Нүүр Өгүүллэг АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 17-Р ХЭСЭГ

АЗ /ӨГҮҮЛЛЭГ/ 17-Р ХЭСЭГ

19 секунд уншина
0
0
184

Баярааг яг гохоо дарахын даваан дээр: -Үгүй ээ…битгий л дээ гуйж байна…гэж Үүлэнгоогийн хашгирах сонсогдолоо.Тэд бүгд дуу гарсан зүг рүү харвал Үүлэнгоо тэр зооринд ороод ирчихсэн зогсож байлаа.

-Өө үгүй ээ…Үүлэнгоо чи яах гэж ирж байгаа юм бэ?…гэж Далай цөхрөн хашгирлаа.Тэгтэл: -Амаа хамхи… гэж хашгираад Баяраа гар бууныхаа хошуугаар ухаан баларттал нь цохичихлоо.Яг үүнтэй

зэрэгцэн: -Үгүй ээ….яаж байгаан бэ? муу новшоо… гэх Үүлэнгоогийн зүрх зүсэм хашгираан зоориор нэг хадлаа.Үүний хариуд: -Өө заза…ашгүй гол зочин маань ирчихлээ…гэж Баяраа доогтой нь аргагүй

хэллээ. -Амаа хамхи муу хараал идсэн новш минь…та нар юу хийсэнээ мэдэж байна уу?…үүнийхээ шанг та нар заавал амсана даа…би та нарт амсуулах болно… Баяраа зоорины үүдэнд зогсож буй Үүлэнгоо бүсгүйн

нэгэн цагт хайраар дүүрэн гэрэлтэж байсан нүд нь одоо түүнийг тэвчихийн аргагүй аймшигтайгаар хорсол заналаар дүүрэн ширтэн байхыг хараад Баяраа дахиад л цочирдолоо.Бүр өөрийн эрхгүй

харцнаас нь дальдчина.Гэхдээ л зэвүү нь хүрээд болдоггүй. -Өө заза чи бүр сүүлдээ нөхөртэйгөө ингэж харьцдаг болсон уу? Үүлэнгоо…харин чи юу хийсэнээ мэдэж байна уу?Чи арван жил ханилсан нөхрөө энэ нэг муу хараал идсэн новштой араар нь тавьсан.Чи миний чамайг арван жил хайрласан сэтгэлийг минь хуурсан…юу ч үгүй новш болгож хувиргасан…Үүлэнгоо…тийм байж…яаж ингэж хэлж чадаж

байна аа… гэж бас л аймшигтай ууртайгаар хашгирлаа.Бас харах нь ээ…нүднийх нь нулимс цийлэгнэжээ.Баяраа бүсгүйд үнэхээр голдоо ортол гомдсон байлаа.Мэдээж чи хэн ч байлаа гэсэн бүх л олон жилийн хайрлаж халамжилж өөрт байсан бүх л зүйлсээ зориулсан хань чинь чиний араар тавьчихаад одоо чамайг энэ ертөнцийн хамгийн өөдгүй новш өстөн дайсан шиг харж байхад чи гомдохгүй байж чадна гэж үү?… Тэгтэл гэнэт: -Заза гэр бүлийн хэрүүл чинь одоо хангалттай наадахыгаа аваад ир… Гэж Хорлоо хамгаалагчиддаа тушаал өглөө.Тэгмэгц тэнд байсан 4-н хамгаалчагчийн хоёр нь Үүлэнгоо дээр очиж хоёр талаас сугавчилсаар Хорлоогийн өмнө аваачиж өвдөг сөхрүүллээ.Харин бүсгүй ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй.Зүгээр л тэдний гарын аясаар яг ингэх ёстой юм шиг л огтхон ч илүү дутуу хөдөлгөөн хийлгүйгээр зүгээр л хоёр хамгаалчид сугадуулан явсаар

Хорлоогийн урд өвдөг сөхрөн суужээ.Гэхдээ Үүлэнгоо бүсгүйн Хорлоо руу харж байгаа харц тун аймшигтай байлаа.Бүсгүйн харц үзэсгэлэнт нүднээс энгийн хүн өөдөөс нь ширтэхийн аргагүй үзэн ядалт,хорсол заналаар дүүрсэн юуг ч шатааж устгахад бэлэн гал шиг л аймшигтай байсан ч…Гэхдээ Хорлоо бол энгийн хүн биш…тийм ч учраас Үүлэнгоо руу хэнэг ч үгүй юу ч болоогүй юм шиг ширтэж байлаа.Магадгүй тэр маш олон удаа ийм харцтай нүүр тулсаар дасчихсан биз… -Охин минь ээж рүүгээ ингэж харах чинь харах чинь их бүдүүлэг хэрэг шүү -Хэхэ…тэгээд одоо хийж байгаа үйлдэлээ соёлтой үйлдэл гэх гээд байгаамуу -Үгүй яахав…ихэнх хүмүүст тэгж харагдахгүй байж болно л доо…гэхдээ энэ бол ердөө л гэр бүлийн сурган хүмүүжүүлэх арга хэмжээ…ямар ч гэр бүл ээж аавууд ийм зүйл хийдэг шүү дээ. -Тэгээд та гэмгүй хүнийг цааш нь харуулахыгаа бас охиныгоо үхэхээс өөр сонголт үлдээхгүй болгож байгаагаа ердөө л нэг гэр бүлийн сурган хүмүүжүүлэх арга хэмжээ гэж хэлж байгаа юмуу? -Тиймээ…энэ бол чиний хийсэн зүйлийн хариуцлага охин минь…хүн хийсэн зүйлийнхээ хариуцлагийг хүлээдэг байх ёстой. -Хариуцлага хүлээх ёстой юм бол…надад л хүлээлгэнэ биз…яагаад хүн алах ёстой гэж…? Гэхэд Баяраа ардаас нь: –

Яагаад гэвэл тэр намайг зодож миний эхнэрийг надаас булааж бүр бузарлаж зүрхэлсэн амьтан болохоор… Гэж Баяраа ууртай нь аргагүй хэллээ.Гэтэл Хорлоо: -Амаа хамхи би охинтойгоо ярьж байна…гэж зандараад түүнийг чимээгүй болголоо.Тэгсэнээ Үүлэнгоо руу харан: -Гэхдээ Баяраагийн хэлдэг үнэн тийм учраас тэр ч гэсэн хариуцлагаа хүлээж байна.Би та хоёр бие биедээ хайртай гэдгийг мэднэ ээ.Тийм ч учраас чамайг бидний итгэлийг эвдвэл ямар хариуцлага хүлээх тухай сануулсан.Тэгэхээр одоо болж зүйл бол чиний ч бас түүний ч хийсэн зүйлйин хариуцлага…төлөөс… Үүлэнгоогийн харц улам ч аймшигтай боллоо.Бүр байдгаараа амьсгаадаж бие нь салганан чичирч байлаа.Тэгээд шүдээ зуун байж: -Хэрвээ…хэрвээ яг одоо…түүнийг алах гэж байвал та намайг цугт нь алах хэрэгтэй болж дээ. -Хэхэ…яах гэж…чи чинь миний охин шүү дээ.Ээж хүн охиныгоо алдаггүй юм. -Яагаад гэвэл…та нар намайг амьд үлдээсэн дээ харамсах болно.Та нар энэ бүхнийхээ төлөөсийг төлөх болно.Яг одоо та намайг алахгүй л бол…би та нарт хийсэн зүйлийн чинь энэ арван жилийн турш надад бас түүнд минь хийсэн зүйлийн чинь…

яг одоо түүнийг минь ийм аймшигтай болгосоныг чинь хариуцлагыг хүлээлгэх болно.Хэрвээ түүнийг минь одоо алдаг л юм бол…би түүнийхээ амины төлөөсөнд та нарын бүгдийн чинь амийг авах болно.Тэгэхээр би таньд яг одоо хоёр л сонголт үлдээе…эхнийх нь намайг яг одоо ал…яг одоо энд намайг буудаад тархийг шалаар нэг цувуул энэ таны хувьд тийм ч хэцүү зүйл биш байх гэж бодож байна.Хэрвээ чадахгүй гэвэл бид хоёрыг зүгээр л явуулчих… Гэж заналтай нь аргагүй чичирхийлсэн хоолойгоор хэллээ.Тэгтэл Хорлоо гэнэт писхийтэл инээд алдлаа: -Хахахахахахаахха Тэгсэнээ бүсгүй рүү доогтой нь аргагүй бас итгэл дүүрэн хэрнээ илт дорд үзсэн харцаар хараад: -Чадахгүй бол яана гэж…айн…авчирсан цагдаа нар чинь намайг баривчилах уу? хахахахаха… Гэхэд ганц Үүлэнгоо ч бус бүр бүгд хирдхийн цочирдолоо. -Хахаха гайхах хэрэггүй дээ…үүн шиг зүйлийг мэдэх миний хувьд үнэхээр амархан шүү.Би тэнэг биш охин минь…сая чиний утсаар ярьсан оролдлого их дажгүй байсан шүү.Далай чамтай өөрийгөө аль болох хурдан алуулахын тулд Баяраагийн дэргэд албаар тэгж ярьж байсаныг гадарласан.Тэгсэн мөртөлөө бүр албаар тэгж ярьсан.Яагаад гэвэл чи зүгээр л өөрийгөө энд орж иртэл цаг хожих гэсэн бас утсаар энэ газрын байрлалыг олуулахын тулд аль болох удаан ярьсан…тиймүү…тэглээ ч юу ч миний чихний хажуугаар өнгөрөхгүй…би юунаас ч айхгүй…бас намайг хүслээ гүйцэлдүүлэхэд хэн ч юу ч саад болохгүй.Ялангуяа тэр гадаа байгаа ахлах дэслэгч

Ганболдоор удирдуулсан тусгайгийн зэвэрсэн төмөр барьсан хэдэн халтарууд намайг зогсоож чадна гэж бодож байна уу? Түүний үг нэг бүрийг сонсон буй өрөөнд байгаа бүх хүмүүсээс гадна үнэхээр л Үүлэнгоод зүүлгэсэн чагнах төхөөрөмжөөр өрөөн доторхыг чагнаж байгаа Үүлэнгоотой олон жил хамтарч ажиллаж байгаа анд нөхөр Ахлах дэслэгч Ганболдоор удирдуулсан тусгай багийнхан хүртэл сонсоод мэл гайхлаа.Уг нь иймэрхүү гэнэтийн дайралтууд улсын хамгийн чухал нууцад тооцогддог атал…бас ердөө 30-н минутын өмнө л хэнд ч мэдэгдэлгүй гарч ирсэн байтал Хорлоо гэгч энэ аймшигтай эмэгтэй бүгдийг мэдчихсэн байдаг…Түүний хэлсэн энэ үг яг л аянга ниргэх шиг бүхнийг цочирдууллаа.Гэхдээ Үүлэнгоо ам нээв. -Тэд одоохондоо таныг зогсоож чадна.Та арай тусгайгийнхантай байлдах гээгүй юм байгаа биз дээ…аминдаа хайртай л бол…Харин үүнээс гарсаны дараа

та болон энэ өрөөнд байгаа хүмүүс бүгд амьд байгаадаа харамсах болно.Тийм учраас л би таньд сонголт үлдээж байна.Намайг ал…эсвэл бид хоёрыг зүгээр л тайван орхичих…алийг нь ч сонгосон та амьд үлдэнэ.Би таньд амалж байна.Энэ хоёрын нэгийг хийхгүй л бол та нар бүгд үлдсэн амьдралаа тамд өнгөрөөх болно шүү.Тиймээс аль нэгийг нь сонгосон чинь дээр гэж зөвлөх байна.Мэдээж тэд таныг дараа нь баривчлах болно.Гэхдээ таныг хөнгөхөн мултарчихна гэдгийг чинь мэдэж байна.Надад итгэ.Үгүй бол та дараа нь намайг алаагүй дээ эсвэл зүгээр л тайван явуулаагүй дээ харамсах болно шүү… Ээж охин хоёрын эл аймшигт яриа тэднийг сонсож буй бүгдийг алмайруулан цочирдуулж байлаа.Хорлоо ч гэсэн чимээгүй болчихлоо.Ээж охин хоёр нэг нэг рүүгээ ширтэлцсээр л…тэгсэнээ Хорлоо түрүүлж ам нээв. -Хөөөх миний охин ч том болжээ.Энэ арван жилийн хугацаанд үнэхээр гайхалтай өөрчигдсөн байна шүү…Гэхдээ миний хүссэнээр биш…бас чамд намайг устгах боломж байсан бол тэрийгээ аль эрт хийх байсан юм.

Чи жинхэнэ хүч чадлын талаар хариуцлагын талаар юу ч ойлгоогүй байна охин минь…тийм ч учраас чи яг одоо хариуцлагаа хүлээх болно.Хариуцлага гэж юу байдгыг ойлгох болно охин минь… Гээд Баяраа руу толгой дохилоо. -Ашгүй нэг юм цаг нь ирлээ… гэж Баяраа бахдалтай нь аргагүй хэлээд ухаангүй гулдайн байх Далай руу гар буугаа чиглүүллээ.Тэгтэл Үүлэнгоо гэнэт өврөөсөө цахилгаан бороохой гаргаж ирэн хоёр талдаа байсан хамгаалагчийг хормын дотор ухаан алдтал тогоор цохиулчихав.Ингэнэ чинээ санаагүй Баяраа гохоо дарж амжилгүй эргэж харлаа.Тэгтэл Үүлэнгоо ухасхийн босч хар хурдаараа өөр рүү нь гүйж байгаа юм шиг харагдахад өөрийг нь зогсоох нь гэж бодон эргэж хараад Далай руу буугаа чиглүүлэн гохоо хэд хэдэн удаа дарлаа.Гэхдээ сум нь буудах ёстой байгаа оносонгүй.Гэхдээ бас зөрсөнчгүй.Харин өөр бай оножээ.Сум Далайг биш харин Үүлэнгоог оночихжээ.Үүлэнгоо нүд ирмэхийн зуурт л Далайгийн урдуур орж ирэн түүн рүү чиглэсэн сумнуудыг биеэрээ хаасан учираас Баяраа буудаж байхдаа харж ч амжсангүй.

Хөөрхий Үүлэнгоо бүсгүй гурвын гурван тугалган суманд оногдсон учир шууд л үхэдхийн уналаа.Тэгэхэд л нэг юм Баяраа юу хийсэнээ ойлгох шиг болж: -ҮГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ… хэмээн аймшигтайгаар бахираад хүйтэн шалан дээр гулдайн хэвтэж буй Үүлэнгоо дээр хар хурдаараа гүйж очоод толгойг нь өвөр дээрээ тавьлаа.Бүсгүй үнэхээр аймшигтай харагдаж байна.Өмсөж байсан цагаан даашинз нь суманд оногдсон гурван газрасраа цусанд будагдаж эхэлсэнээ хэдхэн секундын дотор нилдээ цусан улаан болж хувирлаа.Бас булбарайхан уруулынх нь завьжаар эрүүг нь даган цус урсаж үзэсгэлэнт царай нь амьгүй мэт хөшиж нүд нь үхсэн хүнийх шиг аниастай байлаа.Баяраа үүнийг хараад аймшигтайгаар цочирдон уйлагнан хашгирав.Түүний зүрх зүсэм хашгираан цөхрөл харууслаар дүүрэн байлаа.Хацрыг нь даган асгарах

нулимс яг л гол шиг…тасралтгүй урсана.Баяраа ухаан үгүй гулдайн хэвтэх бүсгүйг энгэртээ наан тэвэрлээ -Үгүй ээ…үгүй…чи минь юу хийх нь энэ вэ…яаж байгаа юм бэ…яагаад ийм тэнэг зүйл хийж байгаа юм бэ?…чамгүйгээр би яаж амьдрах юм бэ… Тиймээ бүхий л амь амьдралаасаа илүү хайрласан дахиж өөр хэнийг ч хайрлаж чадахгүй болтолоо хайрласан бүсгүйгээ өөрийн гараар алчихаад энгэртээ тэврэн шаналал цөхрөлөөр дүүрэн хашгиран уйлах дуун юутай зүрх зүсэм аймшигтай сонсогдоно вэ?…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *