Нүүр Лайфстайл Компьютероор бүтээгдсэн, үзэсгэлэнтэй, загварлаг охин Имма

Компьютероор бүтээгдсэн, үзэсгэлэнтэй, загварлаг охин Имма

12 секунд уншина
0
0
188

Та инстаграм дээр үнэхээр төгс харагддаг, итгэмээргүй үзэсгэлэнтэй охиныг харж байсан уу? Тэр хөөрхөн охин таны анхаарлыг татна.

Тэр үзэсгэлэнтэй, загварлаг, бас олон дагагчтай.

Түүнийг удтал дагасаны дараа магадгүй та түүнтэй хамт байх эсвэл түүнтэй адилхан болохыг хүснэ. Гэтэл, гэнэт та түүнийг бодит биш (тиймээ, түүнийг зургаас нь амьд биш гэдгийг нь хэлэх боломжгүй) гэдгийг олж мэднэ.

Ирээдүй үнэхээр бидний төсөөлснөөс ч эрт ирчихсэн юм шиг санагдаж байна уу? Мэдээллийн технологи нь сүүлийн арван жилийн хугацаанд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд ирээдүйд ч удаашрах янзгүй. Одоо үед интернет орчинд харагдаж байгаа зүйл тань үнэн байх аргагүй, харсан зүйлдээ итгэж болохгүй эринд бид ирж байна.

Үүний амьд нотолгоо бол Имма. Инстаграм дээр түүнийг 30 мянган хүн дагадаг. Тэр тайзан дээр хэзээ ч гарахгүй, бас загварын тэмцээнд оролцохгүй.

Имма (Японоор “одоо” гэсэн утгагатй) компьютероор бүтээгдсэн “нөлөөлөгч” нь Токиод байрлалтай “Modeling Cafe Inc”-ийн бүтээл юм. Уг компани нь компьютер графикийн моделийн чиглэлээр мэргэшсэн. Артистууд Иммагийн дүр төрхийг бий болгохын тулд өөрсдийн ур чадварыг ашиглан хамгийн нарийн деталиудаас аваад нүүрний хувирал, үсний засалт, нүүр будалт болон бусдаас ялгарах стилийг нь гаргахыг хичээн ажиллажээ.

Компанийн эцсийн зорилго нь комьютер графикийг, хиймэл оюун ухаантай холбон жинхэнэ “real-time” анимейшн бүтээх аж. Энэ сард Имма нь “CG World” сэтгүүлийн нүүрэнд гарсан байна.

Удахгүй таны инстаграм тань “hyper-realistic” буюу амьд мэт дүр төрхүүдээр дүүрч, ирээдүйд хэвлэл мэдээллүүд эдгээр дүр төрхүүдийг ашиглах шинэ чиг хандлага гарах нь цаг хугацааны л асуудал болжээ.

СУРТАЛЧИЛГАА

Imma

Imma

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *