Нүүр Лайфстайл Та мэдэх үү: Инстаграмд хэн хамгийн олон дагагчтай вэ?

Та мэдэх үү: Инстаграмд хэн хамгийн олон дагагчтай вэ?

22 секунд уншина
0
0
310

Техник технологийн эрэн үед сошиал сүлжээ хүн бүхний салшгүй хэрэглээ болсон. Сошиал ертөнцөд томоохон байр эзэлдэг Инстаграм сүлжээнд хамгийн олон дагагчтай 15 хаягийг танилцуулж байна.

Мэдээж уг жагсаалтыг дэлхийн алдартай одууд тэргүүлж байна. Харин хэн нь хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол? Харцгаая.

  1. Jennifer Lopez /143 сая дагагчтай/

Жүжигчин, хөгжимчин Женнифер Лопез инстаграм хаягтаа нэлээдгүй хүчин чармайлт гаргадаг. Хөшигний арын зураг, хөгжмийн сурталчилгаа, оролцсон арга хэмжээнүүд болон бусад видео бичлэгүүдээ түүний инстаграмдаа тогтмол оруулдаг.

  1. Neymar /146 сая дагагчтай/

Спортын одын хувьд түүний хуудсанд хөлбөмбөг тоглож, бусад алдартнуудтай зугаалж, ерөнхийдөө тансаг амьдралаар амьдардаг зургууд дүүрэн байдаг нь гайхмаар зүйл биш юм.

  1. Taylor Swift /147 сая дагагчтай/

Алдар дуучин Тейлор Свифт зөвхөн Инстаграм төдийгүй Твиттер сүлжээнд ч өндөр идэвхтэй, олон дагагчтай.

  1. Kendall Jenner /152 сая дагагчтай/

Загварын ертөнцөд богино хугацаанд гайхалтай амжилтад хүрсэн Кендалл Женнер инстаграмдаа зураг авалт, загварын ажил, селфи, хувийн амьдралынхаа сурталчилгааг багтаасан байна.

  1. National Geographic /153 сая дагагчтай/

Хамгийн олон дагагчтай инстаграм хаягийн олонх нь дэлхийн одуудынх байдаг ч уг жагсаалтад нэг брэнд багтжээ. Энэ бол байгалийн сэтгүүл болох “National Geographic” юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гайхалтай дүрс, видео бичлэгүүд нь хэрэглэгчдэд таалагддаг.

  1. Justin Bieber /163 сая дагагчтай

Уг жагсаалтын 10 дугаарт манай гарагийн хамгийн том поп оддын нэг болох Жастин Бибер оржээ. Түүнийг энэ жагсаалтад багтсанд гайхах зүйл алга.

  1. Beyonce /165 сая дагагчтай/

Холливудын алдарт дуучин Бионсе 165 сая дагагчтайгаар жагсаалтын 9 дүгээрт бичигджээ. Түүний хуудсанд ихэвчлэн уран бүтээл, ажил мэргэжлийн зураг авалтууд багтдаг бөгөөд хувийн цөөн хэдэн бичлэгээ оруулдаг байна.

  1. Lionel Messi /184 сая дагагчтай/

Дэлхийн хамгийн алдартай тоглогчдын нэг болох түүний инстаграм хуудсанд хөлбөмбөг тоглож буй кадрууд, хувийн амьдралын дурсгалт мөчүүд болон бусад арга хэмжээний талаарх бичлэгүүд багтдаг.

  1. Kim Kardashian /205 сая дагагчтай/

Реалити шоуны од Ким Кардашиан 205 сая дагагчтайгаар 7 дугаарт оржээ. Түүний инстаграм хаяг гэр бүлийнх нь бусад гишүүдийнхтэй нэлээд төстэй. Хаягийг нь дагаснаар өмссөн загварын хувцсууд, оролцсон олон арга хэмжээнүүд болон гэр бүлийнхнийх нь зургийг нь харж болно.

  1. Selena Gomez /211 сая дагагчтай/

Дэлхийн од дуучин, жүжигчин бүсгүй Селена Гомез инстаграмдаа бусад поп ододтой авахуулсан сельфи, арга хэмжээнүүд, найз нөхдийн зураг зэргийг нийтлэхээс гадна эмэгтэйчүүдийн эрх зэрэг сэдвийн хүрээнд улс төрийн цөөн хэдэн бичлэг оруулжээ.

  1. Kylie Jenner /216 сая дагагчтай/

Ким Кардашьяаны хамгийн бага дүү Кайли Женнер инстаграмын хамгийн том одуудын нэг гэдэгтэй маргах зүйлгүй. Түүний бичлэгүүд инстаграм дахь хамгийн олон хандалттай бичлэгийг тэргүүлж байсан нь саяхан.

  1. Dwayne Johnson /218 сая дагагчтай/

WWE-ийн од, дэлхийн алдарт жүжигчин түүний хуудсанд тийм ч сонирхолтой, гэнэтийн зүйл байхгүй жагсаалтын 4 дүгээрт багтжээ. Тэрээр зураг авалтын үеэрх зургууд, биеийн тамирын заал дахь зураг, гэр бүлийнхнийхээ тухай бичлэгүүдийг нийтэлдэг байна.

  1. Ariana Grande /222 сая дагагчтай/

Манай гарагийн хамгийн алдартай дуучдын нэг тэрээр инстаграм дээр маш их хандалттай байх нь мэдээжийн хэрэг юм. Тэрээр хамгийн олон дагагчтай хаягийн 3 дугаарт орж буй ч, түүний инстаграмыг хамгийн олон эмэгтэйчүүдийн дагадаг байна.

  1. Cristiano Ronaldo /263 сая дагагчтай/

Португалийн шигшээ багийн ахлагч тэрээр дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг юм. Түүний инстаграмд гэр бүлийнх нь зураг, хөлбөмбөг тоглож буй түүний бичлэг, амьдралын сайн сайхныг мэдэрч байгаа зэрэг олон дүрс байдаг нь хүмүүст таалагддаг байна.

  1. Instagramm /386 сая дагагчтай/

Эцэст нь хамгийн олон буюу дагагчдынх нь тоо 386 саяыг давсан цор ганц хаяг бол “Instagram”-ийн албан ёсны хуудас юм.

“Instagram” энэхүү өөрийнхөө албан ёсны хаягаар хамгийн шилдэг, хамгийн сонирхолтой хүмүүс болон дэлхийн чиг хандлагыг харуулах тодорхой зорилготой аж. Үүний зэрэгцээ тэд өөрсдөө бүтээдэг IGTV контентоо сурталчилдаг байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *