Нүүр Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 19-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 19-Р ХЭСЭГ

39 секунд уншина
0
0
333

Далай ч гэсэн инээмсэглэлээ. -Заза ойлголоо…Одоо сүүлийн асуулт…юу гэхээр…чи зорилгодоо хүрч чадсан уу? -Аль…? -Хммм…яагаав дээ…нөгөө ээжийн чинь талаарх асуудал…гэхэд бүсгүйн царай гунигтай

болоод ирлээ. -Яасан…? -Мммм…зүгээр дээ…тэр асуудал одоохондоо шийдэгдээгүй байгаа… -Юу?…юу гэсэн үг үү? Ээж чинь баригдаагүй юмуу? -Үгүй дээ…тэд мэдээж ээжийг баривчилсан…одоо шүүх хурал

болж байгаа… -Мммм…заза…эсхүл хангалттай нотлох баримт байхгүй юмуу -Үгүй дээ байгаа…тэр нотлох баримтууд ээжийн хууль ёсны олон нийтэд ил байгаа хамаг хөрөнгийг хурааж хөнгөн дэглэмтэй шоронд

олон жил хориход хангаттай их…би Монгол улсад хийсэн бүх хэргийг нь сөхөж тавьсан. -Хөөөх яаж….гэхэд бүсгүй цаанаа л жаахан айдастай инээдээр инээмсэглэн: -Зүгээр л хувийн мөрдөгч хөлсөлсийн…

хамгийн сайныг нь шүү. Гэхэд Далай инээмсэглэж: -Тэгвэл зүгээр л юм биш үү?…гэж хэллээ.Гэтэл бүсгүй толгой сэгсэрч: -Үгүй дээ үгүй…хамгийн гол нь тэр шүүх хурал дуусаагүй байгаа…түүнийг шоронд

ороогүй цагт хангалттай хэмжээний ял дуулаагүй цагт чи бид хоёр санаа амар байж болохгүй…ойлгож байна уу?Ямар ч хүчгүй эрх мэдэлгүй мөнгөгүй болгож чадахгүй бол…чадахгүй л бол…чи бид хоёр огтхон ч санаа амарч болохгүй… -Яагаад…?…гэхэд бүсгүйн айдастай нүд залууг ёстой цоолох ширтэлээ. -Яагаад гэвэл…тэр одоо л мултарчих юм бол…энэ удаа ямар ч алдаа гаргахгүй…ээж нэг гаргасан алдаагаа хэзээ ч давтдаггүй юм… -Юу гэсэн үг үү? -Энэ удаа гарцаагүй чамайг цааш нь харуулна гэсэн үг…бүр миний нүдэн дээр… Далай энэ үгийг сонсоод хирдхийн цочирдолоо. -Ээж чинь яагаад тийм зүйл хүсээд байгаа юм бол… –

Мэдэхгүй ээ….хмммм…тэрийг чөтгөр л мэдэх байх…гэхдээ би чамд нэг зүйлийг баталгаатай хэлж чадна.Ээж хийнэ л гэсэн бол хийдэг хүн….ойлгож байна уу?…би маш олон жил өөрөөр хэлбэл арван жилийн турш ээжийг…ээжийн бүхий л амьдралыг судалсан…Далай…ээж маш олон гэмт хэрэг хийсэн ойлгож байна уу?тэр хүмүүсийг ямар ч ажил амьдралгүй болгохдоо огтхон ч харамсдаггүй…маш олон компани корпорацийг сүйрүүлж эсвэл хүчээр булааж байсан…бас хэд хэдэн удаагийн хүн амины хэрэг үйлдэж байсан..мэдээж ээжийн гэмт хэргийн хүрээ зөвхөн

Монгол улсаар ч хязгаарлагдахгүй…Монголд хийсэн гэмт хэрэг бол түүний бүхий л үйлдсэн гэмт хэргийн зөвхөн 10-н хувь…ойлгож байна уу? зөвхөн 10-н хувь нь…ээж хэзээ ч хэнийг ч өршөөж байгаагүй…хэн ч ээжийг дийлээгүй…хэн ч ээжээс зугатааж чадаагүй…ээж ийм л аймшигтай хүн…хэрвээ одоо л мултарчихвал…би чамайг ээжээс хамгаалж чадахгүй… Хөөрхий Үүлэнгоо бүсгүй үнэхээр айдас хүйдсээр дүүрэн байлаа.Яг л хэзээ мөдгүй цаазлуулах гэж байгаа юм шиг л…түрүүн л аз жаргал хайраар дүүрэн гийж байсан нүд нь одоо айдсын сүүдэрт автажээ. Далай сандалаа аван бүсгүйн хажууд суулаа.Тэгээд турьхан зөөлхөн мөрөөр нь гараа оруулж өөртөө наан тэвэрлээ.Үүлэнгоо ч Далай мөрийг түшин тэвэрлээ. –

Тайвширдаа хайрт минь бүх зүйл сайхан болно. -Үгүй дээ…Далай…би ээжийг шоронд орохоос нааш тайвширч чадахгүй…ойлгож байна уу…би ээжийг торны цаана суулгаж байж л санаа амарна. -Яагаад ээж чинь шоронд орчихвол чамайг яаж ч чадахгүй болохоор уу?Ээжийг чинь шорон зогсоож чадна гэж бодсон болохоор уу?…ер нь ч тийм байх ээж чинь хэрвээ шүүх хурал дээр ялагдвал олон жил шоронд суух юм чинь чи бид хоёрыг удаан тайван орхих болно…тэглээ ч хамаг хөрөнгө хураалгах юм чинь…хэрвээ шүүх хурал дээр ялагдчихвал…чи бид хоёр аврагдах байх…тиймээ…чи тэгж л бодсон биз дээ Булчинлаг чийрэг Далайгийн тэврэлт Үүлэнгоо бүсгүйд жинхэнэ эр хүний нөмөр нөөлөг эр нөхрийн…бүр жинхэнэ нөхрийн халуу дүүгсэн дулаахан тэврэлт үнэхээр гайхамшигтай амар амгаланг мэдрүүлжээ.Бүсгүй одоо л нэг юм айхаа больжээ.Тэр үнэхээр гайхамшигтай айдас үгүйн амар амгаланг мэдэрч байна.Бүсгүй үнэндээ 20-н жилийн турш огтхон ч амар амгаланг мэдрээгүй юм.Мөнхийн ээжийн айдас дор амьдарчээ…өдөр ч шөнө ч бүр зүүдэнд ч оршин байх мөнхийн айдас дунд…юу ч хийж чадах асар их хөрөнгө цуглуулж чадсан ч…ээжийгээ бүр мөсөн сүйрүүлэх хангалттай хэмжээний нотлох баримт олж чадсан ч…

Далайгаа аваад энд ирсэн ч…өндөр уулын оргилд буй хэзээ ч хайлдаггүй мөнх цэвдэг шиг л айдас бүсгүйн зүрхэнд хургасан л хэвээр л байсан юм… Гэхдээ яагаад ч юм…Далайг юу ч болоогүй юм шиг маш тайванаар “Зүгээр дээ бүх сайхан болох болно” гэж хэлэхэд үнэхээр л сайхан болчихсон юм шиг…20-н хайлаагүй цэвдэг мөс шиг айдас нь хайлж алга болсон мэт л санагдалаа… Гэхдээ бүсгүй нээх уртаар санаа алдаад: -Үгүй дээ хайрт минь…бас яг ч тийм биш…үнэндээ ээжийг шорон тийм ч удаан торгоож чадахгүй байх…сайндаа л таван жил болох байх… -Юу…? ээж чинь тэгэхээр тийм ч айхтар хэрэг хийгээгүй гэсэн үг үү? -Үгүй дээ…тэр маш олон хүний амьдралыг сүйрүүлсэн хэд хэдэн Монгол хүний аминд хүрсэн…миний Ганболд ахад өгсөн баримтууд дээр тэднийг бүгдийг нь нотолсон байгаа…үнэндээ хуулиараа бол…ээж хэзээ ч шоронгоос гарахгүй…бас юу ч үгүй гуйлагчин болох ёстой… -Мммм ойлгомжтой…тэгэхээр ээж чинь шүүхийн шийдвэрт нөлөөлөх байх гэж үү? -Хэхэ ашгүй…нэг удаа ч болтугай хэлээгүй байхад ойлгосонд баярлалаа….тиймээ…ээж тэгэх болно…

гэхдээ тийм олон ээжийн яг гэмт хэрэг хийж буй камерийн дүрс бичлэг,дуу хураагуур дахь бичлэг,ул мөр,цаасан баримтууд байхад…ээжийг хангалттай шоронд суулгаж дөнгөх байлгүй дээ…гэхдээ миний айж байгаа зүйл гэвэл…тэр нотлох баримтууд яг ч гарцаагүй биш…бүдэг бадаг…гэхдээ хэн ч харсан ээжийг гэмт хэрэг үйлдсэн байна гэж харж болох боловч яг ч хууль талаасаа 100-н хувьд арай л хүрэхгүй. -Яагаад… -Яагаад гэвэл байгаа нь л тэр…ээж үнэндээ маш цөөхөн удаа л улаан цайм нотлох баримт үлдээж байсан.Ээж бол маш хашир хүн.Гэхдээ Монгол улсын шүүх л үнэний талд байвал ээжийг гарцаагүй шоронд хийж чадна.

Гэхдээ ээж тийм ч удаан шоронд хоригдохгүй л болов уу?… -Тэгэхээр чи өөр зүйл бодсон гэсэн үг байх нь ээ? -Тиймээ…өөр зүйл бодсон…юу гэхээр…ээжийг шоронд байх хугацаанд би өөрийгөө хэнээс ч хамгаалж чадахаар хангалттай хүчтэй болох болно. -Хайрт минь…чи одоо ч хангалттай хүчтэй шүү дээ… -Тиймээ…чи хүчтэй…маш хүчтэй…гэхдээ ээжийн эсрэг тэмцэхэд хангалттай биш…ээж нэг л өдөр энд ирэх болно…намайг авч явахын тулд…эргээд өөрийнхөө утсан хүүхэлдэй болгохын тулд…ирэх болно…харин би тэр үед нь тийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй.Тийм учраас…тийм байхын тулд…

ээжийн эсрэг тэмцэж хэзээ ч дахин ялагдахгүйн тулд…хэзээ ч дахин чамд болон надад бузар гараа хүргэж чадахгүй болтол нь дэвсэлж зүйл дуусгахын тулд би хүчтэй болох болно…одоогийнхоосоо хамаагүй илүү хүчтэй болох болно… -Ммммм…заза…ойлголоо…тэгэхээр чи минь…эхлээд ээжийгээ түр зуур шоронд хийж тэр хойгуур нь хүчтэй болоод эргээд ирэнгүүт нь өөдөөс нь тэмцэж зүйл дуусгана гэсэн үг үү?… -Тиймээ…товчхондоо…тийм… -Хмммммм….хайрт минь би чамаас нэг юм асуумаар байна…гэхэд яг энэ үед байшингийн шилэн хананы цаанаас өглөөний алтан шаргал наран гийж тэр хоёрын нүүрэн дээр туслаа.Бүсгүй толгойгоо өндийлгөн Далай руу инээмсэглэн харлаа. -Хоёулаа гадагшаа гарч манай байшингын…үгүй одоо бидний байшин штээ…байшингынхаа зүлгэн дээр хэвтэх үү?…чи минь шөнөжингөө суугаад ядарсан байлгүй дээ… -Хэхэ…нээрээ нэг мэдсэн чинь өглөө болчихсон байна шүү…их хурдан байлаа.Бас л би одоо л аймшигтай хөшиж чилсэн байгаагаа мэдэрч бас өгзөг маань норчихсон юм шиг байна… гэхэд бүсгүй тэсэлгүй инээд алдлаа… -Хэхэ…чи минь яг л тэр үеийнх шигээ амархаан инээчихдэг хэвээрээ байна шүү –

Тийм байна уу? -Тиймээ…тийм байна… Тэр хоёр гадаа гарлаа.Тэгээд байшингынхаа үүдэнд зогсоод нээх сайхан цэвэр агаар амьсгаллаа.Юунд ч санаа зовохгүйгээр аз жаргалаар дүүрэн цэвэр агаар амьсгалах ай юутай сайхан жаргал вэ? Тэр хоёр дээш цэлмэг хөх тэнгэрийг харан бие биенийхээ гараас хөтлөөд зэрэгцэн хэвтэлээ. -Үнэндээ Үүлэнгоо… -Юу гэж..? -Би чамайг анх манай ажлын оффис дээр гэнэтхэн ороод ирэхэд үнэхээр цочирдсон шүү… -Хэхэ тийм гэж үү?…гэхдээ би чамаас юу ч олж хараагүй шүү дээ. -Худлаа яриад л чи өчигдөрхөн л миний нүднээс гунигийн цөхрөлийн сүүдэр олж харсан гэж хэлсэн биз дээ… -Тиймээ тэгсэн…гэхдээ би тэр үед яг юунаас болоод чамайг тэгж зовоод байгааг ойлгоогүй.Өөр зүйлээс л болсон гэж бодсон. –

Гэхдээ л би баригдчихсан…харин чи бол үгүй…тэр аймшигт орой…чиний нүднээс огтхон ч хайр бас тэр зовлонгийн өчүүхэн хэлтэрхий ч болтугай олж хараагүй.Ер нь би чамайг таньдаг байсан бүхий л хугацаанд ер нь өчигдөрийг хүртэл чиний юу мэдэрч байгаа надад хайртай юмуу…үнэхээр үзэн яддаг юмуу гэдгийг огтхон ч мэдэж чадаагүй шүү дээ.Өчигдөр л би чинийхээ харцнаас үнэнийг олж харсан.Одоо би үхсэн ч харамсахгүй… -Далай…үхлийн талаар битгий ярь гуйж байна…тэгэх үү? -Тэгье аа…ойлголоо…миний хэлэх байгаа зүй гэвэл…

чи тийм их хайртай учраас л намайг зовоохгүйн тулд юу ч хэлэлгүй…энэ бүгдийг хийжээ.Би орчлон хорвоогийн хамгийн азтай хүн юм…тэр их хайр…тэр их хайраар хайрлуулсан би үнэхээр азтай юм…чи минь миний төлөө тийм л эгэл жаалхан охиноос одоогийн гайхалтай хүчирхэг эмэгтэй болон хувирсан байна шүү дээ… -Үгүй дээ…азтай хүн нь би…чи л намайг хайрлаж амьдрах итгэл найдварыг өгөөгүй бол би ийм болж чадахгүй байсан.Чиний намайг хайрласан хайрын ачаар л би энэ л ертөнцөд хайр гэгч гайхалтай хүч…аз…жаргал оршдог юм байна аа…гэдгийг ойлгосон…чинийнхээ хайрын ачаар л сайхан амьдрах итгэлээ олсон…

тэгээд л итгэлээ хайраа амьдрахын шалтаг шалтгаанаа буцааж олж авахын төлөө тэмцсэн…чиний минь хайр байсан болохоор л би тэмцэж тэр бүгдийн ард гарсан…чиний хайр байсан болохоор тэр бүгдийг хийх итгэл надад байсан юм…тэгээд л би хийж чадсан.Хэрвээ тэгээгүйсэн бол чиний минь хайр үгүй байсан бол…би одоог хүртэл утсан хүүхэлдэй байх байсан. -Хөөөх…хммммммммм…чи яагаад намайг ингэтлээ их хайрласан юм… -Хэхэ…мэдэхгүй ээ…мартчихаж…харин чи…яагаад миний төлөө амиа амьдралаа хормын төдий өчүүхэн эргэлзэлгүйгээр өгч чадахаар тийм хайртай байсан юм бэ? -Хэхэхэхэ…үнэнийг хэлэхэд би ч гэсэн мартчихаж…гэхдээ миний мэдэж байгаа ганцхан л зүйл байна…би чамд хайртай…тэр энэ гээд оноогоод хэлчих шалтаг байхгүй ч би чамд үнэхээр их хайртай…Үүлэнгоо…

миний чамайг хөтөлсөн гарнаас одоо дахин юу ч салгаж чадахгүй…угаасаа хайрлаж байгаа л бол одоо шалтаг хэрэггүй…ямар ч шалтаг шалтгаан хэрэггүй… -Тиймээ…чиний зөв…Би ч гэсэн…чамд хайртай…магадгүй чиний намайг хайрладгаас ч илүү хайртай…бие биедээ хайртай хосууд үнэндээ хэзээ ч нэг нэгнийгээ яг ижилхэн хайраар хайралдаггүй юм гэнэ лээ.Нэг нь дандаа илүү байдаг гэсэн…тэр нь магадгүй би байх… -Тиймээ…чи хайрт минь…одоо дахиж юунаас ч айх хэрэггүй…зовсоны эцэст жаргал ирэх ёстой…тийм ч учраас одоо хоёулаа аз жаргалтай амьдрах болно….аз…бас жаргалтай…тийм болохоор битгий илүү юм бод за юу…? Бүсгүй юу ч дуугарсангүй.Зүгээр л залуугийн өөдөөс яг л нар шиг хурц тод бас дулаан илч сацруулан ширтсээр байлаа. -Хайр гэдэг үнэхээр гайхалтай юмаа… -Тиймээ…тийм юм байна

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *