маш ноцтой хурцадлаа. Энэ улсууд намайг алахаас ч сийхгүй болсон байна. Би яах учраа бүр олохгүй юм гэсэн Энхбаатар хоёр гараараа толгойгоо базан ширээн дээр унаад өгөв. – За тайвшир миний хүү.

Энэ олон хүний мөнгө хаана байнаа. Мөнгийг нь өгчихвөл болох байхаа. Уулзаж ярилцъя. Учир байдлаа хэлж гуйя гэж Оюун хүүгээ аргадаад” Лав тэр мөнгийг гэртээ зориулаагүй Төгсжаргал ойр ойрхон хот яваад байсан хотод л нэг юм хийгээд байгаа байх” гэж бодов. – Ээжээ Төгсөөг энэ их мөнгөний асуудалд орсныг хүү нь өчигдөр орой өөрөөс нь сонслоо. Одоо яанаа шоронд орох нь гээд л уйлж байгаад байсан үнэндээ хэлэх үг ч олдсонгүй гээд Энхбаатарыг чимээгүй болоход Оюун салгалан чичирч – Юу тэгээд энэ улсаас авсан мөнгөө үрчихсэн хэрэг үү хэмээн Оюун дахин дуун алдав. – Байхгүй ээжээ долоон зуун мянган төгрөг төлөөд машинтай болно гэсэн хэсэг нөхдөд өгөөд алдчихсан.

Манай аймагт Жаргал гэж нэг авгай тэр улсыг нь зааж өгч энд хүмүүсээс мөнгө авхуулсан байгаа юм. – Ямар Жаргал вэ. Арай сүлжээ Жаргал биш биз дээ. Ээ Бурхан минь. – Бараг мөн биз. Сүлжээнд хүн оруулна гэж мөнгө авхуулсан байна лээ. – Дүүрчээ. Дүүрч одоо яадаг билээ. Миний хүү өө. Тэгээд хэдэн төгрөг хүмүүст өгөх юм бэ? – Хорин нэгэн сая төгрөг. Эх хүү хоёр биесээ гунигтай гэгч нь харж санаа алдаад бодолд автан сууцгаав. Маргааш нь Энхбаатарыг аймгын цагдаагын хэлтэс дээр дуудсан нь Балганыхныг бүрч хүнд байдалд оруулав. Долоон хоног өнгөрөхөд Төгсжаргалаас ямар нэгэн хэл чимээ ирээгүй л байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *