Нүүр Uncategorized Танилц: Монголын хамгийн олон дагагчтай 10 инстаграм хаяг

Танилц: Монголын хамгийн олон дагагчтай 10 инстаграм хаяг

28 секунд уншина
0
1
710

Монголчуудын гурван хүн тутмын нэг нь сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа бий. Голчлон Фэйсбүүк, инстаграм, твиттэр зэрэг платформуудыг хэрэглэдэг байна.

Үүнтэй холбоотойгоор Монголын инстаграм хэрэглэгчдийн дундаас хамгийн олон дагагчтай 11 хаягийг танилцуулж байна. Тэдний 8 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй байна.

Бид өмнө нь Дэлхийн хамгийн олон дагагчтай инстаграм хаягуудыг танилцуулсныг ЭНД дарж үзнэ үү

Хамгийн олон дагагчтай 11 хаяг:

  1. Khishigdalai_ /352 мянган дагагчтай/

Чадварлаг дуучин А.Хишигдалай нийт 352 мянган дагагчтай юм. Тэрээр хамгийн сүүлд хөхөө томруулсан талаараа инстаграм хуудсанд мэдээлэл оруулжээ.

  1. Dulguun_positivemongolians /353 мянган дагагчтай /

“Positive Mongolia” влогоор нь бидний сайн мэдэх Э.Дөлгөөн 9 дүгээр байранд жагсаж байна. Тэрээр нөхрийн хамт сошиал медиагийн бүхий л төрлөөр хөтлөлт явуулдаг ба “Хосын Жор” цуврал контент нь маш олон хүнд хүрч, эерэг энергийг түгээж чадсан. Түүний инстаграм хаяг нийт 353 мянган дагагчтай.

  1. Shuuderheen /370 мянган дагагчтай /

Жүжигчин П.Шүүдэрцэцэг энэ жагсаалтын 8 дугаарт орж байна. Тэрээр одоогоор АНУ-д амьдран суралцаж байгаа ба түүний нийт дагагчын тоо 370 мянга юм.

  1. Tsogtoo.official /373 мянган дагагчтай/

“Эмоци” продакшины жүжигчин, “+17” инээдмийн цувралаар олны танил болсон авьяаслаг жүжигчин У.Цогтбаяр жагсаалтын 8 дугаарт орж байна. Сүүлийн үед тэрээр дэлгэцийн уран бүтээлд түлхүү хүч үзэж буй. Түүний нийт дагагчийн тоо 373 мянга юм.

  1. G.Undarmaa /378 мянган дагагчтай /

“Single Ladies” киноны найруулагч, гол дүрийн жүжигчин мөн “U film” продакшны захирал Г.Ундармаа жагсаалтын 7 дугаарт орж байна. Хөгжилтэй, чадварлаг жүжигчний нийт дагагчийн тоо 378 мянга байна. Тэрээр зохиолч С.Удвал ахайн амьдарлаас сэдэвлэн “Улаан цэцэг” уран сайхны кино хийхээр ажиллаж эхэлжээ.

  1. Urankholboo /383 мянган дагагчтай/

“Гала” хамтлагийн дуучин Ану гэдгээр нь бидний сайн мэдэх Ч.Уранхолбоо жагсаалтын 6 дугаарт оржээ. Таван охины ээж тэрээр маш өнгөлөг зургуудыг өөрийн хуудсанд оруулдаг ба олон төрлийн байгууллагуудтай хамтран ажилладаг байна.

  1. Ganchimeg_ganuuhai /390 мянган дагагчтай /

“Аримун” продакшны жүжигчин А.Ганчимэг 390 мянган дагагчтайгаар жагсаалтын 5 дугаарт орж байна. Түүний хамгийн сүүлд гол дүрийг бүтээсэн “Халуун зүрх” кино олон хүний сэтгэлд хүрсэн билээ.

  1. Bold /414 мянган дагагчтай /

Жагсаалтын 4 дүгээрт “Камертон” хамтлагийн ахлагч, “B” продакшны захирал, Төрийн соёрхолт дуучин Д.Болд орсон байна. “The Voice of Mongolia” шоуны шүүгч тэрээр нийт 414 мянган дагагчтай байна.

  1. Iderodcomedian /455 мянган дагагчтай/

Комэди урлагийг Монголд хөгжүүлж буй залуусын томоохон төлөөлөн, “Ideree’s podcast”-ыг хөтлөн гаргадаг авьяаслаг залуу Б.Идэр-Од уг жагсаалтын 3 дугаарт орсон байна. Тэрээр шинэ оны дараа найз охиноо танилцуулсан нь нэлээд “сенсаци” болсон. Түүний инстаграмм 455 мянган дагагчтай.

  1. Dulguun.odkhuu /480 мянган дагагчтай/

“Single ladies”, “Тэнгэрээс буусан од” зэрэг олон киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин О.Дөлгөөн жагсаалтын 2 дугаарт орж байна. Тэрээр АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж төгсөөд Монголдоо ирсэн байна. Түүний нийт дагагчын тоо 480 мянга.

  1. UKA /550 мянган дагагчтай/

Инстаграмд Монголын хамгийн олон дагагчтай хүн бол гайхалтай стиль имиж, эрч хүчтэй дуунуудын эзэн, “The Voice of Mongolia” шоуны шүүгч,“Киви” хамтлагийн ахлагч дуучин Д.Уламбаяр буюу Ука байлаа. Түүний хуудас нийт 550 мянган дагагчтай бөгөөд чадварлаг дуучин маань өнгөрсөн оны сүүлээр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан юм.

ЭХ СУРВАЛЖ : PEAK.MN

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *