Home Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 20-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 20-Р ХЭСЭГ

35 second read
0
0
804

Үүлэнгоо нэг зүг рүү хар хурдаараа гүйж байлаа.Харанхуй байсан болохоор урдах зам таарадах элдэв юмс бүдэг бадаг л харагдана.Гэсэн ч бүсгүй үүнийг үл тоон урагшаа гүйсээр л байлаа.Тэр маш их

айжээ.Айсандаа хар хурдаараа харанхуйг зүсэн гүйсээр л байлаа.Тэгж явсаар нэгэн томоо гэгчийн байшин…үгүй ээ…зоорины урд ирлээ.Тэгээд хаалгыг нь онгойлгон оров.Хаалгаар ороод харсан

зүйлээсээ болж цочирдон амаа дарлаа.Өөрийн эрхгүй нүднийх нь нулимс нь цийлэгнэнэ. -Ээ…бурхан минь…Далай… -Ашгүй миний охин яг цагтаа амжлаа шүү… гэх аймшигтай хүйтэн өнгөөр Хорлоо

хэллээ.Байшин ёрын саарал гэрэлтэй байх бөгөөд Хорлоо яг голд нь сандал дээр тухтай гэгч нь суух агаад ард нь түүний дөрвөн хамгаалагч нь байх ажээ.Харин хөөрхий Далай нь яг Хорлоогийн хажууд хамаг бие нь хүлээтэй өвдөг сөхрөн сууж байлаа.Далай

Үүлэнгоо руу аврал эрсэн нүдээр харна. -Та яаж байгаа юм бэ?… -Хэхэ охин минь хараад ойлгохгүй байна уу?…чиний хийсэн буруу үйлдлийн хариуцлагыг өөр хүн хүлээнэ ээ гэж хэлсэн биз дээ…яг одоо ээж нь чамд хариуцлага гэж юу байдгыг зааж өгөх байна. -Үгүй ээ…

ингэж болохгүй… Үүлэнгоо тэд нар руу гүйн очиж Далайтайгаа уулзах гэсэн боловч түүнийг яг очдогийн даваан дээр Хорлоогийн ард байсан хоёр хамгаалагч бүсгүйг зогсоолоо.Тэгээд Хорлоогийн яг өмнө өвдөг сөхрүүллээ.Үүлэнгоо бүсгүй уйлж эхэллээ. -Ээжээ…гуйж байна…ээжээ…охин нь таньд хайртай штээ…дахиж хэзээ ч таны үгнээс зөрөхгүй…гуйж байна…ээжээ…Далайг минь…Далайг минь л тайван орхичих гуйж байна…гуйж байна… Гэж бүсгүй уйлан дуугаран байж Хорлоогоос Далайгийн амийг гуйлаа.Харин Хорлоогийн нүүрэнд ямар ч сэтгэл хөдлөл илэрсэнгүй… -Охин минь…хүн…ялангуяа чам шиг алдах зүйлтэй хүн…ямагт…бүр юу ч хийсэн ямагт урдах замаа харж явах ёстой байдаг юм…ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө заавал бодох ёстой…ойлгож байна уу?…заавал бодох ёстой байдаг юм.Харин чи тэгээгүй охин минь…чи хийхээсээ өмнө бодох ёстой байсан…тийм болохоор одоо оройтсон…

Гэж хэлээд Хорлоо энгэрээсээ гар буу гаргаж ирээд өөр рүү нь хайр дүүрэн харцаар ширтэх Далайгийнх нь толгойд тулгалаа. -Үгүй ээ…битгий л дээ…би жирэмсэн шүү дээ… -Юу…? Гэж Хорлоо гайхан асуусанаа Үүлэнгоогийн хэвлий рүү өнгийн харлаа.Тэгээд сая л нэг юм бүсгүйн цүдгэр гэдсийг олж харав. -Өөө заза…ойлгомжтой…энэ хүний хүүхэд үү? -Тиймээ мөн…гэхдээ бас таны зээ шүү дээ…та одоо тун удахгүй хөөрхөн зээ охинтой болно…тийм юм чинь та бид хоёрыг өршөөчихөөч дээ… Гэхэд Хорлоогийн нүд түрүүнийхээс ч илүү аймшигтай болоод ирлээ. -Хмммм…охин минь…чи дахиад л буруу зүйл хийчихэж…тиймээс энэ хэрэгтэй ч гэсэн хариуцлага хүлээх хэрэгтэй болж дээ… -Юу…? Бүсгүйг ингэж хэлж дуусаагүй байтал бүгдийг цочтол тас хийх буун дуу гарч Далай газар хөсөр уналаа.Газар хэвтэх Далайн нүд нь ямар ч амьгүй гөлийж толгойнд нь гарсан сумны оромноос цусан оргилуур үүснэ.Үүлэнгоо үүнийг хараад аймшигтайгаар хашгиран орноосоо дээш өндийлөө.Тэгээд эргэн тойрноо хараад өөрийгөө тэр аймшигтай зооринд биш харин гэртээ унтлагын өрөөнд байгаагаа мэдлээ.

Саяын бүхэн үнэндээ аймшигт хар дарсан зүүд байсаныг мэдээд одоо л нэг юм санаа амарч бүтэн амьсгаа авлаа. -Яасан бэ? чи минь зүгээр үү?… Бүсгүй хажуу тийш харвал Далай өөдөөс нь үнэхээр их санаа нь зовсон шинжтэй харж байлаа. -Зүгээр дээ…үнэхээр аймшигтай хар дарсан зүүд зүүдлээд… Гээд сая зүүдэлсэн аймшигт зүүдээ ярьж өглөө.Тэгтэл Далай хөнжилөө сөхөн Үүлэнгоогийн цүдгэр гэдсийг илээд өөдөөс нь инээмсэглэн ширтэж: -Зүгээр дээ…хайрт минь…юунд ч санаа зовох хэрэггүй…эмч чамайг ямар нэг юманд сэтгэлээ зовоож болохгүй гэж хэлсэн шүү дээ…чи минь одоо нэг хоёр сарын дараа л төрөх гэж байна.

Удахгүй хоёулаа аав ээж хоёр болох гэж байна шүү дээ.Хоёулаа хөөөрхөн охинтой болно…яг л чам шиг үзэсгэлэнтэй…тийм болохоор ийм их элдэвийн юм бодох хэрэггүй…охинд муу шүү дээ… Гэж тайвшируулсан ч Үүлэнгоогийн нүдэндэх айдасын сүүдэр арилсангүй.Бүсгүй толгой сэгсэрч: -Үгүй ээ…үгүй…тийм биш…юу ч зүгээр биш…юу ч…юу ч зүгээр биш байна ойлгож байна уу? Далай нээх уртаар санаа алдсанаа бүсгүйг өөртөө ойртуулан зулайг нь зөөлхөн үнэрлээд мөрөөр нь нэг гараа оруулан бүсгүйн толгойг мөрөн дээрээ дэрлүүлэн тэвэрлээ. -Тайвширдаа чиний айж байгаа бүх л зүй ард хоцорсон шүү дээ.

Тэр явдалаас хойш олон ч сар өнгөрлөө.Бас ээжийн хэрэг шүүхээр таслагдчихсан.Ээж чинь одоо шоронд ороод хоёр сар болж байгаа…хамаг хөрөнгөө хураалгасан…бас чи минь өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж амжилттай яваа том компаны захирал болсон шүү дээ.Чи минь хэлсэн шигээ хүчтэй болж чадсан.Тийм болохоор одоо юунаас ч айх хэрэггүй шүү дээ. -Хммм…айх хэрэгтэй…Далай…чи бид хоёр айх хэрэгтэй…чи ээжийг ямар аймшигтай хүн гэдгийг одоо хүртэл ойлгохгүй байна… Гэхэд Далай нэг уртаар санаа алдсанаа: -Хоёулаа хэвтэх үү?…би чамд нэг зүйлийн талаар яримаар байна…гэлээ.Тэгээд тэр хоёр хэвтэцгээлээ.Бүсгүй Далайгийн хүдэр цээжийг дэрлэж харин Далай Үүлэнгоогийнхоо мөрөөр нь тэвэрлээ.Тэгээд залуу аажуу тайванаар яриагаа эхлэв. -Юу гээч….үнэндээ ээж чинь тийм ч аймшигтай хүн биш байвал яах уу? -Юу гэсэн үг үү? -Би бүгдийг санасан…чиний ой санамж алдагдуулдаг эмнээс болж санахгүй байгаа бүх ой дурсамжаа эргүүлж олж авсан. -Тиймээ тэгсэн би чамд ой санамж сэргээх эм уулгасан штээ… -Тиймээ тэр эм чинь амжилттай нөлөөлсөн.

Тэгээд миний чамд хэлэх гээд байгаа зүйл гэвэл…тэр орой ээжтэй чинь уулзсан тухай юм л даа. -Тэгээд…? -Юу гэхээр…ээж чинь чамд үнэндээ үнэхээр их хайртай юм биш үү?ер нь түүний өдийг хүртэл чамд хийсэн зүйлс нь үнэн хэрэгтээ чамайг хүч чадалтай хэний ч доор орохооргүй хүчирхэг бүсгүй болгохын байсан байх… -Хөөөх…чамд бас яаж яваад ийм бодол ороод ирэв. -Хмммм…ер нь би энэ тухай аль тэр өдрөөс л хойш бодож байна.Ялангуяа чиний миний ой санамжийг бүрэн сэргээсэнээс хойш ер нь бол тэр орой ээжтэй чинь уулзсан уулзалтыг санасныг санаснаас хойш бүр ч их бодогдох болсон.Ер нь чи ээжээсээ айх биш харин түүнтэй сайн ярилцаад үзэх хэрэгтэй байх.Чи зүгээр л ээжийгээ буруу ойлгож байвал яана…тэр чинь чиний ээж шүү дээ…ээж хүн хэзээ ч үрдээ буруу санах ёсгүй. Бүсгүй юм дуугарсангүй.Үүлэнгоогийн толгойнд тэр оройн Далайг нь алах гэж байсан Хорлоогийн аймшигт төрх бууж ирлээ. -Хмммм…чи…яагаад тэгж бодоод байгаа юм… –

Юу гэмээр ч юм дээ…анх чамаас би ээж чинь чамайг багад чинь жоохон охин байхад чинь орой болгон үлгэр ярьж өгдөг сайн ээж байсан гэдгийг дуулаад ямар ч байсан ээж чинь чамд үнэхээр хайртай юм байна гэж бодсон.Дараа нь надаас чамайг салгаж Баяраатай суулгахад бас л чиний төлөө л хийсэн гэж ойлгосон.Магадгүй охиноо над шиг арчаагүй амьтантай биш харин хамаагүй илүү хүчирхэг гайхалтай хүнтэй суувал хамаагүй илүү гайхамшигтай бас сайхан амьдралаар амьдрах байх гэж бодсон байх.Харин тэр оройны тэр бичлэг бол чамайг зүгээр л айлгах гэж л тийм юм хийсэн байх…Тэгээд чи тэнд очоод магадгүй ээжийнхээ төлөвсөнөөр хүчирхэг болон хувирсан.Тэгсэн чинь чи ээжийнхээ хүссэнээр яваагүй.Магадгүй ээж чинь яагаад гэдгийг нь гайхсан байх.Тэгээд намайг чамд бас чамайг надад хэр их хайртайг тэр зүгээр л шалгаж үзсэн бол яах уу?Тэгээд чи бид хоёр шалгалтыг давсан.Харин ээжийн чинь санаа амраад дахиж чи бид хоёроор оролдоогүй байх.Би ээжтэй чинь уулзаж үзсэн.Чи бид хоёр үнэхээр л дайсан нь мөн байсан юм бол Монгол улсын шүүх мэтийн юм ээжийг чинь зогсоож чадахгүй байсан.Яагаад гэвэл тэр үнэхээр хүчирхэг эмэгтэй.Бас чамд хайртай.Тэр орой ээжтэй чинь ярилцаж суухдаа чиний талаар ярьж эхлэх үед ээжийн чинь нүд зөөлөрсөн.

Тэр чиний тухай ярьж байхдаа хоолойных нь тэр хүйтэн өнгө нь арилж нэг л эх хүнийх шиг зөөлрөөд ирсэн.Бас тэр чамайг арван тавхан настайдаа төрүүлсэн шүү дээ…бас чи ганц охин нь…тийм болохоор магадгүй чи бид хоёр дахиж юунд ч санаа зовох хэрэггүй байх.Үнэндээ чи ч гэсэн ээждээ хайртай шүү дээ.Чи энэ олон жилийн турш тэгж их зовсон ч гэсэн…ээждээ хайртай.Хэрвээ хайргүйсэн бол чи түүнийг тэгээд л өнгөрөөхгүй байсан биз дээ…чи ээжийгээ бүр мөсөн зүйл дуусгаж чадах байсан боловч тэгээгүй…энэ чинь л чамайг ээждээ хайртай гэдгийг чинь нотолж өгч байна. -Хммм…тэгээд чинийхээр яах хэрэгтэй гэж…? -Би чамд хэлсэн шүү дээ. -Тэгээд би ээжтэйгээ уулзаад үзэх хэрэгтэй гэж үү? -Тиймээ уулзаад чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй байх…тэгээд өөрийгөө ойлгуулах хэрэгтэй…бас ээжийгээ ойлгох хэрэгтэй…үнэндээ одоо чи зүгээр л айгаад байна.

Ээж чинь 15-хан настайдаа чамайг төрүүлээд маш их зовлон үзсэн.Ээж чинь өөрийн гараар тэр корпорацийг босгосон.Тийм болохоор маш их юм үзэж туулсан гэсэн үг.Тэгээд л тэгж өөрчилөгдсөн хэрэг.Аймшигтай болж хувирсан.Тэгээд л чиний минь зүрхэнд шар ус хуруулж орхисон байх. Бүсгүй дахиад л юм дуугарсангүй.Ээжийнх нь түүнд үлдээсэн аймшигт дурсамжуудын талаар бодсоор л… -Хмммм…тэнэгхэн минь дээ…чи минь яасан ч сайхан сэтгэлтэй юм дээ.Юм бүхнийг дандаа л өөдрөгөөр харж байх юм.Бүр хэтэрхий гажиг ч юм шиг…хайрт минь дээ…амьдрал чиний бодсон шиг биш…ялангуяа миний ээж огтхон ч чиний бодсон шиг биш… Далай бүсгүйд юу ч хэлээд нэмэргүйгээ ойлголоо.Тэгээд дахиж энэ тухай ярьсангүй.Ер нь тэр өдөр дахиж муухай зүйлсийн талаар ярьсангүй.Угаасаа ч тэр өдөр үнэхээр цэлмэг сайхан өдөр байлаа.Тэр хоёр хэсэг хэвтэж байгаад орноосоо босцгоолоо.Гэхдээ хэн нь ч хаашаа ч гарсангүй.Уг нь тэр хоёр саяхан шинээр байгуулагдсан YG хэмээх асар том корпорацийн ерөний болон гүйцэтгэх захиралууд боловч доод тушаалын захиралууддаа ажилаа даатгаж үлдээгээд Үүлэнгоог төртөл хоёул цугтаа гэртээ үлдэцгээхээр шийджээ.Уг нь Далай зүгээр л энгийн аз жаргалтай амьдрахыг хүссэн боловч бүсгүй өнөөх шийдвэрээсээ няцсангүй.Тийм болохоор Далай Үүлэнгоогийнхоо дэргэд нь байж түүндээ туслахын тулд гүйцэтгэх захирал болжээ.Далай угаасаа толгой нь ч сайн ажилдаг.

Олон жил хангалттай суралцаж боловсрол эзэмшсэн болохоор энэ суудалд үнэхээр сайхан тохирох хүн мөн юм.Тэглээ ч тэдний корпораци эм эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг маш олон том том хүчирхэг тоног төхөөрөмжтэй эмнэлэгүүдтэй.Юу гэхээр тэд одоо мянга мянган хүнд дахин амьдрал бэлэглэж байгаа.Бас маш олон ядуу өвчтөнүүдийн амийг үнэгүй авардаг.Мөн сар тутмын олсон орлогынхоо 20-н хувийг өнчин хүүхдүүдийн аз жаргалын төлөө зориулдаг.Тэдний ачаар хэдэн арван мянган хүүхдүүд өнчирөлөөс өөр зовлонгүй дутах гачих юмгүй сайхан амьдарч байгаа.Нэг үгээр тэд мөнгөний сайн сайхан гайхамшигтай талыг ашиглаж байгаа.Мөнгийг сайхан сэтгэлтэйгээр ухаалгаар бас хэт шунахгүйгээр зөв ашиглаж чадвал ямар олон хүнд аз жаргал амь амьдрал эрүүл мэнд бэлэглэж хорвоог ямар гайхамшигтай болгож болдогийг харуулж байгаа.Энэ нь ч тэр хоёрт үнэхээр их таалагдаж байгаа.Мөнгийг зөв ашиглавал мөнгөнд буруугаар шунахгүй бол мөнгө үнэхээр гайхамшигтай хүч чадал аз жаргал авчирч болох юмаа гэдгийг тэд ойлгожээ. Одоо тэд маань үнэхээр аз жаргалтай байгаа…

нээрээ та нар анзаарсан бол Үүлэнгоо маань жирэмсэн.7-н сартай…хөөрхөн охинтой болох гэж байгаа…тэд аав ээж болох гэж байгаа…одоо энэ хоёр маань юунд ч санаа зовох хэрэггүй болсон. Гэхдээ л бүсгүй өнөөдөр юунаас ч юм айгаад байлаа.Уг нь тэр өдөр Далайтайгаа хөгжилтэй байхыг хүссэн боловч нөгөөх аймшигийн зүүд санаанд нь ороод болж өгсөнгүй.Бүтэн өдрийн турш бодогдов.Тэгэн тэгсээр орой болжээ.Тэр хоёр ширээний ард суулаа.Үүлэнгоо гарынхаа кофег хийжээ.Тэр кофе нь үнэхээр амттай ч огтхон ч нойр хүрэгдэггүй сонин талтай.Бүсгүй энэ кофег Далайтай амьдарч байсан 10-н жилд хаяахан нэг шөнийн турш юм бодох хэрэгтэй болох үед уудаг байсан.Харин яагаад энэ шөнө энэ кофегоо найруулж уусаныг ёстой бүү мэд.Зүгээр л Үүлэнгоод гэнэт л шөнийн турш нойргүй хонож магадгүй гэж бодогджээ.Бүсгүй нөгөөх зүйлийн талаар бодсоор л байлаа.Харин Далай үүнд нь үнэхээр санаа зовж байв. -Хммм…миний хайр чи зүгээр үү… гэхэд Үүлэнгоо нөгөөх л айдастай нүдээрээ

Далай руу харж: -Зүгээр биш байна аа…надад яагаад ч юм ямар нэгэн юм болох гээд байгаа юм шиг санагдаад байна.Аль өглөөнөөс л тэгж санагдаад байсан.Одоо бол бүр ч их…бүр яг одоо ямар нэгэн юм болох гээд байгаа юм шиг санагдаад байна. -Арай нөгөө зүүднээс болсон юм биз… -Хмммм…тийм байх…үгүй ээ…тийм…тэр зүүднээс болсон…үнэндээ надад…бишээ…чи бид хоёрт тийм зүйл болох гээд байгаа юм шиг санагдаад байна. -Хонгор минь яалаа гэж дээ…тэр чинь ердөө л зүүд шүү дээ…гэхэд бүсгүй Далай руу нухацтай хараад: -Үгүй ээ…харин ч тийм биш байвал яах уу? зүүд гэдэг чинь ирээдүйн тусгал гэдэг биз дээ…надад яг л ээжийн дахиад харах юм шиг санагдаад байна.Ойлгож байна уу? -За яалаа гэж хайрт минь зүгээр л зүүд шүү дээ… Тэгтэл гэнэт тэдний байшингийн хонх дуугарлаа.Яг энэ үед л бүсгүйн зүрх бүр ч хүчтэй догдоллоо. -Энэ одоо хэн байдаг байна аа…гэснээ Далай аягатай кофегоо барин өндийлөө.Харин бүсгүй сандран: -Чи яах гэж байгаан….гэж асуулаа. -Үгүй яахав дээ..очоод хэн гэдгийг нь харчихаад ирье… –

Үгүй ээ…хэрэггүй хэн ч байхын билээ.Би айгаад байна. Тэднийг ийн ярьж байх зуур хонх дахин дуугарлаа.Далай бүсгүй харан инээмсэглээд: -За зүгээр дээ хайраа…юу л болов гэж дээ…гэснээ Үүлэнгоогийн араас нь дуудахыг ч гал тогооны сонсолгүй өрөөний хаалгыг онгойлгон яваад өглөө.Үүлэнгоо араас нь босч чадсангүй.Тэгээд Далайг сэтгэл түгшин хүлээв.Тэгтэл гэнэт тас хийн шил хагарах чимээ сонсдож Үүлэнгоо үнэхээр цочлоо. -Новш гэж тэнд ямар нэгэн юм болоод байна.

Үүлэнгоо шууд гал тогооны өрөөнөөс гараад байшингийнхаа үүд рүү гүйлээ.Хэтэрхий айсан байсан болохоор нүд нь бүрэлзэж урд тааралдах элдэв юмс бүдэг бадаг л харагдана.Гэсэн ч бүсгүй үүнийг үл тоон урагшаа гүйсээр хаалган дээр очив.Тэгээд хэн ирсэнийг харлаа.Харсан зүйлээсээ болж золтой л ухаан алдчихсангүй цочирдон амаа дарлаа.Хөөрхий Үүлэнгоо үхтэлээ айж салгана чичирч өөрийн эрхгүй нүднийх нь нулимс нь цийлэгнэнэ. -Удаан уулзсангүй шүү охин минь…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…