
Үүлэнгоо шууд гал тогооны өрөөнөөс гараад байшингийнхаа үүд рүү гүйлээ.Хэтэрхий айсан байсан болохоор нүд нь бүрэлзэж урд тааралдах элдэв юмс бүдэг бадаг л харагдана.Гэсэн ч бүсгүй үүнийг үл
тоон урагшаа гүйсээр хаалган дээр очив.Тэгээд хэн ирсэнийг харлаа.Харсан зүйлээсээ болж золтой л ухаан алдчихсангүй цочирдон амаа дарлаа.Хөөрхий Үүлэнгоо үхтэлээ айж салганан чичирч өөрийн
эрхгүй нүднийх нь нулимс нь цийлэгнэнэ. -Удаан уулзсангүй шүү охин минь… Тиймээ үүдэнд Хорлоо зогсож байлаа.Бүр Баяраа хүртэл хажууд нь байна.Гэхдээ энэ удаа тэдний хажууд ямар ч хамгаалагч
алга.Харин саяны шил хагарах чимээ бол Далай тэднийг хараад цочсондоо аягатай кофегоо алдаад хагалчихсан нь тэр байжээ.Одоо хүртэл цочроо гараагүй дэмий л Хорлоо болон Баяраа хоёрыг харж
зогсоно.Харин бүсгүй хамгийн аймшигтайгаар цочирджээ. -Ээ…бурхан минь… Бүр хэтэрхий цочирдсондоо гэнэт хэвлий нь базлан өвдөж бүсүй тэнгэр шиг гэдсээ барин доош суулаа.Тэгтэл Хорлоо Далайгийн хажуугаар шурдхийн орж ирээд Үүлэнгоо дээр очлоо.
-Яанаа миний охион зүгээр үү?…гэхэд Далай Үүлэнгоо хоёул гайхсан ч тэгсгээд өвдөлт нь арай л намдаж байсан тул бүсгүй: -Зүгээр ээ… Гэлээ.Хорлоо Үүлэнгоогийн суганаас нь түшин босголоо.Тэгсэнээ Далай руу эргэж харан: -Танайх чинь одоо хамгаалагч энэ тэр байдгуумуу…гэнэтхэн ямар нэгэн халдлага болвол яана…гэж Далайг загнахад тэр юу ч дуугарч чадсангүй.Зүгээр л Хорлоо Баяраа хоёрын байгаа байдлыг хараад өөрийн эрхгүй амаа ангайн гайхан зогсоно.Хорлоогийн өмнөх аймшигт байдлаас ормын төдий ч ул мөр үлдээгүй байлаа.Хорлоо үнэхээр тайван дөлгөөхөн харцтай энгийн л ногоон цэцэгтэй даашинз өмссөн л дөнгөж 40 гарч байгаа яг л эгэл жирийн үзэсгэлэнт бүсгүй шиг ээж шиг харагдаж байсан бол Баяраа үргэлж өмсөж явдаг хослолоо тайлж энгийн л нэг ноосон цамц жинсэн өмд өмссөн үнэхээр даруухан залуу болон хувирсан байх бөгөөд нүүр дүүрэн инээмсэглэн: –
За ямаршуухан амьдарч байна даа Далай минь…гэж мэндэллээ.Далай ч гэсэн энэ үед сэхээ авч: -Дажгүй шүү…чи харж байгаа биз дээ…одоо Үүлэнгоо бид хоёр удахгүй нэг хөөрхөн охины аав ээж хоёр болно. Харин Үүлэнгоо ширүүн дуугаар: -Та хоёр яах гэж ирсэн юм…гэж асуулаа.Харин Хорлоо бүсгүйн мөрөн дээр гараа тавин: -Охин минь…ээж нь чамтай зүгээр л ээж охин шиг ярилцах гэж ирсэн…Зүгээр л ярилцах гэж… Гэж нүүр дүүрэн инээмсэглэн хэллээ. -Хаха…таны энэ залинд чинь хууртана гэж бодсон уу?…яг одоо эндээс явсан чинь дээр… гээд энгэрийнхээ халааснаас гэнэт гар буу гаргаад ирээд Баяраа болон ээж хоёр руугаа чиглүүллээ.Үүлэнгоо өглөөний зүүднээс болж үнэхээр ямар нэгэн юм болох нь гэж бодон гэрт байдаг төмөр сейфнээсээ нууцаар буугаа авчээ.Далай сандран: -Чи чинь яаж байна аа…гэхэд бүсгүй: -Амаа хамхи миний ард ор…гэж хашгирлаа. -Үгүй дээ тэгэх хэрэг байхгүй…ээж чинь чамтай зөвхөн ярилцах гэж л орж ирсэн байна шүү дээ. -Амаа хамхиад дуугүй миний ард ор гэж байна… Гэхэд Хорлоо гэнэт бүсгүйн бууны амнаас бариад өөрийнхөө цээжинд тулган барилаа.
Тэгээд нөгөөх л нэг намуухан хоолойгоороо: -Охин минь…чи яг одоо ээжийгээ чамайг дахиад л зовоохоор ирсэн гэж бодож байгаа бол…энэ чиний боломж…яг одоо намайг одоо бууд…уг нь ээж нь охинтойгоо зүгээр л ярилцах гэж…хэлэх ёстой үгээ хэлэх гэж л ирсэн юм…гэхдээ сэтгэл чинь л тайтгарч байвал би одоо үхэхэд бэлэн байна.Яагаад гэвэл чамайгаа ийм хүчтэй мундаг болсоныг хараад ээж нь үнэхээр их баяртай байна…Охин минь…харин нэг л зүйлийг санаж яваарай.Ээж нь охиндоо үргэлж хайртай байсан юм шүү… Хорлоогийн хэлсэн үгс хайр дүүрэн гэрэлтэх нүдийг хараад ингэнэ чинээ санаагүй Үүлэнгоогийн гар чичирч эхэллээ.Ээж нь өөрийг нь нялх жаахан охин байхад яг ингэж ширтдэг байж билээ.Бүсгүйн гар үнэхээр чичирч бас нүднийх нь нулимс цийлэгнэж эхэллээ.Харин Хорлоо бууг нь буулган Үүлэнгоо руу аажмаар ойртоод тэгээд тэвэрлээ.Далай бууг авч энгэрийнхээ халаасанд хийгээд Баяраа руу харан: -Одоо тэднийг хоёуланг нь үлдээсэн нь дээр байх тийм үү?…гэхэд Баяраа толгой дохин зөвршөөрч тэр хоёр байшингаас гарлаа.

Ингээд ээж охин хоёулахнаа тэврэлдэн хоцорлоо.Үүлэнгоо бүсгүй ээжийгээ тэврэн мөрөн дээр нь нүүрээ даран асгартал уйллаа.Харин Хорлоо яг л эх хүн шиг охиныхоо үсийг илбэж зулайг нь үнэрлэн байна. Тэр хоёр нэлээн удаан тэгж зогссоны эцэст Үүлэнгоо тайвширлаа. -Хоёулаа гал тогооны өрөөнд орох уу? -Тэгье ээ… Үүлэнгоо ээжийгээ гал тогооны өрөөнд оруулан саяхан чанасан кофегоороо дайлаад өөдөөс нь харан суулаа.Тэгээд. -Та чинь өдийд шоронд байж байх ёстой биш билүү?…гэж Үүлэнгоог хүйтэн өнгөөр яриагаа эхлүүлэхэд Хорлоо юу ч болоогүй юм шиг инээмсэглэн кофеноос нэг балгалаа. -Хмммм…харин тиймээ уг нь хууль ёсоор бол би өдийд тэнд байж байх ёстой. -Тэгээд яагаад энд байж байгаа юм.Таныг гарцаагүй л шоронд орсон гэсэн дээ.Бас хамаг хөрөнгөө хураалгасан гэсэн. -Энд гайхах юм байхгүй шүү дээ.Би зүгээр л тэгж харагдах хэрэгтэй болсон.Бас хөрөнгөний тухайд бол зөвхөн ил байгааг нь л тэд нарт өгсөн.
Чи угаасаа мэдэж л байгаа биз дээ.Гэхдээ би үүнд үнэхээр баяртай байгаа шүү. -Юу?…яагаад…таны уур чинь хүрэхгүй байна гэж үү? -Хэхэ…би яагаад уурлана гэж? Харин ч үүний ачаар би тэр хүнд ажлаас захирал гэдэг нэрнээс салсандаа баяртай байна.Одоо би эрх чөлөөтэй.Тийм болохоор үлдсэн насаа аз жаргалтайгаар хүссэн зүйлээ хийж өнгөрөөх болно. -Хөөх та тэгвэл бүхнийг мэдэж байсан хэрнээ албаар ялагджээ. -Хэхэхэх…үгүй дээ яалаа гэж…би тэр үед жинхэнээсээ ялагдсан.Юу ч мэдээгүй шүү…би зүгээр л энэ ялагдалыг амссаны дараа өөрийгөө болсон юм байна…амрах хэрэгтэй юм байна аа гэдгийг л ойлгосон хэрэг…харин чамд намайг зүйлд дуусгах боломж байсан биз дээ.Миний таамаглаж байгаагаар чи энэ арван жилийн турш миний хийсэн маш олон удаагийн олон улсад хийсэн гэмт хэргийн нотолгоонуудыг цуглуулсан байх.Хэрвээ түүнийгээ ашиглаж намайг олон шүүхэд өгсөн бол намайг жинхэнээсээ зүйлд дуусгаж болох байсан биз дээ. -Юу…? та яаж… -Мэдсэн юм бэ? гэж үү? Үнэндээ надад мэдсэн юм байхгүй л дээ.Гэхдээ тэр орой миний өмнө өвдөглөж суучихаад намайг зүйл дуусгана гэж итгэлтэйгээр…бүр итгэлтэй харц итгэлтэй хоолойгоор хэлж байсан болохоор…би шууд л мэдэж авсан.
Чамайг их хүчтэй болж гэдгийг ойлгосон.Тэгээд л санаа минь амарсан даа. -Юу…? амрах хэрэгтэй гэдгээ ойлгосон гэсэн чинь юу гэсэн үг үү? ер нь яагаад санаа чинь амарсан гэж… -Хммммм…яагаад гэвэл ээжийнх нь зорилго биелэсэн учраас чамайг хангалттай хүчтэй болж чадсан гэдгийг ойлгоод тэгээд л надад цааш чиний төлөө хийх зүйл үлдээгүй гэдгийг мэдээд тэгээд ч надад цаашид хийх зүйл байхгүй гэдгийг ч ухаарсан.Тэгээд л би амрахаар шийдсэн.Тэгээд л амрахаасаа өмнө охинтойгоо уулзаад сэтгэлийнхээ үгийг хэлэхийг хүссэн юм. Хорлоогийн хэлсэн үг бүсгүйг үнэхээр гайхшируулан цочирдууллаа. -Би…би…юу ч ойлгохгүй байна….Таны…ярьж байгаагаас чинь…би…юу ч ойлгохгүй байна. -Аргагүй дээ…миний охин…яаж ойлгох вэ дээ…ээж нь чамд бүхнийг эхнээс нь ярьж өгч болно биз дээ. -Юуг…юуг эхнээс нь ярьж өгнө гэж…? -Энэ бүгдийн учирыг…яагаад миний чамд тэгж ханддаг байсан…яагаад чамайг Далайдаа тэгж их хайртайг мэдсээр байж
Баяраатай цуг америк явуулсан.Бас яагаад Далайг чинь алахыг хүссэн гээд…энэ бүгдийг… Гэхэд бүсгүй эхэндээ цочирдон гайхаж бүлтэгнэн ширтэж байсанаа гэнэт писхийтэл инээд алдлаа.Гэхдээ энэ инээд дэндүү хүйтэн муухай инээд гэхээсээ илүү шоолж доромжилсон эсхүл уур хилэнгийн дуу хоолой гэлтэй
Хахахахахахахааххаахахахахахахахаххахх…. -Юу нь инээдтэй байгаа юм бэ? охин минь… -Хахахахахаха…та наадахыгаа тайлбарлах хэрэггүй дээ…би угаасаа бүгдийг нь мэдэж байгаа…цаад учрыг бүгдийг нь мэдэж байгаа…угаасаа дэндүү ойлгомжтой зүйл шүү дээ…тайлагнаад байх шаардлага байхгүй.Харин та миний амьдралд дахиж гай удахааргүй болсоныг чинь мэдэх л сайхан байна…үүнийг мэдсэн байхад л хангалттай… Гээд Үүлэнгоог тэнгэр шиг гэдсээ дааж ядан ууцаа тулан байж босоод эргэж хараад цааш явсаар хаалганы дэргэд очиход Хорлоо: -Миний охион ээж байх үнэхээр гайхалтай байгаа биз…гэж хэллээ.Энэ үг Үүлэнгоог тэр доор нь зогсоож орхилоо. -Ямар байгааг чинь ээж нь ойлгож байна аа…анх чамайг олсон гэдгээ мэдээд би яг л нисч байгаа юм шиг аз жаргал баяр хөөрийг мэдэрч билээ.Уг нь тэр үед баярлах ямар ч нөхцөлгүй байсан юм.Намайг арван 13-тай байхад аав минь насбарж харин хойд ээж намайг 15-тай байхад хайртай залуугаас минь салгаад хүчээр надаас 10-н насаар ах танай аавтай чинь суулгасан.
Мэдээж би насанд хүрээгүй байсан ч хойд ээжийн хувьд асуудал биш байсан.Тэгээд 15-н нас өнгөрч байсан би өөрөөсөө хамаагүй олон эрийн гэргий нь болсон.Намайг хайртай залуугаас минь салгах үед би яг л тэр үед чиний салсан шиг зовлон тарчлалыг мэдэрч байсан.Гэхдээ энэ бүхнээс хайртай залуугаа аваад яг л чам шиг зугатахыг хүссэн ч тэр минь намайг мөнгөөр худалдсан гэдгээ хэлсэн.Тэгээд л….тийм учираас надад цаашид амьдрах шалтгаан байгаагүй.Чамд тэр үед Далай байсан бол…надад хэн ч байгаагүй.15-хан настай балчир охин би тэр их зовлон тарчлааныг дийлээгүй.Тэгээд амиа хорлохоор шийдэж өндөр барилгын орой дээр гарсан.Тэгтэл гэдэс минь базлан өвдөөд би чадаагүй.Яагаад ч юм тэр үед л би өөрийнхөө гэдсийг мэдэгдэхүйц томорсон байсаныгаа анзаарч харсан.Ямар ч тест эмчийн үггүйгээр хүүхэдтэй болсон чамайгаа тээсэн гэдгийг мэдээд би ямар их баярласан гээч…өөр бусад нь уурлах үзэн ядаж ч байсан байж магадгүй.Харин би баярласан.Яг хэвлий дотор минь нэгэн амь нэгэн бүлээн зүрх цохилж буйг мэдрээд би…үнэхээр их баярласан.Тэгээд надад цааш дахиж амьдрах шалтгаан байгааг ухаарсан.Тэр үеэс л хойш би бүхэл ертөнцийг үзэн ядаж ганцхан чамайг л хайрласан.Чи бол миний амин эрдэнэ охин минь… Үүлэнгоо хаалганы бариулаас барьсан чигтээ дахиад л асгаруулж орхилоо.Харин Хорлоо ширээний ардаас босч охин дээрээ очин чичигнэн буй мөрөн дээр нь эрүүгээ наан тэвэрлээ.
Тэгээд намуухан хоолойгоор: -Зүгээр дээ охин минь…тайвширч үз…тайвшир… гэж охиноо аргадлаа.Харин дотор тал хоёр хуваагдчихаад байлаа.Нэг тал нь ээжийнхээ ярьсан бүхэнд чин сэтгэлээсээ итгэж байсан боловч нөгөө тал нь эргэлзээгээр дүүрч маш олон асуулт эргэлдэж байлаа.Үүлэнгоо тайвширлаа. -Заза ойлголоо…та надад бүхнийг ярьж угаасаа ч таниас асуух асуулт надад зөндөө байна. Тэд буцаад ширээний ард сууцгаалаа. -Тэгвэл…та надад тийм хайртай байсан юм бол…яагаад энэ бүхнийг хийсэн юм?…санаа зоволтгүй ээ ээжээ…эхнээс нь тайлбарлаж болно. -Хмммм…ашгүй дээ…энэ олон жилийн дараа ашгүй…бүх үнэнээ хэлж болох нь гээд нүдээ аниад уртаар санаа алдсанаа охин руугаа хайр дүүрэн нүдээр ширтээд: -Хмммм…ээж нь чамдаа үнэхээр хайртай байсаан…маш их…чи бол миний бүхий л амь амьдрал минь байсан.Тэр үед би юу ч үгүй яг л чиний Баяраатай амьдардаг байсан шиг эхэндээ аавын чинь гэрт юу ч үгүй хүчгүй сул дорой жаахан охин байсан.Харин азаар аав чинь хайртай байсан.Гэхдээ л би чинийхээ төлөө хүч чадалтай болж чамайгаа бас өөрийгөө хэнд ч дээрлэхүүлэхгүй гэж шийдэн бүр амлалт хүртэл өгсөн.
Тэгээд аажмаар хүч чадалтай болж эхэлсэн.Хөрөнгө мөнгөтэй болж холбоо сүлбээ ч ихтэй болсон.Мэдээж 20 ч хүрээгүй жаалхан бүсгүйн хувьд энэ үнэхээр хэцүү байсан ч би чинийхээ төлөө зөвхөн чинийхээ төлөө тэр бүгдийг хийж чадсан.Би чамайг зургаахан настай байхад хангалттай их хөрөнгө цуглуулж өөрийн гэсэн нууц сүлжээтэй болж өөрийн гэсэн зөвхөн миний төлөө амьдарч үхэх хүмүүстэй болж чадсан.Тэгээд аавын чинь компаныг сүйрүүлээд тэгээд өөрийн болгосон.Энэ үеэс л миний жинхэнэ өнөөгийн түвшинд хүрсэн агуу их хүч чадлын эхлэл тавигдсан.Би тэр жижиг компаныг өдгөөгийн хэдэн зуун сая доллараар үнэлэгдсэн хүчирхэг корпораци болгож чадсан. -Гэхдээ хүчээр…. -Тиймээ хүчээр…би аль болох өөрийн ялж чадах мөртөлөө асар том сүлжээтэй корпоциудыг сүйрүүлж үнийг нь навс унагсаны ар дээр худалдаж авдаг байсан.Бусад нь өөрийн хүчээр томордог байхад би бүгдийг залгисан.Гэхдээ миний залгисан компаниуд захиралууд дандаа л новшнууд байдаг байсан.Харин миний тэднийг дийлдэг арга бол тэдний бүхий л новшийн хэргийг бүхний өмнө дэлгэж ямар ч нэр хүндгүй болгож бүр шоронд хүртэл хийлгэдэг байсан.Ийм сенсацинаас бол тэдгээр компаниудын хувьцаа огцом унаж дампуурдаг.Тэгээд л миний эзэмшилийнх болдог байлаа.
Гэхдээ би нэг ч удаа хүн алж байгаагүй шүү.Гэхдээ надад айх зүйл байгаагүй.Тэд нар өөрсдийг нь хэн ингэж хорлосныг ч хэн өөрийнх нь хамаг юмыг мэддэгүй.Тэдний хэн нь ч шүү.Би аймшигтай мангас шиг харгис эмэгтэй болж хувирсан.Эхэндээ намайг мөнгө эрх мэдлийн шунал тамд унагасан бол сүүлдээ өөрөө тэр шуналдаа залгиулсан.Гэхдээ л энэ олон жилийн турш охин минь миний амин эрдэнэ хэвээрээ л байсан.Хэдий тийм их зүйлийг хийж байсан ч би эхэндээ сайн ээж байж чадсан юм шүү.Чамайгаа би 10-н нас хүртэл чинь хайр энхрийлэлээр дүүрэн өсгөсөн.Тэгээд арван нас хүрэх үед чинь би миний хувьд хамгийн аймшигтай нэг зүйлийг анзаарсан.Юу гэхээр…чи минь ямар ч хүч чадалгүй сул дорой охин болж өсч байсан бүр хэтэрхий сул дорой…тэгээд би нэг зүйлийг ухаарсан.Чамайгаа хэнээр ч дээрлэхүүлэхгүй юунаас айхгүй сайхан амьдаруулахын тулд би ганцаараа хүчтэй байгаад зогсохгүй чи минь ч гэсэн хүчтэй болох ёстойг ухаарсан.Магадгүй би нэг л өдөр үхээд өглөө гэхэд чи минь тийм сул дорой хэвээр үлдвэл амьдрал чамайг минь залгиж орхино гэж бодсон.Тэглээ ч хүн нэг л амьдрах хүч чадалтай хүссэнээ авдаг байх ёстой.
Ийм байх ёстой гэдгийг би тэр орой өндөр барилгын дээврийн орой дээр чамайгаа олсоныгоо мэдээд хэвлийгээ илэн суухдаа ойлгосон. Тэгээд би чамайг хүчтэй болгохоор шийдсэн.Миний чамд хийсэн тэр их зүйлийн хариулт бол ердөө л энэ… -Хмммм…тэгэхээр таны намайг тэр олон жил тарчлаасан чинь….гол нь шалтгаан нь ердөө л энэ байсан гэж үү? -Тиймээ бүгд…хийсэн бүх зүйл нь зөвхөн үүний л төлөө байсан.Чамайг тэгж зовоосон шалтгаан бол энэ.Зовлон хэнийг ч хүчтэй болгодог. -Далайгаас нь салгасан нь хүртэл үү? -Тиймээ…би чамайг үргэлж л ажигладаг байсан.Яаж өөрчилөгдөж байгааг чинь харахыг хүсдэг байсан.Гэхдээ миний хүссэнээр өөрчилөгдөхгүй байсан.Ер нь одоо ч чи миний хүссэнээр өөрчилөгдөөгүй.Тэгээд л би тэр үед яах учираа олохгүй байж байтал…гэнэт л чиний амьдралд Далай гараад ирсэн.Тэгээд чи тэр залууд ухаангүй дурласан.Далай ч гэсэн чамд дурласан байсан юм шиг боловч би итгээгүй.Ер нь би түүнд тэр орой анх удаа нүүр тулж уулзах хүртэлээ огтхон ч итгээгүй.
Зүгээр л чиний минь сэтгэлээр тоглоод мөнгөтэй болохыг хүссэн арчаагүй мэтээр л би түүнийг харж байсан.Энэ бол миний түүнийг алахыг хүссэн нэг шалтгаан.Харин тэр үед би үүнийг боломж гэж харсан.Тэгээд чи ямар ч хүчгүй учираас хайртай залуугаа алдаж хүний хүссэнээр амьдарч байгаа гэдгийг яс маханд чинь тултал ойлгуулахын чамайг Баяраатай гэрлүүлж Далайгаас чинь тийм аймшигтайгаар салгасан.Миний хүсэл ч биелэж чи арван жилийн дараа үнэхээр хүчирхэг гайхамшигтай бүсгүй болон эргэж ирсэн.Яг л над шиг…би чамайг тэр олон жилийн турш ажиглах гэсэн боловч чадаагүй.Чадахгүй байсан.Тэгтэл чи минь бүр яг л над шиг бүхнээс хүч чадалтай болсон байсан.Би аавыг чинь өөртөө гөлөг шиг л дурлуулсан шиг чи ч гэсэн Баярааг тэгсэн байсан шүү.Тэгээд би чамд сүүлийн удаа туслахын тулд Баяраагийн корпорацийг өөрийн мэдэлдээ авсан.Ганцхан удаа ярилцаад л…түүнд би ердөө л чамайг жинхэнээсээ түүнийх болгож чадна гэж хэлсэн.Тэгээд л яагаад ч юм тэр ердөө л энүүнд л үнэмшээд миний хүссэнийг биелүүлж надад бүхнээ алдсан.
Гэхдээ тэр тэнэгтээ биш зүгээр л чамд ухаан мэдрэлээ алдтал дурлачихсан байсан учраас л үүнийг хийсэн.Тэгтэл төлөвлөгөөнөөс шал өөр зүйл болсон.Тэр орой бүх зүйл өөрчилөгдсөн.Тэр орой чи Далайг дагаад зугатсан.Тэгээд би нэг зүйлийг ойлгосон.Чамайг одоо хүртэл хайр мэтийн юмаар өөрийгөө баллах хэмжээний сул дорой хэвээр байгааг ойлгосон.Харин би эцсийн алхамаа Далайг алахаар шийдсэн.Ингэснээр чамайг хайр мэтийн юманд дахин итгэхээ мөн хайртай хүнээ алдсан чи жинхэнэ хүч чадалтай болох байсан.Хүн амь амьдралаасаа илүү хайртай хүнээ алдаад дараа нь тэр зовлон тарчлааныг давж туулж чадвал хүн жинхэнээсээ хүч чадалтай болж чаддаг.Тийм учраас чамайг түүнийг яаж ч хамгаалж байсан.Яаж ч байсан би түүнийг алах байсан. -Гэхдээ хэрэвээ тэгсэн бол би таныг зүгээр өнгөрөөхгүй гэдгийг сайн мэдэж байсан. -Тиймээ…гэхдээ надад энэ хамаагүй.Чи минь хүч чадалтай болсон.Чиний гараар өөрийгөө үгүй хийлгэхэд би үнэндээ огтхон ч саад учируулахгүй байх байсан.Тэгээд өөрт байгаа бүх юмаа чамд өгөөд хаашаа ч юм яваад өгөх байсан.Гэхдээ би эхлээд Далайг шалгамаар санагдсан.Түүнд зугатах боломж олгосон.
Тэгтэл тэр ашиглаагүй.Бүр ямар ч эргэлзээгүй үхэл рүүгээ ирсэн.Тэгээд би гайхсан.Түүнтэй ярилцмаар санагдсан.Тэгээд намайг бүр гайхшируулж орхисон.Олон жил уйлах нь битгий хэл инээгээгүй би гэдэг хүн ёстой элгээ хөштөл инээсэн шүү.Бас тэр үнэхээр ухаантай зоригтой залуу байсан.Чиний төлөө л бол юу ч хийнэ.Амиа ч хайрлалгүйгээр шүү.Бүр намайг уяраасан.Намайг эргэлзүүлэхээ дөхсөн.Би золтой л шийдвэрээсээ няцчихаагүй.Хамгийн тэр ч гэсэн чамд тийм их хайртай байсаныг би ойлгосон.Гэхдээ л би юу ч ойлгоогүй байсан учраас хийх хэрэгтэй гэж бодсон учраас тэр бүхэн болж өнгөрсөн.Чамайг ямар ч эргэлзээгүйгээр тэнд ирэхэд би нэг бодлын хайрын хүч чадлыг биширч байсан ч нөгөөтэйгүүр би Далайг би ямар ч эргэлзээгүйгээр алахаар шийдсэн.Яагаад гэвэл чи өөрийгөө хайр гэгчээс болж аюулд орох сул дорой хэвээр л байгааг харсан болохоор…хэдийгээр чи тусгай хүчнийхэнтэй ирсэн нь намайг баярлуулсан ч чи дүүрэн алуурчинтай зооринд ганцаарханаа орж ирсэн.Бүр тийм байдалтай байж намайг сүрдүүлсэн.Гэхдээ би чиний улангассан аймшигтай харцыг хараад ямар их баярласан гээч…чи минь үнэхээр гайхалтай хүчирхэг бүсгүй болсон байсаныг хараад тэр үед л миний зорилого биелсэнийг ухаарсан. -Гэхдээ та түүнийг алах гэж оролдсон шүү дээ… –
Тиймээ яагаад гэвэл чамд хариуцлага гэж юу байдгыг мэдрүүлэхийн тулд чи үнэхээр хариуцлагатай байсан бол тийм байдалд орохоосоо өмнө намайг зүйлд дуусгаад дараа нь Далайгаа авч явж болох байсан.Тэгтэл чи тэгээгүй.Хэрвээ би биш өөр хүн та хоёрыг тийм байдалд оруулсан бол та хоёр хоёулаа гарцаагүй үхэх байсан.Би энэ хариуцлагыг л чамд мэдрүүлэхийг хүссэн юм.Гэхдээ чи ямар ч эргэлзээгүйгээр Далайг хамгаалсан.Өөрийн амиар шүү.Мэдээж чи сум нэвтэрдэггүй хантаазтай байсаныг би мэдсэн л дээ.Гэхдээ тэр сум толгой руу чинь ч чиглэж болох байсан.Би ямар их айсан.Тэгээд чам дээрээ очихын завдалгүй тусгайгынхан орж ирсэн.Гэхдээ л дараа нь миний зорилго биелэснийг би ойлгосон.Чи минь хүчтэй болсон байсан.Миний бодож байсан шиг жинхэнэ хүч чадлыг олж аваагүй ч…чи өөр илүү гайхалтай хүч чадлыг олж авсан байсан.Жинхэнэ хайрыг…тэгээд л би цаашид юу ч хийх хэрэггүйгээ ойлгосон.Одоо л нэг охиндоо хайртай ээж байж болох нь гэдгээ мэдээд маш их баярласан.Аав чинь ч гэсэн намайг чин сэтгэлээсээ ойлгож бас бас чамайг хүчтэй болгохын тулд жүжиглэсэн болохоор чамайг харсан бол баярлах байсан даа.
Харин би амьддаа чиний ийм байгааг харсан болохоор надад үнэхээр сайхан байна.Бас хамаг л үнэнээ хэлсэн болохоор миний дотор 20-н жил дэндүү хүнд ачаа болж байсан бул хар чулууг аваад хаячихлаа.Надад сайхан байна… Гээд нулимс нь тасралтгүй асгарсаар буй охиныхоо гарыг бариад: -Миний чи ээжийгээ уучлахгүй байж болно.Магадгүй ээж нь чамаас уучлалгүй гуйх эрхгүй байх…гэхдээ… Гэж хэлж дуусаагүй байтал Үүлэнгоо босч ирэн ширээ тойрон ээжийнхээ өмнө ирж өвдөглөн суугаад энгэрт нь наалдан чанга гэгч нь тэвэрлээ. -Ээжээ санаа зовох хэрэггүй дээ.Охин нь таныгаа уучилж байна. -Энэ их зовлонг чамд үүрүүлсэний дараа юу? -Зүгээр дээ ээжээ охин нь бүгдийг ойлгосон.Одоо охин нь баяртай байна.Дахиж таньтайгаа ингэж аймшигтайгаар дайсагналцах шаардлагагүй болсондоо…цаашдаа эх охин хоёр шиг амьдарч чадах болсондоо баяртай байна.Юу хийсэн чинь одоо хамаагүй ээ…ээжээ…яах гэж хийсэн гэдэг чинь л чухал…энэ олон жилийн турш миний ээж хэвээрээ байсан чинь л чухал…
одоо миний энгэрт нь наалдаж байгаа та миний ээж хэвээрээ байгаа нь чухал…өнгөрсөн бүгд болоод өнгөрчихсөн.Тэдний аль нь ч байхгүй нүдэнд үзэгдэх дурсамж төдий л зүйл…өөр хаана ч байхгүй.Тэгэхээр өнгөрсөн бүгдийг бодох хэрэггүй дээ…ээжээ…би ч гэсэн бодохгүй…одоо харин танаас нэг л зүйл гуйя… Гэж бүсгүй тасралтгүй уйлсаар байхдаа хэллээ.Харин Хорлоо охиныхоо зулайг илэнгээ тун намуухан хоолойгоор -Хэлээ…хэл миний охин… Харин Үүлэнгоо уйлагнан байж: -Би одоо ээждээ хайртай охин шиг л баймаар…тийм болохоор та ч гэсэн…та ч гэсэн яг л миний бага насных шиг охиндоо хайртай ээж байгаарай…дахиж битгий аймшигтай болоорой за юу? -Ойлголоо…ээж нь ойлголоо -Амалж байна уу? -Амалж байна аа…ээж нь одоо л охиныгоо жинхэнээсээ хайрлах болно… Ингэж нэг юм ээж охин хоёр жинхэнэ учраа ололцсоны дараа тэр шөнө яг л ээж охин хоёр шиг нэг өрөөнд нэг оронд цугтаа хоносон билээ.Харин энэ хооронд Баяраа Далайгаас уучлал гуйж бас л хамаг л сэтгэлээ уудлан ярилцжээ.Баяраа анхнаасаа л
Үүлэнгоод чин сэтгэлээсээ хайртай байсан.Үүлэнгоог өөрийн болгохыг хүссэн болохоор л Далайд тэр их муу зүйлийг хийсэн.Тэр бүсгүйг тэгж хайрлаад байхад зөвхөн чамд л хайртай байсан нь өөрийг нь галзууруулах шахдаг байсан.Тэгээд л тэдгээр галзуу үйлдэлүүдийг хийсэн.Тэр орой чамайг л алчих юм бол Үүлэнгоог эргээд өөрийн болгож болно гэж бодсон.Хэтэрхий цөхөрсөн байсан.Цөхөрсөн хүн юуг ч хийж чадна.Тэгээд л дараа нь өөрийгөө ямар тэнэг зүйл хийж ирсэнээ бас Үүлэнгоо анхнаасаа өөрийнх нь биш байсаныг ойлгосон.Тэгээд л Хорлоог дагаж ирж өөрсдөөс нь уучлал гуйхыг хүсчээ.Далай мэдээж уучилсан. Харин өглөө нь Хорлоо Далайтай Баяраа Үүлэнгоотой уулзаж уучлал гуйжээ.Хорлоо өнгөрсөн шөнө охиндоо хэлсэн бүх л үнэнээ хэлж Далайгаас уучлал гуйсан бол Баяраа ч гэсэн Үүлэнгоод бас л хамаг үнэнээ хэлэн уучлал гуйсан.Мэдээж тэд уучилцгааж эвлэрцгээсэн.Уучлахгүй гээд ч яах билээ.Энэ чигээрээ байгаад байх нь ямар ч хэрэггүй учраас…
Ингээд бүгд эвтэй аз жаргалтай болж нэг өдрийг Далайн эрэг дээр зугаатай өнгөрөөсөний дараа Хорлоо хаашаа ч юм амрахаар явж харин Баяраа Хорлоогийн өвлүүлж өгсөн асар том эзэнт гүрний орыг залгамжилахаар явсан.Хорлоогийн хамаг хөрөнгөө хураалгасан гээд байгаа нь үнэндээ Монгол дох хэдэн барилга хаан банкин дахь хэдэн цаас л байсан юм.Үүнээс хойш 2 сарын дараа Үүлэнгоо хөөрхөн охин төрүүлжээ.Тэр үед Үүлэнгоо ээжийгээ буцааж дуудуулжээ.Одоо харин Хорлоо аз жаргалтай бас залуухан үзэсгэлэнтэй эмээ болсон.Зүгээр л энгийн л нэг байдаг л нэг эмээ…Гэхдээ аз жаргалтай эмээ… # # # Үүлэнгоо Далай хоёр байшингынхаа ойролцоох зүлгэн дээр жаргаж буй нарны туяанд улбар шар өнгөөр будагдан хөвсөлзөх үзэсгэлэн төгөлдөр үүлсийг ширтэнэ. -Хайрт минь амьдрал үнэхээр гайхалтай юмаа…тиймээ… -Ммммм…үгүй дээ…амьдрал үнэнийг хэлэхэд аймшигтай…гэхдээ бас гайхалтай…аль аль нь… -Гэхдээ бидний амьдрал л лав гайхамшигтай…. -Хэхэхэ…наадах чинь Аз шүү дээ…хэрвээ би тэр өдөр танай цонхны доор ирээгүй бол…чи гарч ирээгүй бол…хэрвээ чи өдөр хар тамхи татаж Баяраатай зодолдоогүй бол…хэрвээ тэр өдөр чамайг ээж өршөөгөөгүй бол…одоо чи бид энд байхгүй байх байсан юм… –

Хэхэхэ…хайрт минь наадах чинь худлаа… -Хэхэхэхэ…яагаад тэгж бодоов…энэ хэдийн аль нэг л нь тохиолдоогүй бол энэ бүхэн үнэхээр болох боломжгүй байсан шүү дээ. -Тиймээ…үнэхээр тийм…гэхдээ…хамгийн том аз нь юу гээч… -Хэхэ юу юм дээ… -Хамгийн том аз бол би чамайг чи намайг тэгтэлээ их хайрласан нь л байхгүй юу…чи бид хоёрын тэр их хайр байгаагүй бол…хичнээн их аз боломж тохиосон ч юу ч болохгүй байх байсан юм.Хайр…бүр ийм гайхалтай сайхан хайр байсан болохоор энэ бүхэн тохиолдсон хэрэг…гэхдээ хоёр биеэндээ ингэж их галзуурталаа дурласан хайр үнэндээ тийм ч их биш…заримд нь хэзээ ч тохиолдоггүй…зарим нь бол зөвхөн ганцаараа хайрласаар л дуусдаг…заримынх нь тийм ч гайхалтай байдаггүй.Тийм болохоор хайр бол аз энэ хорвоогийн том аз…хайрладаг нэгэнтэй байна гэдэг аз…чамайг хайрладаг нэгэнтэй байна гэдэг чинь л гайхалтай аз шүү дээ…тэр хайртай нь үр хүүхэд эцэг эх найз нөхөд хэн ч байсан байсан хамаагүй…чиний эргэн тойронд эсвэл чиний дотор сайхан хайр оршин байвал л чи хамгийн азтай…тийм биш гэж үү? -Тиймээ чиний зөв…гэхдээ…ийм хайр чи бид хоёрынх шиг хоёр биенээ амь амьдралаасаа илүү хайрласан хайр үнэнийг хэлэхэд дэндүү ховор учир энэ л хайр дурлалтай учирсан чи бид хоёр шиг хүмүүс л хамгийн азтай нь…ТИЙМЭЭ ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ АЗ БОЛ САЙХАН ХАЙР ЮМ.
ТӨГСӨВ…